| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.М |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000690173 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын ******* өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, , хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, Дорнод аймгийн суманд ажилтай, , эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /.
Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, “” гэх газарт Тоёота маркийн /Toyota Prius/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэж, 1.3-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэж, 1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино...” гэж, 12.1-д “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэж, 12.3-д “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэр болон эгчээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Миний бие шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Би өөрийн буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрч ирсэн” гэв.
Амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ийн аав бид 2 багаасаа найзалж нөхөрлөсөн хүмүүс. Бид найз нөхдийн харилцаатай байсан тул бидний хүүхдүүд мөн найзалж нөхөрлөдөг байсан. Голомтынхоо хүүг алдчихаад гомдолгүй гэж хэлээд суух надад хэцүү байна. Гэхдээ ийг өөрийн хүүхэд шиг боддог тул гомдолтой гэж хэлэхэд ч хэцүү байна. Зам тээврийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Би гомдолгүй гэж хэлж чадахгүй юм байна. *******ээс хохирол төлбөрт 50,000,000 төгрөгийг авсан” гэв.
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн төвөөс сум руу баз хүргэн ийн хамт явахаар болсон юм. Тухайн үед аймгийн төвийн гэртээ байсан бөгөөд би хамт байсан. Ингээд 14 цагийн орчимд явахаар болоод түрүүлж гараад би араас нь гарахад ийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлд сумын иргэн нь хамт сум явна гээд урд талын суудал дээр суучихсан байсан. Ингээд аймгийн төвөөс сум руу хөдөлсөн бөгөөд тухайн үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг мэдэхэд арын суудал дээр архи гараад ирчихсэн, урд суудал дээр нь нэг шил архи задлаад хундагалаад ууж байсан. Тэгээд , бид 3 тухайн задалсан 1 шил архийг нь хувааж уусан. Ингээд 17 цагийн орчим намайг түр жолоо барьчих гэхээр нь жолоо бариад 30 гаруй минут болоход чи удаан яваад байна би баръя гээд буцаад машинаа жолоодсон. Би арын суудал дээр суугаад машинаа жолоодоод явсан ба ердөө удахгүй явж байгаад онхолдсон. Тухайн үед миний санаж байгаагаар осол болсон газар зам дээр элстэй, сул шороотой байсан. Мөн нь хурдтай явж байсан болохоор гэнэт шарваад машин бөгсөө шидээд онхолдсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тодорхой санахгүй байна. Нэг ухаан ороход гадаа шороон дээр хэвтэж байсан. ...Миний бодож байгаагаар хурдан явснаас л болсон байх гэж санаж байна. Бид нарын хооронд хэрүүл маргаан, зодоон цохион болсон зүйл байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийг 3-р зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ээс нэхэмжилж авах эрхтэйг ойлгож мэдсэн. Хэдий мөнгө нэхэмжилж авах эрхтэйгээ мэдсэн ч гэсэн тухайн мөнгийг ээс нэхэмжлэх хэрэгцээ шаардлага байхгүй учраас нэхэмжлэхээс татгалзаж байна...” гэжээ. /хх-ийн 21-25/
Амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай хүү нь 19 цагийн орчим аваарт ороод нас барсан байна гэж хэлсэн. ...Тухайн үед шоконд ороод сэтгэл санаа тогтворгүй, даралт ихсээд биеийн байдал маань муудаж гэртээ эмнэлэг дуудсан. ...Гомдолтойн хувьд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн тухайд гэвэл өөрсдөөсөө гарсан зардлаа нэхэмжилнэ. ...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. ...Нэхэмжлэх зүйлийн тухайд гэвэл оршуулга, замын зардал, бензин шатахуун, хоол хүнс, зэд, шашин ном, хойчийн буяны ажлын зардалд одоогоор баримттай 28,512,149 төгрөгийн зардал гарсан. Баримтгүй гарсан бага сага зардлууд байгаа. Заримынх нь баримтыг олохгүй байна. ...Мөн сэтгэл санааныхаа хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 27-30/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн төвөөс сум руу 15 цаг өнгөрч байхад өөрийнхөө машинтай гарсан. Ингээд суманд ирэхийн наана 7-8 км зайд зам дээр замын зүүн талд маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр замын зүүн талд хойшоо харж онхолдсон байдалтай зогсож байсан. Тухайн үед онхолдсон машиныг харчихаад хажуугаар өнгөрч явж байснаа болиод буцаж тусламж үзүүлье гэж очсон. Тухайн онхолдсон цагаан өнгийн маркийн машин дээр очиход машин нь нилээн эвдэрчихсэн, машин дотор жолоочийн суудал дээр гэх хүн сууж байсан ба машинаасаа гарах гээд хаалгаа онгойлгож чадахгүй байхаар нь би хаалгыг гадна талаас нь онгойлгож өгсөн. Тэр үед хааччихав гээд байхаар нь би эргэн тойрноо харахад тээврийн хэрэгслийн баруун хойд талд нь газарт дээшээ хараад хэвтчихсэн хүн байсан. ийг гаргаад машин руу харахад машины арын суудал дээр нэг хүн хэвтсэн, ухаангүй байдалтай байх шиг харагдсан. Ингээд би ээс юу болсон талаар асуухад машин чирээд явчихаач гээд байхаар нь юун машин чирэх вэ, наад машин чинь аймаар болчихсон байна, би эмнэлэг дуудаж өгье гэж хэлээд явчихсан. Ингээд би машиндаа суугаад эмнэлэг дуудаад ийн эхнэр рүү нь залгаж хэлж мэдэгдсэн. Намайг машин дээр очиж харахад тухайн машины салхины шил, жолооч талын дугуй хагарчихсан харагдсан. Машин бол нилээн эвдэрч хэмхэрсэн байсан...” гэжээ. /хх-ийн 39-40/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагт ажлаасаа тараад дөнгөж гэртээ ирэхэд сувилагч 17 цаг 47 минутад сумын ар дор машин унасан хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирж байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу их эмч , жолооч нарын хамт 18 цаг 05 минутад осол болсон гэх газарт очиход сумын 1 дүгээр баг, “” гэх газар байсан бөгөөд тухайн газарт Т. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, онхолдсон байдалтай, тээврийн хэрэгслийн баруун хойд талд 10-20 орчим алхмын зайтай газарт дээшээ харсан манай сумын гэх залуу байсан. Нэг харахад гэдэг залуу машины хажууд зогсож байсан. ...Би үзлэгт оролцоогүй эмч үзсэн. Эхлээд газарт байсан ыг үзээд нас барсан байна гэж хэлээд цаашаа машин руу гүйж очоод машины арын суудал дээр байгаа хүнийг үзсэн...” гэжээ. /хх-ийн 42-43/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Осол болсон гэх сумын “” гэх газарт 15 цаг 15 минутад очиход Т. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай, тээврийн хэрэгслээс 10-20 алхмын зайд /баруун хойд талд/ дээшээ харчихсан зүүн хөл нугаларсан гэх хүн байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүдийг үзэхэд зүрх зогсож нас барсан, бие нь хөрчихсөн байсан. Тээврийн хэрэгсэлд ойртож очиход тээврийн хэрэгслийн арын суудал хэсэгт сууж байсан ба орчиндоо харьцаатай, амин үзүүлэлтүүд хэвийн, асуултад хариулна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Харин ******* нь тухайн үед гадуур зүгээр алхаад явж байсан ба машинд байсан, осолд орсон гэдгээ ч хэлээгүй. ...Үзэхэд *******ийн хавирга баруун хэсгээр эмзэглэлтэй, амьсгал авахад саадтай, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. ...аас юу болсон талаар асуухад машин онхолдсон өвдөөд байна гэж байсан. Цагдаа хэн нь машин барьж явсан талаар эмнэлэг дээр ирээд асуухад машин барьсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 45-46/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 тоот дүгнэлтэд:
1. биед зүүн талын умдаг болон суудал ясны битүү хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, цээжний ар, бүсэлхий, зүүн ташааны зулгаралт, баруун хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэжээ. /хх-ийн 49-50/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн /0625/031 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач ын цогцост чацархай 2 ширхэг урагдал, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт /2000 мл/, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, өвчүү ясны дээд хэсгийн далд хугарал, баруун талын 7,8,9,10-р хавирганы хугарал, сээрний 2,3-р нугалмын их бие хэсгийн салсан хугарал, баруун дунд чөмөгт ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн хөлийн 1,2,3-р хурууны хугарал, 2 уушгины ар гадаргын гялтан доорхи цус хуралт, гол судасны гадна гадаргын цус хуралт, нойр булчирхайн хальсны цус хуралт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, 2 хөмсөгний гол, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүний ооч хэсэг, цээжний ар гадарга, хэвлийн урд гадарга, бүсэлхий, 2 цавь, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт, зүүн хөлийн тавхайн цус хуралт, зүүн хөлийн 1,2-р хурууны завсрын урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх чацархайн 2 ширхэг урагдалт, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, хэвлийн хөндийн дотуур хурц цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй болно, бусад гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Талийгаач ын цусанд 5.4 промиль спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
5. Талийгаач ын цус нь OI бүлгийн харьяалалтай байна.
6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаач нь чацархайн 2 ширхэг урагдалт, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язралын улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ..” гэжээ. /хх-ийн 61-64/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн /00325/010 тоот “******* гэж хаягласан цусанд 1.4 промиль спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 71-73/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн /00325/009 тоот “Э. гэж хаягласан цусанд 2.1 промиль спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 77-79/
“Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот “...Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино.” 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтууд зөрчин анхаарал болгоомжгүй байдал, элстэй, ховилтой замд хурд тохируулаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь сэтгэцэд нөлөөлж самбаачлах /уртасгаж/ хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүй, тээврийн хэрэгслийн хурдыг замын орчны нөхцөлд тохируулаагүйн улмаас шарвалт үүсч төвөөс зугтах хүчний үйлчлэлээр осол /онхолдох/ гарах үндсэн шалтгаан болжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хоёр шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 732 тоот “Хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 87-89/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би ажил явдлын үед 10,000,000 төгрөгийг талийгаачийн ар гэрт нь өгсөн. Бусад зардлыг өгөхөд татгалзах зүйлгүй. Төлж барагдуулна. ...Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ямар нэг маргаан байхгүй...” гэжээ. /хх-ийн 103-104/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15/
Зам тээврийн ослын схем зураглал, осол дээр тогтоосон акт /хх-ийн 16, 18/
Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58, 65-67/
*******гоос хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 123-1/
цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 140/
*******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102/
*******эд холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 106-113/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас шинээр гаргаж өгсөн *******ээс Эрүүл мэндийн даатгалын санд 1,088,542 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримт /1 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримт /1 хуудас/, шүүгдэгч *******ийн тайлбар /1 хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******оос шинээр гаргаж өгсөн амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******гийн хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай, Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино” гэж, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, ын амь нас хохирсон болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч “..., бид 3 тухайн задалсан 1 шил архийг нь хувааж уусан. Ингээд 17 цагийн орчим намайг түр жолоо барьчих гэхээр нь жолоо бариад 30 гаруй минут болоход чи удаан яваад байна би баръя гээд буцаад машинаа жолоодсон. Би арын суудал дээр суугаад машинаа жолоодоод явсан ба ердөө удахгүй явж байгаад онхолдсон...” гэх мэдүүлэг, амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******гийн “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад манай хүү нь 19 цагийн орчим аваарт ороод нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр замын зүүн талд хойшоо харж онхолдсон байдалтай зогсож байсан. ... гэх хүн сууж байсан ба машинаасаа гарах гээд хаалгаа онгойлгож чадахгүй байхаар нь би хаалгыг гадна талаас нь онгойлгож өгсөн. Тэр үед хааччихав гээд байхаар нь би эргэн тойрноо харахад тээврийн хэрэгслийн баруун хойд талд нь газарт дээшээ хараад хэвтчихсэн хүн байсан. ийг гаргаад машин руу харахад машины арын суудал дээр нэг хүн хэвтсэн, ухаангүй байдалтай байх шиг харагдсан...” гэх, гэрч ын “...Дуудлагын дагуу их эмч , жолооч нарын хамт 18 цаг 05 минутад осол болсон гэх газарт очсон...” гэх, гэрч Э.гийн “...тээврийн хэрэгслээс 10-20 алхмын зайд дээшээ харчихсан зүүн хөл нугаларсан гэх хүн байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүдийг үзэхэд зүрх зогсож нас барсан, бие нь хөрчихсөн байсан. Тээврийн хэрэгсэлд ойртож очиход тээврийн хэрэгслийн арын суудал хэсэгт Э. сууж байсан ...Харин ******* нь тухайн үед гадуур зүгээр алхаад явж байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 тоот дүгнэлт, цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн /0625/031 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн /00325/010 тоот “******* гэж хаягласан цусанд 1.4 промиль спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, ын амь нас хохирсон болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 83 тоот дүгнэлт, цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн /0625/031 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн /00325/010 тоот “******* гэж хаягласан цусанд 1.4 промиль спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч *******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт нийт 50,000,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан “*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 8 жил 1 хоногоор тогтоож, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, ын амь нас хохирсон байх бөгөөд хохирогч Э. нь шүүгдэгч *******эд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байхаас гадна түүний эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,088,542 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн байна.
Харин амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******ээс оршуулгын зардалд 28,512,149 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар мэдүүлж, шүүгдэгчийн хувьд түүнд шүүх хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигт нийт 50,000,000 төгрөгийг төлжээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хохирол төлбөрийн талаар “...энэ гэмт хэргийн улмаас миний хүү ын амь нас хохирсон бөгөөд *******ийн зүгээс хохирол төлбөрт надад 50,000,000 төгрөгийг төлсөн. Иймд миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд *******ээс нэхэмжлэх зүйлгүй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэхээ хүүхдүүдтэйгээ ярилцаж шийдвэрлэх тул сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх боловч хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрх учраас түүний хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 50,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 /найм/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 1 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 1,088,542 төгрөгийг, амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигт 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА