Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00205

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Э.Бямбацогт нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэжавын Бямбацогтод холбогдох эрүүгийн 17380005300017 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Онход Эрдэнэжавын Бямбацогт, Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1974 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Түнэл сумын “Түнэл-Илч” ХХК-д слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РМ74031839 дугаартай.

Шүүгдэгч Э.Бямбацогт нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутагт иргэн Ц.Ичинноровыг хүүхэд чулуугаар шидэж хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Бямбацогт нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутагт иргэн Ц.Ичинноровыг хүүхэд чулуугаар шидэж хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь   

Хохирогч Ц.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Түнэл сумын 6 дугаар багийн нутаг Урт булаг гэх газар худаг дээр малаа услах гээд очсон чинь Бямбацогтын хүү нь манай малыг чулуугаар шидэж хөөгөөд байхаар нь тэр хүүхдийг чи малтай хүн байж яагаад хүний малыг чулуугаар шидэж хөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь хүүхэд нь хуц пизда минь гэж хэлсэн. Би уурлаад чулуу аваад хүүхэд рүү нь шидсэн чинь хүүхэд зугтаагаад яваад өгсөн. Тэр үед Бямбацогт гэрээсээ гарч ирээд чи яахаараа хүүхэд рүү чулуу шиддэг юм бэ гээд толгой руу цохиод үснээс чирээд байхаар нь би газраас мод аваад Бямбацогтын хөл рүү цохисон. Тэгтэл Бямбацогт намайг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нэг мэдсэн манай ахын хүүхэд толгойноос өргөөд зогсож байсан” мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Д.Зул, Д.Түмэнжаргал, насанд хүрээгүй гэрч Б.Баяржавхлан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Р.Ням-Осорын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 409 дугаартай

1. Цогт-Эрдэний Ичинноровын биед баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. 

2. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6. Өвчтөний эмчлүүлэгчийн дэвтэр гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Ичинноров нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Э.Бямбацогтоос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол нэхэмжилснийг бүрэн төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.Бямбацогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ц.Ичинноров нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 17380005300017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Онход овог Эрдэнэжавын Бямбацогтыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бямбацогтыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Бямбацогтод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Эрүүгийн 17380005300017 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бямбацогтод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ