Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/ШШ2023/0001 |
Дугаар | 120/ШШ2023/0001 |
Огноо | 2023-01-27 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 120/ШШ2023/0001
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус захиргааны актыг “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн маргасан.
оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор “... байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан...”, нэхэмжлэгчийн MY-021104, дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлдээ давхацсан байна.
ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн ******* сумын нутагт “ ” нэртэй газарт 2135.67 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын МV-021594 дугаар тусгай зөвшөөрлийг 2050 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал , 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар шийдвэрээр ******* сумын нутагт “ ” нэртэй газарт 3379.24 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар тус тус олгожээ.
******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд Хурлаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар албан бичгээр “.... тухайн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэх боломжгүй... ” гэж шийдвэрлэсэн хариуг өгсөн.
гаргасан.
нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлсээр өнөөдрийг хүрсэн.
Гэтэл Өмнөговь аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
өмнө нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/4 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 5 талбайгаас бусад 317169.57 га газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтоосон асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин шийдвэрлэж хоорондоо зөрчилдсөн, өмнөх шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус тогтоолыг гаргах ажиллагааг манай компанид огт мэдэгдээгүй буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцоог зориудаар хязгаарласан эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй болохыг илэрхийлнэ.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийн оролцох эрхийг хангасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхээ эдэлж, захиргааны акт гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой байсан.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал: Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”. гэж заасныг зөрчин шийдвэр гаргах ажиллагаанд эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа манай компанийг татан оролцуулалгүйгээр Захиргааны Ерөнхий хуулийн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчин шийдвэр гаргасан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлд тус тус заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй “Нитросибир *******” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болохын хувьд бидний албан ёсны хаягаар хуульд заасан арга хэлбэр болох цахим болон шуудангийн хаягаар бидний эрх, хууль ёсны ашиг с-сонирхлыг зорчсон шийдвэрийг гаргах тухайгаа мэдэгдэж болох байтал захиргааны зүгээс хууль заасан үүргээ үл хайхарсан.
Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргийг зайлшгүй биелүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ хангалттай биелүүлээгүй.
Тодруулбал, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар ‘Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмын 4.1-д “Аймаг, нийслэл. сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах, ангиллыг өөрчлөх, хилийн заагийг тогтоох саналыг судалгаанд үндэслэн боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх” хэмээн тус тус зохицуулсан.
Энэ зохицуулалтын дагуу Засаг даргын зүгээс саналаа гаргахдаа үнэн бодит судалгаанд үндэслэх, сумын иргэдийн төлөөлөгчдийн зүгээс засаг даргын санал нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх. холбогдох шаардлагад нийцэж эсэхийг тус тус тодруулж нягталсны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байсан. Гэтэл уг үүргээ биелүүлээгүйгээр Засаг даргын хийсвэр төсөөлөл, эрх мэдлээ хэтрүүлэн үндэслэл муутай, судалгаагүй бодит байдалд нийцэхгүй саналыг хүлээн авч шийдвэрлэсэн нь захиргааны шийдвэр хууль үндэслэх зарчмыг уландаа, гишгэсэн явдал юм. Энэ нь Гурван тэс сумын ИТХ-ын 2021 оны 09 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс илэрхий харагддаг.
Иймд Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (тухайн үед мөрдөгдөж байсан)-ийн 18 дугаар зүйлийн "8.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “байгалийн нөөц газар”, 20 дугаар зүйл “Байгалийн нөөц газрын төрөл”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” "Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын ергөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна”, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9.3-д “энэ зүйлийн 1, 2-т зааснаас бусад газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон тэдгээрийг бүртгэж баталгаажуулах, эрх дуусгавар болох, сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр хийгдэх газар зохион байгуулалттай холбоотой бүх ажлыг дүүргийн газрын алба, сумын газрын даамал”, Байгаль орчны сайдын 2000 оны 01 сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмын 4.3-д “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3- т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно” гэсэн хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан хууль ёсны шийдвэр...” гэжээ.
Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 дугаартай албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг дарга руу менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн. Тухайн үед Засаг дарга Г.******* нь ээлжийн амралтаа авсан учраас менежментийн төлөвлөгөө болон албан бичгийг хүлээж аваагүй.
2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Засаг дарга Г.******* нь ажилдаа орсон гэдэг мэдээлэл аваад менежментийн гурван төлөвлөгөөгөө, албан бичгийн хамт аваад очиход танай тусгай зөвшөөрөлтэй газрын хамруулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан учраас менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн.
Тухайн маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор дараах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хэрэгцээнд авах эрх нь нээлттэй, авахтай холбоотой харилцаа тодорхой журмаар зохицуулагдана.
Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас бидний газрыг тусгай хэрэгцээндээ авъя гэдэг. Энэ үндэслэл шаардлагын үндсэн дээр авсан нь өөрөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын эрх хэмжээнд нийцээгүй, эрх хэмжээнд хамаарахгүй гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулиараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох эрхийг ашигт малтмалын газар эдэлж байгаа.
Тусгай хэрэгцээнд авах эрх нь сумын иргэдийн хувьд байгаа бол тэр эрхтэй холбоотой заалтыг яаж хэрэгжүүлэх, тухайн процесс ажиллагааг яаж явуулах юм бэ гэдэг нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдана.
Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт шийдвэр гаргах ажиллагааг тодорхой зааглан тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22 дугаар зүйл хүртэлх буюу захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэхээсээ өмнө тухайн шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцогчдыг тодорхойлох ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага нотлох баримт цуглуулах үүргийг хүлээдэг. Энэ үүргийг хангалттай биелүүлээгүй гэдэг нь шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалсан талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн судалгаанд үндэслэж шийдвэр гаргасан гээд захиргааны байгууллага тайлбарладаг боловч судалгааг үнэлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл 10 хоногийн өмнө гаргасан судалгаанд үндэслэж гаргасан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тухайн газар нутгийг тусгай хэрэгцээнд аваагүй байхад 10 хоногийн дараа хийгээд тусгай хэрэгцээнд давхар орчихлоо гэдэг судалгаа эргэлзээтэй, судалгаанд гарын үсэг зурсан хүмүүсийн нэр нь тодорхой бус, үнэлэх боломжгүй, хэн гэдэг ямар ажилтан гарын үсэг зурсан юм бэ гэдэг нь тодорхойгүй, энэ судалгаа шийдвэр гаргах үе байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон иргэдийн хурлын төлөөлөгчдийн ярьж байгаагаар тухайн судалгаа гараагүй.
Судалгааг маш сайн үндэслэлтэй боловсруулсны үндсэн дээр бид нар шийдвэрээ гаргах нь зөв. Ингэж байж бид нар шүүх дээр унахгүй гэдэг асуудлыг ярьдаг нь, ажлын хэсгийн гишүүд энэ шийдвэр гарсны дараа томилогдоно гэдэг асуудлыг яриад байдаг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар судалгаа үндэслэлтэй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн судалгаан дээр нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар орны судалгаа хамааралтай байхад Захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцох эрхийг зөрчсөн байна.
Мөн захиргааны шийдвэрийг мэдэгдэх, хүргүүлэх үйл ажиллагааг хийгээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан шийдвэрээ Ашигт малтмал, газрын тосны газарт одоо болтол хүргүүлээгүй.
Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна...” гэв.
гаргасан тайлбартаа: “...Тухайн газар нутаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрын хэв шинжийг агуулсан, уул тал хосолсон нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал, булаг шанд бүхий ан амьтан жигүүртний нүүдэллэж, өсөн үрждэг нэн таатай орчин болоод түүх соёлын дурсгалт зүйлс, хадны бичиг дурсгалуудтай, өнө эртнээс уламжлан тахиж дээдэлж ирсэн баялаг домогтой уул устай газар нутаг юм.
Тиймээс энэхүү газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно.
Орон нутгийн тусгай хамгаалалтад авах талбайтай давхцаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутагтай хамтран ажилладаггүй, тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулалгүй 10 орчим жил болж байна. Тухайн хуралдаан болох үед “******* *******” ХХК-тай холбогдох гэж удаа дараа залгаж, мөн лавлах утас 1900-1950-д холбогдож сурагласан боловч холбогдож чадаагүй болно. Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан тул сонсох ажиллагааг хийх шаардлагагүй.
Тусгай хэрэгцээнд газар нутгийг авахын тулд хуульд нийцсэн үйл ажиллагаануудыг бүгдийг нь хийсэн.
Томилогдсон ажлын хэсэг тодорхой дүгнэлт саналаа боловсруулж, санал дүгнэлтээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлэх замаар энэ шийдвэрийг гаргасан.
Нэг буруутгасан зүйл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 хоногийн өмнө энэ асуудлыг шийдсэн дүгнэлт судалгаа байсаар байтал өөр судалгаа хийсэн мэтээр нэхэмжлэгч тал буруу ойлгосон байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн баригдсан судалгаан дээр ч гэсэн энэ газар нутгийг нийтэд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авхуулах хүсэлт байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харамсалтай нь сумаас болон орон нутгаас, анхан шатнаас өргөн барьсан судалгаа дүгнэлтийг бүрэн бүтэн хангалгүйгээр таван ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдийн тусгай зөвшөөрөлтэй талбайг гаргаж шийдвэр гаргасан учраас үүнийг зайлшгүй нөхөж авах шаардлагатай байсан.
Энэ судалгаагаар ганцхан ажлын хэсэг очиж үзээд хараад дүгнэлт гаргаагүй. Олон жил олон удаагийн давтамжтай олон судалгаанууд байгаа. Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа энэ судалгаануудын мэдээлэл, материалуудыг ашигласан тул дүгнэлт судалгаагүй, нөхөж гаргасан гэх ойлголт байхгүй.
Мөн Ашигт малтмалын газар бүртгүүлэх үүргийг сумын Засаг даргад даалгасан талаар тогтоол дээр тодорхой заасан бөгөөд сумын Засаг дарга бүртгүүлээгүй нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан болон энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг /холбогдох хэсгийг/ хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа үндэслэл бүхий судалгаа хийгээгүй, захиргааны актын үндэслэсэн баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй ,сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг хуульд заасан журмаар бүртгүүлээгүй, хууль бус захиргааны акт...” гэж,
3. Хариуцагчаас “...Газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, автозам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж, байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хэрэгцээнд авахдаа хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж...” тус тус тайлбарлан маргасан.
4. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор батлагдсан зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр нь “******* *******” ХХК-ийн МҮ-21594 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1588.85 га газар, ******* дугаартай ашиглалтын зөвшөөрөл бүхий 2135.67 га талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
5. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к/-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх,”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхтэй” болох талаар тус тус хуульчилжээ.
5.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 1, 2 дахь заалтаар тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын 5984,84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дээрх талбайтай давхцал бүхий “******* *******” ХХК-ийн МV-021594, МV021104 дугаартай ашиглалтын талбайн лиценз эзэмшигч хуулийн этгээдэд тогтоолыг танилцуулж, мэдэгдэл хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.2. Иймд нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс гаргасан Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоол нь хууль болон эрх бүхий захиргааны байгууллагаас батлан гаргасан журмын зохицуулалтуудыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй, хууль бус захиргааны акт болсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.3. Тодруулбал, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 4.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заахдаа ямар баримт бичиг зайлшгүй хавсаргаж ирүүлэх ёстойг тодорхойлсон байна. Тус журмын 4.2-д “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай саналд дараах зүйлийг тусгана” гээд Үүнд а) хамгаалалтад авах тухай үндэслэл, шаардлага, хилийн зааг б) авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг гэжээ.
5.4. Дээрх байдлаар нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг тухайн сумын Засаг дарга боловсруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох зохицуулалттай байх ба Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/573 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлтийг гаргахдаа хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудлын 5 дугаарт зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авхуулахаар санал гаргасан байна.
5.5. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/126 дугаар захирамжаар ******* сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэн ханын хэц, Эрдэнэ Уул орчмын газар нутгийн судалгаа дүгнэлтийг гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан байх бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд үүрэг болгожээ.
5.6. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах талбайн эргэлтийн цэгийн солбицол болон хоёрдугаар хавсралтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буй талбайн зургийг баталсан байх тул сумын Засаг дарга газрыг орон нутгийн хамгаалалтад авах санал гаргахдаа холбогдох журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл журамд заасан холбогдох нотлох баримтыг хавсаргасан байна.
5.7. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн судалгаа, дүгнэлтүүдийн баталгаажилт хэсэгт санал боловсруулж, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагч, гишүүд болох өөр өөр бүрэлдэхүүн гарын үсэг зурсан, гарын үсгийн тайлал бичигдээгүй, ямар албан тушаалтай, хэн зурсан нь тодорхойгүй, эрх бүхий аль албан тушаалтны ямар шийдвэрээр томилогдсон ажлын хэсгээс гаргасан судалгаа, дүгнэлт болох, алийг нь тогтоолын үндэслэл болгосон нь тодорхойгүй байх тул дээрх судалгаа, дүгнэлтүүдийг бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон, үнэн зөв, эргэлзээгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн судалгаа, дүгнэлт, санал мөн гэж үнэлэх боломжгүй гэх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/126 дугаар захирамжаар байгуулагдсан ******* сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэн ханын хэц, Эрдэнэ Уул орчмын газар нутгийн судалгаа дүгнэлт гаргах ажлын хэсгийн танилцуулга, судалгаа, дүгнэлт, гүйцэтгэх ажлын удирдамж, хуралдааны тэмдэглэл, тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
5.8. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/4 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “... “******* *******” ХХК-ийн МV-021594, МV021104 дугаартай ашиглалтын...” талбайгаас бусад зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргын энэ талаарх хуульд заасан эрхийг хязгаарлахгүй.
6. Мөн маргаан бүхий захиргааны актын 3 дугаар заалтаар “Тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаанд багтаан уламжилж, кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга Г.*******д даалгаж” шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагаас маргаан бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасны дараа хуульд заасан хугацаанд холбогдох захиргааны байгууллагад мэдээлэл хүргүүлэх талаар хийгдэх процесс ажиллагаа байх тул “мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэх гомдол нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй юм.
7. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 6/01 дүгээр тогтоолоор сумын байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшгийг тодруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын нутаг дэвсгэрт байрлах хадны сүг зураг бүхий газрын байршил солбицлыг хавсралтаар баталсан, тухайн нутагт орших Эрдэнэ уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаантай, улаан номд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтдын тархацтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд “нийтийн ашиг сонирхол” хөндөгдөх нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн MV-021594 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2135.67 га талбайг, MV-021104 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 3379.24 га талбайг хамруулан 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА