Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0141

 

 

 

                                                             

 

      2023            02             13                                             128/ШШ2023/0141

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Н.А******* гомдолтой, М*******т холбогдох “Иргэн Н.А******* 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Э******* А******* даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Н.А******* миний бие У*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.А******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А*******оос М*******т холбогдуулан гаргасан “Иргэн Н.А******* 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Э******* А******* даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А*******оос М*******т холбогдуулан гаргасан “Иргэн Н.А******* 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан лавлагаа мэдээлэл авах тухай хүсэлтийн дагуу “З.Э******* А******* даргаар бүртгэсэн бүртгэл нь одоо хүчин төгөлдөр эсэх тухай” лавлагаа мэдээллийг өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

           ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ