| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1700/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1921 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,
Улсын яллагч: А.Марал,
Хохирогч: ***,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Ц.Нэргүй,
Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** тойн овогт *** холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503004100671 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***нь 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өглөөний 08 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд замд ***маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, тус дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4. 11.-1.3, 1.1а-1-15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /13.1 (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэх заалтуудыг зөрчсөний улмаас *** маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...2025 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө би 2 хүүхдээ 153 дугаар цэцэрлэгт хүргэж өгчхөөд цэцэрлэгээс гарч байхад манай хүү утсаар ярьсан. Тэгтэл мопидтой явж байгаад тээврийн хэрэгсэлд шүргүүлчихлээ гэсэн. Тэгээд яараад сандарч явж байсан. Тээврийн хэрэгслийнхээ толинд харахад юм байхгүй байсан. Энэ хүүхдийг би хараагүй учир болох юм байна гээд хүүхэд рүүгээ яараад явж байтал гэнэт мотоциклийн дуу гарч ирсэн” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...4 дүгээр сарын 21-нд өглөөний 08 цаг өнгөрч байхад ажил руугаа явж байсан. Мөн 5 дугаар сарын 09-нд тэмцээнд орохоор бэлдэж байсан. Тухайн өдөр би бүрэн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд гэнэт тээврийн хэрэгсэл гарч ирсэн бөгөөд би гарах ослыг урьдчилан таамаглаж өөрөө мотоциклоосоо унаж тээврийн хэрэгслийг бөгсөөрөө очиж мөргөсөн. Тэгээд би сар гаран хугацаанд хэвтрийн дэглэм барьсан. Өөрийн хохирсон эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авбал санал гомдолгүй” гэв.
Иргэний, нэхэмжлэгч хариуцагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг зассан. Гэр бүлийн хүн учраас бид орж ирсэн, цуглуулж хуримтлуулсан мөнгийг эхний ээлжид өгсөн. Үлдэгдлийг төлнө” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд: "...Би 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн *** маркийн ***улсын дугаартай мотоциклыг жолоодон 120 мянгатын тойргоос Нисэх орох гээд явж байх замд Мишээл экспогоос 1 машин миний урдуур эргэж орсон. Тэгэхээр нь би тэр машинд зогсож зам тавьж өгчхөөд, тэр машины ардаас 1-р эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэн явж байсан юм. Тэгтэл Оргил төвийн харалдаа байдаг автобусны буудлын тэнд ирэх үед баруунаас зүүн чиглэлийн эгнээний 3-р эгнээнээс саарал өнгийн машин гэнэт л үргэлжилсэн цагаан шугам даваад шууд чигээрээ 1-р эгнээ рүү орж ирсэн. Тэгээд би хараад л тоормосоо гишгэсэн. Тэгэхэд мотоцикл гулгаад зогсохгүй байсан. Тэгэхээр нь мотоциклоо хажуу тийш болгож унагаад мотоциклтойгоо гулгаад тэр эргэсэн машиныг мөргөсөн юм. Тэгээд хүмүүс түргэн болон цагдаа дуудаад түргэний машин ирээд намайг аваад явсан. Тухайн үед би ГССҮТ-д очиж үзүүлэхэд нурууны нугалам яс хугарал, цууралтай байна гэж хэлсэн. Би 120 мянгатаас ганцаараа ажил руугаа очих гээд Нисэх орох гээд явж байсан юм. Би замын 1-р эгнээнд явж байсан. Эгнээ голлож явсан зүйл байхгүй. Миний нурууны нугалам ясанд хугарал, цуурал, эвэрхий үүссэн байсан. Мөн миний мотоцикл эвдэрч гэмтсэн, мөн хамгаалалтын хувцас урагдаж зурагдсан байсан" гэсэн мэдүүлэг /хх-н 15/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дээрх автомашиныг 2025 оны 3 дугаар сард өөрийн нэр дээр авч байсан, миний болон гэр бүлийн дундын өмчийн автомашин байгаа юм. Би осол хэрхэн яаж болсныг мэдэхгүй бөгөөд тухайн үед автомашиныг эхнэр *** жолоодож яваад осол гаргасан байсан. Мотоциклтэй мөргөлдсөн талаар надад хэлсэн. Миний автомашины баруун хойд хэсэгт эвдрэл учирсан байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Автомашинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг, /хх-н 18-21/,
Иргэнийн нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 173.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээг авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч яллагдагч)-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк ....дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хх-н 23-28/,
Шинжээчийн ЕГ0725/5906 дугаартай дүгнэлтэд “...***ын биед бүсэлхийн 3-р нугалмын их биеийн хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 31-32/,
Шинжээчийн 1629 тоот дүгнэлтэд: “...***ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ. /хх-н 53-55/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 7-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-6/, шинжээчийн ЕГ0225/755 тоот дүгнэлт /хх-н 39-47/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 73-82/, мөрдөгчийн 787 тоот магадалгаа /хх-н 87/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 91-98, 100/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өглөөний 08 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд замд ***маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, тус дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4. 11.-1.3, 1.1а-1-15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /13.1 (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэх заалтуудыг зөрчсөний улмаас *** маркийн ***Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч ***эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөн дүрэм зөрчсөний улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс мотоциклд учирсан хохирол 4.710.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн тул шүүгдэгчээс 4.710.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр нэгдүгээр зэргийн хохирол учирсан ба хохирогч нь сэтгэцийн хохирол нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч нь хохирогчид 7.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зарим хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР