Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2022/00436

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 0******* өдөр

Дугаар 149/ШШ2022/0**************6

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хууль эрсдэл, өрийн, удирдлагын газрын өр барагдуулалт хариуцсан мэргэжилтэн ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум ******* ******* багийн *******ын ******* тоотод оршин суух, ******* *******/рд:МЗ80*******2*******01, утас-982*******686/-д холбогдох

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 250000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайн/, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хуучнаар тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж аж ахуйг дэмжих сангаас Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* багийн *******ын ******* тоотод оршин суугч иргэн ******* ******* нь 5000000 төгрөгийн F-250 бага оврын трактор анжисны хамтад нь ******* ширхгийг урьдчилгаа 50 хувь болох 7500000 төгрөг төлөн үлдэгдэл 7500000 төгрөгийг 201******* онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 сарын 2*******-ны өдрийн №*******61, №*******41, №*******61 тоот гэрээнүүд байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 12 ******* сарын 08-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 7500000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход *******750000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 7500000 төгрөг, анз *******750000 төгрөг нийт 250000 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ширхэг тракторыг урьдчилгаа 7500000 төгрөг төлөөд авсан. Одоог хүртэл зээлээ төлөөгүй учраас үндсэн зээл 7500000 төгрөг, анз *******750000 төгрөг нийт 250000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* сумын тамгын газарт хөдөө аж ахуйн мэргэжилтэн хийж байх хугацаанд 2012 оны 0******* ******* сарын 19-ны өдрийн тоот Сэлэнгэ аймгийн засаг даргын албан тоот ирсэн. Түүнд 50 хувьд нь мах тушаагаад 50 хувь хөнгөлөөд трактор авах иргэд байна уу тийм судалгаа ав гэсэн. Манай сумаас малчин судалгаанд хамрагдаж махаа тушаасан. Тэгээд хүн трактороо авах болоод очиход ******* хүн нь иргэний үнэмлэхээ авчраагүйн улмаас миний нэр дээр гэрээ хийсэн. Нэгэнт унаа машин аваад ирсэн болохоор та өөрийнхөө нэр дээр гэрээ хийгээд тракторыг минь аваад өгөөч гэж хүсэлт тавихаар нь би хаа байсан тэндээс ирсэн хүмүүсийг яаж хоосон буцаах уу гээд өөрийнхөө нэр дээр , , гэдэг *******-н хүний тракторыг өөрийнхөө нэр дээр гэрээ хийгээд авч өгсөн. Тэгээд би шүүх дээр над дээр нэхэмжлэл ирсэн байна гээд дээрх *******-н малчинтай холбоо барихад Цэнд-очир гэдэг хүний утас ерөөсөө болохгүй байсан. Нөгөө 2 хүнтэй ярихад бид нар махаа тушаагаад авсан төлөхгүй ээ анхнаасаа чи бид нараас 50 хувьд нь мах тушаавал 50 хувийг нь хөнгөлнө гэж судалгаа авснаар бид нар махаа тушаасан учраас төлөхгүй гээд байгаа. Тийм учраас би төлж чадахгүй энэ *******-н хүнээр мөнгийг төлүүлье гэсэн саналтай байна. Тухайн үед намайг ажил хийж байхад Сэлэнгэ аймгийн захирамж, гээд хөдөө аж ахуйн сайдын 5******* ******* тогтоол гээд захирамж, тогтоол 2 над дээр ирж байсан. Тэнд үхрийн 1 кг махыг 5000 төгрөгөөр авна. Мах тушаачихвал 50 хувийг нь хөнгөлнө гэсэн бичиг ирж байсан учраас малчдын буруу биш байхгүй юу тухайн үед хавар байсан мал туранхай байсан тэр 50 хувийг тушаах гэж зөндөө үхрээ нядалж байсан *******-4 үхрийн мах тушаагаад 50 хувиа өгөөд трактортой боллоо гээд баярлаж байсан. Тэгээд трактороо авах гээд очиход гэрээ дээр нь үлдсэн 5 сая төгрөгөө 5 жилийн хугацаанд хувааж төлж болно гэсэн байсан. Тэгээд трактороо авна гээд очсон хүмүүс аргач үгүй трактороо ачаад буцсан гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагч Д.*******аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7500000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги *******750000 төгрөг нийт 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Д.*******аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.

 

Хариуцагч Д.******* би иргэн , , нарын өмнөөс трактор зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж сумынхаа гурван иргэнд трактор авч өгсөн. Би уг трактороос хувьдаа авсан зүйл байхгүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцэнэ.

 

Хариуцагч Д.******* нь хуучнаар тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сантай 2012 оны 07 ******* сарын 2*******-ны өдрийн №*******61 *******тай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээгээр, 2012 оны 07 ******* сарын 2*******-ны өдрийн №*******61 *******тай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээгээр, 2012 оны 07 ******* сарын 2*******-ны өдрийн №*******41 *******тай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээг тус тус байгуулж, FT-200 маркийн бага оврын трактор анжисны хамтад нь ******* ширхгийг урьдчилгаа 50 хувь болох 7500000 төгрөг төлөн үлдэгдэл 7500000 төгрөгийг 201******* онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөг, онд 1500000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож худалдан авчээ/хх-ийн 7-10, 12-15, 18-21 дүгээр хуудас/

 

Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах хулдах авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. ...ээр заасан ба хариуцагч Д.******* нь FT-200 маркийн бага оврын тракторыг худалдан авахдаа урьдчилгаа болгож 7500000 төгрөгийг тухайн үеийн тариалан эрхлэлтийг дэмжих санд төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 7500000 төгрөгийг 5 жилийн хугацаанд 1 жилд 1500000 төгрөг төлөхөөр тохирч худалдагч буюу Хөдөө аж ахуйг дэмжих/Тариан эрхлэлтийг дэмжих сан/ нь гэрээний зүйл буюу эд хөрөнгө болох FT-200 маркийн бага оврын ******* ширхэг тракторыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авагч Д.*******д шилжүүлж өгснөөр нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан, хариуцагч Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан, хариуцагч Д.******* нарын хооронд №, №, № *******тай зээлээр худалдах худалдан авах гэрээ бичгээр хийгдэж талууд гэрээний нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэг тал нь нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан бичгээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл буюу Иргэний хуулийн 26******* ******* зүйлийн 1, 26*******.2 дахь хэсэгт заасан шаардлага нөхцөлийг хангасан гэрээ байна гэж үзлээ.

 

2012 оны 07 ******* сарын 2*******-ны өдрийн №*******41, №*******61, №*******61 *******тай гэрээний 6 ******* зүйлийн 6.2.*******-д зааснаар Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг дуусгавар болгохоор, гэрээний 5 ******* зүйлийн 5.4-д ...графикт хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд ...шүүхэд нэхэмжлэл гаргах, төлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж заасны дагуу нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагч Д.*******аас гэрээний үүрэг ******* ширхэг бага оврын тракторын үнэ 7500000 төгрөгийг шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний ******* ******* зүйлийн *******.*******-д хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн заалтад заасан хугацаанаас бэлэн төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн/үүргийн төлбөр болон зээлийн төлөгдөөгүй хэмжээнд гэж ойлгоно/ үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоногт төлнө. Алданги тооцох хугацаа нь хуваарьт төлбөрийг төлснөөр дуусгавар болно. ...гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. ...гэж, мөн хуулийн 2*******2.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. ...гэж тус тус заасны дагуу хариуцагч Д.*******аас гүйцэтгээгүй үүргийн үнэ буюу 7500000 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй болно.

 

Харин хариуцагч Д.******* нь би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй би гэрээнд гарын үсэг зурсан болохоос ******* ширхэг тракторыг өөрөө аваагүй сумын бичиг баримтгүй гурван иргэнд авч өгсөн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, *******8 ******* зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар нотолсон баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй өөрсдөө гаргаж өгөх эрх, үүргээ биелүүлээгүй болно.

Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах тайлбарыг гаргаж мэтгэлцэх эрхтэй боловч гагцхүү зохигч нь өөрийн гаргаж байгаа тайлбараа нотлох баримтаар давхар нотлох үүрэгтэй болно.

 

Тиймээс Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэг, 26******* ******* зүйлийн 26*******.1 дэх хэсэг, 2*******2 ******* зүйлийн 2*******2.1 дэх хэсэг, 2*******2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцагч Д.*******аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7500000 төгрөг, алданги *******750000 төгрөг нийт 250000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь төсөвт байгууллага байх учир улсын тэмдэгтийн хураамж 194950 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 194950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгохыг дурдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.2.1, 6, 8 ******* зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэг, 26******* ******* зүйлийн 26*******.1 дэх хэсэг, 2*******2 ******* зүйлийн 2*******2.1, 2*******2.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч овогт ******* *******аас 250000/арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.*******.******* дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамж 194950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 194950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ