Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02925

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02925

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов. 

 

/Хариуцагч Т.Н2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Т.Н холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Миний бие Баатар овогтой Д нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах, ********************* тоот нэгж талбарын дугаартай, 661 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч байсан ба 2019 онд тус газраа худалдахаар зар тарааж эхэлсэн. Гэтэл дүүгийн найз болох Т.Нгэдэг хүн танай газрыг зуучлан борлуулж, борлуулсны хөлс авъя, гол нь цаад хүмүүстээ өөрийн газар гэж зарахгүй бол болохгүй байнаа, тийм учраас газраа миний нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж өг" гэсэн юм. Т.Ннь миний төрсөн дүүгийн сайн найз олон жил манайхаар орж гарч явсан тул итгэж 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр**** дугаартай Газар худалдах худалдан авах гэрээ-ний дагуу газраа шилжүүлж өгсөн. Газрыг шилжүүлж авснаас хойш Т.Ннь нөгөө хүмүүс мөнгө нь бүрдэхгүй байна, та түр хүлээчих, найдвартай хүмүүс гэх зэргээр итгүүлж байсан ба тус оны сүүлээр дэлхий дахинаа ковид19 гарч, эдийн засаг суларч эхэлсэн зэргээс хамаарч газар зарагдахгүй байна гэх мэтээр тайлбарладаг байсан. Гэтэл Т.Ннь миний өмчлөлийн газрыг хүмүүст зуучилж зарж өгнө гэж итгүүлж аваад хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хф ББСБ-д 20.000.000/хорин сая/ төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлсэн байсан ба тус зээлээ төлж чадахгүй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг олж мэдсэн. Т.Ннь ковидоос болоод бизнес, ажил төрөлгүй болсон, таны газар хураагдах гээд байна" гэсний дагуу аргагүйн эрхэнд дээрх зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл болох 19.510.000 /арван есөн сая таван зуун арван мянган/ төгрөгийг Хф ББСБ-ын 5029076856 тоот дансанд 2021 оны 7-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн гүйлгээгээр арга буюу газраа алдахгүйн тулд шилжүүлсэн юм. Т.Ннь эхнээсээ тус газрыг зуучилж зарж өгөх санаа зорилгогүй, надад худал хэлж, тухайн газрыг барьцаалж зээл авч бизнессдээ ашиглах зорилготой байсан нь илэрхий байх ба тухайн газрыг буцааж шилжүүлж өг гээд залгахад утсаа авахгүй, нэг удаа уулзахад мөнгөгүй байна гээд үл ойшоож зугтаад байгаа болно. Иймд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн**** дугаартай Газар худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах, ********************* тоот нэгж талбарын дугаартай, 661 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг Б.Дгийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.  

2. Хариуцагч Т.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Дгийн надад холбогдуулан тус шүүхэд гаргасан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн**** дугаартай Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Н нь 2019 онд одоогийн Баянзүрх дүүрэгт цайны газар ажиллуулж байсан ба тухайн цайны газар маань эхэн үедээ ашигтай орлоготой ажиллаж байсан боловч 2019 оны эхэн үеэс эхлэн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн ба 2019 оны 5 сарын үед үйл ажиллагаа явуулах хөрөнгөгүй болсон. Энэ үед миний багын найзын эгч Б.Дтай таарсан ба Б.Д эгч Улиастай дахь өөрийн эзэмшлийн газар, хашаа байшингаа хамтад нь 50.000.000/тавин сая/ төгрөгөнд зарахаар зар өгсөн тухай дуулсан. Ингээд би Д эгчид таны газар, хашаа байшинг би ажпынхаа хүнд зарж өгье, таньд хэсэгчлэн мөнгийг нь шилжүүлнэ, тухайн хүндээ өөрийн юмаа зарж байгаа гэж хэлвэл итгэлтэй байдаг юм аа гэж хэлээд 2019 оны 05 дугаар сарын 29- чы өдөр Газар худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Нэр дээрээ шилжүүлж авсаныхаа дараа цайны газараа яаралтай ажпуулах эргэлтийн хөрөнгө бас бус тоног төхөөрөмж шинэчлэх, хуримтлагдсан ажилчдын цалинг өгөх шаардлагатай байсан учир 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хф ББСБ-д 20.000.000/хорин сая/ төгрөгийн барьцаанд барьцаалж цайны газраа цааш нь ажпуулж байтал 2019 оны сүүлээр ковид-19 цар тахал гарч цайны газраа ажиллуулах боломжгүй болсон ба дээрх зээлээ төлж чадаагүй юм. Үүний дараа Хф ББСБ намайг шүүхэд өгч шүүхийн шийдвэр гаргуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж эхлэх үед буюу 2021 оны дундуур Б.Д эгчид хандаж үнэн байдлаа хэлсэн. Надад төлөх мөнгө байгаагүй учир Б.Д эгч мөнгийг нь төлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан. Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3-р хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцааж Б.Дгийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв. 

3. Нэхэмжлэгчээс 2019.05.29-ний өдрийн**** дугаар газар худалдах, худалдан авах гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, Хф ББСБ ХХК-ийн 2021.12.22-ны өдрийн 21/306 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-9, 46-47/

 

4. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-27-28/

5. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлстээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3 хэсэг 26 гудамж, ***** тоот хаягт байршилтай, 150 м.кв талбайтай **************** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3 хэсэг 26 гудамж, ***** тоот хаягт байршилтай, ********************* нэгж талбарын дугаартай 661м.кв талбайтай газрын **************88 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг авч хэрэгт хавсаргажээ. /хх-ийн 53-122/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ :..Т.Ннь миний өмчлөлийн газрыг хүмүүст зуучилж зарж өгнө гэж итгүүлж аваад хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хф ББСБ ХХК-нд 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлсэн байсан. Т.Ннь энхнээсээ тус газрыг зуучилж зарж өгөх санаа зорилгогүйгээр надад худал хэлж, тухайн газрыг барьцаалж зээл авч бизнесдээ ашиглах зорилготой байсан нь илэрхий байх ба тухай газрыг буцааж шилжүүлж өг гээд залгахад утсаа авахгүй, нэг удаа уулзахад мөнгөгүй байна гээд үл ойшоож зугтаад байгаа болно. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, газар өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү... гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Т.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв газрыг Б.Дгийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Т.Ннарын хооронд 2019.05.29-ний өдрийн**** дугаар газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Т.Нэргүйн өмчлөлд шилжүүлж, худалдаж авах үнийг 5 000 000 төгрөг байхаар тохирчээ. /хх-ийн 5/

 

Дээрх гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булант 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбайтай газрыг Т.Нэргүйн нэр дээр шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх гэрээ нь талуудын хооронд байгуулагдах болсон шалтгаан, үндэслэлийг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн гэж тайлбарлаж, хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нь дараах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ боловч хариуцагч Т.Ннь уг гэрээг байгуулж байхдаа Б.Дд зарж, борлуулж өгөх зорилгогүйгээр өөрийн бизнесдээ ашиглах зорилгоор байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Эдгээрээс дүгнэхэд Т.Ннь дээрх хэлцлийн үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбай газрын өмчлөгч болсон боловч талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, ... үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авахаар шаардах эрхтэй.

 

5. Мөн хариуцагч Т.Ннь Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбай газрыг нэхэмжлэгч Б.Дгийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д, Т.Ннарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн**** дугаар Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 3 хэсэг, 26 гудамж, ***** тоот хаягт байрлах, ********************* тоот нэгж талбарын дугаартай 661 м.кв талбай газрын өмчлөгчөөр Б.Дг тогтоож, газар өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Т.Н даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ