Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 147/ШШ2022/00064

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг, 69 дүгээр байрны 32 тоотод оршин суух, /РД:, утасны дугаар ................../, овогт Толягийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 4-р баг, .............. тоотод оршин суух , /РД:, утасны дугаар ,,,,,,,,,,,,/, Хянгад овогт ,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 4-р баг, ..............-р байрны ... тоотод оршин суух , /РД:, утасны дугаар ............../, ..................... овогт нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмар

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь Үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1 Миний бие 2021 оны 6 дугаар сард найз *******гаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Тэмүүлэлийн 2,208-р байрны 11 тоот хаягт байршилтай 79,8 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлэн Улсын бүртгэлийн ................ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Ингээд байрандаа нүүж орох гэтэл өөр айл амьдарч байсан. Гэтэл манай найз *******гаас ******* нь 2020 оны 12 дугаар сард худалдаж авна гэж хэлээд одоог хүртэл төлбөр мөнгөө өгөхгүй хууль бусаар оршин сууж байгаа болно. Иймд миний өмчлөлийн Баруун-Урт сумын 4-р баг, Тэмүүлэлийн 2,208-р байрны 11 тоотын 79,8 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Батсууь, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эхнэр *******гийн нэр дээр байдаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Тэмүүлэлийн 2-208-ын 11 тоот хаягт байршилтай 79,8 м.кв 3 өрөө байрнаас хариуцагч ******* болон ******* нарыг гаргаж байраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

 1.3 Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би тухайн байрыг 2019 онд захилгын гэрээ хийж ******* гэдэг хүнээс 23,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч худалдан авсан. Намайг 2020 онд гадаадад томилолттой байх хугацаанд манай байрыг ******* гэдэг хүнд бэлэглэсэн байсан. Тэгээд ******* нь худалдах, худалдан авах гэрээ байгуулан ******* гэдэг хүнд манай байрыг шилжүүлсэн байсан. Тэгээд ******* гэх хүн 2020 оны 07 дугаар сард миний нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд бид хоорондоо тохиролцоод эвлэрсэн. 2021 оны 5 сард ******* гэх хүнтэй банкны 6 хувь бүтчихлээ байраа авъя гэж холбогдоход одоо тийм юм байхгүй ээ, ******* гэх хүн байраа буцаана гэсэн гэж ярьсан. Одоо ******* нь бид хоёрын нэр дээр нэхэмжлэл гаргасан. ******* гэх хүнд хамаг учир бий. Бидний хувьд ******* гэх хүнд байрны урьдчилгаа 23,000,000 төгрөгийг төлсөн. Энэ хүнээс мөнгөө гаргуулаад авчихвал уг байрыг авахад асуудалгүй. Одоо бид байраа чөлөөлөөд өгчихвөл *******аас мөнгөө авч чадахгүйд хүрнэ. Ганц та ч гэлтгүй бид хэн хэн нь хохирсон гэжээ.

1.4 Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Батсуурийн тайлбартай адилхан, нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004231 дугаартай гэрчилгээний хуулбар, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Хариуцагч *******, ******* нар нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж Д.*******, ******* нарын хооронд 2019.4.16-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар, гэрээг цуцалсны улмаас байрны урьдчилгаа төлбөрт авсан 23,000,000 төгрөгийг буцаан төлөх тухай Д.*******ын Төлбөр буцаан төлөх тухай нотариатын баталгаа бүхий бичгийн хуулбар зэргийг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хариуцагч нар нь ...*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаанд 23,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн учраас байрандаа амьдарч байгаа. ******* нь энэ байранд ямар ч хамааралгүй учраас биднээс нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна. гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 3. Шүүх зохигчдын тайлбар, тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 4. Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж шүүхэд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004231 дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,

5. хариуцагч *******, ******* нар нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж Д.*******, ******* нарын хооронд 2019.4.16-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар, гэрээг цуцалсны улмаас байрны урьдчилгаа төлбөрт авсан 23,000,000 төгрөгийг буцаан төлөх тухай Д.*******ын Төлбөр буцаан төлөх тухай нотариатын баталгаа бүхий бичгийн хуулбар, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 147/ШШ2020/00584 дугаартай Бат-Од овогт Доржийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлжээ.

6. Хариуцагч нарын хүсэлтээр нотлох баримтаар гаргуулсан тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 147/ШШ2020/00551 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Т.*******д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэхээр хуульчилжээ.

8. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Тэмүүлэл-ийн 2, 208-р байрны 11 тоот хаягт байршилтай, 79.8 м2 талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь овогт Толягийн ******* /РД:/ болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004231 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заажээ.

10. Иймд нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үндэслэлтэй байна.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтаас Д.*******, *******, ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .................... тоотод байршилтай, 79,8 м2 талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ