Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/03343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Д.Д.Б- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Г ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 1/нэг/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У НҮТББ-ын төлөөлөгч Д.Мөнхзул шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтээ ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д.Б- нь хариуцагч Г ХХК-д холбогдох Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.Д.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нартай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нарын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г ХХК-тай байгуулсан 2016/12-26 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрхийг надад шилжүүлсэн. Эрх шилжүүлэгч нар орон сууцны төлбөрийг Г ХХК-д бүрэн төлж барагдуулсан байсан. Ингээд Г ХХК-иас орон сууцыг хүлээн авсан. Г ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж ярилцсан боловч тус орон сууцыг бүхлээр нь Гны барьцаанд тавьсан учир өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгч чадахгүй байна гэсэн. Иймд Б дүүргийн дугаар хороо  хороолол  гудамж  байр  орц давхар   тоот 38.02 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

          2.Хариуцагч Г ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууцыг Г ХХК нь иргэн З.Нд өр төлбөр барагдуулах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. З.Н нь Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нарт өгч Г.Гансүх нар нь иргэн Д.Д.Б-т эрх шилжүүлэх гэрээний дагуу шилуүүлсэн байдаг. З.Нтай байгуулсан орон сууцны захиалгын гэрээнд маргаан бүхий орон сууцыг 68,436,000 төгрөгөөр бодож үнэлсэн байхад Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нар иргэн Д.Д.Б-т 45,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байна. Г ХХК нь З.Нд орон сууцыг 68,436,000 төгрөгт бодож шилжүүлсэн болохыг З.Н зөвшөөрч байна гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж ,  байр банкны зээлийн барьцаа хөрөнгө бөгөөд тухайн шатны шүүхэд Г ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч Г ХХК, Д.Цэнд, У НҮТББ, Х.Эрдэнэбулган, Н.Батгэрэл, О.Соёл-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,894,455,881.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэв. 

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн захирал Д.Цэндэд 235,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2016/05/24 дугаар өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 235,000,000 төгрөгийн төлбөрт Д.Цэндийн 100 хувийн эзэмшдэг Г ХХК-ийн барьж буй Б дүүргийн дугаар хороо  хороолол   гудамж  байр 2 давхрын 93,98 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус орцны 14 давхрын 81,2 м.кв орон сууцыг төлбөрт тооцуулан шилжүүлэхээр тохирсон. Ингээд Өр төлбөр барагдуулах гэрээг баталгаажуулж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК-тай Б дүүргийн дугаар хороо  хороолол 13342/  гудамж  байр 2 давхрын 93,98 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус орцны 14 давхрын 81.2 м.кв 2 ширхэг орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан. Энэхүү төлбөрт тооцуулан шилжүүлсэн  байрны  орц давхар т байрлах 81,2 м.кв орон сууцыг 2 хувааж 38,2 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нарт 68,436,000 төгрөгийн бартерт шаардах эрх шилжүүлж, энэ тухай Г ХХК-д мэдэгдэж шаардах эрх шилжүүлэн авагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2016/12-26 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг Г ХХК-тай байгуулсан. Улмаар Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нар  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Д.Д.Б-тай байгуулж тус 38.2 м.кв хоёр өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нар  өөрийн  худалдан авсан орон сууцаа цааш хэдэн төгрөгөөр хэнд зарсан асуудал нь надад хамааралгүй. Орон сууцны төлбөрийн асуудлаар хариуцагч Г ХХК-тай ямар нэгэн шаардах үлдэгдэл төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У НҮТББ шүүхэд гаргасан тайлбартаа:  Ус сувгийн удирдах газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах үүднээс Б дүүрэг, дугаар хороо, 1дугаар хороолол,   гудамжны  дугаар байр,  авто зогсоол гэсэн хаягт 180 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г ХХК-тай байгуулж орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулж улсын комисс хүлээн авснаар тус объект нь ашиглалтад орсон. Г ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үндсэн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 06, 28, мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан нэмэлт гэрээнүүдийн дагуу 115 айлын орон сууц, нийт авто зогсоолын 50 хувийг захиалагч захиран зарцуулах эрхтэй бөгөөд 65 айлын орон сууц, авто зогсоолын 50 хувийг болон нэг давхрын үйлчилгээний талбайг Г ХХК тус тус захиран зарцуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Манай төрийн бус байгууллага нь Ус сувгийн удирдах газрын ажилчдын орон сууц захиалагчдын төлөөллөөс бүрдсэн тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс байгуулагдсан.  Хэдийгээр дээрх байршилд баригдсан 16 давхар барилгын газрын гэрчилгээ, дуусаагүй барилгын гэрчилгээ нь манай төрийн бус байгууллагын нэр дээр боловч барилгын захиалагч болон гүйцэтгэгч Г ХХК-тай байгуулсан гэрээнд гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрх бүхий үл хөдлөх хөрөнгийг заасан. Иймд иргэн Д.Д.Б-ын Б дүүргийн дугаар хороо, 1дугаар хороолол,  гудамж  байрны  орцны 14 давхрын  тоот 38,02 м.кв талбай бүхий орон сууц нь барилгын гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрх бүхий объект тул өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүх хуралдаанд манай төрийн бус байгууллага гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс Орон сууц захиалгаар бариулах 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/01/30 тоот гэрээ, Орон сууц захиалгаар бариулах 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2016/12-26 тоот гэрээ, Орон сууц захиалгаар бариулах эрх шилжүүлэх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ, У ТББ-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/01 тоот албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга, Орон сууц захиалгаар бариулах 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2016/5/24-1 тоот гэрээ, Өр төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг, Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ8115100450 тоот Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн гэрээнүүд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000473151 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар эзэмших эрхийн 000317130 дугаар гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У НҮТББ-аас хариу тайлбарыг, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Нгаас Барилгын талбай захиалах, барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ, Гэрээний дагуу мөнгө хүлээн авсан баримт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 105 тоот тогтоол, Уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1199 дугаар тогтоол, Өр төлбөр барагдуулах гэрээ, Орон сууц захиалгаар бариулах 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2016/12-26 тоот гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн. Шүүх Хаан банк ХХК-иас данс эзэмшигчийн талаарх лавлагаа, тус шүүхийн Иргэний хэрэг үүсгэх тухай 182/ШЗ2022/03399 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Д.Д.Б- нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 1/нэг/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Орон сууцны төлбөрийг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж тайлбарлав.

 

8.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Н нь тус орцны 14 давхрын 81.2 м.кв 2 ширхэг орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулж 68,436,000 төгрөгөөр авсан атлаа бусдад 45,000,000 төгрөгөөр худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байх тул З.Нд уг орон сууцыг шилжүүлнэ гэж маргажээ.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууц захиалгаар бариулах 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/01/30 тоот гэрээ, Орон сууц захиалгаар бариулах 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2016/12-26 тоот гэрээ, Орон сууц захиалгаар бариулах эрх шилжүүлэх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 2016/5/24-1 тоот гэрээ, Барилгын талбай захиалах, барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ, Гэрээний дагуу мөнгө хүлээн авсан баримт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 105 тоот тогтоол, Уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн  Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1199 дугаар тогтоол, Өр төлбөр барагдуулах гэрээ, Хаан банк ХХК-ийн данс эзэмшигчийн талаарх лавлагаа, Иргэний хэрэг үүсгэх тухай 182/ШЗ2022/03399 дугаар шүүгчийн захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

          10.Нэхэмжлэгч Д.Д.Б- болон Г ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2017/01/30 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нар нь Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх  гэрээний дагуу Д.Д.Б-т шилжүүлэн өгч байгаа болно. Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 45,000,000 төгрөгийн үнэтэй, Захиалагч тал төлбөрийг 100 хувь төлсөн болно” гэж зааж талууд гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулжээ.

 

11.Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл  байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

12.Хариуцагч Г ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ус сувгийн удирдах 180 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үндсэн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 06, 28, мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнүүдийн дагуу 115 айлын орон сууц, нийт авто зогсоолын 50 хувийг захиалагч захиран зарцуулах эрхтэй бөгөөд 65 айлын орон сууц, авто зогсоолын 50 хувийг болон нэг давхрын үйлчилгээний талбайг Г ХХК тус тус захиран зарцуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон болох нь Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У НҮТББ-ын болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

13.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж  заажээ.

 

14.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Н нь хариуцагч Г ХХК-ийн захирал Д.Цэндтэй байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2016/05/24 дугаар өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 235,000,000 төгрөгийн төлбөрт Б дүүргийн дугаар хороо  хороолол 13342/  гудамж  байр 2 давхрын 93.98 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус орцны 14 давхрын 81.2 м.кв 2 ширхэг орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож орон сууц  захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлэн  авсан  байрны  орц давхар т байрлах 81.2 м.кв орон сууцыг 2 хувааж 38.2 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нарт 68,436,000 төгрөгийн бартерт шаардах эрх шилжүүлж энэ тухай Г ХХК-д мэдэгдэж шаардах эрх шилжүүлэн авагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2016/12-26 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг Г ХХК-тай байгуулсан байна. Улмаар Г.Гансүх, М.Пүрэвжамц, Г.Ганчимэг нар  2017 оны 01 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Д.Д.Б-тай байгуулж, тус 38.2 м.кв хоёр өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тухайд зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

15.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д.Б- уг гэрээний үнийг 100 хувь төлсөн гэх байдал нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.1-т зааснаар тогтоогдож байх бөгөөд дээрх орон сууцуудын үнэ хариуцагчид бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байна.

 

16.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул  гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

17.Иймд хариуцагч Г ХХК-д холбогдох Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Д.Б-ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

18.Нэхэмжлэгч Д.Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д.Б-т олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдох “Б дүүрэг, дугаар хороо,  хороолол   гудамж  байрны  орц, давхар   тоот, 38.02 м.кв талбайтай, 1 /нэг/ өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Д.Б-ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д.Б-ыг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д.Б-т олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ