Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/375

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                        Хэргийн индекс: 307/2025/0326/Э

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн**************************** холбогдох эрүүгийн 2518000000452 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ *** ” ХХК-д ажилтай, ам бүл, хамт******* аймгийн сум, дугаар баг, гэх газар оршин суух хаягтай, урьд

-******* аймаг дахь Сумын анхан шатны шүүхийн оны******* дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн,

Боржгон************** (РД: )

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн-7 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-н 14-15 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/, гэрчмэдүүлэг /хх-н 21-22 дугаар тал/,  яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт-07 улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 1.45 хувийн согтолттой жолоодсон” гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н дүгээр тал/,

- Гэрч : “...Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны 19 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт батлагдсан хуваарийн дагуу Хайрхан багийн чиглэлд эргүүлийн уургийг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний шөнийн 00:30 минутын орчимд Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт байрлах Шарын голын төмөр гүүрний хажууд машинтай очих үед саарал өнгийн приус 20 хүн загварын машин хөдөлсөн. Бид хоёрыг хараад цаашаагаа нэлээд хурдтай явахаар нь юмыг яаж мэдэх вэ гэж бодоод араас нь хөдөлсөн ба 200-300 метр явсны эцэст уурхайн Белазын гүүрний хойд талын зам дээр очоод зогссон. Ингээд машины жолооч талаас гэх хүн бууж ирсэн бааас гадна машинд хүн, нийт 5 хүн байсан. Эдгээр хүмүүс бүгд согтуу байсан болохоор хэн нь жолоо барьж байсан талаар тодруулахад гэх хүн би барьсан, хамт байсан, хоёр ньыг барьсан гэж мэдүүлсэн. Харин нэг хүн нь урд талын суудал дээр ухаангүй согтолттой байсан. Ингээд тухайн хүмүүсийн регистрийн дугаарын мэдээллийг X соуег багажаар шалгахад нэг хүн нь Өвөрхангай аймгаас шүүхээс даалгасан хүн төлөвт эрэн сурвалжлагдаж байгаа хүн байхаар нь бүгдийг нь хэлтэс рүү авч явахаар болсон. Хэлтэс дээр ирээдыг Замын цагдаагийн өрөөнд оруулаад стандартын шаардлага хангасан эрүүлжүүлэх саатуулах байрны драйгер багажаар үлээлгэхэд 1.45 промиллийн согтуурлын зэрэгтэй гарсан. Хэрэг учрал байдлыг тэр дор нь тодруулаадыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөөд, үлдсэн хүний мэдээллийг бүртгээд Хотол даян гэх компанид ажилладаг хүмүүс байсан ба ажлын газрынх нь жолооч ирж, хүлээж аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн-7 дугаар тал/,

- Гэрч : “...2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой би ажил тараад хамт ажилладаг,,, нарын хамт Шарын гол сумын төв орохоорын приус 20 маркийн машинтай явсан юм. Уг нь ахуйн хэрэглээний зүйл авах гэж орсон юм. Тэгээд дэлгүүр ороод 1 хроп касс нэртэй пиво аваад машинтайгаа Шарын голын сумын төвөөс гараад хөдөө хээр очиж зогсоод уусан. Би өмнөх өдрөөс нь хойш ажилтай нойргүй явсан байсан тул тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь Цагдаагийн хэлтсийн гадаа очсон байсан. Тэгээдыг цагдаа авч үлдээд бид-ийг явуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр тал/,

- Гэрч : “... *******ын өөрийнх нь машин байсан тул өөрөө жолоодож явсан. Жолооны ард ******* сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15 дугаар тал/,

- Яллагдагч *******ын : “маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг дахь сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн/ЗШ/ дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1.45 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар******* аймаг дахь Сумын анхан шатны шүүхийн оны******* дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жил, 06 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” саналыг гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч *******т******* аймаг дахь Сумын анхан шатны шүүхийн оны******* дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд уг хяналтын хугацаа 2025 оны******* дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байжээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн байгааг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн.8,.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж******* аймаг дахь Сумын анхан шатны шүүхийн оны******* дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож хязгаарлалтын бүсийг өөрийн оршин суух хаяг болох******* аймаг, сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэв. 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч *******т******* аймаг дахь сумын анхан шатны шүүхийн оны******* дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын нэг  хоногоор тооцож сольж оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ