Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2023/0003

 

                                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                       

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГазарт холбогдох

““Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5813 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн тендерийг үнэлэхийг даалгах, “Э” ТӨҮГ-аас “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ы гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах  тухай” хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж заасны дагуу “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.”  гэжээ.

                              ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан ““Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5813 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн тендерийг үнэлэхийг даалгах, “Э” ТӨҮГ-аас “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

3. Ийнхүү нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А23/023 дугаар албан бичгээр тус шүүхэд “Э” ХХК-ийг төлөөлж оролцохоор Д-ын А-д 3 жилийн хугацаатай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлүүлэхээр  итгэмжлэл олгосон болохыг дурдлаа.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан  ““Э” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5813 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн тендерийг үнэлэхийг даалгах, “Э” ТӨҮГ-аас “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2023/0002/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

           

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА