Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0020

 

 

 

 

 

 

 

 

  2022          12           27                                   128/ШШ2023/0020

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч : У.О******* *******

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******

Хариуцагч: О хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э*******

Гомдлын шаардлага: “О улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, хариуцагч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч У.О******* нь “О улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргаж байна.

2. О улсын ахлах байцаагч Ч.Э******* Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас харъяаллын дагуу 2022 оны  05 дугаар сарын 26-ны өдөр ирсэн “P*******” барааны тэмдэгийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй У******* дэлгүүрийн 3 давхар, ******* Ч  дэлгүүрийн 1 давхарт  хууль бусаар ашиглан, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна гэх гомдол мэдээллийн дагуу ХБНГУ-ын “P******* SE” компанийн 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч огноотой 2031 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй, олон улсын бараа үйлчилгээний 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32,33,34,35,36,37,38,39,40,41,42 ангилалаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрхийн хамгаалалт хийсэн “P*******”  барааны тэмдэгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглан бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон 12,740.500 төгрөгийг улсын орлого болгох шийтгэл ногдуулжээ.

3. Хариуцагч Ч.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч У.О******* 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч Улсын байцаагчийн 2022 оны 7 сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай У.О******* нь шийтгэлийн хуудсыг 2020 оны дугаар 07 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан байдаг. Захиргааны шийдвэр гаргах оролцогч буюу гомдол гаргасан иргэдийн итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шийдвэр гаргах ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн нь мөн хууль бус үйл ажиллагаа юм. Монгол Улсад захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хангахгүй итгэмжлэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа юм. худалдааны төвд лангуу нээснээ хүлээн зөвшөөрсөн. P******* брэндийн барааг хэрхэн оруулж ирж зарж байгаагаа шаардлага хангах бүх мэдээллээ явуулсан байдаг. Бид үйл ажиллагаа явуулж байсан газар болон и завсар хийхэд 20 сая төгрөгийн гарлага гаргасан. 2020 онд зөвшөөрөл авсан байдаг. Ганцхан P******* брэндийн бараа зардаггүй, солонгосоос давхар бараа татаж ирээд гаргасан байдаг. Ямар актын үндсэн дээр 5 хувийн торгууль гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Захиргааны байгууллагын шийдвэр хууль бус гэж үзэж байна.” гэжээ.

6. Хариуцагч Ч.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь барааны тэмдгийн зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Албан ёсны борлуулагч биш атлаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрхээ гүй байж барааны тэмдгийг ашиглаад явж байгаа нь буруу. Хуурамч бүтээгдэхүүн зарсан гэж торгоогүй. Зөвхөн и барааг уншуулж байхад оригнал P******* SE үйлдвэрийн барааны дэлгүүрийн бараа байсан. Барааг яагаад улсын орлого болгосонд иргэнийг хохироочих магадлал байсан учраас зөвхөн и байсан барааг улсын орлого болгосон. Герман улсын P******* SE компани иргэн Э.Э, Б.Г нарт олгосон итгэмжлэхийн нотариатаар баталгаажсан хувь зөрчлийн хэрэгт байгаа бөгөөд хууль ёсны төлөөлөгч мөн гэж үзэж байна. Зарж байсан бүх бараа оригнал бараа байсан. Манайх паралель импортыг хориглосон зүйл байхгүй. P******* гээд лого явуулсан нь буруу тэр барааны тэмдэг нь ашигласан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Хууль бусаар олсон орлогыг тодорхойлохдоо зөвхөн У******* дэлгүүр дэх салбар буюу Н ХХК-ийн павилионыг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох нийт орлогыг 5 хувиар тооцож улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу хууль ёсны дагуу шийдвэр гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. О даргад 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  Герман улсын “P******* SE” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нараас  гаргасан гомдолд “...барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3.4, 12.3.5, 12.3.6-д  барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг  бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол таслан зогсоохыг шаардах, учирсан хохирлыг нөхөн төлөхийг гэм буруутай этгээдээс шаардах онцгой эрхтэй гэж хуульчилсан. Иймд У******* дэлгүүрийн 3 дугаар давхар, Ч дэлгүүрийн 1 дүгээр давхарт “P******* SE” компанийн барааны тэмдгийг хууль бусаар ашиглан, олон нийтийг төөрөлдүүлэн, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан байна.

2. Зөрчлийн хэргийн материалаас үзвэл гомдол гаргагч Э.Э, Б.Г нар нь “P******* SE” компанийн итгэмжлэлтэй болох нь 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Герман хэлнээс орчуулсан 2 жилийн хугацаатай итгэмжлэлээр тогтоогдож байна.

3. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Худалдааны хамтын ажиллагааны TtВ/21/1062 тоот “Н” ХХК-ийн  “Х” ХХК-тай  байгуулсан гэрээгээр “Х” ХХК  нь У******* дэлгүүрийн “ дугаар давхрын 29.84 м.кв талбайд спорт хувцасны “P*******” брэндийн хувцас, пүүз, жижиг хэрэгсэл худалдаалах  үйлчилгээ үзүүлэхээр түрээсэлсэн болох нь тогтоогдож байна.

4. Зөрчлийн хэргийн холбогдогч У.О*******аас авсан мэдүүлэгт “...И 3 давхар, ын 1 давхрын павилонд  “P******* SE” компанийн барааны тэмдгийн самбар байрлуулсан нь үнэн, И түрээсийн гэрээ нөхрийн компанийн нэр хийгдсэн, сурталчилгаа хийхэд зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй...”гэжээ.                                                                                                                                   5. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж торгоно хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” гэж заажээ.

6. Хариуцагчаас “...зөрчлийн хэрэгт холбогдогч нь нь 3 өөр газарт худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд У******* дэлгүүрт  байдаг салбартаа дан ганц “P******* SE” компаний бараа бүтээгдэхүүнийг зарж,  бусад салбарт нь барааны тэмдэгийн самбар байрлуулсан хэдий ч  холимог бараа худалдаалж байсан тул  И борлуулсан барааны орлогын 5 хувиар тооцсон...” гэж тайлбарлан маргаж байна.

 

7. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж торгоно хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад, хариуцагч улсын ахлах байцаагч И лангуунаас олсон орлогын 5 хувиар тооцож, мөн Иэй аж ахуйн нэгжийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулсан байхад хүн гэж тооцож торгууль ногдуулсан нь байна.

 

8. Хариуцагч буюу эрх бүхий этгээдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн бүрэн дүүрэн шалгаж, хэрэв зөрчлийг шалгаж тогтоосон бол тухайн буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хууль, журамд нийцүүлэн бодитой тогтоох боломжтой тул шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй энэ нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул хариуцагч О улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар улсын ахлах байцаагч Ч.Э******* 1 /нэг/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол О улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

    

 

 

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ