| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0203/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/219 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.М |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2521002820213 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,
мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан,
мөн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө иргэн өмчлөлийн 9 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь өмчлөлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж, хохирогч д 6,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан ба 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед бүртгэхэд 9 тооны үхэр дутсан. Тухайн үедээ олдох байх гэж бодож сураглаж явсан боловч ямар ч чимээ гараагүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. 2025 оны 04 дүгээр сарын эхээр цаг агаар тогтуун байсан. Миний хулгайд алдагдсан үхрүүд бүгд унаган үхрүүд байсан бөгөөд 2 настай шүдлэн үхэр, ухаа, ухаа халзан, сартай хүрэн халтар, хар зэрэг бяруунууд нь зүүн чих араасаа ухам, баруун чих урдаасаа догол имтэй, сартай хар, хар, улаан, мухар хар зүсмийн бяруунууд нь зүүн чих гол шуурхай, баруун чих урдаас догол имтэй нийт 9 тооны үхэр байгаа юм. ...би 2025 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 9 толгой үхрээ хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн албан хаагчид миний гаргасан гомдлын дагуу шалгаж 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эм ухаа шүдлэн, эр мухар хар бяруу, эм хар бяруу, эр сартай хүрэн халтар бяруу зэрэг 4 толгой үхрийг минь олж надад хүлээлгэж өгсөн. Одоо эр хар бяруу, эм ухаа бяруу, эр улаан халзан бяруу, эр улаан халзан бяруу, эр сартай хүрэн халтар бяруу олдоогүй байна. ...надад сэжиглэж байгаа хүн байхгүй, хулгайд алдсан үхрээ одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 32-37/
мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, гэрчээр мэдүүлэхдээ: “...би гэх хүнээс ухаа зүсмийн охин шүдлэн, том биетэй хар зүсмийн бяруу зэргийг 500,000 төгрөгт, жижиг биетэй хар бяруу, бор халзан бяруу зэргийг 400,000 төгрөгт тус тус бодож нийт 1,800,000 төгрөгөөр худалдан авсан. Би худалдан авсан 4 толгой үхрээ буцаагаад өгчихсөн. Одоо 1,800,000 төгрөгөөр хохирч байгаа учраас иргэний нэхэмжлэгчээр эрүүгийн хэрэгт оролцоход татгалзах зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс буруутай иргэнээр хохирлоо төлүүлж хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай найз над руу утсаар яриад “Миний таньдаг хүн 4 бяруу зарна гээд явж байна” гэхээр нь би мал болгож өсгөж үржүүлэх зорилгоор тухайн 4 тооны бярууг 1,800,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр орой нь надад ухаа зүсмийн шүдлэн гунж, 2 хар бяруу, бор халзан зүсмийн бяруу зэрэг 4 тооны үхэр худалдан борлуулсан гэх залуу “Та миний авах мөнгөнөөс 200,000 төгрөг суутгаад машины зардлыг нь өгөөрэй” гэхээр нь тухайн машины жолоочийн данс руу 200,000 төгрөг өөрийн ХААН банкны данснаас шилжүүлээд би мал ачсан машины жолоочийн хамт 4 тооны бяруугаа ачаад сумын 3-р багт өөрийн мал дээрээ буулгасан. Ингээд маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үдийн алдад гэж санаж байна. Над руу гэх залуу утсаар залгаж та 4 тооны үхрийнхээ мөнгийг өгөх үү гэхээр нь би “Гадуур явж байна, үйлчилгээний төв дээр хүрээд ир” гэхэд гэх залуу надтай ирж уулзсан. Тухайн үед би хүнд зарсан эд зүйлийнхээ өртөг болгож авсан бэлэн мөнгө болох 1,600,000 төгрөгийг бэлнээр гэх хүнд өгсөн...” гэжээ. /хх-ийн 39-40, 54-55/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын эхээр /яг хэдний өдөр гэдгийг би тодорхой сайн санахгүй байна/ гэж санаж байна. Намайг хөдөө гэртээ малаа маллаад байж байхад ах над руу утсаар залгаад “Ах нь удахгүй банкны зээл төлөлттэй, өөрийнхөө малаас аймгийн төвд хэдэн мал борлуулаад зээл төлөлтөө хийх гэсэн ачааны машин олдохгүй байна, чамд портер байна уу” гэж асуухаар нь би “Надад портер байхгүй. Манай ах загварын машинтай” гэж хэлсэн. ... ахтай уулзахад хөдөө гэрээсээ хэдэн үхэр ачна гэж хэлээд бид хоёр миний унаж явсан машинтай ******* сумын төвөөс зүүн урд зүгт явсан. Яг хэдэн км явсныг би мэдэхгүй. Удалгүй ах замын хажууд гадуураа үхэр хэвтэж байсан малын хашааг заагаад “Энэ ахынх нь хаваржаа байгаа юм” гээд машин зогсоосон. Тухайн малын хашаан дээр 30-40 орчим толгой үхэр хэвтэж байсан ба ах үхрээ хашаандаа хашаад намайг хашааны хаалга руу машинаа ухраагаад зогсоочих гэж хэлээд ах бугуйлаар 9 толгой үхэр бугуйлдаж бариад хоёулаа нийлж байгаад 8 бяруу, 1 гунж нийт 9 толгой үхрийг машин дээр ачсан. Үхрээ ачаад ах надад хэлэхдээ “Би өнөөдөр аймаг явж амжихгүй, маргааш аймаг явна, ахын дүү миний үхрүүдийг аймгийн төвд аваачаад буулгаад өгчих” гэж хэлээд ******* сумын төв дээр буугаад үлдсэн юм. ...гийн хашаан дээр очиход хашааны хаалга нь онгорхой, 5 бяруу нь алга болчихсон, 1 ухаа гунж болон 2 хар бяруу, 1 халиун халзан бяруу зэрэг 4 толгой үхэр л байсан. Мөн тухайн үхрүүд нь 2 хоног хашаатай байсан болохоор гэдэс нь татаж турчихсан байсан. Ингээд 4 үхрээ ачаад шууд аймгийн төвд авчраад ах хашаа байхгүй гээд хөлсний портер машины жолоочоос түр байлгах газар байна уу гээд асууж байгаад портер машины жолоочийн ээжийнх нь хашаанд буулгасан. ...Тухайн хар өнгийн маркийн машин нь манай төрсөн ах болох машин, яг хэний нэр дээр байдаг болохыг би сайн мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 45-47/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр намайг Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” худалдааны зах дээр явж байхад ******* сумын надтай таараад “Ахаа та үхэр авах уу, 4 тооны бяруу аймагт аваад ирсэн юм. Хүмүүс туранхай байна гээд авахгүй байна” гэхээр нь “Би авахгүй. Харин манай найз гэж эмэгтэй байгаа. Тухайн хүн бага насны үхэр авна гэж ярьж байсан чи холбогдоод асуу” гэж хэлээд ийн утасны дугаарыг өгсөн. Ингээд би түүнээс хойш тэй огт уулзаагүй. Харин хэд хоногийн дараа манай найз надад “Чиний надтай утсаар яриулсан хүнээс 4 бяруу худалдан авсан” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 50-51/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын эхээр манай ээж Дорнод аймгийн төвөөс хөдөө гэрт ирчихсэн бид нүүдэл хийх гээд гэр бараагаа буулгаад машинд ачиж байх үед манай найз нь зүүн хойд зүгээс ганцаараа явган ирсэн. Ингээд надад “Найз нь ******* сумаас хүний үхэр ачаад явж байна, танай ойролцоо миний машины дугуй хагараад машинаа замын хажууд үлдээчихлээ, чамд данхраад буюу машин өргөгч байна уу” гэж асуухаар нь би байгаа гэж хэлээд данхраадаа аваад өөрийнхөө машинаар машин дээр нь буулгахад түүний машины ард талын давхар хоёр дугуй нь хагараад шатчихсан байсан. ...би тухайн өдөр хоёр гэрээ аймгийн төвд авчирч буулгаад ээж хамт буцаж өвөлжөөн дээрээс гэр доторх тавилгануудаа авч ирэхээр очиход орой харанхуй болчихсон байсан. Манай малын саравчин дотор үхэр хэвтэж байсан. Найз үхрээ хашиж орхиод явсан юм байна гэж бодсон...” гэжээ. /хх-ийн 58-59/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын эхээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ сумын харьяат, нэрийг нь мэдэхгүй, 30 орчим насны залуу надтай ирж уулзаад Дорнод аймгийн төвөөс 70 орчим км зайтай сумын нутгаас 4 тооны үхэр ачаад аймгийн төвд авчраад өгчих гэж хэлсэн. Тухайн үед би түлш тээврийн зардал 200,000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад надтай уулзсан сумын харьяат залуу түүний ах нь гэх 40 гаран настай эрэгтэй хүний хамт гурвуулаа миний улсын дугаартай, цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвөөс хойд зүгт “ ” ХХК ордог хуссан замаар яваад 70 орчим км зайд төв замаасаа зүүн тийш яваад айлын малын саравчин дээр өдрийн 15 цагийн орчим очсон. Биднийг очиход тухайн хашаа саравчин дээр ямар нэг хүн болон айл байгаагүй. Малын саравчин дотор 3 толгой бяруу, 1 тооны шинэ шүдлэн насны үхэр зэрэг 4 толгой үхрээ ачаад буцаад шууд Дорнод аймгийн төв рүү гарч оройн 19 цагийн орчим аймгийн төвд ирсэн. ...харин аймгаас урагш сумын нутагт 4 үхрийг тээвэрлэж өгөх үед үхэр худалдаж авсан гэх 50 орчим насны эгч тээврийн хөлс 200,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн өгсөн...” гэжээ. /хх-ийн 62-63/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний ээж нэр дээр улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг би ойр зуурын хэрэгцээнд унаж хэрэглэж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг манай дүү нь 2025 оны 04 дүгээр сарын орчимд нэг удаа гуйгаад авч явж байсан удаатай...” гэжээ. /хх-ийн 64-65/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орчим малдаа явж байхдаа тус сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт байрлах малын саравчинд 20-30 тооны үхэр байхыг харсан юм. Тухайн үхэрнүүдээс хулгай хийх санаа төрж найз тэй утсаар холбогдоод “Найз нь өөрийнхөө үхэрнээс хэдийг зарах гэсэн юм, эндээс унаа олддоггүй, чи унаа олоод хүрээд ирээч” гэсэн чинь тэрээр “Найзад нь унаа байхгүй, ах машиныг асуугаад үзье” гэж хэлсэн. ... нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Тэгэхээр нь хамтдаа ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт байрлах малын хашаа руу очсон. ийн хамт тухайн машинд 1 тооны хашираг буюу том бяруу, 8 тооны бяруу нийт 9 тооны үхрийг ачаад аймгийн төв рүү намайг таньдаг айлд аваачиж өгөөрэй гэж хэлээд явуулсан. ...би 2 хоногийн дараа аймгийн төвд ирээд тэй ярьсан чинь “машины дугуй замдаа хагараад 9 бярууг чинь гэх айлд үлдээсэн” гэж хэлсэн. Тэгээд гийн гэр рүү болон түүний танил залуутай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Гэтэл 4 тооны бяруу надад хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 5 бярууг яасан эсэхийг асуухад “мэдэхгүй ээ, алга болчихсон” гэж ярьж байсан. Улмаар тухайн 4 тооны бярууг аймгийн төвд авчраад гэх хүнд 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би тухайн мөнгийг бэлнээр авсан бөгөөд д 500,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө хэрэгцээндээ хэрэглээд дууссан...” гэжээ. /хх-ийн 92-93/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/
Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 19-20/
улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/
Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 42-43/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал эд зүйлийг үнэлсэн дүгнэлт /хх-ийн 67-72/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн тээврийн хэрэгслийг үнэлсэн дүгнэлт /хх-ийн 73-79/
Мөрдөгчийн үйлдсэн хохирлын тооцоо /хх-ийн 122/
Хохирогч д хохирол төлбөрт 3,500,000 төгрөгийг *******аас шилжүүлсэн тухай банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 131/
Иргэний нэхэмжлэгч хохиролд 1,800,000 төгрөгийг *******аас бэлнээр хүлээн авсан тухай тодорхойлолт /хх-ийн 132/
*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116-119/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт бэлчээрт байсан хохирогч 9 тооны үхэр буюу олон тооны малыг улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 6,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орчим малдаа явж байхдаа тус сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт байрлах малын саравчинд 20-30 тооны үхэр байхыг харсан юм. Тухайн үхэрнүүдээс хулгай хийх санаа төрж найз тэй утсаар холбогдоод “Найз нь өөрийнхөө үхэрнээс хэдийг зарах гэсэн юм, эндээс унаа олддоггүй, чи унаа олоод хүрээд ирээч” гэсэн чинь тэрээр “Найзад нь унаа байхгүй, ах машиныг асуугаад үзье” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед бүртгэхэд 9 тооны үхэр дутсан. Тухайн үедээ олдох байх гэж бодож сураглаж явсан боловч ямар ч чимээ гараагүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. 2025 оны 04 дүгээр сарын эхээр цаг агаар тогтуун байсан ...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч гийн “... ахтай уулзахад хөдөө гэрээсээ хэдэн үхэр ачна гэж хэлээд бид хоёр миний унаж явсан машинтай ******* сумын төвөөс зүүн урд зүгт явсан. Яг хэдэн км явсныг би мэдэхгүй. Удалгүй ах замын хажууд гадуураа үхэр хэвтэж байсан малын хашааг заагаад “Энэ ахынх нь хаваржаа байгаа юм” гээд машин зогсоосон. Тухайн малын хашаан дээр 30-40 орчим толгой үхэр хэвтэж байсан ба ах үхрээ хашаандаа хашаад намайг хашааны хаалга руу машинаа ухраагаад зогсоочих гэж хэлээд ах бугуйлаар 9 толгой үхэр бугуйлдаж бариад хоёулаа нийлж байгаад 8 бяруу, 1 гунж нийт 9 толгой үхрийг машин дээр ачсан...” гэх мэдүүлэг,
гэрч гийн “...би тухайн өдөр хоёр гэрээ аймгийн төвд авчирч буулгаад ээж хамт буцаж өвөлжөөн дээрээс гэр доторх тавилгануудаа авч ирэхээр очиход орой харанхуй болчихсон байсан. Манай малын саравчин дотор үхэр хэвтэж байсан. Найз үхрээ хашиж орхиод явсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг,
гэрч ын “... сумын харьяат залуу түүний ах нь гэх 40 гаран настай эрэгтэй хүний хамт гурвуулаа миний улсын дугаартай, цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвөөс хойд зүгт “ ” ХХК ордог хуссан замаар яваад 70 орчим км зайд төв замаасаа зүүн тийш яваад айлын малын саравчин дээр өдрийн 15 цагийн орчим очсон. Биднийг очиход тухайн хашаа саравчин дээр ямар нэг хүн болон айл байгаагүй. Малын саравчин дотор 3 толгой бяруу, 1 тооны шинэ шүдлэн насны үхэр зэрэг 4 толгой үхрээ ачаад буцаад шууд Дорнод аймгийн төв рүү гарч оройн 19 цагийн орчим аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Л.ын “... надтай таараад “Ахаа та үхэр авах уу, 4 тооны бяруу аймагт аваад ирсэн юм. Хүмүүс туранхай байна гээд авахгүй байна” гэхээр нь “Би авахгүй. Харин манай найз гэж эмэгтэй байгаа. Тухайн хүн бага насны үхэр авна гэж ярьж байсан чи холбогдоод асуу” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
ийн гэрчээр өгсөн “...би мал болгож өсгөж үржүүлэх зорилгоор тухайн 4 тооны бярууг 1,800,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал эд зүйл, тээврийн хэрэгслийг үнэлсэн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа олон тооны бод малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, машин механизм ашиглан хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 4 тооны үхрийг буцаан өгч, 5,300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч д 6,750,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч т 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал, эд зүйлийг үнэлсэн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч т учруулсан 1,800,000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогч хувьд 4 тооны үхрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан авч, хохирол төлбөрт 3,500,000 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан учир төлөгдөөгүй үлдсэн хохирол 250,000 төгрөг дээр нэмж алдсан малыг эрэн хайхад гарсан зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн талаар шүүхэд мэдэгдсэн боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгож, хохирогч нэхэмжлэлээс замын зардалд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь алдсан малыг эрж хайхад гарсан түлшний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5,423,688 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 5,423,688 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт оршин суух ******* овогт олгохоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,423,688 /таван сая дөрвөн зуун хорин гурван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нэхэмжлэлээс замын зардал 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь алдсан малыг эрж хайхад гарсан түлшний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч т 1,800,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
2025 07 31 2025/ШЦТ/219