2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1748

 

   2025          07            08                                 1748

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

            улсын яллагч Х.Онолт,

            шүүгдэгч М.Т,

            шүүгдэгч Р.А тэдний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

            шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

            шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр,

            шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

            шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Б.Тэнгис,

            шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

            шүүгдэгч П.Т-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р овогт Р-н А-г,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д-н С-г,

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С-н Б-г,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Ш-н С-г,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт М-н Т-г,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Н-н Н-г,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт П-н Т-г,

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Г-н Э-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 174100014* дугаартай, 17 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн товч агуулга: 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт Р-н А-г гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож бусадтай бүлэглэн зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчаар оролцон өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр бусдад эд зүйл буюу хахууль өгсөн гэмт хэрэгт үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б овогт Д-н С-г гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бусдтай бүлэглэн зохион байгуулагчаар оролцон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр эд зүйл буюу хахууль өгсөн гэмт хэрэгт үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ц овогт М-н Т-г нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч З овогт Ш-н С-г гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр оролцож бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Х овогт С-н Б-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М овогт Н-н Н-г нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусадтай төлөвлөн зохион байгуулагчаар оролцож  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд   болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А овогт П-н Т (агсан)-ыг нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр оролцож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд ­2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Т овогт Г-н Э-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэгт үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч А овогт П-н Т- (агсан)-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б овогт Д-н С-н 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авсан гэмт хэргийг;

- шүүгдэгч З овогт Ш-н С-н 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр” тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Р овогт Р-н А-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Х овогт С-н Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч М овогт Н-н Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц овогт М-н Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-шүүгдэгч Т овогт Г-н Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-н 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Н.Н, Г.Э нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Н.Н, Г.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Р.А-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч М.Т-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мэдэгдэж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А, М.Т нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А, М.Т нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс, шүүгдэгч С.Б, Н.Н, Г.Э нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс тус тус тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа хоёр хавтас, 365 хуудас баримт, таван ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг буюу шүүгдэгч Р.А-с 22,900,000 (хорин хоёр сая есөн зуун мянга) төгрөг, шүүгдэгч М.Т-с 3,000,000 (гурван сая) төгрөг, шүүгдэгч С.Б-с 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг, шүүгдэгч Н.Н-с 6,000,000 (зургаан сая) төгрөг, шүүгдэгч Г.Э-с 9,000,000  (есөн сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

13. Шүүгдэгч агсан П.Т-н эзэмшлийн * улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгслийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн * дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн хэрэгсэл бүртгэлийн хэлтэст мэдэгдсүгэй.

 

14. Шүүгдэгч С.Б-н өмчлөлийн * улсын бүртгэлийн дугаартай авто зогсоол, шүүгдэгч Н.Н-н өмчлөлийн * улсын бүртгэлийн дугаартай * метр квадрат талбай бүхий газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн * дугаартай зөвшөөрлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хэвээр үлдээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

15. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С, Ш.С, М.Т, С.Б, Н.Н, Г.Э нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

16. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргавал  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Ш.С, М.Т, С.Б, Н.Н, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ДОРЖСҮРЭН