Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0099/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул 

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Сурган хүмүүжүүлэгч Х.Уртнасан

Насанд хүрээгүй хохирогч А.Нарантуул Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс  

Шүүгдэгч                                                            Х.Энхтөр нарыг оролцуулан

     

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Энхтөрд холбогдох 201723000137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, гэх Боржигон овогт Халтарын Энхтөр /РД: СЛ86051111/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Энхтөр нь 2017 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар нутагт өвөлжиж байсан иргэн Л.Амарбаатарын гэрт насанд хүрээгүй А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

          Хохирогч А.Нарантуулын мэдүүлэг “... 2017 оны 02 дугаар сард Цагаан сарын өмнөхөн манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2-р багийн нутаг “Туранхай” гэдэг газар ууланд өвөлжөөндөө байсан юм. Ээж Пүрэвсүрэн дээл эсгүүлэх гээд айл руу явчихсан байсан юм. Тухайн үед би гэртээ ганцаараа усанд ороод үлдсэн юм. Манай аав Амарбаатар хониндоо уул даваад явсан байсан.Тэгтэл гэрийн хаалга хүн балбасан. Тэгээд хаалгаа нээтэл Энхтөр ах архи уучихсан жаахан халамцуу орж ирсэн. Тийм ч их согтуу байгаагүй ээ. Энхтөр ах орж ирээд аав ээжийг асуухаар нь ээж дээл эсгүүлэх гээд явсан. Аав сая хониндоо явсан гэж хэлсэн. Тэгээд би СД-гээр дуу сонсох гээд зурагдчихсан болохоор гацаад гарахгүй байхаар нь СД-ндээ оо түрхээд хөвөнгөөр арчиж байтал Энхтөр ах гэнэт намайг зүүн орон дээр дараад авсан.Тэгээд өмдийг маань доош шувталж байгаад намайг хүчиндсэн. Би Энхтөр ахыг эсэргүүцэж зөндөө бахирсан. Миний гар хөлыг дарчихсан болохоор би түүний өөдөөс эсэргүүцээд дийлэхгүй байсан. Энхтөр ах намайг хүчиндэж байхдаа дуугүй бай гээд зандраад байсан. Тэгээд өөрөө болиод гараад  явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-8 тал /

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг “... 2017 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн манайх Дэлгэрхаан сумын 2-р багийн нутаг “Туранхай” гэдэг газар өвөлжөөндөө байсан юм. Би дээл эсгүүлэх гээд саахалт айл руугаа баруун тийшээ явсан байсан. Орой 19 цагийн үед орчимд гэр рүүгээ харьсан. Намайг эзгүй, нөхөр хониндоо явсан хойгуур манай охин Нарантуулыг гэртээ ганцаараа байхад нь Энхтөр зүүн орон дээр дарж өмдийг нь шувталж байгаад хүчиндсэн байсан. Охин маань түүний өөдөөс эсэргүүцэж зөндөө бахирсан гэсэн. Энхтөр  охины гар хөлыг дарж байгаад хүчиндэхэд нь эсэргүүцээд дийлээгүй гэсэн.Тэгээд өөрөө болиод гараад явсан юм билээ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-12 тал /

Гэрч С.Гантөмөрийн мэдүүлэг “... 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой Дэлгэрхаан сумын сургуулийн дотуур байрны багш Гантөр нь надтай уулзаад манай байранд байдаг Нарантуул гэдэг охин ааш зан нь хувираад сав л хийвэл амиа хорлоно гээд байдаг боллоо яг юунаас болоод ингээд байгааг нь мэдэхгүй байна гэж надтай өөрийн биеэр ирж уулзахад нь би сургуулийн дотуур байранд очиж А.Нарантуул гэх 8 дугаар ангийн охинтой дотуур байрны багшийн өрөөнд ганцаарчилж уулзахад А.Нарантуул сэтгэл санаа тогтворгүй айж эмээсэн байдалтай байсныг асуухад 2017 оны 02 дугаар сард Х.Энхтөр ах намайг гэртээ ганцаараа байхад согтуу хүрч ирээд намайг нэг удаа хүчиндсэн гэж хэлсэн. Аав ээждээ хэлвэл дэмий шүү гэж хэлсэн.Тэгээд би түүнээс айгаад аав ээждээ хэлээгүй гэж хэлсэн.:.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 13 тал /

Гэрч Л.Амарбаатрын мэдүүлэг “...2017 оны 02 дугаар сард манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2-р баг туранхай гэдэг газар өвөлжиж байсан юм.Тэр өдөр манай эхнэр дээл эсгүүлэх гээд айл руу явсан.Тухайн үед охин Нарантуул гэртээ усанд орно гэж ярьж байсан. Энэ үед би хониндоо мордсон ... Би тухайн үед мэдээгүй. Охин Нарантуул маань эхнэр бид 2-оос айгаад хэлээгүй байсан. Энхтөр нь хэсгийн төлөөлөгч, цагдаад баригдаж явахад нь манай охин Нарантуулыг хүчиндсэн гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 тал /

 

         Шинжээчийн дүгнэлт: 2017.06.06  2017.004

1. А.Нарантуул нь 14 настай бэлгийн бойжилт бүрэн хөгжилтгүй бага насны хүүхэд юм.

2. А.Нарантуулын онгон хальс хуучин урагдалттай байх ба хэзээ урагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 

3. А.Нарантуулын бэлэг эрхтэнд өөрчлөлт, гэмтэлгүй байна.

4. А.Нарантуулын гэх шинжилгээний хариуд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. / хх-ийн 21 тал /

 

Шинжээчийн дүгнэлт: 2017.06.06  2017.006 

1. Х.Энхтөр нь хурьцал үйлдэх чадвартай. / хх-ийн 23 тал /

 

Шүүх сэтгэц судлалын магадлагаа №12

1. А.Нарантуулын нь тухайн хэрэг гарах үед сэтгэцийн хувьд эрүүл байсан ямар нэг өвчингүй, эрүүл болно.

2. А.Нарантуул нь тухайн үйл явдал, хэргийн зөв ойлгон тусгах чадвартай ойлгосон зүйлээ илэрхийлж чадна./ хх-ийн 28-29 тал /

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 47 тал / 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 48 тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Энхтөр нь 2017 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Туранхайд” өвөлжиж байсан иргэн Л.Амарбаатарын гэрт насанд хүрээгүй буюу 14 нас 3 сартай А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь  шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Халтарын Энхтөрийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Энхтөрд 4 жилийн  хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтөрд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Энхтөрд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

   

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА