Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2022/00086

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .................... тоотод оршин суух /РД:Л..............., утасны дугаар ........................./,............. овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ................ тоотод оршин суух /РД:............./ ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны ................. тоотод байрлах газрыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмар

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ..... дүгээр гудамжны ........ тоотод байрлах газрыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2012 оны 5 сард *******, ******* нараас анх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг тоотод байрлах газрыг өөрийн өмч болгон авсан. Тухайн газрыг авахдаа газрын албанаас газрыг заалгаж, хэмжээ цэгийг тогтоолгуулж авсан. Гэтэл арын гудамжны ******* миний хууль ёсны газар дээр хашаа татан амьдарч эхэлсэн. Ингээд би аймгийн газрын албанд хандаж тус газар хэний өмчлөлд байгаа талаар асуухад хашаа татсан газар таны нэр дээр, таны өмчлөлд байна, давхардуулж газар олгосон асуудал байхгүй гэсэн хариу өгсөн. Одоо би өөрийн газраа авна гэж хэл ам хийсний дараа нь миний газар дээр гэрээ барьж хууль бусаар эзэмшиж байна. нь өөрөө манай арын хашаанд газартай байшинд амьдардаг хүн. Гэтэл хүний өмчлөлийн газар дээр гэр пингээ аваачаад түүнийгээ авахгүй, миний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшээд байгаа юм. Иймд ******* миний хууль ёсны өмч болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны тоотод байрлах газрыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөлийн газар чөлөөлөх тухай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь ******* нь 2012 онд тухайн газрыг худалдаж авсан тухай дурдсан байна. Гэтэл 2012 онд миний бие газрын албаны Саранбаатараар газраа хэмжүүлж шон хатгаж авч байсан. Өөрийн ах болох ******* Ваанчигт өөрийн гэрт ойр айл буугаагүй, аваагүй үед тухайн газрыг хашаажуулж авсан байна. Тухайн үед газрын алба нь газар төлөвлөлтөд ороогүй байгаа гэдэг шалтгаанаар гэрчилгээ гаргаж өгөөгүй болно. Биднийг хашаа барьж оршин сууж байх хугацаанд тухайн газрын талаар нэг ч хүн бидэнтэй уулзаагүй гомдол, хүсэлт ирж байгаагүй. Ах Л.Ваанчиг маань 2012 оноос 2018 он хүртэл тухайн газар амьдарч байсан бөгөөд 2018 онд нас барснаас хойш хашаагаа эзэнтэй байлгах үүднээс И.Хуягбаатар, Батбаяр нарыг түр буулгасан.

Гэтэл 2022 онд ******* гэгч нь тухайн газрыг өөрийн газар худалдаж авсан эгж нэхэмжлэл гаргажээ.

Би тухайн газрыг газар төлөвлөлтөд ороогүй байхад нь мэргэжлийн байгууллагын хүнээр нь хэмжилт хийлгүүлэн хашаа татаж буусан. 2012-2022 онд уг газрын талар нэг ч хүн бидэнтэй уг газрын талаар ирж уулзаагүй гомдол ирүүлээгүй. Өөрсдөө нэг ч шон хамтгаагүй байж гэрчилгээ гаргуулсан нь эргэлзээтэй байна.

Иймд тухайн бидний газрын гэрчилгээг ямар аргаар яаж авсан нь тодорхойгүй, 10 жил тухайн газарт оршин суусны хувьд Х.******* нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна гэжээ.

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын кадастрын зургын хуулбар, Х.******* 000611316 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллагын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/448 тоот тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/884 тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Хариуцагч ******* хариу тайлбараа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Амарснаа нь хариуцагч Ч.******* холбогдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны тоотод байрлах газрыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 2. Нэхэмжлэгч ******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны тоотод байрлах газрыг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000611316 дугаартай гэрчилгээ гарч маргаж буй газар миний өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3. Шүүх зохигчдын тайлбар, тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч ******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын кадастрын зургын хуулбар, Х.******* 000611316 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллагын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/448 тоот тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/884 тоот

 5. хариуцагч ******* шүүхэд бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно.

6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгч нь Хэрээд овогт ******* Амарсанаа /РД:ЛЮ66051709/ болох нь 2013 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын кадастрын зургийн хуулбар, 000611316 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заажээ.

 8. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үндэслэлтэй байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтаас Д.Амгаланбаатар, Б.Батсуурь, Б.Оюун нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.******* өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, 9 дүгээр гудамжны тоотод байрлах газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ