| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1718/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1923 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1923
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,
Улсын яллагч Б.Энхбаяр,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000001075 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***хотхоны тоглоомын талбай дээр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн яс хамрын ясны зөрүүтэй, далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед манай бага охин ***гадаа тоглож байгаад уйлаад орж ирээд ***ахыг хүүхдүүд зодоод байна гэсэн. Тэгээд намайг гараад очиход манай хүү ***ийг 10 орчим ойролцоогоор 18-21 орчим насны хүүхдүүд тойроод зогсчихсон “чиний буруу биз дээ” гээд хэрэлдэж маргалдаад байсан. Би тухайн хүүхдээс манай хүүхдийг хэн зодсон гэж хамт байсан хүүхдүүдээс асуухад тухайн хүүхдүүд “зүгээр байгаарай би зодсон юм уу” гээд байсан. Намайг цохисон хүүхдээс яг юу болсон талаар асууж тодруулахад танай хүүхэд манай 11 настай дүүг бөмбөгөөр цохисон байна гэж хэлээд ***рүү дайраад ална шүү гээд байхаар нь би намайг цохисон залуугийн эрүү рүү баруун гарын гадна талаар хальт цохиход буцаагаад миний зүүн талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. ...миний зүүн нүд хөхөрч хамар бага зэрэг далийсан. ...надад учруулсан энэ гэмтлийг манай хүүхэд рүү дайраад байхаар нь би эрүү рүү нь цохисон залуу болох *** нь миний зүүн нүд хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисноор учруулсан. *** гэх залуугаас өөр миний биед халдаж зодож цохисон хүн байхгүй. ..би одоогоор хохирлын тооцоо гаргаагүй байна. ...надад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохоор дүгнэлт гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 5, 7/,
Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн ***хотхоны тоглоомын талбайн хажууд байх машин замын хажууд эхнэр болон дүүтэйгээ хамт гарч сагс тоглоод дүү үлдэж эхнэр хүүхэд бид 3 дэлгүүр орсон. Тэгээд гэр лүүгээ орох гэж байтал дүү болох *** ирээд *** ахыг хүүхдүүд дээрэлхээд байна гэхээр нь очтол *** хүүхдүүдтэй тоглож байгаад тоглоомоосоо болоод маргалдаж байсан. Тэр үед хадам аав болох Хүй мөн гэрээсээ гарч ирсэн бөгөөд ***ийг өмөөрөөд тэнд байсан *** гэх залууг нүүр хэсэг рүү нь цохитол нөгөө залуу нь хадам аав Хү***ыг нүүр хэсэг рүү нь хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,
Шинжээчийн 142 дугаартай дүгнэлтэд “...***ын биед зүүн ухархайн яс, хамрын ясны зөрүүтэй, далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой...” гэжээ /хх-н 28-29/,
Яллагдагч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл гэнэт Хү*** гэх ах хүрээд ирсэн ба “Хэн манай хүүхдийг зодож цохиод байгаа юм” гээд байхаар нь би “танай хүүхэд чинь манай хүүхдийг бөмбөгөөр нүүр лүү савсан байна” гэтэл уг Хү*** гэх ах шууд миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад уг Хү*** гэх хүний нүүр лүү нь гараараа цохиж гэмтэл учруулсан. ..уг Хү*** гэх хүн эхлээд намайг цохисон тэгэхээр нь би зөрүүлээд гар хүрсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...Тухайн үед миний хамар бага зэрэг өвдөж байсан өөр өвдөж зовуурилсан зүйл байхгүй, гэмтэл учраагүй..” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 18-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-40, 43-84/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***хотхоны тоглоомын талбай дээр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн яс хамрын ясны зөрүүтэй, далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Э.Алтангэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***нь хохирогч ***ын нүүрэн тус газар цохисны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтас хэрэгт баримтаар авагдсан 768.550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь сэтгэл санаа хохирол нэхэмжлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч Б.***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Энхтамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР