Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0139

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          02           13                                   128/ШШ2023/0139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М******* ХК *******

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******

Хариуцагч: , улсын ахлах байцаагч Б.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш******* нарын хоорондын “ улсын ахлах байцаагчийн М******* ХК-д оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******,  хариуцагч Б.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч М******* ХК нь гомдлын шаардлагаа “ улсын ахлах байцаагчийн М******* ХК-д оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Хариуцагч Наас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр өмгөөлөгч Б.Б******* гаргасан Шуудангийн тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад заасан харьяаллын дагуу шалгуулахаар ирүүлсэн гомдлын дагуу “М******* ХК нь RD 16 бүртгэлийн дугаар бүхий шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь гардуулаагүй” гэх үйлдэлд хяналт шалгалт хийж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Шуудангийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд М******* ХК-д 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Хны хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, хянан шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэж, гомдол гаргагчаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

4.1 Зөрчил үйлдээгүй дээрх шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хоёр байгууллагын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн гэрээний харилцаа бөгөөд А, газраас гэрээний үүрэгтэй холбоотой гомдол гаргаагүй байхад манай байгууллагад холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн, торгууль ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэж,

4.2 Шуудангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад Хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газарт байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх нь бүх шатны Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар хуульчилсан бөгөөд Д******* аймгийн Б******* сумын шууданчийн зүгээс сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас илгээмжийг гардуулахтай холбогдуулан дэмжлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэв.

5. Гомдол гаргагч М******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчийн 2022 оны 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хны хяналтын улсын ахлах байцаагчийн зүгээс зөрчлийн асуудал гэж үзэж байх шиг байна. Манай компанийн зүгээс энэ асуудал нь зөрчлийн шинжгүй, харилцаа байна гэж үзэж байгаа юм. Манай компани А, газартай шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажилладаг. Энэ хүрээнд захиргааны актын мэдэгдэх хуудас мэдэгдлийг хаяглагдсан этгээдэд хүргэж гардуулах үйл ажиллагааг хийсэн байгаа. Гэрээн дээр талууд тохиролцсон байдаг. Гэрээний 1.3 дахь заалт дээр “Гардуулах эхний оролдлогыг үйлчлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан хугацааны дотор хийсэн байна.” гэж заасан. Захиргааны актын мэдэгдэлтэй холбоотой асуудлаар мэдэгдэлтэй холбоотой үйл ажиллагааг бид нар явуулаагүй байгаа юм. Захиргааны актын мэдэгдэлтэй холбоотой энэ асуудал Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан. Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. Тэгэхээр манайхтай холбоотой гомдлыг А, газраас гаргаагүй. Манайхтай гэрээ байгуулсан газар энэ талаар гомдол гаргаагүй байхад прокуророос гомдол шилжүүлсэн гэдэг үндэслэлээр үүнийг зөрчлийн хэрэгт тооцож хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны акт захиргааны мэдэгдлийн хүрээнд ийм асуудал гарж байна. Иргэний эрх зүйн харилцааны хувьд талуудын гэрээний хариуцлагын асуудлыг гэрээний 5 дугаар зүйл дээр зааж өгсөн. Шуудангийн илгээмж алдаж үрэгдсэн тохиолдолд шалтгааныг тогтоож “М*******” ХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/278 тоот тушаалын дагуу хохирол мөнгөн төлбөр төлөх асуудлыг журмын дагуу шийдвэрлэнэ гэж талууд асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгээ гэрээндээ тохирсон асуудал байхад үүнийг зөрчлийн асуудал гэж үзэж байгаа нь буруу байна. Энэ бол зөрчлийн шинжгүй асуудал. Ийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна” гэв.

6. Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд А, газартай байгуулсан шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хамтран ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс дээрх гэрээний дагуу тус газрын илгээмжийг хүлээн авч хаяглагдсан этгээдэд гардуулах үйл ажиллагааг шуудангийн тухай хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн. Дээрх гэрээ нь Иргэний эрх зүйн гэрээний харилцаа байтал зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

 Өмгөөлөгч Б.Б******* 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нт хандан “М*******” ХК нь Шуудангийн тухай хууль зөрчсөн гэх гомдол мэдээллийг Нын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн. Тус гомдол мэдээллийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад А, газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон бүртгэлийн дугаар бүхий шуудангийн илгээмжийг аын тусгай зөвшөөрөл эзэмшигч Н ХХК-ийн хаягаар хүргүүлсэн боловч “М*******” ХК-ийн холбогдох ажилтан нь Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан О.С 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгсөн байх ба шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь гардуулж өгөөгүй үйлдэл тогтоогдсон.

Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад  “шуудангийн илгээмж” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг” гэж заасан бөгөөд дээр дурдсан шуудангийн илгээмж нь шуудангийн бүртгэлийн “Postnet” системд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 59 минут 36 секунтад RD16 бүртгэлийн дугаартай бүртгэгдсэн нь “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-ийн 3.2.4-т “бүртгэгдсэн илгээмж нь энэхүү дүрмийн 3.2.2, 3.2.3-т заасан баталгаат болон үнэ зарласан илгээмж” гэж заасны дагуу баталгаат шуудангийн илгээмж гэж үзэх үндэслэлтэй. Шуудангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт” гэж заасны дагуу баталгаат шуудангийн нөхцөлөөр хаяглагдсан этгээдэд гардуулах үүргийг шуудангийн үйлчилгээ үзүүлэгч хүлээнэ.

Мөн “М*******” ХК нь Х зохицуулах хороотой байгуулсан “Хны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ”-ний үндсэн дээр Шуудангийн тухай хууль тогтоомжид заасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт “Зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн үйл ажиллагаанд хамаарах салбарын дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг болон зохицуулах хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөнө” гэж заасан байдаг.

Х, 2020 оны дугаар тушаалаар баталсан “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-ийн 4.3-т “хүргэж гардуулах” гээд хаягт эзэнд нь гардуулах тусгай шаардлагуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Зөрчсөн учраас шуудангийн хавсралт гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Гэтэл “М*******” ХК нь шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь биечлэн гардуулаагүй, төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан нь Шуудангийн тухай хууль болон дээр дурдсан дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаарх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд тодорхой зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тодорхой үндэслэлүүд байдаг. Эрх бүхий байгууллагаас шилжүүлэх, бусад байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлэх, улсын байцаагч өөрөө ажил үүргээ гүйцэтгэх явцдаа илрүүлэх гээд тодорхой үндэслэлүүд байна. Заавал “М*******” ХК А, хэрэг эрхлэх газраас гомдол гаргаагүй учраас энд зөрчлийн хэрэг нээх үндэслэл болохгүй байна гэж тайлбарлаад байна. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явагдсан. Үүнийг Наас албан бичгээр зөрчил гомдол мэдээллийг хүргүүлсэн байна. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээсэн үндэслэл болж байгаа.

Нэхэмжлэлд Шуудангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газар байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх” нь бүх шатны Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар хуульчилсан бөгөөд Д******* аймгийн Б******* сумын шууданчийн зүгээс сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас илгээмжийг гардуулахтай холбогдуулан дэмжлэг авсныг хууль зөрчсөн гэж шууд үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. Шуудангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг нь Засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд Д******* аймгийн Б******* сумын Засаг дарга болон “М*******” ХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байх тул Засаг даргын Тамгын газраас дэмжлэг авсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч талаас мэдэгдсэн эсэхтэй холбоотой маргаан учраас зөрчлийн шинжгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны актыг мэдэгдсэн эсэхтэй холбоотой маргаан нь өөрөө захиргааны хэргийн шүүхээр тусдаа энэ хэргээс тусдаа хэрэг үүссэн явж байгаа. Энэ нь Н ХХК-иас А, газарт холбогдуулаад захиргааны актыг мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэл гаргаад маргаан үүссэн талаар өмгөөлөгч Б.Б гаргасан Нт зөрчлийн харьяалал тогтоолгохоор гаргасан хүсэлтэд дурдагдсан байдаг. Энэ нь захиргааны актыг мэдэгдсэн эсэхтэй холбоотой маргаан биш. Харин захиргааны актыг дамжуулж шууданд хийснээр мэдэгдсэнд тооцно. Гэтэл тэрийг хүлээж авах гүйцэтгэх, хаяглагдсан эзэнд нь хүргэх шуудангийн үйлчилгээ эрхлэгч компани өөрөө Шуудангийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа юм. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүчингүй болгуулах үндэслэл байна уу гэдгийг хянаж шалгах шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан илт хууль бус болон хууль бус гэж үзэх үндэслэл бол тогтоогдохгүй байна. Учир нь энэ акт нь хуулиар олгогдсон асуудлаар гарсан байдаг. Мөн бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулсан. Зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгодоо нийцсэн байна гэж үзэж байна. Ийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч М******* ХК-ийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

2. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар А, газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болох RD 16 бүртгэлийн дугаар бүхий шуудангийн илгээмжийг аын тусгай зөвшөөрөл эзэмшигч Н ХХК-ийн хаягаар илгээсэн боловч М******* ХК-ийн холбогдох ажилтан нь Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан О.С 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгсөн болох нь тогтоогдож, талууд энэ үйл баримтад маргаагүй байна.

3. Уг шуудангийн илгээмж нь шуудангийн бүртгэлийн “Postnet” системд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 59 минут 36 секутэд RD 16  бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байна.

4. Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “шуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д “баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж, хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт” гэж, Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийн 4.3.1-т “ялган боловсруулах шатнаас хүргэлтийн цэгт шилжүүлсэн илгээмжийг хаягт эзэнд нь биечлэн хүргэж, гардуулах үйл ажиллагаа хамаарна”, 4.4.1-т “бүртгэгдсэн илгээмжийг хүлээн авагчийн иргэний үнэмлэх болон дараах бусад бичиг баримтыг үндэслэн олгоно”, 4.4.2-д “үйлчлүүлэгч өөрийн хаягаар ирсэн илгээмжийг өөр хүнээр байнга болон түр хугацаанд төлөөлүүлэн авхуулах тохиолдолд тухайн хүний нотариатын байгууллагаар батлуулсан итгэмжлэл бичгийг үндэслэн олгож болно” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл гомдол гаргагч М******* ХК нь А, газартай байгуулсан Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу түүний Н ХХК-д илгээсэн илгээмжийг хаягт эзэнд нь биечлэн гардуулаагүй, төлөөлөх эрхгүй /итгэмжлэлгүй/ этгээдэд гардуулсан болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан О.С тайлбар, холбогдогчоос авсан мэдүүлэг, А, газрын 2022 оны тоот албан бичиг, мөнгөн гүйлгээний журнал, шуудан хүргэгчийн дэвтэр зэрэг баримтаар тогтоогдож байна.

5. Дээрх нөхцөл байдлаас үзвэл гомдол гаргагч М******* ХК-ийг Шуудангийн тухай хууль болон холбогдох дүрэм журам болон тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн шуудангийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1-т “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй байна.

6. Гомдол гаргагчаас “... Шуудангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газарт байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх гэж бүх шатны Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар байхад сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас илгээмжийг гардуулахтай холбогдуулан дэмжлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Зөрчлийн хэрэгт холбогдогчийн  “...хуучин гурван талт гэрээ байгуулдаг байсан одоо тийм хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ, хэлэлцээр байхгүй...” гэсэн мэдүүлгээс үзвэл дээрх хуулийн заалтаар ямар нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх талаар харилцан тохиролцсон гэрээ байхгүй  байх тул тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтныг шуудан хүргэх үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч , улсын ахлах байцаагч Б.Б*******ын М******* ХК-д оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад заасныг  баримтлан М******* ХК-иас , улсын ахлах байцаагч Б.Б*******д холбогдуулан гаргасан “ улсын ахлах байцаагчийн М******* ХК-д оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 133.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ