Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2022/00512

 

 

 

 

 

*******0************** оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1/ШШ*******0**************/0*******1*******

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* 1******* дугаар байрны № ******* тоотод оршин суух, ******* оны ******* дугаар сарын *******1-ний өдөр төрсөн, 5******* настай, эрэгтэй, ******* овогт /РД:МЗ70**************114/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, 196 оны 1******* дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ******* овогт /РД:ГЭ61*******15/ холбогдох

*******6*******6000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******0*******1 оны 09 дүгээр сарын -ны Г. нь хүргэн хамт ирээд Зил-11 машин зээлээр худалдаж авъя гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөгүй. Нилээн хэд хоног надаас гуйсан. Урд нь хамт алтанд явж байсан болохоор итгээд өгсөн. Зил-11 маркийн - улсын дугаартай Орос улсаас оруулж ирсэн машиныг 5 сая төгрөгөөр үнэлж худалдсан. Г. нь эхлээд самарт явах хүмүүсийн зардал 600000 төгрөг өгөөч гэхээр нь 600000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь самарт явахад гарах зардалд зориулж 17400000 төгрөг авсан. Ингээд нийт 18 сая төгрөгийг надаас авсан. Г. нь самарт яваад эхлээд ирэхдээ 10 сая төгрөгийн самартай ирж зарчихаад надад мөнгө төгрөг өгөөгүй. Буцаж самартаа явахдаа надтай уулзаагүй. *******0************** оны 0******* дугаар сард Г.ийг самраас ирж байна гэсэн сураг дуулаад би тосч очиж уулзахад надаас авсан Зил-11 машиныг нь гэж жолооч барьчихсан Г. болохоор өөр жижиг тэргэнд суучихсан явж байхад нь уулзаад наад Зил-11 машинаа манай хашаанд аваачиж тавиарай гэж хэлсэн. Г.эй маргааш нь уулзахад машин тоносон хүмүүс нь байгаа би цагдаад өргөдөл гаргана чамайг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө гэж хэлж байсан. Би хохирлоо барагдуулах байх гээд хүлээж байтал утсаа унтраагаад алга болсон. Би уг Зил-11 машины алдагдсан эд ангийг нөхөж тавих зэрэгт арав гаран сая төгрөгийн засвар хийгээд *******5 сая төгрөгөөр өөр хүнд зарсан. Би уг машинд 1******* сая төгрөгийн засвар хийсэн. Тэгэхээр би тэр машиныг анх зарсан 5 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг авсан гэж үзээд үлдэгдэл ************** сая төгрөг, мөн самарт явах гэж бэлэн авсан 18 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******0*******1 оны 09 дүгээр сард би тэй гудамжинд тааралдсан. Тэгээд самар, жимс ярьж байгаад Зил-11 машин өгч авахаар болсон. *******0*******1 оны 09 дүгээр сарын сүүлээр С. Зил-11 маркийн - улсын дугаартай Орос улсаас орж ирсэн машиныг аман гэрээ хийж самарт явж ирээд төлбөрийг нь төлнө гэж зээлээр 5 сая төгрөгөөр тохирч худалдаж авсан. Тэгээд би Ховдоос жолооч сая төгрөгөөр хөлслөхөөр болоод байж байтал С. намайг гэдэг хүнтэй хамт яв гэсэн. нь хоёр машинаа ууланд үлдээчихсэн байсан хүн юм. Тэгээд би хэлснээр өөс салгахгүй гэснээр гэх жолоочоор бариулж явсан. Ууланд очоод машин бензингүй болчихоор нь машиндаа бензин авахаар ийн хамт уулнаас Зүүнхараад орж ирсэн хойгуур Орос Монгол улсын хилийн цэргүүд ууланд самар бэлтгэж байсан манай хүмүүс дээр очоод бүгдийг нь нааш нь Зүүнхараад авчирсан байсан. Би эндээс очоод машинаа авах гэтэл миний машиныг хүмүүс тоночихсон байсан. Би буцаж ирээд дутуу сэлбэгийг нь авч очсон. гэх залуу машин барьж ирсэн нь үнэн. Тухайн үед экологийн цагдаа нар надтай нийлээд баригдаж ирсэн 4 машиныг хашаанд парклаж тавина гэхэд С. машинаа тэгүүлэхгүй гээд өөрийнхөө хашаанд миний машиныг тавиулсан. Машин эвдлээ гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уулнаас би асаагаад өөрөөр нь унаад орж ирсэн. Би муу радиатор, муу аккумлятор, буруу талын банк дутуу, шал резин байхгүй машин өгсөн нь үнэн. С. өөрөө моторыг нь хөлдөөсөн байх. Би тухайн үед С.т хохирлыг чинь төлж өгнө гээд яриад явсан. Бэлэн авсан гэх 18 сая төгрөгнөөс 1*******600000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрнө. Бэлнээр 5400000 төгрөг авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгө нь машины гэрчилгээ, даатгал, улсын дугаар авахад гарсан зардлаа надаас нэхэмжилж байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 57950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн. Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэмж хариуцагч Г. самарт явах мөнгийг шилжүүлэн өгч байсан эхнэр М. депозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас гаргаж өгсөн.

Хариуцагч Г.ээс нэхэмжлэгч С. нэхэмжилсэн 40000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргаж, ойгоос самар бэлтгэх эрхийн бичиг болон холбогдох бичиг баримтыг хавсаргаж өгсөн.

Нэхэмжлэгч С.өөс гэрчээр Д., Д., М., Б. нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж гэрч нарыг асуусан.

Хариуцагч Г.ээс гэрч асуулгах болон нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Г.ээс Зил-11 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл **************000000 төгрөг, самарт явахад бэлэн авсан 18000000 төгрөг, бүгд 40000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжилсэн 40000000 төгрөгнөөс 1*******600000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Г. Орос улсаас оруулж ирээд улсын дугаар авсан гэх Зил-11 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******0************** оны 09 дүгээр сарын сүүлчээр 5000000 төгрөгөөр тоццож аман гэрээ хийж зээлээр худалдсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа, *******0*******1 оны 09 дүгээр сарын 0-ны өдрөөс *******0*******1 оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн хооронд дансаар 1*******600000 төгрөг, бэлнээр 5400000 төгрөг, бүгд 18000000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч С.өөс зээлээр худалдан авсан Зил-11 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ ойгоос хуш модны самар түүж бэлтгэхээр зохих зөвшөөрөлтэй явсан боловч хил давсан шалтгаанаар хилийн цэрэгт самар түүж бэлтгэж байсан хүмүүс нь баригдаж буцаагдсанаар Зил-11 загварын тээврийн хэрэгсэл нь ойд орхигдсон учир тэр хавиар самар түүж бэлтгэж явсан хүмүүсээс тээврийн хэрэгслийн эд ангийг тонож гэмтээсэн байх ба хариуцагч Г. нь тээврийн хэрэгслийн тоногдсон эд ангийг нөхөх зорилгоор ******* сумаас сэлбэг аваачиж тээврийн хэрэгслийг засч янзлан ******* сум руу оруулж ирэх үед нь нэхэмжлэгч С. тосч уулзаад тээврийн хэрэгслийг өөрийнхөө хашаанд авчирч тавиулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч С. нь уг Зил-11 загварын тээврийн хэрэгсэлд 1******* сая төгрөгийн сэлбэг нөхөж тавьж засч янзлаад *******5000000 төгрөгөөр өөр хүнд худалдсан гэдгээ мэдүүлж байх боловч 1*******000000 төгрөгөөр ямар ямар сэлбэгийг нөхөж тавьж янзалсан талаар нотлох баримтгүй тул 5 сая төгрөгнөөс тээврийн хэрэгслийг өөр хүнд худалдсан үнэ болох *******5000000 төгрөгийг хасч тооцон үлдэх 10000000 төгрөгийг хариуцагч Г.ээс гаргаж нэхэмжлэгч С.т олгох, нэхэмжлэгч С. тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэлд илүү нэхэмжилсэн 1*******000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Г. нь самарт явах зорилгоор зээлсэн гэх 18 сая төгрөгнөөс 1*******600000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, 5400000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч С. эхнэр М. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хариуцагч Г. бэлэн 5400000 төгрөгийг *******0*******1 оны 10 дугаар сард өгсөн гэж мэдүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэн хариуцагч Г.ээс зээлийн төлбөрт 18000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10010400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир *******8000000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж *******97950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.1, *******64 дүгээр зүйлийн *******64.1, *******64.*******, *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.ээс Зил-11 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 10000000 /арван сая/ төгрөг, зээлийн төлбөр 18000000 /арван найман сая/ төгрөг, бүгд *******8000000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгож, нэхэмжлэлээс 1*******000000 /арван хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоусгай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10010400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжинд *******97950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН