2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1936

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Юмжирдулам,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000000482 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ***хамт нэг өрөөнд байсан ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан эрүү, хацар хэсэг рүү нь цохих үйлдлээр бие махбодид нь халдан зодож эрүү ясны зүүн үений сэртэн, суурь хэсгийн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг алгадсан үнэн” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ШШГЕГ-н харьяа хорих 461 дүгээр ангийн 64-9 тоот өрөөнд бусад хоригдлын хамт байсан. Тухайн үедээ би өргөдөл бичиж байсан бөгөөд түүнийгээ би дууссаны дараа хажууд Өлзийт нь “чи орноос хурдан буу” гэх байдлаар намайг дарамтлаад буугаад газарт зогсоход намайг шууд эрүү хэсэгт нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч Ө.Отгон-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...***д дээд шүүхийн хугацаа дууслаа гэж ингэж бич гэж *** хэлсэн. Тэгээд Нийгмийн ажилтан өргөдөл аваад буруу бичсэн байна гэж хэлсэн. ...***нь ингэж бичээч гэж бичсэн цаасаа харуулаад хэлээд 1 удаа алгадсан. Тэгээд *** ор руугаа суусан. Хоригдогч *** хальт нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Гэрч Н.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** дээр унтаж байгаа ***ыг давааны хугацаа дууслаа нэг дэх өдөр өгнө гэж хэлсэн тэгээд ***а бичнэ гэж хэлээд унтаад байдаг байсан. ...*** тэр гурав гялс буугаад гомдлоо бич хоног хугацаа алдаад байна гялс бичээд өг гэж хэлээд буулгаж ирээд цаас харуулаад ингэж бич гэж хэлсэн. Тэгээд *** намайг хазсан гэж хэлээд ***ыг нэг удаа алгадсан. Тэгээд ***а нь чи намайг цохисон гээд эрүүгээ бариад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Шинжээчийн ЕГ0725/4418 дугаартай дүгнэлтэд: "...***ын биед эрүү ясны зүүн үений сэртэн, суурь хэсгийн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 67-69/,

Эд зүйл буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...баруун талын орон дээрээс сууж байсан саарал подволктой, цоохор өмдтэй эрэгтэй наад талын шаргал өнгийн подволктой эрэгтэй рүү ойртож байгаа нь харагдаж байна. Мөн уг эрэгтэй нь наад талд байгаа шаргал өнгийн подволктой эрэгтэй зүүн шанаа болон эрүү хэсэг рүү нэг удаа цохиж байгаа нь харагдаж байна. Шаргал өнгийн подволктой эрэгтэй эрүүгээ бариад зогсож байгаа харагдаж байна. Өөр ямар нэгэн хүн биед халдсан үйлдэл харагдахгүй байна” гэжээ /хх-н 73-77/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Илтгэх хуудас /хх-н 20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-62, 121, 130-215/, ялын тооцоо /хх-н 129/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ***хамт нэг өрөөнд байсан ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан эрүү, хацар хэсэг рүү нь цохих үйлдлээр бие махбодид нь халдан зодож эрүү ясны зүүн үений сэртэн, суурь хэсгийн зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ө.Отгон-Орших, Н.Наранбаяр нарын мэдүүлэг, илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа цуг хоригдож байсан хохирогч ***тай маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 8 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 4 сар хорих ялаар шийтгүүлж, нийт эдлэх ялыг 4 жил, 10 сар, 8 хоногоор тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ялын тооцоогоор /хх-н 129/ шүүгдэгч нь 4 жил, 10 сар, 08 хоног хорих ялаас 8 сар, 01 хоногийн хорих ял эдэлж, 4 жил, 01 сар, 27 хоног хорих ялын үлдэгдэлтэй нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ад урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 01 сар, 27 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 сар зорчих эрх хязгаарлах буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил, 4 сар 27 хоног хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ***нь ***шилжүүлэх шүүгчийн захирамж 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарсан боловч, ялын тооцоо 2025 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн байдлаар гарсан тул, энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс тоолох нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ын урьд цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэсэн болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ыг 3 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ад урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 01 сар, 27 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 сар зорчих эрх хязгаарлах /3 сар хорих/ ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил, 01 сар, 27 хоног хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ын урьд цагдан хоригдсон 52 хоногийн хорих ялыг эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР