| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/03374/И |
| Дугаар | 183/ШШ2022/03116 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2022/03116
| 2022 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2022/03116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, Да хүрээ гудамж,******* байр,******* тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 55 настай,******* регистрийн дугаартай, Бэсүд овогт **************,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 26, Их хуралдай оффис,******* тоотод байрлах, 6059651 регистрийн дугаартай,******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т заасны дагуу цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, улмаар өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах гэж тодруулжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие захиралтай******* ХХК-ийн барьж байсан хотхон буюу Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах, 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73.161.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг******* ХХК-д бэлэн өгсөн. Ингээд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг төлбөрөө бүрэн дуусмагц гаргаж өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш сар бүр 1.000.000 төгрөгийн төлөлтийг******* ХХК-ийн Хаан банкны тоот дансанд 43.161.000 төгрөгийг төлж, нийт 73.161.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард бүрэн төлж дуусгасан. 2021 оны 11 дүгээр сард төлбөрийг бүрэн дуусгаж,******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа утсаар шаардсан боловч гаргаж өгнө гэж хэлсэн. Мөн тус компаниас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22/071 дүгээр албан бичгээр төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолтыг гаргуулж авсан. Тэгсэн хэдий ч миний хууль ёсны 2019 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж, СӨХ, цахилгаан, дулааны төлбөрийг төлж байгаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй маш ихээр хохироож байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд намайг Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах 44.34 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулагдсан ба урьдчилгаа төлбөр төлөгдсөн тул тухайн асуудал дээр маргаан байхгүй. Үлдэгдэл төлбөр төлөгдөж дууссантай мөн маргаан байхгүй. Харин төлбөр төлөлт удаашралтай байсан тул гэрчилгээний асуудал удааширсан ба төлбөр нэгэнт төлөгдсөн тул гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, зээлээр худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, тооцооны дэлгэрэнгүй,
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19494 дүгээр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 88/1449 тоот албан бичгийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Наранцэцэг нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах, 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Орон сууцны нийт үнэ 73.161.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрөө бүрэн төлж дуусахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгийн нэр дээр шилжүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Иймд Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын 19/08/36 тоот гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч******* ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах, 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны төлбөрт 73.161.000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орж, нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, талууд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг төлбөр төлөх зорилгоор байгуулж, нэхэмжлэгч гэрээний хавсралтад заасан графикийн дагуу орон сууцны төлбөрөө бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал маргахгүй байна.
8.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах, 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
9.Хариуцагч******* ХХК дээрх орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 88/1449 дүгээр албан тоотоор ...Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* хаягт байрлах, эд хөрөнгө нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байна... гэснээр тогтоогдож байна.
10.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бэсүд овогт ************** /ВЖ87121102/-ыг Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Да хүрээ гудамж,******* байр,******* тоот, 44.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523.755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 523.755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН