| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1716/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1924 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,
Улсын яллагч: М.Батзаяа,
Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405032640650 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, ***хотхоны орчимд хамтран амьдрагч ***тай “эмэгтэй хүнтэй хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар толгой нүүр хэсэгт гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, хоёр нүд, зүүн чих, баруун гуя, зүүн өгзөг, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ***гэх хүнтэй танилцаад 2 гаран жил болж байгаа бөгөөд 2023 оны 9 дүгээр сараас эхлэн ***тэй Сонгинохайрхан дүүргийн ***тоотод хамтран амьдарч байгаа юм. Өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч ***түүний найз Л гэх залуугийн хамт Л-н машинаар 10 дугаар хороолол руу явж байсан бөгөөд хамтран амьдрагч ***архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ***...машины хойд талын суудал дээр сууж байсан бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой хэсэг рүү маш олон удаа цохисон. Би замд уйлаад явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн ***тоотод байх гэр лүүгээ ирсэн. ...Тэгээд өчигдөр ***бас архи уусан байх үед нь би очиж авч байсан бөгөөд шөнө миний хөл рүү өшиглөж над руу гутлаа шидэж “чамайг нохой шиг зодно шүү” гэж хэлэхээр нь би айгаад эгчийн гэр лүү очиж хоносон. ...2024 оны 02 дугаар сарын үед миний зүүн нүүр рүү цохиж байсан. Мөн архи уусан үедээ над руу бага хэмжээгээр гар хүрдэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Өмнө нь намайг зодож цохиж байх үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй, өнөөдөр анх удаа л дуудлага өгч байна ...***нь гэртээ хоноогүй гадуур найзуудтайгаа хоносон. Би маргааш өглөө нь ***ийн хоносон зочид буудалд очиход Л гэх найзтай өөр нэг охинтой хамт байсан. Тэгэхээр нь би ***ийг тухайн охинтой унтсан байна, чи гадуур харилцаа үүсгэлээ гэж хэлж уурлаж маргалдсан. ....Миний биед 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороолол ***хотхоны хажууд машин дотор явж бид хоёр маргалдсаар л явсан ба ***нь би чамайг хуураагүй гээд урдаас уурлаж хэрэлдээд байсан. Тэр үед ***нь машины жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан, би арын суудал дээр сууж байсан. Ингээд би цамцнаас нь бага зэрэг зуураад уурлаад үглэхэд ***шууд өөрийн зүүн гараараа миний хамар руу, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон тэр үед миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би чи миний хамраас цус гаргачихлаа гэж уурлаж уйлсан. Дээрх гэмтлийг надад ***2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороолол ***хотхоны хажууд машин дотор миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг, /хх-н 14-15, 17/,
Шинжээчийн ***ын биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, хоёр нүд, зүүн чих, баруун гуя, зүүн гуя, өгзөг, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, хоёр нүд, зүүн чих, баруун гуя, зүүн өгзөг, өвдөгт цус хуралт гэмтлүүд нь шинэ байх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Зүүн гуянд шарх, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь хуучин байна...”
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 24, 26-29/, хохирогчийн хүсэлт /хх-н 66/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 10 дугаар хороолол, ***хотхоны орчимд хамтран амьдрагч ***тай “эмэгтэй хүнтэй хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар толгой нүүр хэсэгт гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, хоёр нүд, зүүн чих, баруун гуя, зүүн өгзөг, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ***тай маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Шүүгдэгч ***нь хамтран амьдрагч ***ыг гараараа цохисон дээрх үйл явдал тодорхой хугацаанд үргэлжилсэн мөн урьд хохирогчийн эрүүл мэндэд халдаж байсан талаар хохирогч мэдүүлсэн зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР