Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0072

 

 

 

 

 

   2023           01            18                                       128/ШШ2023/0072                      

                                                          

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн хуудсыг

хүчингүй болгож, зөрчил хянан шийдвэрлэх

                                     ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Н хяналтын прокурор Г.С******* дүгнэлттэй, Тийн улсын байцаагч Б.С******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Н хяналтын прокурор Г.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Тийн улсын байцаагч Б.С*******гийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.П******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 1 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Тийн улсын байцаагч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тийн улсын байцаагч Б.С******* миний би Н хяналтын прокурор Г.С******* “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.

Н хяналтын прокурор Г.С******* тус шүүхэд ирүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Тийн улсын байцаагч Б.С*******гаас хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тийн улсын байцаагч Б.С*******гийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.П******* холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 1 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Н хяналтын прокурор Г.С******* 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ