Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 120/ШШ2022/0024

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* *******” ТӨХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, М*******, М.Өлзийнэмэх, Б. нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б., Л. нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, М*******, М.Өлзийнэмэх, Б., өмгөөлөгч Г.Нацагдорж (онлайн),

 хариуцагч Татварын улсын байцаагч Б., Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. (онлайн), шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б., Л. нар "******* ******* ******* ******* *******" ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ хяналт шалгалтыг  2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "******* ******* ******* ******* *******" ТӨХК-д нийт 135,118,986.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Нөхөн ногдуулалтын акт тогтоосон.

2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ТӨХК нь Татварын Улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн НА11210000023 дугаар Нөхөн ногдуулалтын акт”-ын 1, 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг актын “тэмдэглэх нь” хэсгийн 1, 5 (үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд холбогдох) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох хэсгээсээ татгалзаж, 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой хэсэг) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.[1]

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, уг гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор шийдвэрлэж дээрх актыг хэвээр баталсан уг зөвлөлийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр авсан.[2]

Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 120/ШЗ2022/0018 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэлээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Тус компанийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтаар төлбөр ногдуулан акт бичсэний зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Актын 3-т, 2019 онд ажилчдад олгосон 436.050.000 төгрөгийн орон сууцны дэмжлэгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсоныг зөрчил гэж үзснийг зөвшөөрөхгүй. Боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлж, дадлагажуулах, мэргэшсэн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, шагнаж урамшуулж, алдаршуулах, сахилга хариуцлага тооцох, арга хэмжээ авах асуудал нь байгууллагын дүрэм, журам, хамтын гэрээгээр зохицуулагддаг, 2019 онд буюу “орон сууцны хөтөлбөр” хэрэгжүүлснээр мэргэжилтэй боловсон хүчний тогтвор суурьшил сайжирч, ******* эрчим хүч ******* хангах үйл ажиллагаанд тасралт саатлын тоо хэмжээ, түгээлтийн алдагдал буурч эерэг үзүүлэлт гарч байна. Орон сууцны хөтөлбөрт зарцуулсан хөрөнгө нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал тул татвар ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл компанийн ******* эрчим хүч ******* хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг татах зорилгоор орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. 

          2. Татварын актын 4, 5 дугаарт дурдагдсан НӨАТ-ын 2018, 2019, 2020 оны тайлангуудад борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тайлант хугацаанд тайлангаа илгээж, илгээсэн тайлангийн дагуу татварын ногдол нь татагдаж байсан. Тухайн үеийн тайлант хугацаанд тайлан илгээгдээгүй гэсэн ямар нэгэн зөрчил илрээгүй, 2020 оны жилийн эцсийн тайлангаар ногдлын үлдэгдэл таарч байсан. 2020 оны жилийн эцсийн тайлангаар НӨАТ-ийн тайлан 25.454.920,66 төгрөгийн илүү төлөлттэй гарсан. Тухайн үеийн татварын тайлан, санхүүгийн тайлан хоёрын үлдэгдэл энэ дүнгээр таарч байсан. /2021 оны 3-р сарын 18, 6- р сарын 30, 7-р сарын 08-ны тодорхойлолтоор/. 2021 оны 9 дүгээр сард ногдолоо татаж үзэхэд НӨАТ-ын үлдэгдэл 61.858. 856,39 төгрөг болж өөрчлөгдсөн.

          Монгол Улсын Татварын цахим системийн доголдлоос шалтгаалан тайлан засварлах хүсэлт шийдэгдэхгүй удааширдаг, татварын үлдэгдэл таардаггүй асуудал өмнөх жилүүдэд байсан. Татварын хяналт шалгалтаар 2018 оны 10 сарын тайлан илгээгдээгүй, 2019, 2020 онуудад НӨАТ дутуу тайлагнасан гэсэн зөрчлүүдийг илрүүлж тайлангийн ногдлыг өөрчилсөн байсан. Энэ нь татварын албаны сайт байнга өөрчлөгдөж байдгыг харуулж байгаа юм. 2018 оны 10 сарын тайлан илгээгдээгүй байсан бол хоцорсон тайлан дээр гарч ирэх байсан. Илгээгдсэн учраас хоцорсон тайлан дээр гарч ирэхгүй байгаа.

   Иймд эд хөрөнгө шударгаар олж авах эрх маань зөрчигдөж байх тул уг эрхээ сэргээлгэхээр хандаж байна...” гэжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...актын 3 дугаарт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436 сая төгрөгийг ажилчдадаа олгосон орлогоос татвар ногдуулаагүй гэж тооцсон. 436 сая төгрөгийн зардлыг 2019 оны бизнес төлөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүний зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгөөр тарифтаа суулгаад Эрчим хүчний сайдын болон төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу дээрх зардлыг гаргасан. Ажиллаж байгаад уул уурхайн компаниуд руу явчихдаг, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай учраас мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2019 оноос энэхүү арга хэмжээг авч ажилласан. Энэ олгосон мөнгө нь татвар дээр очоод нэгэнт зардалдаа суулгасан, нөгөө талдаа хүмүүст олгосон мөнгөний зарим хэсгийг 10 жилийн хугацаатайгаар буцаан авч байгаа. Үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөөд явсан. Татварын байгууллага нь үүнийг татвар ногдох орлогоос хасагдах мөнгө биш гэж үзсэн. 2021 оны аудитын тайлангаар ажилтан албан хаагчдад ногдох хэсгийг санхүүгийн тайландаа залруулга хийгээд авлагаар бүртгэсэн.

Санхүүгийн тайланд аудитын байгууллага залруулга хийх эрхтэй. 2021 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар Үндэсний аудитын газраас сонгон шалгаруулалтад шалгарсан Шинэ их төв компани нь энэхүү залруулгыг хийхийг зөвшөөрч, аудитын зөвлөмжийг өгсөн. Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлтийг Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр, тухайн компанийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээ, тухайн оны бизнес төлөвлөгөөнд тооцогдож төсөвтөө суулгасан байсан. 436 сая төгрөг манай компанийн гарах ёстой зардал байсан, татварын байгууллагаас авлагаар тусгаагүй гэдэг. Үүнийг аудитын байгууллагаар залруулаад ажилтан албан хаагчаас 300 гаруй сая төгрөг авахаар байгаа. Манайх жил бүр татварын илүү төлөлттэй явдаг. Энэхүү хийгдсэн хяналт шалгалтаар илүү төлөлттэй байгаад байхад алданги, хүү, торгууль тооцох нь буруу, 436 сая төгрөгт ногдох татвар, алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын тайланг системд илгээгээгүй гэдэг зөрчлийн тухайд уг тайланг тайлант хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр илгээсэн. Тайланг илгээсэн дүнгээр татварын ногдуулалтыг хийсэн гэж үзэж байгаа. Учир нь 2017 оноос хойш хяналт шалгалтад хамрагдаж байгаа он тооллын хугацаанд татварын илүү төлөлттэй, энэ илүү төлөлт нь санхүүгийн тайлантай таарч байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангийн орлогоо татварын зорилгоор үнэн зөв илэрхийлж тодорхойлсон. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” гэж тус тус заасан. Тиймээс мэдээлэл илгээж байгаа байдал нь үнэн зөв. Тиймээс манай санхүүгийн тайлантай таарч байгаа гэдэг байр суурьтай байна.

Мөн 2019, 2020 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогыг дутуу тайлагдсан гэж үзсэн. Энэ нь тайлант хугацаандаа татварын тайлангуудыг илгээсэн. Хүсэлт илгээхэд буцаагаад тодорхойлолтуудыг явуулсан. 2018 онд залруулах хүсэлтүүдээ явуулсан. 2019 оныг дуустал бид хуулийн хүрээндээ залруулах боломжтой, хэдэн удаа залруулах нь хамаатай биш. Анх 2018 оны 11 дүгээр сарын 08-нд илгээж, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 22-нд илгээсэн. Манай дээр татварын тайлан нь харагдахгүй байгаа нь бидний эрхийг зөрчиж байгаа. Хэрэв илгээгээгүй байгаа нь харагдаад, тайлан илгээгээгүй байна шүү тайлант он нь дууслаа гэдэг мэдээ мэдээллүүд нь ирж байсан бол ийм асуудал гарах үгүйг мэдэхгүй байна.

Гэхдээ татварын тайланг илгээгээд илгээсэн тайлангаар татварын ногдуулалтыг хийсэн учраас татварын эцсийн илүү төлөлтийн үлдэгдлүүд санхүүгийн тайлантайгаа таарч байгаа. Татварын тайлангуудаа хуулийн хугацаанд нь илгээж, илгээсэн тайлангаас татварын ногдуулалтыг зөв ногдуулсан учраас хяналт шалгалтын явцад таарч байсан. Хяналт шалгалт хийж байх явцдаа өөрсдөө 61.8 сая болгоод баталгаажуулалтыг хийсэн. Хоёр программын хоорондын зөрүүг хяналт шалгалтаар илрүүлсэн гэж байгаа нь буруу гэж үзэж байна. 2018, 2019 онуудад буцаасан мэдэгдэл бол байхгүй. Хяналт хийж байхад гэнэт аптет хийдэг нь ямар учиртай юм. 2018 онд аптетаа хийж байсан бол бид үзнэ.

Хариуцагчийн зүгээс 2018-2019 онд хийсэн татварын программын шинэчлэл болж тайлангууд хөрвөх явцад татвар төлөгчийн тайлан зөрүүтэй байсныг хяналт шалгалтаар илрүүллээ гээд 2018 оны зүйлийг 2021 онд гэнэт гаргаж ирсэн,  2018 оны 10 дугаар сарын тайлан татварын хэлтэст харагддаг, харин манайд харагддаггүй, татварын системийн алдаанаас болж үүссэн гэж үзэж байна.

 Аудитлагдсан тайлан нэгэнт гарсан байсан учраас бид аудитлагдсан тайлангаа үндэслэж тайлангаа засаж илгээсэн. Аудитлагдсан тайлантай холбоотой буруутгаж болохгүй. Энэ тайлан гарахдаа аудитын байгууллага нь манай компанитай ярилцалгүйгээр тайлан гаргасан учраас бид түүнийг засах эрхгүй. 2021 оны санхүүгийн тайлан дээрээ 2019, 2020 онтой холбоотой асуудлыг тавиад 327,2 сая төгрөгийн орлогыг бүртгээд залруулга хийгдсэн, хяналт шалгалтын асуудал маргаантай байгаа учраас эцэслэн шийдэгдээгүй, үүнийг шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Манайхаас Аудитын байгууллагатай холбоотой гомдол, нэхэмжлэл одоогоор гаргаагүй. Орон сууцны хөнгөлөлтийн талаар Аж ахуй нэгжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр зардал болгож бичсэн. Хамгийн гол нь ажилтан албан хаагчдаас авлагаар бүртгэсэн байгааг хэлье.

          Иймд маргаан бүхий актын “тэмдэглэх нь” хэсгийн 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой хэсэг) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох нөхөн татвар 88,995,125.31, торгууль 26,698,537.59, алданги 8,721,000.00, нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Хуульд үндэслэж өөрчлөлт хийгээгүй, дур мэдэж өөрчлөлт оруулсан нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна. Татварын байгууллага өөрчлөлт оруулах ёсгүй. Энэ нь системийн алдаа. Тиймээс ч өнөөдрийг хүртэл дорвитой хариу ирүүлээгүй. Өнөөдрийн ирсэн тайлбарт бол энд алдаа байсан гэж байна. Системийн алдааг татвар төлөгч рүү чихэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрчлөлт нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436,050,000 төгрөгийг ажилчдадаа олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасныг зөрчсөн гэж 43,605,000 төгрөгийн нөхөн татвар, 13,081,500 төгрөгийн торгууль, 8,721,000 төгрөгийн алданги, нийт 65,407,500 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татвар төлөгчийн 2.а-д тусгагдсан ямар зорилгоор юуны тулд ажилчдадаа орон сууцны хөнгөлөлт олгосон, бизнес төлөвлөгөөнд батлагдсан болон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт хэрхэн бүртгэх талаар тусгагдсаныг татварын алба болон татварын улсын байцаагч үгүйсгэж буруутгаагүй.

Өмнө хэрэгжиж байсан 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдох орлогоос ямар зардал хасагдахыг зардал тус бүрээр заасан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.36 зүйл заалтад орон сууцны хөнгөлөлт, дэмжлэг гэж хуульд тусгагдаагүй. Энд байгаа заалтаар тухайн ажилчдын орон сууцны зардал буюу амьдран сууж байсан зардлыг хасах боломжтой.

Бусдаар орон сууц худалдан авахад зориулж төлсөн мөнгийг хасна гэж хуульдаа заагаагүй учраас үүнийг хасагдах зардал биш гэж үзсэн. Тухайн байгууллага Санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт үйл ажиллагааны зардал, борлуулсан бүтээгдэхүүний өртгөөр бүртгэсэн бол татвар ногдох орлогоос хасч тооцно гэсэн ойлголт байдаггүй. Тухайн аж ахуйн нэгжийн зарим төрлийн зардлуудыг татварын хуульд албан татвар ногдуулах орлогоос бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь хасахгүй байхаар хуульчилсан, энэ зардлын нөлөөллийг Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангийн “Татвар ногдуулах орлого буюу татвар тооцохын өмнөх ашгийг нэмэгдүүлэх утга” гэсэн хэсэгт тусгаж зөрүүгийн тайланг гаргах ёстой байсан.

Аливаа байгууллага бизнес төлөвлөгөө, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгагдсан гэдгээр татвар ногдох орлогоос зардал болгоныг хасч тооцвол хасагдах зардлыг хуульчилж өгсөн, зардлын хязгаарлалт тавьсан зохицуулалтууд ноцтой зөрчигдөх болно. Татвар төлөгч тайлбартаа орон сууцанд олгосон дэмжлэгийн 50 хувийг буцааж төвлөрүүлэхээр гэрээ байгуулан цалингаас суутгаж хуулийн дагуу татвар ногдуулан төлж байгааг харгалзан үзээгүй, 2019-2020 онд нийт 26,9 сая төгрөгийг 2021 оны эхний 9 сарын байдлаар 38,4 сая төгрөгийг ажилчдаас суутгаж үйл ажиллагааны бус орлогоор тайлагнан татваруудыг төлсөн, цаашид гэрээний дагуу 244,5 сая төгрөгийг ажилчдаас суутган орлогоор тайлагнаж татварыг хугацаанд нь төлж ажиллана, 2019-2020 онд ажилчдад олгосон орон сууцны дэмжлэгийн нийт 892,5 сая төгрөгөөс татвар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гээд 2020 оны 1 сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж байгаа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг дурьдаж байна.

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу орон сууцны дэмжлэгийг буцаан авах нөхцөлтэй олгож байгаа тохиолдолд тооцооны дансаар бүртгэх ёстой бөгөөд зардал болохгүй. Тухайн тайлан гаргах санхүүгийн жил, татварын жил гэсэн ойлголт зөрчигдөж, тухайн хугацааны орлого үр дүнгийн тайлан буруу гарсан болох нь нотлогддог. 2019 оны санхүүгийн жил нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд байдаг. Залруулсан гээд байгаа нь 2020 оны орон сууцны хөнгөлөлтийг 2021 онд аудитаар ороод 2020 оны санхүүгийн тайланд залруулга хийсэн байгаа. Тухайн санхүүгийн жил, татварын жил нь 2019 ондоо дууссан. Гэтэл 2020 оны зүйлээ аудитаар орж засуулчхаад үүнийгээ засуулсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгчээс гаргадаг. Санхүүгийн жил нь 2 жилийн өмнө дууссаныг манайх зассан гээд байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж зөрчлийг тавьсан. Аудит, татвар хоёулаа хяналт шалгалт явуулдаг байгууллагууд. Цалингаас татвар суутгаж байгаа гэж тайлбарласан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хийгдэж байгаа суутгал бөгөөд энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас тусдаа ойлголт юм. Шалгалтаар илрүүлсэн зөрчил нь 2019 оны тайлант хугацаатай холбоотой бөгөөд бид тухайн үед мөрдөгдөж байсан 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд шалгалт хийсэн. 2020 онд аудитын байгууллагын дүгнэлтээр тухайн онд олгосон 456,5 сая төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцсон байсныг залруулсан учир татварын шалгалтын явцад тухайн тайлант жилд зөрчилгүй болох нь тогтоогдсон.

Иймд 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 436,050,000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлт үзүүлсэн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд төлбөр ногдуулсан болохоо хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг анх 2018 оны 11 дүгээр сарын 08-нд илгээсэн. Дахиад өөрсдөө засуулъя гээд 2019 оны 02 дугаар сарын 19-нд хүсэлт явуулсан байдаг. Тухайн татвар төлөгч нь хүсэлтийн түүх хэсэг рүүгээ ороод илгээсэн хүсэлт нь харагдаж байгаа. Тайлангийн түүх дээр харагдахгүй, хүсэлтийн түүх дээр харагдаж байгаа. Үүнийг бид орж үзэх боломжгүй, зөвхөн татвар төлөгч өөрөө харах бүрэн боломжтой. 2019 оны 02 дугаар сарын 19-нд хүсэлт илгээгээд эргүүлээд 02 дугаар сарын 19-ний 11.50 цагт тухайн тайлангаа татварын системд явуулаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны 08.39 цагт Татварын алба татвар төлөгч рүү буцаасан. Энэ нь танай тайлан болохгүй байна гээд мэдэгдсэн мэдэгдэл.

Танай тайлан зөрүүтэй учраас танай тайланг хүлээн авах боломжгүй байна гээд Татварын алба нь танай тайланг буцаасан. Энэхүү буцаасан тайланг танайх 03 дугаар сарын 21-нд манайх энэ тайлангаа засъя гээд хүсэлт илгээсэн. Улмаар тайлангаа Татварын алба руу илгээхэд 03 дугаар сарын 22-нд болохгүй байна гээд буцаасан. Энэ нь мөн л мэдэгдэл. Бусдаар танай руу утасдаад эсвэл албан тоотоор энэ тайлангаа зас гэж цахим тайлангийн систем хэрэгжиж байгаа энэ үед утсаар, албан тоотоор мэдэгдэх шаардлага байхгүй. Систем болон татварын байцаагч хянаад шалгуур хангаагүй байна, байвал зохих ёстой дүн нь ийм байна гээд дахин шалгаж илгээ гээд буцаасан нь мөн мэдэгдэл. Хоёр удаагийн мэдэгдлийг танайд хүргүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 09-нд тайлангаа засуулах хүсэлт илгээсэн боловч нэхэмжлэгч өөрөө тайлангаа илгээгээгүй эцсийн байдлаар 12 дугаар сарын 10-нд тухайн тайланг огт тоогүй, тайлан байхгүй болгоод хадгалаад үлдээсэн. 2018 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг огт илгээгээгүй байсан.

Мөн санхүүгийн тайлан бланстай е-баримттай нь тулгаад үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын 1,101,728,224.4 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлан байгаа. Татвар төлөгч бол манайд 1,4 тэрбумтай тайлагнасан гээд энэ зөрүүгээр 2019 оны борлуулалт нь 314,428,385.3 төгрөгөөр зөрсөн. 2020 оны 13,6 сая бол мөн өмнөх саруудын нийт борлуулалтын орлогыг анхан шатны баримтуудтай тулгаж үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгагдсан. Татварын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 01-нд ирүүлсэн албан бичигт ч тухайн тайланг эцсийн байдлаар илгээгээгүйг Татварын албанд ирүүлсэн гэж үзэхгүй гэж дурдсан, мөн үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 онд 314,428,385.3 төгрөг, 2020 онд 13,625,025.8 төгрөг, нийт 328,053,411.1 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд акт тогтоосныг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь аудитын дүгнэлтийг үндэслээд 2020 онд ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийн татвар ногдох орлогоос хасаж тооцсон зардлаа залруулаад улмаар 2020 онд ногдох 456 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийн зардалд зөрчил илрүүлээгүй. Харин залруулаагүй буюу 2019 он хамаарах 436 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийн дүнг татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь хуульд тодорхой хасагдах зардлуудыг нэг бүрчлэн нэрлэж заасаар байхад хуульд заагаагүй зардлыг хасагдах зардалд оруулж тооцсон нь хуульд нийцээгүй тул хуульд заасан хариуцлага оногдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа тухайн Эрчим хүчний салбар зөвлөл дэх бодлогын баримт бичиг болоод тухайн байгууллагын ажилчдын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий баримт бичиг, тушаал шийдвэр нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаатай. Өөрөөр хэлбэл, Татварын хуульд нийцэхгүй байна. 2020 онд орон сууцны хөнгөлөлтийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчлөө өөрсдөө 2021 онд залруулсан үйлдэл нь 2019 оны зөрчлөө хүлээн зөвшөөрсөнтэй утга нэг. Тиймээс нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага үндэслэлгүй байна. Актын 4, 5 дахь асуудлаар байцаагч тодорхой тайлбар өгсөн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б., Л. /Цаашид татварын улсын байцаагч гэх/ нар “******* ******* ******* ******* *******” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар[3] тус компанийг 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнан татвар ногдуулаагүй, төлөөгүй, баяр ёслолын арга хэмжээний зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2019 онд ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон, 2018 оны 10 дугаар сарын тайланг системд илгээгээгүй, 2019, 2020 онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, төлөөгүй зэрэг зөрчлүүд гаргасан гэж үзэн 96,214,102.31 төгрөгийн нөхөн татвар, 28,864,231.00 төгрөгийн торгууль, 10,040,653.00 төгрөгийн алданги, нийт 135,118,986.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ТӨХК нь татварын улсын байцаагч нарын дээрх актын 1, 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг актын “тэмдэглэх нь” хэсгийн 1, 5 (үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд холбогдох) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох хэсгээсээ татгалзаж, 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох 88,995,125.31 төгрөгийн нөхөн татвар, 26,698,537.59 төгрөгийн торгууль, 8,721,000.00 төгрөгийн алданги, нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан[4] ба уг актын холбогдох хэсгийн зөрчлүүдийн тооцоолол торгууль, алданги, төлбөрийн үнийн дүнтэй холбогдуулан хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй.

3. Харин нэхэмжлэгчээс “компанийн мэргэшсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг татах зорилгоор хэрэгжүүлсэн “Орон сууцны хөтөлбөр”-т зарцуулсан хөрөнгө нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардалд хамаарах учраас татвар ногдуулах орлогод хамаарахгүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын 2018 оны 10 дугаар сарын тайланг татварын цахим системд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн, хоцорсон тайлан дээр гарч ирээгүй, хэрэв бидэнд мэдэгдсэн бол 2019 оныг дуустал хугацаанд хуулийн хүрээнд хэдэн ч удаа залруулах боломжтой байсан, мөн НӨАТ-ын 2019, 2020 оны тайлангуудыг хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнаж, илгээсэн, 2020 оны жилийн эцсийн тайлангаар НӨАТ-ын тайлан 25,454,920.66 төгрөгийн илүү төлөлттэй гарч байсан, гэтэл хяналт шалгалт орсны дараа 61,858,856.39 төгрөг болж өөрчлөгдсөн, Татварын байгууллага татвар төлөгчид мэдэгдэлгүй, ямар нэг баримтыг үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулах ёсгүй, татварын цахим системийн алдааг татвар төлөгч хариуцах үндэслэлгүй” гэж маргасан.

4. Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаад буюу 2017-2020 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд татвараа тайлагнаж төлөх үүргийг дүгнэх, зөрчилд хариуцлага хүлээлгэхэд Татварын ерөнхий хууль /2008 оны болон 2019 оны шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхээр байна.

5. Маргаан бүхий актын “тэмдэглэх нь” хэсгийн 3-т буюу “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436,050,000.00 төгрөгийн ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон” зөрчлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /Цаашид ААНОАТТайлан гэх/-ын 2019 оны 4 дүгээр улирлын тайландаа[5] “нийт орлогын дүнгээ 18,732,943,494.40 төгрөг /тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүн 80,839,364.64 төгрөг + нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүн 18,652,104,129.76 төгрөг/, хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлын дүнг 0.00 төгрөг, татвар ногдуулах орлогын дүн -92,300,125.85 төгрөг” гэж, мөн оны ААНОАТТ-гийн тодруулга /Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал/-д “Ажилчдад олгосон ...байр, орон сууцны хөлсний болон унаа түлшний хөнгөлөлтөд 495,591,197.27 төгрөг” гэж, Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайландаа[6] “байнгын зөрүү хэсэгт хасагдахгүй зардлаа 0.00 төгрөг” гэж тус тус тайлагнасан.

5.2. Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд үйлчлэлтэй байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.2, 7.3.3-т зааснаар аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэж ангилсан, 8 дугаар зүйлийн 8.1.1-д үйл ажиллагааны орлогод үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого хамаарахаар, 12 дугаар зүйлд заасан зардлуудыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор, мөн 12.1.4-т “ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна”, мөн зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж тус тус заасан.

5.3. “******* ******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 14/2019 дугаар “Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай” тогтоолыг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууцны хөнгөлөлт олгох тухай” тушаал гарсан, компанийн мэргэшсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ажилчдын худалдан авах/авсан орон сууцны урьдчилгаанд өгөх төлбөрийн 50 хувийг тус компаниас 100 хувь хөнгөлөх /урьдчилгаа төлбөрийн 50 хувийг 10 жилийн хугацаанд сар бүр 100,000.00 төгрөгөөр тооцон эргэн төлөх нөхцөлтэйгөөр/-өөр тус компанийн 19 ажилчдад /хүн тус бүрд 22,950,000.00 төгрөг/ нийт 436,050,000.00 төгрөгийг олгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд,[7] хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдохын зэрэгцээ ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан хасагдах зардалд хамаарахаар заагаагүй, албан татвар ногдох орлогоо хуульд заасан хугацаандаа зөв тодорхойлж ногдуулаагүй, тайлагнаагүй нь дээрх хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 436,050,000.00 төгрөгийн ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил гаргасан гэж үзэж 43,605,000.00 төгрөгийн нөхөн татвар, 13,081,500.00 төгрөгийн торгууль, 8,721,000.00 төгрөгийн алданги болох нийт 65,407,500.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон Татварын албаны нөхөн ногдуулалтын актыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

5.4. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч компани “******* эрчим хүч худалдаж авах, худалдах, импортлох, *******” үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг бөгөөд 2019 онд ажилчдын худалдан авах /авсан/ орон сууцны урьдчилгаанд өгсөн төлбөрийн хөнгөлөлтийг тайландаа татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар бүртгээгүй атлаа татвар ногдох орлогоос хасч тооцсон нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах нь татвар төлөгчийн үүрэг байна.

5.5. Мөн “...аудитлагдсан тайлан нэгэнт гарсан байсан учраас бид аудитлагдсан тайлангаа үндэслэж тайлангаа засаж илгээсэн, энэ тайлан гарахдаа аудитын байгууллага нь манай компанитай ярилцалгүйгээр тайлан гаргасан учраас бид түүнийг засах эрхгүй 2021 оны санхүүгийн тайлан дээрээ 327,2 сая төгрөгийн орлогыг бүртгээд залруулга хийгдсэн, хяналт шалгалтын асуудал маргаантай байгаа учраас эцэслэн шийдэгдээгүй, одоогоор аль нэг байгууллагад гомдол гаргаагүй байгаа...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан ба  хэрэгт авагдсан баримтууд[8], хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд 2021 онд нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд зэрэг санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгдэж, тухайн байгууллагаас 2020 оны ААНОАТТайлангаа засварлан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр татварын нэгдсэн системд илгээсэн, уг тайланд 2020 онд “Орон сууцны хөтөлбөр”-т зарцуулсан хөрөнгө гэх ажилчдад олгосон орон сууцны урьдчилгаанд өгсөн төлбөрийн хөнгөлөлт /нийт 456,540,600.00 төгрөг/-ийг “татвар төлөхийн өмнөх ашгийг нэмэгдүүлэх дүн”-гээр бүртгэн тайлагнасан байх ба Үндэсний аудитын газрын шийдвэртэй холбогдуулж маргаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

6. “Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны 10 дугаар сарын тайланг системд илгээгээгүй, 2019, 2020 онуудад борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан” зөрчлүүдийн тухайд:

6.1. Хариуцагч маргаан бүхий актын “тэмдэглэх нь” хэсгийн 4-т буюу “Нэмэгдсэн өртгийн албан татвар/цаашид НӨАТ гэх/-ын 2018 оны 10 дугаар сарын тайланд 899,570,691.4 төгрөгийн борлуулалтын орлого, 773,722,849.39 төгрөгийн худалдан авалт, 12,584,784.2 төгрөгийн татвар ногдуулалттай тайланг системд илгээгээгүй” зөрчил гаргасан гэж үзэж 12,584,784.20 төгрөгийн нөхөн татвар, 3,775,435.26 төгрөгийн торгууль нийт 16,360,219.46 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс “НӨАТ-ын 2018 оны 10 дугаар сарын тайланг анх 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн, хоцорсон тайлан хэсэгт гарч ирээгүй, хэрэв бидэнд мэдэгдсэн бол хуулийн хүрээнд хэдэн ч удаа залруулах боломжтой байсан тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

6.1.1. Татварын ерөнхий хууль /2008 он/-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "татварын цахим баримт бичиг" гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг”, 4.1.7-д "татварын тайлан" гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан...гийн хуудсыг”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина”, 46.5.1-т “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах”, 47 дугаар зүйлийн 47.3.3-т “нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох бөгөөд холбогдох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж тус тус заасан.

6.1.2. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар татварын цахим мэдээллийн системийн ажиллагааг өргөжүүлж, сайжруулах, тайлан хүлээн авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, боловсронгуй болгохтой холбогдуулан баталсан “Татварын тайлан хүлээн авах, хянан, нэгтгэл хийх журам”-д зааснаар 2.6-д “...татвар төлөгч нь тайланг цахим, биечлэн /цаасаар/, баталгаат шуудангаар /цаасаар/ хэлбэрээр ирүүлэхээр...”, 2.7-д “...цахимаар ирүүлэх тохиолдолд уг тайланг ТЦМС-д илгээсэн огноогоор... ирүүлсэнд тооцохоор...”, 3.6-д “Тайлан тушаах хуулиар тогтоосон хугацаанаас хойш алдаатай, буруу илгээсэн тайлангаа залруулах бол энэ тухай албан ёсны хүсэлтийг татварын албанд илгээж, тухайн хүсэлтийг татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн татварын улсын /ахлах/ байцаагч зөвшөөрсөн тохиолдолд залруулсан тайланг дахин илгээнэ”, 4.2-т “...цахим хэлбэрээр ирүүлсэн тайланг ТЦМС-д шууд хүлээн авснаар татварын ногдлыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид "ТБМНС" гэх/-д хөрвүүлэх ба тайлан хүлээн авсан тухай мэдэгдлийг татвар төлөгчид цахим хэлбэрээр нэн даруй мэдэгдэхээр...”, 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ”, 8.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд Татварын алба нь татвар төлөгчөөс цахимаар илгээсэн тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушааж татвараа бүрэн төлсөн эсэхэд хяналт тавих, тухайн тайлангийн дутуу, тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр засуулахдаа дараа оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаанд хийхээр, татварын цахим мэдээллийн санд илгээсэн огноогоор тайлан ирүүлснээр тооцохоор байна.

6.1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд,[9] шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд “******* ******* ******* ******* *******” ТӨХК НӨАТ-ын 2018 оны 10 дугаар сарын тайлангаа цахимаар /e-tax.mta.mn холбоосоор/ анх 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр илгээсэн, үүний дараа нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуулийн хугацаа эхлүүлэх хүсэлт ирүүлснийг Өмнөговь аймгийн Татварын албанаас сунгаснаар мөн өдөр дээрх тайланг дахин илгээсэн боловч хариуцагчаас буцаасан, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, тайланг илгээснийг мөн сарын 22-ны өдөр буцаасан, мөн дахин хугацаа сунгах хүсэлт гаргасан, тайланг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр илгээлгүй цахим татварын систем хадгалж, илгээгээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байхын зэрэгцээ уг системд хадгалагдсан /Шинэ/хадгалсан төлөвтэй/ НӨАТ-ын 2018 оны 10 дугаар сарын тайланг дээрх журмын 2.7-д “...цахимаар ирүүлэх тохиолдолд уг тайланг ТЦМС-д илгээсэн огноогоор... ирүүлсэнд тооцно” гэж заасны дагуу илгээсэн тайлан гэж үзэх боломжгүй, тайланд залруулга хийх хуульд заасан хугацаа дууссан байх тул Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.10-т “...татварын мэдээ, тайлан, ...г хугацаанд нь ирүүлээгүй, ...татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчид 12,584,784.20 төгрөгийн нөхөн татвар, 3,775,435.26 төгрөгийн торгууль нийт 16,360,219.46 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн актын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

6.1.4. Татварын ерөнхий хууль /2008 он/-ын 31 дүгээр зүйлд татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг мэдээллийн нэгдсэн сан нь мөн зүйлийн 31.2.5-д зааснаар татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах зориулалтай байна, 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй”, 33.2.1-т “энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих ...бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасан ба хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2022 оны 02/1557 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн тайлангийн түүх, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 1/1057 дугаар албан бичиг, татвар цахим системийн мэдээлэл[10] зэргээс үзэхэд тухайн тайланг илгээх цаг хугацааны үед Татварын удирдлагын нэгдсэн сан болон цахим тайлангийн системд албан татвар төлөгчөөс тайлан илгээх, засварлах хүсэлттэй холбоотой алдаа гарсан нь тогтоогдохгүй, цахим татварын систем хэрэгжиж буй үед тайлан илгээгээгүйтэй холбоотой мэдээлэл, мэдэгдлийг нэхэмжлэгчид утсаар болон бичгээр /цаасан хэлбэрээр/ хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

6.1.5. Учир нь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар "ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг ойлгох бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үүрэг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайлан гаргах, татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх зэрэг үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6.2. Хариуцагч маргаан бүхий актын “тэмдэглэх нь” хэсгийн 5-т буюу “НӨАТ-ын тайланд 2019 онд 314,428,385.30 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж 31,442,38.53 төгрөгийн нөхөн татвар, 9,432,851.56 төгрөгийн торгууль, 2020 онд 13,625,025.80 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж 1,362,502.58 төгрөгийн нөхөн татвар, 408,750.77 төгрөгийн торгууль нийт 42,646,943.44 төгрөгийн төлбөр ногдуулсан ба нэхэмжлэгчээс “НӨАТ-ын 2019, 2020 оны тайлангуудыг хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнаж, илгээсэн, 2020 оны НӨАТ-ын тайлангаар 25,454,920.66 төгрөгийн илүү төлөлттэй гарч байсан, гэтэл хяналт шалгалт орсны дараа 61,858,856.39 төгрөг болж өөрчлөгдсөн, Татварын байгууллага татвар төлөгчид мэдэгдэлгүй, ямар нэг баримтыг үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулах ёсгүй, татварын цахим системийн алдааг татвар төлөгч хариуцах үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгуулийн нийт дүнтэй маргаагүй, харин зөрчилд хамаарах дүнгүүд /314,428,385.30, 13,625,025.80/ нь татварын цахим системд шинэчлэл хийгдсэнээс болж тайлагнасан дүн өөрчлөгдөж зөрүү үүссэн, хоёр программын хоорондын зөрүүг хяналт шалгалтаар илрүүлсэн гэж байгаа нь буруу гэж,

6.2.1. Хариуцагч талаас “2019 онд одоо ашиглаж байгаа программ руу шилжихтэй холбоотой хүний оролцоогүйгээр программ аптет хийж унших явцад ийм зөрүү өөрчлөлт гарсан. Татвар төлөгчийн тайлагнасан 2017-2020 оны НӨАТ-ын тайлангийн түүхийг тулгаж үзэхэд 61.8 сая илүү байгаа. 2017 оны 01  сарны 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд борлуулалтын орлогыг нь аваад худалдан авалт буюу хасагдах зардлыг нь хасахад 1,3 тэрбум төгрөгийн төлөх зохих татвартай гараад төлөлтийг хийгээд эцсийн байдлаар 61.8 сая төгрөг гэж гарсан нь зөв. Тодруулбал, Цахим тайлангийн системд илгээсэн тайлангуудыг нь тулгаж үзэхэд 61.8 сая төгрөг гарч байгаа. Тухайн үед 2018, 2019 онуудад шинэ систем рүү шилжихтэй холбоотой тухайн татвар төлөгч өөрөө тайлангаа сар бүр тулгаж яваагүй, эсхүл жилийн эцсээр НӨАТ, ААНОАТ-ын тайлантайгаа тулгаж үзээгүйгээс ийм алдаа гарсан, хамгийн гол нь төлбөрийн баримтаар баталгаажсаныг нь орлого гэж үзэж байгаа. Тоон систем рүү шилжихтэй холбоотойгоор ногдол нь дуудагдаж гарч ирсэн дүн. Аптет хийгээд 61,8 сая төгрөг нь зөв дүн” гэж тайлбарлан тус тус маргаж /хэргийн оролцогч талууд, цахим татварын систем хэвийн ажиллаж байсан эсэх, үүнээс шалтгаалж зөрүү үүссэн эсэх зэрэг системын үйл ажиллагаатай холбогдуулан/ байна.

6.2.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “нэгдсэн систем хариуцагч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг”, 17 дугаар зүйлийн 17.1-т “Нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 17.2-т “Нэгдсэн систем хариуцагч дараах үүрэгтэй:”, 17.2.1-т “нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах”, 17.2.2-т “хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах” гэж, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 5 дугаар тушаалаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”-ыг баталж, хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Гааль, татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон байх бөгөөд уг журмын “Нэг”-ийн 1.1-т “Монгол Улсад импортоор оруулсан эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчийн системээр дамжуулан нэгдсэн системд цуглуулах, боловсруулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино”, “Хоёр”-ын 2.1-т “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бараа борлуулсан, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд(цаашид “худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэх), хэрэглэгчийн систем нийлүүлэгч энэхүү журмыг мөрдлөг болгож ажиллана”, “Дөрөв”-ийн 4.1-т “Нэгдсэн систем хариуцагч нь нэгдсэн системийн удирдлага, зохион байгуулалт, өргөтгөл, нэмэлт хөгжүүлэлт, болон үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай, хэвийн нөхцөлийг хариуцаж ажиллана”, 4.2.4-т “Програмын алдаагүй, хэвийн ажиллагааг хангана”, 4.5-т “Төлбөрийн баримтын цахим систем ашиглаж буй худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ:”, 4.5.1-т “төлбөрийн баримтын мэдээллийг үнэн зөв оруулах”, 4.5.2-т “Төлбөрийн баримтын цахим системд нэвтрэх эрх болон бусад холбогдох мэдээллийн аюулгүй байдлыг хангах” гэж тус тус заажээ.

6.2.3. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний буюу 2019 оны борлуулалтын мэдээллийг бүртгэлийн системдээ бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэхээр, Татварын ерөнхий газар нь нэгдсэн систем хариуцагч байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын борлуулсан бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг хэрэглэгчийн системээс дамжуулан нэгдсэн системд цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах буюу өргөтгөл, нэмэлт хөгжүүлэлт болон үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай, програмын алдаагүй, хэвийн ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар, харин нэхэмжлэгчийн хувьд төлбөрийн баримтын мэдээллийг үнэн зөв оруулж, төлбөрийн баримтын цахим системд нэвтрэх эрх болон бусад холбогдох мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.

6.2.4. Мөн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 30 дугаар зүйлийн 30.4-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ”, 30.5-т “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй...”, 30.10-т “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын Нэгийн 1.2-т “Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг /цаашид “хавсралт мэдээ” гэх/-ийн хамт цахимаар тушаах бөгөөд тайлан залруулах, ...алдагдал шилжүүлэн тооцох зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана”, Хоёрын 2.3-т “Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна” гэж зохицуулсан.

 6.2.5. Хавтаст хэрэгт авагдсан тус компанийн 2019, 2020 оны НӨАТ-ын болон санхүүгийн тайлан, тооцоолол, цахим татварын системүүдэд илгээгдсэн мэдээлэл, Татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолтууд зэрэг баримтууд[11], хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд “******* ******* ******* ******* *******” ТӨХК нь 2017-2020 онд дотоодын бараа, үйлчилгээнд суутгасан, НӨАТ-ын эцсийн үлдэгдэл 25,454,920.66 төгрөгийн илүү төлөлттэй тайлагнасан дүн 2021 онд татварын хяналт шалгалтын үед 61,858,856.39 төгрөг болж өөрчлөгдөж, 36,403,935.73 төгрөгийн зөрүү гарсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас нийт борлуулалтын орлогоо 2017 онд 8,424,348,560.40 төгрөг, 2018 онд 10,954,049,928.20 төгрөг, 2019 онд 18,337,675,744.50 төгрөг, 2020 онд 23,853,368,970.40 төгрөг гэж тус тус тайлагнасан нь тогтоогдож байх тул Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу хариуцагчаас татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь цахим мэдээлэлд тулгуурлан хяналт шалгалт хийн нэхэмжлэгчийг 2019, 2020 онд борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж үзэж нийт 42,646,943.44 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж үзлээ.

                 6.2.6. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн цахимаас авсан тодорхойлолтуудад[12] дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ байдал нь,

                 - 2020 оны 4 дүгээр улирлын ААНОАТ/ТТ-02/ тайлант хугацаанд хамаарах буюу 2021 оны 3 дугаар сарын 17-нд өдрийн байдлаар 25,454.920.66 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар 61,858,856.39 төгрөгөөр, 2021 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар 25,454.920.66 төгрөгөөр,

                 - 2019 оны ААНОАТ/ТТ-02/ хугацаанд хамаарах буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар 52,015,069.21 төгрөгөөр, 2021 оны 7 дугаар сарын 08-ны байдлаар 284,896.03 төгрөгөөр,

                 - 2018 оны 4 дүгээр улирлын тайлант хугацаанд хамаарах буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар 47,973,858.75 төгрөгөөр,

                 - 2017 оны 4 дүгээр улирлын тайлант хугацаанд хамаарах буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар 18,302,601.41 төгрөгөөр илүү төлөлт гэж зөрүүтэй, эдгээртэй холбоотой хүсэлтийг нэхэмжлэгч аймгийн хэлтэст албан бичгээр /хх 2-ийн 74-р хуудас/ гарсан байх хэдий ч тайланг засварлах, залруулга хийх дээрх хууль, журамд заасан хуулийн хугацаа хэтэрсэн,  тухайн байгууллагаас НӨАТ-ын 2018 оны 10 дугаар сарын тайлангаа системд илгээгээгүй нь тогтоогддог, мөн дээрх хугацаанд буюу 2018, 2019 оны НӨАТ-ын тайланг тайлагнах, хоцроосон тайлан илгээх, тайлан залруулах болон үүнтэй холбоотой хүсэлтүүд илгээх үед татварын удирдлагын нэгдсэн систем, цахим татварын системд ямар нэгэн алдаа гараагүй болох нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 1/1057 тоот албан бичиг, “******* ******* ******* ******* *******” ТӨХК-ийн 2017-2020 оны НӨАТ-ын тайлангийн нэгдсэн жагсаалт, Татварын ерөнхий газрын 2022 оны 02/1557 тоот, 2019 оны 01 дүгээр сарын НӨАТ-ын тайлангийн түүх зэрэг баримтуудаар[13] тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

6.2.7. Нэхэмжлэгчээс “манай НӨАТ-ын тайланг буцаасан мэдэгдлийг бичгээр өгөөгүй, тайлангийн түүхээс мэдээлэл харагдахгүй байсан” гэх агуулгаар маргасан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалаар баталсан журмын Гурвын 3.6, 3.7, 3.10, Дөрвийн 4.2, 4.4, эсхүл цахимаар илгээснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно”, 2019 оны А/260 дугаар баталсан журмын Нэгийн 1.5-д “Татварын алба нь татварын тайлан тушаалт, хянан боловсруулалт хийсэн болон татвар төлөгчийн хүсэлт, түүний шийдвэрлэлтийн талаар татварын албанд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, гар утас, цахим татварын системээр дамжуулан татвар төлөгчид мэдэгдэнэ", Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг мэдэгдэл...үйлдэн баталгаажуулна”, 79.3-т “Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид..., гэж заасны дагуу нэхэмжлэгч цахимаар тайлан ирүүлэхээс гадна, бүртгэл, татварын тооцоолол, өөрийн хадгалсан илгээсэн хүсэлтийн түүх зэрэг өөрт холбогдолтой мэдээллийг харах боломжтой  байх тул тайланг буцаасан мэдэгдлийг бичгээр өгөлгүй, цахимаар илгээсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй. 

6.2.8. Иймд дээрх үндэслэлүүдээр “******* ******* ******* ******* *******” ТӨХК-ийн “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын “тэмдэглэх нь” хэсгийн 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох 88,995,125.31 төгрөгийн нөхөн татвар, 26,698,537.59 төгрөгийн торгууль, 8,721,000.00 төгрөгийн алданги, нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Татварын улсын байцаагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын 1, 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг актын “тэмдэглэх нь” хэсгийн 1, 5 (үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд холбогдох) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох хэсгээсээ татгалзаж, шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

6.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй энэ зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дүгээр зүйлийн 16.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.10, 47 дугаар зүйлийн 47.3.3, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******” ТӨХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б., Л. нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын тэмдэглэх нь хэсгийн 3, 4, 5 (НӨАТ-тай холбоотой) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд холбогдох 88,995,125.31 төгрөгийн нөхөн татвар, 26,698,537.59 төгрөгийн торгууль, 8,721,000.00 төгрөгийн алданги, нийт 124,414,662.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Татварын улсын байцаагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын “тэмдэглэх нь” хэсгийн 1, 5 (үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд холбогдох) дахь хэсэгт тэмдэглэгдсэн зөрчлүүдэд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ОТГОНЦЭЦЭГ

 


[2] Хавтаст хэрэг /1/-ийн 35-36 дугаар талд

[3] Хавтаст хэрэг /1/-ийн 50-54 дүгээр талд

[4] Хавтаст хэрэг /2/-ийн 199 дүгээр талд

[5] Хавтаст хэрэг /1/-ийн 98-104 дэх талд

[6] Хавтаст хэрэг /1/-ийн 105-106 дахь талд

[8] Хавтаст хэрэг /1/-ийн 107-116, хэрэг/2/-ийн 49-73, 75, 77, 204-218 дахь талд

[9] Хавтаст хэрэг /1/-ийн 140-141, 146-169, 222-224, хэрэг/2/-ийн 74, 83-84, 146-147, 149-166, 173-197, 227-229, хэрэг/3/-ийн 44-56 дахь талд

[10] Хавтаст хэрэг/2/-ийн 227-229, хэрэг/3/-ийн 76-77, 93-96 дахь талд

 

[11] Хавтаст хэрэг/1/-ийн 24-31, 55, 95-108, 146-193, 231-233, хэрэг/2/-ийн 61-67, 86-89, 149-155 дахь талд

 

[12] Хавтаст хэрэг/2/-ийн 75-81 дэх талд

[13] Хавтаст хэрэг/2/-ийн 227-229, хэрэг/3/-ийн 93-96 дахь талд