| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/01017/И |
| Дугаар | 183/ШШ2022/02844 |
| Огноо | 2022-10-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/02844
|
|
|
|
2022 оны 10 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2022/02844 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 808 579 төгрөг, засвар хийсэн зардал болох 5 589 800 төгрөг, нэхэмжлэгчийн тодорхой эд хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулснаас учирсан хохиролд 7 900 000, нийт 19 298**9 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр болон төлөгдөөгүй ашиглалтын зардал, СӨХ-ийн төлбөрт нийт 3 886 967 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А,
нэхэмжлэгчийн өмгөөлөгчГ.Ио, Л.амнансүрэн,
хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Н хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э,
гэрч Ч.Б, П.Б, П.Я,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЗЗИХХК хариуцагч Ж.Б, Ц.Инарт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 808 579 төгрөг, засвар хийсэн зардлын 5 589 800 төгрөг, нэхэмжлэгчийн тодорхой эд хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулснаас учирсан хохиролд 7 900 000, нийт 19 298**9 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодрхойлсон. Үүндза: ЗЗИХХК-ийн захирал Э.А нь иргэн Ц.Иболон түүний хүргэн дүү болох Ж.Б нартай 2017 оны 08 сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 1 хороо, 19 хороолол,** байрны** тоот хаягт байрлах үйлчилгээний өргөтгөлийн зориулалттай нийт 109 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа үйлчилгээний зориулалтаар, хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ ЗЗИХХК нь тансаг ангиллын вино, дарсны худалдаа хийх гэж байгаагаа түрээслэгч Ц.Нгт хэлсэн. Түрээслүүлэгчийн зүгээс уг өргөтгөлийн байр нь анх 2005 онд Нийслэлийн Ерөнхий Менежерийн 2005 оны 06 сарын 23-ны өдрийн №**тушаалаар хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрлөөр тус өргөтгөлийг барьсан. Гэхдээ өмнө нь хүнсний үйлдвэр болон сургалтын төв ажиллаж байсан болохоор тус байрыг ЗЗИХХК нь өөрсдөө 8 нэрийн дэлгүүрийн шаардлагын дагуу тус өргөтгөлийн байрыг тохижуулан, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж ажиллуулахаар тохиролцсон. Түрээсийн гэрээний дагуу эхний 5 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлөхөөр заасны дагуу ЗЗИ ХХК нь түрээслэгчид 2017 оны 08-р сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлснээр тус өргөтгөлийн байранд хүнсний 8 нэрийн д дэлгүүрийг ажиллуулахаар засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр авах шаардлагын дагуу ЗЗИХХК нь тус өргөтгөл, орон сууцны байрыг өөрийн хөрөнгөөр бүрэн засаж тохижуулсан. Ингэхдээ ХУД-ийн худалдаа үйлчилгээний хэлтэс, ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, ХУД-ийн 1 хорооны ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, ТҮК зэрэг шат шатны байгууллагуудын холбогдох шаардлагыг бүрэн биелүүлэн ажилласан. Эцэст нь 2017 оны 09-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн өгсөн болно. Гэтэл тус тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн Захирагчийн ажлын албаны комиссын хурал хойшлогдож сунжирсаар 2017 оны 12 сарын хурлаар орсон ч, өргөтгөлийн ажлын байрны дүгнэлт нэхэгдсэн. Ингээд түрээслэгчтэй холбогдож өргөтгөлийн ажлын байрны дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн. Түрээслэгчийн зүгээс удахгүй гаргаад өгье гэсэн боловч зав болохгүй байна. Томилолтоор өөр газар явна гэх мэтээр шалтаглан хойшлуулсаар байгаад 2018 оны 02-р сарын 14-нд Ц.Инь биечлэн ирж уулзсан болно. Ингэхдээ Ц.Инь Энэ өргөтгөлийн барилгын газрын гэрчилгээ авалгүй барьчихсан байснаа сая л олж мэдлээ. Ажлын байрны дүгнэлт гаргуулах гэхлээр заавал газрын гэрчилгээ хэрэгтэй болоод байна. Газрын гэрчилгээ шинээр авчихъя гэсэн чинь анхнаасаа газрын албатай гэрээ байгуулж, газрын гэрчилгээ аваагүй барилга барьж 10 гаруй жил ашигласан байна гээд бөөн арга хэмжээ авахуулах, торгууль төлөх, магадгүй өргөтгөлөө буулгаж газар чөлөөлөх дээрээ ч тулах эрсдэлтэй байна. Гэхдээ надад Захирагчийн албанд таньдаг том хүмүүс бий. Тэднээр дамжуулан хэл амгүй тусгай зөвшөөрлийг чинь гаргуулаад өгье. Чи надад тусгай зөвшөөрлийнхөө материалыг өгчих гэсэн. Би ч маш их шоконд орж, аргагүйн эрхэнд тусгай зөвшөөрлийн материалаа өгсөн бөгөөд Хэрэв тусгай зөвшөөрөл маань гарахгүй бол би цаашид түрээс болон ашиглалтын зардлыг төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд түрээслэгч нь Юмыг яаж мэдэхэв бүр бүтэхээ байлаа гэхэд би өөр ганц нэг хүнд байраа үзүүлж магадгүй. Надад 1 түлхүүрээ өгчих гэхээр нь хаалганыхаа 1 хувь түлхүүрийг өгчихсөн юм. Үйл ажиллагаа явуулахгүй, зөвшөөрөл гарахыг хүлээх зуур Ц.Нгийн шаардсанаар ЗЗИХХК нь байрны дулааны төлбөр тооцоог төлсөөр л байсан. Дэлгүүрийн 1 хувь түлхүүр Ц.Нгт байгаа болохоор дэлгүүрийн доторх компьютер, камер, жижиг сажиг лангуу тавиуруудаа алга болохоос сэргийлэн гэр лүүгээ зөөсөн бөгөөд, овор ихтэй даацын лангуу, ширээ тавиуруудаа үлдээж тусгай зөвшөөрөл гарахыг хүлээсэн. 2018 оны 03-р сарын 21-нд Ц.Инь одоо дэлгүүр дээр хүрээд ирээч, би дүү Ж.Бтэйгээ хамт энд ирчихсэн байна гэсний дагуу очиж уулзсан. Уулзах үед байрны ашиглалтын зардал болон түрээсийн төлбөр төл гэж шаардсан бөгөөд, 2018 оны 03 сарын 18-ны өдөр буюу 2 хоногийн өмнө надад хэлэлгүйгээр дэлгүүрийн бүх цоожны голуудыг нь сольсон байсан. Дараа нь 2018 оны 03-р сарын 30-нд утсаар ярьж цахилгаан болон дулааны мөнгө, түрээсээ төлж байж үлдсэн эд хогшлоо ав гэсэн. Иймд 2 сарын дулааны мөнгөө төлөөд 2021 оны 04 сарын 02-ны өдөр Ц.Нгтэй утсаар ярьж тохирон ажил тарсны дараа оройхон очиж дэлгүүрт үлдсэн байгаа 9 ком даацын лангуу, оффисын З ш ширээ, 2ш сандал, 2ш дэлгүүрийн модон лангуун ширээ болон бусад эд зүйлүүдийг авахаар очсоны дараа Өнөөдөр амжихаа больчихлоо гээд өгөөгүй. Дараа нь 2018 оны 04 сарын 18-нд очиход дэлгүүрийн лангуу тавиурууд байхгүй байсан. Утсаар Ц.Нгтэй ярьсан чинь Би чиний юмнуудыг цааш нь хүнд зарчихсан. Ингээд бид 2-ын тооцоо дууссан гээд эд хогшлуудыг минь өгөөгүй болно. Иймд түрээслүүлэгч нь газрын гэрчилгээгүй, хууль бусаар барьсан өргөтгөлийн байрыг хуурч мэхлэх замаар түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Түрээсийн гэрээний 4.1-д заасан Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлнэ... гэсэн заалтыг зөрчиж газрын гэрчилгээгүй эрхийн доголдолтой өргөтгөлийн барилгыг Дэлгүүр үйлчилгээний зориулалтаар түрээсэлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнөгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчлан зааж өгсөн шаардлагыг хангаагүй болох нь тодорхой болж байна. Хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт хуульчлан зааж өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус байх хэлцэл-ийг тодорхойлж өгсөн байх ба тус зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 56.1.8 дахь заалтад Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж тус тус хуульчлан тогтоож өгсөн байна. Тиймээс хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хангаагүй талуудын хооронд байгуулсан маргаан бүхий түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэсгээ тодруулж байна. Дээрх тодорхой нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн бодит үйл баримт, холбогдох хуулийн хүрээнд нийцүүлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр гэрээний үүргээс үүсэх үр дагавар байдлаар шаардах боломжгүй болоод байх тул нэхэмжлэлийн бусад шаардлага, үндэслэлээ ч нэгэн адил хуульд нийцүүлэн өөрчилсөн байгаагаа доорх байдлаар тодруулан өгч байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дэх хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчлан өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг-ийн талаар зохицуулж өгсөн байх ба тус зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хулээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжуүлсэн этгээд үг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд будаан шаардах эрхтэй гэж, 492.1.1 дэх заалтад Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;" гэж зохицуулж өгсөн байх тул нэхэмжлэгчээс эдгээр хуулийн тодорхой зохицуулалтуудын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагаа тодруулсан. Мөн итгэл эвдэж нууцаар ажлын байрны цоожны голуудыг сольж хүний эд хөрөнгийг хууль бусаар бусдын эд хөрөнгийг үрж шамшигдуулах замаар ЗЗИХХК-д гэрээнээс учруулсан хохирол болох түрээсийн төлбөрт төлсөн 5 000 000 төгрөг, засварын зардалд зарцуулсан 5 589 800 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 808 579 төгрөг, нэхэмжлэгчийн тодорхой эд хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулснаас учирсан хохирол болох 7 900 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэн ЗЗИХХК-тай 2017 оны 08 сарын 15-ны өдөр Ж.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хорооны / 3 дугаар хороо / 19 дүгээр хороололын** дугаар байрны** тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийсэн 109 м.кв талбай бүхий байрыг түрээслэсэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн гэрээний 3.6-д ... бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно ... гэсэн Иргэний хуулийн зохих заалтыг тодорхойлон бичсэн байгаа боловч түрээслэгч ЗЗИХХК нь түрээсийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 07 сарын дараа түрээсэлсэн байрыг нууцаар орхиж явсан нь гэрээнээс татгалзсан гэх үндэслэл болж байна. Бид тухайн ажлын байрыг түрээслүүлсэн бөгөөд архи зарах тусгай зөвшөөрөл гаргаж өгөх, дэлгүүр ажиллуулах талаар тохиролцоогүй. Ажлын байран дээр өөрсдөө тусгай зөвшөөрөл гаргуулж, үйл ажиллагаагаа явуулна гэснийг бид зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын нэхэмжлэл гэж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын утга агуулга нь гэрээний үүрэгтэй холбоотой байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байгаа юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байгаа тул тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтуудыг үндэслэн түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5 000 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 808 579 төгрөг нэхэмжилсэн нь дээр дурьдсан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гуравдугаарт засварын зардалд 5 389 800 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд 7 900 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв засварын зардал болон эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж байгаа хохирол нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн гэрээтэй холбогдуулан гаргаж байгаа тул мөн л шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэнтэй холбоотой байгаа юм. Иймд Иргэни хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн энэ хэрэгт Ц.Нгт холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгй байна гэв.
3. Хариуцагч Ж.Б сөрөг нэхэмжлэлдээ: ЗЗИХХК-ийн захирал Э.А нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Ж.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хорооны / 3 дугаар хороо /19 дүгээр хороололын** дугаар байрны** тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийсэн 109 м.кв талбай бүхий байрыг сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэх түрээсийн гэрээ хийсэн. Гэрээний 4.3-т зааснаар ашиглалтын зардал болох цахилгаан, дулаан, хог болон бусад зардлыг төлөх, төлөөгүйгээс үүдэн гарсан хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж цахилгаан, дулаан, СӨХ-ний ашиглалтын зардлыг дутуу төлсөн. 2018 оны 04 сарын 15-ны өдөр түрээслэсэн байрыг орхиж явахад дулааны төлбөр 2018 оны 01 сараас 05 сарын 15 хүртэл 617 176 төгрөг, цахилгааны төлбөр 2017 оны 10 сарын 01-нээс 2018 оны 04 сарын 06 хүртэл 119 324 төгрөг СӨХ-ны ашиглалтын төлбөр 2017 оны 09 сараас 2018 оны 04 сар хүртэл 150 467 төгрөг, түрээсийн байрыг хүлээлгэж өгөлгүй орхиж явсан хугацааны түрээсийн төлбөр 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 сарын 15 хүртэл 3 000 000 сая төгрөг, нийт 3 886 967 төгрөгийг төлөөгүй байсан учир ЗЗИХХК, захирал Э.Аээс 3 886 967 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2017.08.01-ний өдрийн За за интернэшнл ХХК-ийн дүрэм, 2017.08.15-ны өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2005.06.23-ны өдрийн **дугаар Улаанбаатар хотын Ерөнхий менежрийн тушаал, хавсралт, дасны дэлгэрэнгүй хуулга, 2017.08.25-ны өдрийн бараа худалдах, худалдан авах гэрээ, 2017.08.15-ны өдрийн Б- дугаар ажил гүйцэтгэх гэрээ, кассын зарлагын ордер, зарлагын баримтууд, За за интернэшнл ХХК-ийн д хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн материал, 2017.08.22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017.08.25-ны өдрийн **** дугаар хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, 2018.08.28-ны өдрийн 413 дугаар хамтран ажиллах гэрээ, ХУД-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан үйл ажиллагааны 413 дугаар гэрчилгээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-87, 127-134/
6. Хариуцагчаас 2010.12.30-ны өдрийн 1/28 дугаар газрын төлбөр тодорхойлох тухай акт, төлбөрийн баримт, Үнэгүй.мн-д хандсан хүсэлт, хариу, фото зураг, За за интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлд өгөх тайлбар, 2017.08 дугаар сараас 2018.08 сар хүртэл ХУД-ийн 1 дүгээр хороо, ******** тоотын төлбөр төлсөн баримт, төлбөрийн баримтын хуулбар, дансны хуулга, ******** тоотын өргөтгөлийн 2018 онд төлсөн төлбөрийн жагсаалт, 2018.07.05-ны өдрийн түрээсийн гэрээ, 2019.08.30-ны өдрийн ***дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 98-125/
7. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эгийн хүсэлтээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2021.12.10-ны өдөр дүгнэлт ирсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ннгийн хүсэлтээр Ч.Б, П.Б П.Я нарыг гэрчээр оролцуулж, нэхэмжлэгч тал Сидинд үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-ийн 201-216, /
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, хариуцагч Ц.Нгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Талуудын хооронд 2017.08.15-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг талууд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн түрээсийн төлбөр болон гарсан зардал, эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахаар шаардсан. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...Түрээсийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулна гэсэн нь үндэслэлгүй, түрээсийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 7 сарын дараа түрээслэсэн байрыг нууцаар орхиж явсан нь гэрээнээс татгалзсан гэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч нь 2021.03.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэг гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэл үндэслэлгүй.
Түрээсийн байрыг хүлээлгэж өгөлгүй орхиж явсан хугацааны түрээсийн төлбөр болон төлөгдөөгүй ашиглалтын зардлын нийт 3 886 967 төгрөгийг төлөөгүй байсан учир энэ мөнгийг төлж барагдуулсан тул гаргуулна. гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ЗЗИХХК хариуцагч Ж.Б нарын хооронд, 2017.08.15-ны өдөр Түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх уг гэрээгээр Ж.Бгийн өмчлөлийн ХУД-ийн 1-р хороо 19-р хороолол**-р байр** тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, өргөтгөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатайгаар, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсэлж, сарын 1 000 000 төгрөгийн түрээсийг төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 10-11/
Дээрх гэрээнд түрээслүүлэгч Ж.Б, түрээслэгч ЗЗИХХК-ийг төлөөлж Э.А нар гарын үсэг зурж, нотариатч гэрээний үнэн зөвийг баталсан байх ба 2017.08.15-ны өдөр ЗЗИХХК Хаан банкны дансаар түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөгийг Ц.Нгийн дансруу шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 17/
Гэрээний дагуу нэхэмжлэгч ЗЗИХХК нь ХУД-ийн 1-р хороо 19-р хороолол**-р байр** тоот хаягт байрлах 109 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, өргөтгөлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, уг байрыг Хүнсний 8 нэрийн д дэлгүүрийн зориулалтаар засвар, тохижилтыг хийж, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 сарыг хүртэл өөрийн мэдэлдээ байлгаж, эзэмшиж, ашиглаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч ЗЗИХХК нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан гэх үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгаар нэхэмжлэлээ гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Тодруулбал, түрээсийн гэрээ 8 сарын хугацаанд үргэлжилж, улмаар ЗЗИХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байсан ба тусгай зөвшөөрөл олгогдоогүй үндэслэлээр гэрээг үргэлжлүүлэхээс нэхэмжлэгч татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.
Иймд талуудын байгуулсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан асуудлаар талууд маргаангүй байх тул шүүх талуудын байгуулсан гэрээний хүчинтөгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.
6. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ЗЗИХХК нь гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн шалтгааныг хариуцагчийн буруутай буюу 8 нэрийн дэлгүүр ажиллуулахад шаардлагатай бичиг баримт болох газар болон өргөтгөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс болсон гэж тайлбарлаж байх хэдий ч талуудын байгуулсан гэрээнд хариуцагч Ж.Б нь тухайн үйлчилгээний зориулалттай байранд 8 нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл гаргуулж өгөх талаар үүрэг хүлээсэн, тохиролцоо байхгүйн дээр, гэрч Ч.Бгийн ...тухайн үед орон сууцны барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гарсан байсан. гэж мэдүүлсэн зэргээс хариуцагч Ж.Бг гэрээ цуцлахад буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, уг байрыг тусгай зөвшөөрөл бүхий 8 нэрийн дэлгүүр ажиллуулахаар түрээсэлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ЗЗИХХК нь гэрээ үргэлжилсэн хугацааны төлбөрт төлсөн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг буцаан шаардах үндэслэлгүй болно.
Мөн талуудын байгуулсан гэрээний 5.6-д Түрээслэгч тухайн байранд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзвэл түрээслүүлэгчээс зөвшөөрөл авч харилцан тохиролцсоны үндсэн дээр засвар, өөрчлөлтийг хийнэ. гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч тухайн байрыг түрээсийн зориулалтаар зассан зардлаа шаардсан нь үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч нь түрээсийн байранд орхиж явсан эд хөрөнгүүд болох 7 020 000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг лангуу тавиур, тус бүр нь 150 000 төгрөгийн үнэ бүхий оффис хуучин ширээ 2 ширхэг, 120 000 төгрөгийн үнэ бүхий бичгийн хуучин ширээ 1 ширхэг, тус бүр нь 160 000 төгрөгийн үнэ бүхий модон лангуун ширээ 2 ширхэг, тус бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий модон лангууны дээд чулуутай тавцан 2 ширхэг, нийт 880 000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг эд хөрөнгө, нийт 7 900 000 төгрөгийн хөрөнгийг одоог хүртэл буцааж өгөөгүй тул үнийг нь гаргуулахаар шаардсныг хариуцагч тал маргаагүй ба 9 ширхэг лангуу тавиурыг зарж, өр төлбөртөө авсан бөгөөд үлдсэн хөрөнгүүдээс оффис хуучин ширээ 2 ширхэг, бичгийн хуучин ширээ 1 ширхэг, модон лангуун ширээ 2 ширхэг, модон лангууны дээд чулуутай тавцан 2 ширхэг зэрэг нийт 7 ширхэг эд хөрөнгүүд нь агуулахад байгаа гэж, шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А нь уг эд хөрөнгүүдийг биет байдлаар нь буцаан авах боломжтой гэж тайлбар гаргасан тул тус бүр нь 150 000 төгрөгийн үнэ бүхий оффис хуучин ширээ 2 ширхэг, 120 000 төгрөгийн үнэ бүхий бичгийн хуучин ширээ 1 ширхэг, тус бүр нь 160 000 төгрөгийн үнэ бүхий модон лангуун ширээ 2 ширхэг, тус бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий модон лангууны дээд чулуутай тавцан 2 ширхэг, нийт 880 000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг эд хөрөнгийг буцаан гаргуулахаар хангаж шийдвэрлэв.
Харин 9 ширхэг лангууны үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэ болох 6 075 000 төгрөгөөр тооцож, хариуцагч Ж.Бгээс гаргуулах үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасантай нийцсэн байна.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ж.Б нэхэмжлэгч ЗЗИХХК-д холбогдуулан 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 сарын 15 хүртэл төлөгдөөгүй түрээсийн төлбөр 3 000 000 сая төгрөг, 2018 оны 01 сараас 05 сарын 15 хүртэлх дулааны төлбөр 617 176 төгрөг, 2017 оны 10 сарын 01-нээс 2018 оны 04 сарын 06 хүртэлх цахилгааны төлбөр 119 324 төгрөг, СӨХ-ны ашиглалтын төлбөр 2017 оны 09 сараас 2018 оны 04 сар хүртэл 150 467 төгрөг, нийт 886 967 төгрөг, нийт 3 886 967 төгрөгийг гаргуулахаар шаардаж, ашиглалтын зардлыг төлсөн баримтуудыг ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэж, 292 дугаар зүйлийн 292.3-т Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө. гэж зааснаар дээрх төлбөрүүдийг шаардах эрхтэй.
Харин дээрх шаардлагаас 3 695 021 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 191 946 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Түүнчлэн хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснийг зөрчиж байна гэж тайлбарлаж, маргасан.
Талуудын байгуулсан гэрээ 2018 оны 4 сард цуцлагдсан байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2021 оны 3 сарын 18-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй болно.
10. Нэхэмжлэгч ЗЗИХХК нь хариуцагч Ц.Нгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч талуудын байгуулсан гэрээнд ямар нэг үүрэг хүлээж оролцсон гэрээний тал биш байх тул хариуцагч Ц.Нгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
11. Нэхэмжлэгч талаас хариуцагч Ц.Иболон Э.А нарын хооронд утсаар ярьсан бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг 2021.06.17-ны өдрийн 6843 дугаар шүүгчийн захирамжаар хангасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзлэг хийлгэх хүсэлтээсээ шүүх хуралдааны үед татгалзсныг дурдав.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бгээс 9 ширхэг лангууны үнэ 6 075 000 төгрөгийг гаргуулж, тус бүр нь 150 000 төгрөгийн үнэ бүхий оффис хуучин ширээ 2 ширхэг, 120 000 төгрөгийн үнэ бүхий бичгийн хуучин ширээ 1 ширхэг, тус бүр нь 160 000 төгрөгийн үнэ бүхий модон лангуун ширээ 2 ширхэг, тус бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий модон лангууны дээд чулуутай тавцан 2 ширхэг, нийт 880 000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг эд хөрөнгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ЗЗИХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 12 343**9 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ц.Нгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗЗИХХК-иас түрээсийн төлбөр болон зардлын дутуу 3 695 021 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Бд олгож, илүү нэхэмжилсэн 191 946 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЗЗИХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 324 642 төгрөгийг, хариуцагч Ж.Бгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77 141 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс улсын тэмдэгтийн хураамжинд 126 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЗЗИХХК-нд олгож, нэхэмжлэгч ЗЗИХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 74 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗЗИХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ