| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0033/З |
| Дугаар | 128/ШШ2023/0141 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0141
2023 02 13 128/ШШ2023/0141
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Н.Ариунболдын гомдолтой, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт холбогдох “Иргэн Н.Ариунболдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Энхболдыг Ардчилсан намын даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунболд шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Н.Ариунболд миний бие Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.Ариунболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ариунболдоос Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Н.Ариунболдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Энхболдыг Ардчилсан намын даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунболдоос Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан “Иргэн Н.Ариунболдын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Энхболдыг Ардчилсан намын даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ