Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03023

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03023

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,

 

Хариуцагч:

 

Зээлийн гэрээний үүрэгт 156 165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

/Хариуцагч А.Х 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрөө гардан авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭФ ХХК нь хариуцагч А.Х холбогдуулан ТАс ББСБ ХХК нь хариуцагч С.Бхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156 165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Х нь манай компанитай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгогдсонд тооцно гэж заасны дагууА.Хгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчийн *************** тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фейсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 226 хоног хэтэрсэн байна. 2022 оны 3 дугаар сарын 29-ний байдлаар үндсэн зээл 99 999 төгрөг, хүү 53 666 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2 500 төгрөг байна. Иймд хариуцагчА.Хгаас нийт 156 165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч А.Х хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс 2021.05.13-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 3-6/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:А.Х нь 2021.05.13-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ байгуулж 100 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа болох 2021.09.13-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, 226 хоног хэтрүүлсэн. ИймдА.Хгаас 156 165 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. ХарицагчА.Х хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ЭФ ББСБ ХХК нь 100 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн байна. /хх-ийн 3/

ЭФ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Х 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 100 000 төгрөгийг ЭФ ХХК нь бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчА.Х нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 21 233.03 төгрөг төлсөн байх ба хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 4/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

5. ХариуцагчА.Х нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.заасантай нийцэж байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчА.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 156 165 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭФ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5 336 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчА.Хгаас улсын тэмдэгтийн хураамжинд 5 336 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭФ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ