| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1722/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1932 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1932
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ш.Сэрчмаа,
Улсын яллагч: Т.Нансалмаа /томилолтоор/,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510017650990 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *** нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үүрийн 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19-н үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах “***” хоолны газрын хашааны гадна зогсож байсан ***ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...кароакед ууж байгаад танилцсан. Б бид хоёр үерхдэг байж байгаад салсан байсан. ...Хойшоо зам руу гарсан чинь *** болон найзууд нь машинтай манай эмэгтэй найзыг явуулахгүй байсан. Би санаа зовоод очоод найз охиноо аваад явчих уу гэсэн. Тэгсэн *** чи юу вэ гэсэн. Тэгтэл Б-н хажуугаас ***гийн гар орж ирээд намайг цохиод авсан. ...Б-тай гүүрэн дээр явж байсан *** өөр нэг залуутай ирээд, намайг авч яваад зам руу гараад дахин нэг цохиод намайг таксинд суулгаад явуулсан. ...би 100, 200 метр яваад Б руу залгасан чинь утас нь болохгүй байсан. ...хайгаад олоогүй. Цагдаад мэдүүлэг өгч байсан чинь Б гэртээ харьсан гэсэн. Цагдаад мэдүүлэг өгч байхад дахин ухаан алдаж унасан, Түргэн ирээд авч явсан. Би 5 хоног эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөр, болон эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 үйлчилгээний төв дээр байрлах "***" гэх нэртэй караоке руу 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Г, Бо, Ба гэх ажлын газрын ах нар, А гэх ажлын газрын охин, найз охин Б-н хамт орцгоосон. Тухайн караоке дотор ороод цаг аваад дуулсан ба тус газрын касс буюу тооцоо хэсэгт ажилладаг залуу нь манай ажлын газрын Бо гэх ахтай нэг нутаг болж таарсан ба нэгнийгээ мэдэхгүй боловч нэг нутаг гэдэг утгаараа танилцсан. Тус караокед ажилладаг залуу бид нарыг өөрийн 2 найзын хамт танилцуулж суулгасан. Тус газраас караокены ажилчин залуугийн нэг найз нь яваад өгсөн ба *** гэх нэртэй найз нь бид нартай хамт үлдсэн. Караоке орохын өмнө 0.5 литртэй, лаазтай пиво 1 ширхгийг уусан ба караокед орсны дараа 3 орчим литр пиво уусан ба согтсон боловч өөрийгөө удирдаж чадаж байсан. Бид нар юм ярьж сууж байсан ба дотор ямар нэгэн асуудал үүсээгүй. Бид нар 5 орчим цагийн үед бүгдээрээ караокеноос гараад бид нар ажлын газрын А гэх эмэгтэйг таксинд суулгаж өгөөд Г, Бо гэх залуучууд гэр лүүгээ яваад өгсөн. Ба, Б бид гурав байж байтал дотор танилцсан караокены ажилчин залуу болон түүний найз *** болон бас нэг найз нь машинтайгаа "***" газрын ойролцоо приус 30 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй зам дагуу ертөнцийн зүгээр урд талдаа ирж зогссон. *** гэх залуу манай Б гэх хуучин найз охиныг хоргоогоод гэрт чинь хүргээд өгье гээд байхаар нь би тэр залууд хандаад "би наад эмэгтэйн чинь найз залуу байгаа юм аа, би өөрөө хүргээд өгнө" гэж хэлтэл *** нь надад хандаад "чамд ямар хамаатай юм бэ, чи зүгээр яв" гэж хэлээд Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах “***” хоолны газрын хашааны гадна явган хүний зам дагуу зогсож байхад ирээд миний зүүн шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохих үед би толгой хэсгээрээ газар унасан. Босоод иртэл миний толгойн баруун хэсгээс цус урсаж байсан. Би босож ирээд ямар нэгэн зодоон хийгээгүй, тэр залуугийн биед халдаж цохилгүйгээр Бд гэх хуучин найз охиныг авч явах гэтэл миний зүүн шанаа хэсэг рүү дахин нэг удаа цохисон. Гэнэт ухаан орох үед би таксины дотор сэрсэн ба найз охин байхгүй болохоор нь гайхаад таксины ахаар найз охин руугаа залгах үед найз охин уйлаад "чи намайг орхисон, шууд цагдаа дууд, цагдаад хэл" гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би хэсэг хугацааны дараа Бы утас руу залгах үед нэг залуу утсыг нь аваад "би найз залуу нь байна" гэж ярьсан. Б-тай саяхан ярих үед гэртээ ирсэн байна гэж ярьсан. Бд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлийн удаа *** гэх залуу цохих үед газар ямар ч байсан унаагүй боловч цааш нь юу болсон талаар огт санахгүй байна. Миний толгойн хэсэг хагарч, их хэмжээний цус гарч байна, духны баруун дээд хэсэг шалбарсан, баруун гар өвчтэй байгаа ба тухайн гэмтлүүд нь *** гэх залуу намайг цохиод би газар унах үед гараа дараад, толгой хэсгээрээ газар савж унаснаас үүссэн. Зүүн шанаа хэсэг рүү *** 2 удаа цохисон болохоор өвчтэй, ам бүтэн ангайхгүй, зовуурьтай байна” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14, 17-18/,
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төв дээр байрлах *** нэртэй караоке рүү ороод архи, пиво авч уугаад дуу дуулаад сууцгаасан. Тэгээд бид нар тэнд 4 орчим цаг суугаад тэр өрөөнөөсөө гараад тухайн караокены бармен гэх залуугийн найзууд сууж байгаа өрөө рүү нь ороход тэр өрөөнд 2 залуу пиво уугаад дуу дуулаад сууж байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад хамт дуу дуулаад пиво уугаад сууцгааж байгаад манай ажлын хамт олон болох А, Ба, Г, *** бид нар харих гээд караокеноос гарч ирээд Ба, Г хоёр такси бариад яваад удаагүй байхад караоке дотор танилцсан хоёр залуугийн урт үстэй залуу нь гадаа машин дотор байсан нэг найзтайгаа ирээд А бид хоёрыг машиндаа суулгах гээд татахад *** бид хоёрыг машинд нь суулгахгүй гээд бид хоёрын араас татахад тэр урт үстэй залуу нь ***ын нүүр рүү гараараа нэг удаа цохиход, *** газар унасан. Тэгтэл тэнд зогсож байсан таксины жолооч нар ирж салгаад бид нарыг хоёр тийш болгоод явуулсан. Тэгээд би А, *** бид 3 такси бариад тэндээс хөдлөөд явж байгаад булан тойроод *** бид хоёр тухайн таксинаас буугаад буцаж алхаад зам гараад явж байхад урт үстэй залуу нэг найзтайгаа араас ирээд ***ыг “хөөе уулзъя” гэж хэлээд дагуулаад явах гэхээр нь би араас нь дагаад явах гэхэд “чи байж бай” гэж хэлээд тэр хоёр ***ыг дагуулаад булан тойроод явсан. Тэгээд 10 орчим минутын дараа урт үстэй залуу буцаж ирээд найз чинь “чамайг орхичхоод таксинд суугаад явсан, чи бид нартай цуг яв, бид нар чамайг хүргээд өгье” гэж хэлэхээр нь “үгүй би харилаа” гэж хэлэхэд миний цүнхийг аваад өгөхгүй 20 орчим минут байлгаж байгаад миний цүнхийг өгөөд явсан. А бид хоёрыг машинд суулгах гэж байхад тэр караокед танилцсан урт үстэй залуу ***ын нүүр рүү нэг удаа гараараа цохиход газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,
Шинжээчийн 4944 тоот дүгнэлтэд: “...***ын биед тархи доргилт, баруун чамархай, зүүн зулайд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-н 36-38/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-56, 58-60, 62-64/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үүрийн 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19-н үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах “***” хоолны газрын хашааны гадна зогсож байсан ***ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүрэн тус газар цохиж, зодсоны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримт өгөөгүй, шүүх хуралдаанд 200.000 төгрөгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үзүүлсэн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд цаашид эмчилгээ хийлгэх баримтыг шинээр гаргаж өгөөгүй тул хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирогч гомдолтой, хохиргчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР