Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0149/З |
Дугаар | 128/ШШ2023/0134 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2023/0134
2023 02 08 128/ШШ2023/0134
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Э.А******* нэхэмжлэлтэй, М*******д холбогдох “М даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* М*******,*******,******* ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А*******аас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Э.А******* миний бие Мт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргасан билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу миний бие нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Э.А******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.А*******аас М*******д холбогдуулан гаргасан “М даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* М*******,*******,******* ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А*******аас М*******д холбогдуулан гаргасан “М даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* М*******,*******,******* ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалга”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ