| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0244/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/255 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч Э.Хилчинбаатар /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд /цахимаар/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521003260270 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: ЖН0723021*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зодож, түүний биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо бүрэн төлсөн...” гэв.
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Хэрлэн сумын 9 дүгээр баг сүмийн хажуу талын сагсны шийд рүү гэх найзын хамт очиход тухайн тоглоомын талбайд , , , , нар сагсан бөмбөг тоглож дуусаад надад хандаж чиний мотоциклийг унаж үзье гэхээр нь би үгүй ээ өөр хүүхдэд мотоциклоо унуулахгүй гэж хэлсэн. Тэгэхэд миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би газар унахад дээрээс 3 удаа гараараа цохиод, намайг босохоор оролдоход миний баруун хацар руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахин цохих гэхээр нь манай найз салгахаар нь аавыг утсаар дуудсан. Удалгүй аав ирээд ийн аав ээжийг нь дуудахад ийн эмээ гэх хүн ирээд аавтай ярилцаад намайг эмнэлгээр яваад үзүүлээд болъё гэж тохирсон ба би эмнэлгээр үзүүлэхэд миний хамрын таславч муруйсан, доод талын үүдэн 1 шүд хөдөлсөн байхад өнөөдрийг болтол ийн ар гэрээс анхаарал тавихгүй байгаа болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулж, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. өөс эмчилгээнд зарцуулсан төлбөрийн *******17,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж шүүхэд нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 20/
Насанд хүрээгүй гэрч П.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр харанхуй болж байхад Хэрлэн сумын 9 дүгээр баг Найрамдал паркийн баруун талын сүмийн хашаан доторх сагсан бөмбөгийн талбайд сагс тоглох гэж найз хамт мотоциклтой очсон. Тэнд очоод би бөмбөг тоглож байхад найз нэг хүүхэдтэй маргалдаж байх шиг байхаар нь би яваад очтол түүнийг алгадаж байсан бөгөөд нь гэх хүүхэдтэй маргалдаж түүнийг газарт унагаагаад дээр нь гарчихсан байсан. Би гүйж очоод ийг хажуу тийш нь түлхэж унагаагаад г босгох гэтэл нь түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Намайг сагс тоглож байхад тэр хоёрын байгаа газраас алгадаж байгаа чимээ гараад байсан. Тухайн үед би юу болоод байгааг анзаараагүй бөгөөд намайг очихоос өмнө түүнийг алгадсан юм билээ. Тухайн үед намайг очиход нүүр хацар дээгүүрээ улайсан, удалгүй хавдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд тай үл ялих зүйлээс болж маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн үйлдэл дээрээ маргаад байх шалтгаан байхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй тодорхой ярьсан нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид учруулсан хохирлоо хууль журмын дагуу төлж барагдуулна. Миний хувьд өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэг маргаад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5*******/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ДОР0725/306 тоот дүгнэлтэд:
1. ийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
*******. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүдний эмчийн үзлэгт *******1, *******2-р шүднүүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй гэсэн боловч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүдний дэлгэмэл рентген зургийг Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх дүрс оношилгооны шинжилгээний лабораторын эрхлэгч, цагдаагийн хошууч С.Чулуунсүхээр уншуулахад шүдний сулрал гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 3*******-36/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Еб0825/213******* тоот дүгнэлтэд:
1. Хохирогч /РД:УК07250*******92/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. /хх-ийн *******5-*******6/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/
- Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /хх-ийн 12/
- ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын задаргаа хийсэн баримт /хх-ийн 26-27/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, шүдний дэлгэмэл рентген зурагт, томографи шинжилгээ /хх-ийн 37-*******0/
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56-58/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/
- Шүүгдэгч *******өөс хохирол төлбөр шилжүүлсэн баримт /хх-ийн 7*******/ болон шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө эрүүл мэндийн даатгалын санд 132,678 төгрөг, хохирогчид сэтгэцэд учирсан хор уршигт 3,900,000 төгрөг төлсөн баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ДОР0725/306 тоот “ийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Еб0825/213******* тоот “...Хохирогч г /РД:УК07250*******92/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн мэдэгдэх хуудаст “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардал *******17,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,900,000 төгрөгийг авсан тул цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчоос гаргасан санал хүсэлт, шүүгдэгч нь 18 настай бөгөөд БНСУлс руу суралцахаар явах болсон хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд *******17,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,900,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 132,678 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зурагтай анкетыг хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд *******17,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,900,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 132,678 төгрөг төлж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зурагтай анкетыг хэрэгт хавсаргасугай.
*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА