| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0092/З |
| Дугаар | 128/ШШ2023/0072 |
| Огноо | 2023-01-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0072
2023 01 18 128/ШШ2023/0072
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн хуудсыг
хүчингүй болгож, зөрчил хянан шийдвэрлэх
ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн дүгнэлттэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйгаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.Пүрэвдоржид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 1459052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа миний би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйгаас тус шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагаас хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.Пүрэвдоржид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 1459052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ