| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч нарын өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт *******ын нарт холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, ын ХХК-д менежер ажилтай, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******,
2. Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, цахилгаан хангамж мэргэжилтэй, ХХК-д менежер ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн 107/а байрны 09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт Батхуягийн ,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэж 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг ашиглаж хууль бусаар 3 тооны бор галууг агнаж, улсын дугааргүй, улаан өнгийн “Арвайн хурд” гэх нэртэй мотоциклоор тээвэрлэж, байгаль орчинд 564,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
-Шүүгдэгч *******: “Би тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй ан хийсэндээ харамсаж байна. Дахиж тийм зүйл хийхгүйн төлөө байна”гэв.
-Шүүгдэгч *******: “Би энэ үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-15 дахь тал),
2.3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хар-Ус нуур орчмын хамгаалалтын бүсэд Буянт сумын Шувуун цуглаан, сумын “” гэх газруудаар хяналт шалгалт хийж явахад сумын "" гэх газар мотоциклтой *******, ******* нар явж байхад нь зогсоож шалгахад мотоцикл дээрээ уутанд 3 тооны галуу шувуу тээвэрлээд явж байсан. Мөрдөгч тэр хоёроос хаанаас авсан талаар асуухад эхлээд хүнээс авсан гэж хэлж байсан. Мөрдөгч тэдний ирсэн замаар мотоциклийн мөр дагаж явж байгаад дээрээ дурантай хар өнгийн бууг олж хураан авсан. Түүний дараа ******* гэдэг залуу нь “Би тухайн 3 тооны галууг буудсан юм. ******* галуу агнаагүй” гэж тайлбарлаж байсан. ******* хаанаас хэдэн удаа буудсан хэдэн галуу агнасан талаараа тайлбарлан зааж өгсөн. 1 айлын хойд талд тогтоол усны хажуугаас буудсан гэх газраас нь бууны хонгио олдсон. ******* гэдэг залуу бүгдийг нь буудсан гэж байна лээ. Нөгөө залуу нь буу буудаагүй галуу агнаагүй гэж байна лээ. Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр "" гэх газар буюу галуу шувуу агнасан газар нь Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарагдах газар юм. Би тухайн буудлага үйлдсэн гэх 3 цэгийг тодорхой сайн санаж байна. Тухайн үед 3 дахь цэг рүү очих гэсэн боловч шавар, намаг ихтэй үнэхээр очих боломжгүй байсан. 3 дахь цэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал),
2.4. Гэрч Б.Аззаягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалт хийх явцад мотоциклтой 2 иргэн тааралдсан. Тэднийг шалгахад 3 тооны галуу агнасан байдалтай байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мотоцикл унаад явж байсан. Галуугаа эндээс агнасан гээд зааж өгөөд яваад байсан. Залуу агнасан гэж хэлж байна лээ. Нөгөө залуу нь би огт галуу агнаагүй гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь хуудас),
2.5. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би бүртгэлтэй 2 галт зэвсэгтэй буудлагын спорт сонирхдог юм. Ховд аймгийн Байтаг буудлагын холбооны гишүүн. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буудлагын тэмцээнд оролцчихоод Remington маркийн галт зэвсгээ сейфтээ хийгээгүй машиндаа байлгаж байсан юм. Сум болон дайз /магазин/-г нь аваад хураачихсан байсан. 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдөр манай дүү түүний найз ******* нар надаас миний бууг гуйсан. Тэгэхэд би та хоёрт буу өгч явуулахгүй гэж хэлж байсан. 04 дугаар сарын 03-ны өглөө манай дүү утсаар яриад буугаа өгч байгаач гэхээр нь машинд байгаа гэж хэлсэн. Тэгсэн аваад явчихсан байна. Би галт зэвсгээ авч явахыг дүү д зөвшөөрсөн. Тэр хоёрыг ямар зорилгоор авч явсныг мэдээгүй энэ талаар асуугаагүй бид нар заримдаа буугаар бай бууддаг болохоор бай буудах гэж байгаа юм байх гэж бодсон. Би галт зэвсгийнхээ дайзыг /магазин/ сумгүй байлгаж байсан. Би тэр хоёрыг галуу агнасан талаар мэдээгүй байж байгаад фейсбүүкээс хараад буугаа таниад дүүгээсээ утсаар залгаж асуухад харин өчигдөр ******* 3 галуу буудсан. Баригдаад буугаа хураалгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
2.6. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...******* тухайн өдөр над руу өглөө яриад танайд очно гээд таны мотоцикл явж байгаа юу үхэр малаа хармаар байна гэсэн. Би тэр өдөр багийн хуралд явсан хойгуур манай гэрт ирээд миний мотоцикл унаад явсан байсан. Намайг хуралд яваад ирэхэд миний мотоциклыг буцаагаад тавиад явсан байсан. Өглөө ярихдаа таны мотоцикл явж байгаа юу би мал хармаар байна гэхээр нь би тэг гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
2.7. Улсын дугааргүй улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Арвайн хурд" гэх нэртэй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
2.8. “Remington М-783” загварын гол төмрийн , замгийн дугаартай галт зэвсгийг эзэмшигчийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал),
2.9. Шинжээч , , Д. Бөхболд нарын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг шувуу нь шинжилгээнд тэнцэнэ. Бор галуу /Anser anser/. Нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр бор галуу /Anser anser/ 94000 төгрөг..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
2.10. Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай “Танайхаас ирүүлсэн 1157 дугаартай гомдол мэдээллийг шалгаж үзэхэд улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамрагдаж байна.” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
2.11. Галт зэвсэг эзэмшигчийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
2.12. Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ХОВ0125/043 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг буу, 2 ширхэг хонгио нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг хонгио нь сангийн , замаг дугаартай галт зэвсгээр буудагдсан байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-68 дахь тал),
2.13. Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч цагдаагийн дэслэгч гийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ХОВ0125/042 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн 3 тооны шувуу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-3 гэж дугаарласан шувуунуудын "1" гэж дугаарласан шувууны баруун далавчны дунд хэсэгт 61х30мм, баруун далавчны уг хэсэгт 60х56мм, "2" гэж дугаарласан шувууны сүүлний зүүн дээд хэсэгт 16х10мм, цээжний баруун хэсэгт 38х26мм. "3" гэж дугаарласан шувууны баруун далавчны уг хэсэгт 30х106мм, баруун далавчны дунд хэсэгт 30х117мм-н хэмжээтэй гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан шувууны баруун далавчны дунд хэсэгт үүссэн 61х30мм, баруун далавчны уг хэсэгт үүссэн 60х56мм, "3" гэж дугаарласан шувууны баруун далавчны уг хэсэгт үүссэн 30х106мм, баруун далавчны дунд хэсэгт үүссэн 30х117мм-н хэмжээтэй гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн "2" гэж дугаарласан шувууны сүүлний зүүн дээд хэсэгт 16х10мм-ийн хэмжээтэй, цээжний баруун хэсэгт 38х26мм-ийн хэмжээтэй үүссэн гэмтлүүд нь галт зэвсгээр буудагдаж үүссэн байх боломжтой гэмтэл байна." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-76 дахь тал),
2.14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0325/3045 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн *******, ******* нарын баруун, зүүн гар болон нүүрний нийт 6 ширхэг арчдас шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн зүүн гарын арчдас болон нүүрний хэсгээс бэхжүүлж авсан арчдас тус бүрээс дарь тортогны үлдэц элементүүд илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад арчдасаас дарь тортогны үлдэц элементүүд илрээгүй." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 90-93 дахь тал),
2.15. хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ХВЦ25-89 дугаартай “галт зэвсгийг үнэлгээ 4,700,000 төгрөг...” гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 98-101 дэх тал),
2.16. хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХВЦ25-133 дугаартай “мотоциклыг үнэлгээ 500.000 төгрөг..." гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 105-108 дахь тал),
2.17. Улсын дугааргүй улаан өнгийн "Арвайн хурд" гэх нэртэй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
2.18. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 11:00-12:00 цагийн орчимд найз *******тэй яриад хөдөө явж галуу буудахаар Б.Мөнх-Эрдэнийн ах болох ийн бууг гэрээс нь очиж аваад Ховд аймгийн сумын багийн “” гэх газар руу явсан. гэх нэртэй газарт очоод хуурай ах болох Ганхуяг ахын гэрт очоод мотоциклийг нь аваад би жолоодоод ус дагаж яваад гурван тооны (бор) галуу буудсан. Тэгээд буцаж явах үедээ байгаль орчны хүмүүстэй тааралдсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал),
2.19. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
2.20. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би өөрийн эзэмшлийн галт зэвсгийг буцаан авмаар байна.Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
2.21. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81, 126 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80, 127 дахь тал),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 82, 128-1 дэх тал)
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал),
- Гэрч , , н, нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 123, 125, 145, 147 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120, 142 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.20. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-15 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “... сумын "" гэх газар мотоциклтой *******, ******* нар явж байхад нь зогсоож шалгахад мотоцикл дээрээ уутанд 3 тооны галуу шувуу тээвэрлээд явж байсан. ...Түүний дараа ******* гэдэг залуу нь би тухайн 3 тооны галууг буудсан юм. ******* галуу агнаагүй гэж тайлбарлаж байсан. ...Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр "" гэх газар буюу галуу шувуу агнасан газар нь Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарагдах газар юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал),
- Гэрч гийн “...Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалт хийх явцад мотоциклтой 2 иргэн тааралдсан тэднийг шалгахад 3 тооны галуу агнасан байдалтай байсан...." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь хуудас),
- Гэрч ийн “...Би галт зэвсгээ авч явахыг дүү д зөвшөөрсөн. Тэр хоёр ямар зорилгоор авч явсныг мэдээгүй. ...Би тэр хоёрыг галуу агнасан талаар мэдээгүй байж байгаад фейсбүүкээс хараад буугаа таниад дүүгээсээ утсаар залгаж асуухад “харин өчигдөр ******* 3 галуу буудсан. Баригдаад буугаа хураалгасан.” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Гэрч ийн “...Би тэр өдөр багийн хуралд явсан хойгуур манай гэрт ирээд миний мотоцикл унаад явсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- "Арвайн хурд" гэх нэртэй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
- Яллагдагч *******ийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 11:00-12:00 цагийн орчимд найз *******тэй яриад хөдөө явж галуу буудахаар Б.Мөнх-Эрдэнийн ах болох ийн бууг гэрээс нь очиж аваад Ховд аймгийн сумын багийн гэх газар руу явсан. гэх нэртэй газарт очоод хуурай ах болох Ганхуяг ахын гэрт очоод мотоциклийг нь аваад би жолоодоод ус дагаж яваад гурван тооны (бор) галуу буудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газарт “Remington М-783” загварын галт зэвсгээр 3 тооны бор галууг агнаж, улмаар улсын дугааргүй, “Арвайн хурд” гэх нэртэй мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шинжээч , , Д. Бөхболд нарын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын буудсан 3 тооны шувуу нь ховор амьтны жагсаалтад ороогүй, Бор галуу /Anser anser/ нэртэй шувуу болох нь тогтоогджээ. (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
Шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ХОВ0125/043 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг хонгио нь сангийн , замаг дугаартай галт зэвсгээр буудагдсан байна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-68 дахь тал), шинжээч, цагдаагийн дэслэгч гийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ХОВ0125/042 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "2" гэж дугаарласан шувууны сүүлний зүүн дээд хэсэгт 16х10мм-ийн хэмжээтэй, цээжний баруун хэсэгт 38х26мм-ийн хэмжээтэй үүссэн гэмтлүүд нь галт зэвсгээр буудагдаж үүссэн байх боломжтой гэмтэл байна." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-76 дахь тал), шинжээч, цагдаагийн ахмад ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0325/3045 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн *******ийн зүүн гарын арчдас болон нүүрний хэсгээс бэхжүүлж авсан арчдас тус бүрээс дарь тортогны үлдэц элементүүд илэрч байна..." гэсэн дүгнэлт, галт зэвсэг өмчлөгчийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон гэрч э, нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч ийн өмчлөлийн “Remington М-783” загварын галт зэвсгээр 3 тооны бор галууг буудаж, улмаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хамт иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт эргэлзээгүй тогтоогдов.
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаартай тогтоолоор Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, , Дөргөн сумдын нутаг дэвсгэрт байрлах Зэрэгийн цагаан нуур, Жаргалант хайрхан, Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авахаар шийдвэрлэж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон байна.
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын бор галуу шувуу агнасан Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” нэртэй газар дээрх тогтоолын дагуу байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авагдсан газар, нутгийн аялал жуулчлал, хязгаарлалтын бүсэд хамаардаг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын газраас ирүүлсэн нуурын дотоод бүсчлэлийг тогтоосон зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******, ******* нар нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” нэртэй улсын тусгай хамгаалалтай газраас 3 тооны бор галууг агнаж, байгаль орчинд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
3.3. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж хуульчилжээ.
4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар байгалийн цогцолборт газарт хамаарах газар, нутгаас амьтан агнахыг хориглосон байна.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнахыг хориглосон байхад шүүгдэгч *******, ******* нарын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 3 тооны бор галууг “Remington М-783” загварын /гол төмрийн №, замаг № дугаартай/ галт зэвсгээр ашиглаж агнаж, улмаар агнасан бор галууг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн “улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, тээвэрлэсэн” гэсэн шинжийг хангаж байна.
4.4. Шүүгдэгч нар ан агнах зорилгоор иргэний нэхэмжлэгч э, нараас галт зэвсэг, мотоциклыг нь гуйж авч явсан нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнахыг хориглосныг мэдсээр байж амьтан агнаж байгаль орчинд хохирол учруулсан тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Иймд Шүүгдэгч *******, ******* нар хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон учраас тэднийг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.6. Шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж хуульчилсан.
5.2. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бор галуу /Anser anser/ шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 94,000 төгрөгөөр тогтоожээ.
5.3. Хууль бусаар агнагдсан 3 тооны бор галууны экологи-эдийн засгийн үнэлгээ 282,000 төгрөгийг амьтны аймагт учирсан хохиролд тооцож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлтэй байна.
5.4. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан, загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх нийт 564,000 төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй.
5.5. Шүүгдэгч нар нь амьтны аймагт учруулсан хохирол 564,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн нь Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул тэднийг хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч *******, ******* нарыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* настай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ын ХХК-д менежер ажилтай, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч ******* настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ХХК-д менежер ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 77-90 дэх тал),
2.4. Шүүгдэгч нарын урьдчилан үгсэн тохиролцож ан агнасан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлын төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 6,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 5,400 нэгтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, галт зэвсэг болон тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
2.8. Шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид нарт сануулав.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
3.2. хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ХВЦ25-89 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХВЦ25-133 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлтээр галт зэвсгийг 4,700,000 төгрөгөөр, мотоциклыг 500.000 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээ тогтоосон байна. (хавтаст хэргийн 98-10, 105-108 дахь тал),
3.3. Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд бусдын өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг болон тээврийн хэрэгслийг буюу иргэний нэхэмжлэгч ийн өмчлөлийн “Remington М-783” загварын /гол төмрийн №, замаг № дугаартай/ галт зэвсгийг болон иргэний нэхэмжлэгч ийн улсын дугааргүй, “Арвайн хурд” нэртэй мотоциклийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийн үнэ 4,700,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг тэдний хувьд ногдох хөрөнгө, орлогоос хувь тэнцүүлэн гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
3.4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.5. Шүүгдэгч нар нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 564,000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж, улсын дугааргүй, “Арвайн хурд” нэртэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг эзэмшигч нь буюу иргэний нэхэмжлэгч т, “Remington М-783” загварын /гол төмрийн №, замаг № дугаартай/ галт зэвсгийг иргэний нэхэмжлэгч э нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “РМ,C REM” гэсэн бичигтэй 2 ширхэг сум, 2 ширхэг сумны хонгио, 3 тооны бор галуу шувуу, 1 хос усны гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт Батхуягийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, тээвэрлэсэн” хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******, Батхуягийн нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч *******, ******* нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос тэдний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Remington М-783” загварын галт зэвсгийн үнэ 4,700,000 төгрөг, улсын дугааргүй “Арвайн хурд” загварын тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөг, нийт 5,200,000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж (шүүгдэгч тус бүрээс 2,600,000 төгрөг) улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 564,000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын санд төлсөн, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч , э нар хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, “Арвайн хурд” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг /мотоцикл/ иргэний нэхэмжлэгч т, “Remington М-783” загварын /гол төмрийн №, замаг № дугаартай/ галт зэвсгийг иргэний нэхэмжлэгч э нарт тус тус буцаан олгосугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК