| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/04084/И |
| Дугаар | 183/ШШ2022/02996 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/02996
| 2022 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2022/02996 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч: иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Д.Б
хариуцагчийн төлөөлөгч Б.Ч
нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч А д с с ХХК-д холбогдуулан өмгөөллийн ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч А д с с ХХК-тай 2018 оны 08 сарын 07-ны өдөр *********тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.2-т Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн *************** тоот шийтгэлийн хуудсанд холбогдох хэрэг, маргааныг Нийслэлийн болон татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл Захиргааны хэргийн бүх шатны шүүхээр хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, нэхэмжлэл, тайлбар, гомдол нэмэлт бичиг баримтуудыг хянаж бэлтгэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч А д с с ХХК-тай 2020 оны 07 сарын 31-ний Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай **** тоот гэрээ байгццлсан. Тус гэрээний нэг Эрх зүйн туслалцаа үзүүлэх *********тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн *************** тоот шийтгэлийн хуудсанд холбогдох хэрэг, маргааныг Нийслэлийн болон татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл Захиргааны хэргийн бүх шатны шүүхээр хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, нэхэмжлэл, тайлбар, гомдол нэмэлт бичиг баримтуудыг хянаж бэлтгэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцох гэж заасныг биелүүлсэн болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрөв, хоёр Эрх зүйн туслалцаа үзүүлэх *********тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Нийслэлийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, А.Б нар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн ********************* тоот нөхөн ногдуулалтын актад захиргааны болон шүүхийн журмаар гомдол, нэхэмжлэл гаргах, өмгөөлөгчөөр шүүхэд оролцох гэж өөрчлөх гэж заасан. А д с с ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай **** тоот гэрээний дагуу хариуцагч А д с с ХХК-нд ногдуулсан актыг хүчингүй болгуулах, тогтоосон төлбөрийг багасгах зорилгоор 2020 оны 07 сарын 30-ний өдрөөс Нийслэлийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцүүлж 2022 оны 03 сард дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид ногдуулсан шийтгэлийн хуудас болон нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаанд ажилласнаар нийт 163 208 997.9 төгрөгийн төлбөр ногдуулснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 57 379 959 төгрөгийг хүчингүй болгуулж 105 829 038 төгрөг төлүүлэхээр болгож өөрчлөгдөж хариуцагч байгууллагын эрх зүйн байдал дээрдсэн. Гэтэл Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай **** тоот гэрээний Дөрөвт Энэхүү гэрээний хугацаа талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Хэрэв энэхүү 2-т заасан нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаан гэрээний хугацаанд дуусгавар болоогүй тохиолдолд гэрээг дахин 1 жилээр сунгах бөгөөд сунгасан хугацааны гэрээний төлбөр 2 000 000 төгрөг байна гэж заасныг зөрчиж гэрээний сунгасан хугацааны төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна.Тодруулбал гэрээний хугацаа 2021 оны 07 сарын 30 -ний өдөр дуусгавар болсон боловч нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаан гэрээний хугацаанд дуусгавар болоогүй тул гэрээ 1 жилээр сунгагдаж татварын улсын байцаагч нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн ********************* тоот нөхөн ногдуулалтын актад холбогдох маргаан 2022 оны 03 сард эцэслэн шийдвэрлэж дууссанаар дуусгавар болсон.Иймд А д с с ХХК -с Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай **** тоот гэрээний Дөрөвт заасны дагуу гэрээний сунгалтын төлбөр болох 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь иргэн Д.Бтай 2018 оны 08 сарын 07-ны өдөр *********тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд нэмэлт болсноор уг гэрээний үргэлжлэл болох **** тоот гэрээг 2020 оны 07-аар сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү **** тоот гэрээний Дөрөвт. Энэхүү гэрээний хугацаа талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна . Хэрэв энэхүү гэрээний 2-т заасан нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаан гэрээний хугацаанд дуусгавар болоогүй тохиолдолд гэрээг дахин 1 жилээр сунгах бөгөөд сунгасан хугацааны гэрээний төлбөр 2 00 000 төгрөг байна." гэж заасан. А д с с ХХК нь гэрээний сунгалтын төлбөр болох 2 000 000 төгрөгийг төлөх боломжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тухай дараах хуулийн зүйл, заалтуудаар нотолж байна. Үүнд нэг, ажлын үр дүнгийн талаар: Энэхүү эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Иргэний хуулийн 343.1 .Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 352.2.3 доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж тус заасан. Өмгөөлөгч Д.Б нь А д с с ХХК-д оногдуулсан 105 829 038.02 төгрөгийн татварын өрийг хуулийн бүхий л арга хэмжээгээр бууруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн 21 дүгээр тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байгаа нь энэхүү хэрэгт бодит үр дүн гараагүй байна. Мөн өмгөөллийн тухай хуулийн өмгөөллийн үйл ажиллагаанд 4.1.5. үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах; зарчимтай байна гэж заасан байна мөн хуулийн 14.1.3 үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах, тууштай хамгаалах нь 3 шатны шүүхээр орох хугацааг хэлэх байтал энэхүү гэрээнд дээр нэмэлт хугацаа тогтоосон байгаа нь энэхүү үүргээ зөрчсөн үйлдэл байна. Хоёрдугаарт гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийн хувьд, А д с с ХХК болон өмгөөлөгч Д.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай гэрээнд хугацааг тодорхойлохдоо 1 жил байна гэж тодорхойлсон. Энэхүү гэрээ ёсоор 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон байна. Өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх тухай хуулийн 22.1.Өмгөөлөгч өмгөөллийн ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан байна. Гэтэл 2021 онд гэрээний хугацааг сунгасан гэрээг бичгээр байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардаж буй 2 000 000 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2020.07.31-ний өдрийн 20-33 дугаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018.08.07-ны өдрийн *********дүгээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2020.06.30-ны өдрийн ********************* дугаар нөхөн ногдлуулалтын акт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.01-ний өдрийн **** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн *** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.04.11-ний өдрийн 21 дүгээр тогтоол, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-9, 32-58/.
4. Хариуцагчаас А д с с ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 17/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018.08.07-ны өдөр *********тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн. Уг гэрээг 2020.07.01-ний өдөр сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний дөрөвдүгээр зүйлд зааснаар гэрээний хугацаа 2021.07.30-ны өдөр дуусгавар болсон боловч нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаан гэрээний хугацаанд дуусгавар болоогүй тул гэрээ 1 жилээр сунгагдаж тус акттай холбоотой маргаан 2022.03 сард эцэслэн шийдвэрлэгдэж дуусгавар болсон. Иймд гэрээний сунгалтын төлбөр болох 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. гэж тайлбарлав.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Иргэн Д.Бтай 2018.08.07-ны өдөр *********тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд 2020.07.31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 1 жилээр сунгасан. ... энэхүү хэрэгт бодит үр дүн гараагүй тул шаардаж буй 2 000 000 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй. гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018.08.07-ны өдөр *********дугаар Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх уг гэрээг 2020.07.31-ний өдрийн **** дугаар Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дүгнэж, дахин сунгасан гэрээг байгуулсан байна. /хх-ийн 5-9/
2018.08.07-ны өдрийн *********дугаар гэрээний 1-ийн 1.2-т Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн *************** тоот шийтгэлийн хуудсанд холбогдох хэрэг, маргааныг Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл Захиргааны хэргийн бүх шатны шүүхээр хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, нэхэмжлэл, тайлбар, гомдол нэмэлт бичиг баримтуудыг хянаж бэлтгэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох гэж тодорхойлж, тохиролцжээ.
Талууд 2020.07.31-ний өдрийн **** дугаар гэрээний Нэг дэх заалтаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн *************** тоот шийтгэлийн хуудсанд холбогдох хэрэг, маргааныг Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл Захиргааны хэргийн бүх шатны шүүхээр хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, нэхэмжлэл, тайлбар, гомдол нэмэлт бичиг баримтуудыг хянаж бэлтгэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох заасныг өмгөөлөгч биелүүлсэн болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрөв. гэсэн байна./хх-ийн 5/
Мөн гэрээний Хоёр дахь заалтаар д *********тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Нийслэлийн татварын хэлтсийн татварын байцаагч Б.Н, А.Б нар 2020.06.30-ны өдөр үйлдсэн ********************* тоот нөхөн ногдуулалтын актад захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах, нэхэмжлэл гаргах, өмгөөлөгчөөр шүүхэд оролцох. гэж өөрчилсөн гэрээг байгуулсан байх ба гэрээний Дөрөвт Энэхүү гэрээний хугацаа талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Хэрэв энэхүү гэрээний 2-т заасан нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргаан гэрээний хугацаанд дуусгавар болоогүй тохиолдолд гэрээг дахин 1 жилээр сунгах бөгөөд сунгасан хугацааны гэрээний төлбөр 2 00 000 төгрөг байна. гэж тохиролцжээ.
4. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б маргаан бүхий хэрэгт гэрээ байгуулагдсан 2018 оны 8 сараас 2022 оны 4 сарыг хүртэл нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож, ажиллаж гэрээ дуусгавар болсон асуудлаар болон гэрээний хүчинтөгөлдөр байдалд талууд маргаангүй байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 35-58/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч нь өмгөөлөгч Д.Б нь А д с с ХХК-д оногдуулсан 105 829 038.02 төгрөгийн татварын өрийг хуулийн бүхий л арга хэмжээгээр бууруулах арга хэмжээг авах естой бөгөөд энэхүү хэрэгт бодит үр дүн гараагүй. гэх үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д хариуцагчийн татгалзалд дурдсан бодит үр дүнгийн талаарх тохиролцоо байхгүй ба үүнийг тохиролцсон ажил гэж үзэхээргүй байна.
6. Иймд хариуцагч А д с с ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгохоор шийдвэрлсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А д с с ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А д с с ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ