Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/02849

 

 

 

 

 

 

 

2022 10 07

182/ШШ2022/02849

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус ******* хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чхаягт оршин суух, А А-ийн Х /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С, ******* ******* ******* ******* *******,

Хариуцагч: Ч байрлах, М ХХК /РД:/-д тус тус холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын -ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******,

Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наранбайгаль.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018.12.07-ны өдрийн 182/ШШ2018/039 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар иргэн А.ээс 267 056 670 төгрөг гаргуулж хадгаламж зээлийн хоршоонд олгох, хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийг албадан *******ээр ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, А.ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, дүгээр байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 132,8 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар болж тус ажиллагааны явцад ******* ******* ******* ******* газраас ******* ******* *******" ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч нь 404 548 700 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шинжээчийн үнэлгээтэй 2021.11.16-ны өдөр танилцсан.

Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоохдоо зах зээлийн үнээс хэт доогуур үндэслэл муутай үнэлж, харьцуулалт хийхдээ тухайн орон сууцтай дүйцэхүйц хөрөнгүүдтэй харьцуулаагүй, бодитой үнэлээгүй. Чингэлтэй дүүргийн Хийморь гэх хотхоны орон сууцтай харьцуулсан бөгөөд энэ нь шавааралдсан нэг нь нөгөөхийнхөө гэрэл гэгээг хаасан, гадаа авто зогсоолын талбай байхгүй гэх зэрэг учир дутагдалтай байдаг. Миний өмчлөлийн орон сууцны хувьд гадаа зогсоол нь бусдаас тусгаарлагдаж чөлөөлөгдсөн, орж гарах талбайтай зэргээр илэрхий давуу нөхцөл байдалтай болно.

Мөн өөрийн орон сууцны дотоод заслыг 200 гаруй сая төгрөгөөр маш сайн хийж гүйцэтгэсэн, шинжээч энэ талаар маш сайн засалттай гэж дүгнэсэн атлаа энэхүү дотоод засварт орсон өртөг, үнийг огт тооцоогүй, мөн харьцуулсан хөрөнгүүд нь манай орон сууцтай адил, ойролцоо засалтай болохыг тогтоож, тодорхойлоогүй байж харьцуулан дүгнэсэн нь үнэлгээ үндэслэлгүй болохыг харуулж байна. Хаан үнэлгээ ХХК-ийн 2021.11.26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар уг орон сууц нь 474 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь даруй 70 000 000 төгрөгийн зөрүүтэй байна. Үүнээс харахад шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийх суурь зарчмуудтай нийцэхгүй, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна.

Шинжээч хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2021.11.13-ны орой буюу хагас сайн өдөр болох амралтын өдөр ирж орон сууцтай танилцсан атлаа 2021.11.15-ны өглөө дүгнэлтээ хүргүүлснээс үзэхэд үнэлгээг хугацаанд баригдаж, бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, дутуу дулимаг хийсэн, ******* ******* ******* ажиллагаанд оролцохдоо урьдчилж бэлтгэсэн байсан дүгнэлтээ хүргүүлсэн байна.

Түүнчлэн *******-Оргил ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээд атлаа сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгогдон томилогдож шинжээчээр оролцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэнийг ойлгодог бөгөөд Б. нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, харин ******* ******* ******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй болно. Шүүхийн ******* ******* ерөнхий ******* нь ******* ******* ******* шинжээчдийг томилох бус сонгон шалгаруулалтын үндсэн дээр өөрсдийн зүгээс тавьсан шаардлагыг зөвшөөрсөн, хангасан этгээдийг сонгон авсныхаа үндсэн дээр шинжээчийг, үнэлгээчинг ******* ******* ажиллагаанд оролцуулж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн үнэлгээ хийхэд хуульд нийцсэн байх, хараат бус байх шаардлагыг зөрчиж байгаа тул шинжээчийн гаргасан дүгнэлт нь хууль бус юм.

Нэхэмжлэгч А.ийн дээрх тоот орон сууц нь мөн өөрийнх нь өмчлөлийн 23 тоот орон сууцтай анхнаасаа хамт баригдсан, нийлээд засвар хийгдсэн байдаг. Хэдийгээр 2 тусдаа гэрчилгээтэй ч зааглаж тусгаарласан зүйл байхгүй. Гэтэл шинжээч үнэлгээ тогтоохдоо бодитоор хэмжилт хийгээгүй, дүгнэлтдээ тусгаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчиж явагдсан, 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот Шинжээч томилох тухай ******* гүйцэтэгчийн тогтоолоор томилогдсон ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р А. миний өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, дүгээр байрны тоот, улсын бүртгэлийн дугаартай, 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 404 548 700 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018.12.07-ны өдрийн 182/ШШ2018/039 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар иргэн А.ээс нийт 268 552 903 төгрөг гаргуулж хадгаламж зээлийн хоршоонд олгохоор *******лэсэн бөгөөд уг *******ийн дагуу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар ******* гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч А.ийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, дүгээр байр, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2020.10.20-ны өдрийн 20300953/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-р битүүмжлэн, 2021.10.15-ны өдрийн 20300953/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-р хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар А.ээс уг хөрөнгийн үнийн саналыг авархад 2021..10.25-нд бичгээр 3 110 400 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг төлбөр авагч болох хадгаламж зээлийн хоршоо зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээ ирүүлсэн.Иймд талуудад шинжээч томилон үнэлгээ тогтоолгох болсон тухай утсаар ярьж мэдэгдсэн. 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот Шинжээч томилох тухай тогтоол-р ******* ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу шинжээч нь 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р барьцааны зүйл болох төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл орон сууцыг 404 548 700 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2021.11.15-ны 4-121/22061 тоот албан бичгээр төлбөр төлөгчид Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу биечлэн мэдэгдэж, эрх үүргийг тайлбарлан өгч, ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээ тогтоосон ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч А. нь 23, тоот орон сууцнуудыг тусад нь бүртгүүлж, 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан давуу байдлаа ашиглан ******* ******* ажиллагаанд саад учруулж байна. Шүүхийн *******т заасан барьцааны зүйл болох дугаартай, 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө тоот орон сууцанд л үнэлгээ хийлгэх үүрэгтэй болохоос бусдын барьцаанд байгаа 23 тоот орон сууц нь хамааралгүй, түүнд үнэлгээ хийлгэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.ийн гаргасан ******* гүйцэтгэлийн алба болон тус компанид холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан доорх тайлбарыг гаргаж байна.

******* ******* гүйцэтгэлийн албаны 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож, уг тогтоолд заасан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байршилтай, 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцанд 2021.11.11-нээс 2021.11.15-ны хооронд үнэлэн, 2021.11.14-ний байдлаарх зах зээлийн үнэ цэнийг 404 548 700 төгрөгөөр тодорхойлон үнэлгээний 47/Ш тоот тайланг бэлтгэн, ******* ******* байгууллагад хүлээлгэн өгсөн. Үнэлгээний дүгнэлтийг манай компанийн мэргэшсэн үнэлгээчин эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон улсын Стандарт /IVS2020/, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, норм дүрмийн дагуу хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Үнэлгээг тогтоохдоо:

1.Зах зээлийн харьцуулалт хийхдээ ижил хийцлэл, зэрэглэлтэй байршлын хувьд үнэлж байгаа хөрөнгөтэй ойрхон 440 м-ийн радиусын дотор байрлах 3 орон сууцны үнэ, ханштай харьцуулж гаргасан. Мэдээллийг үнэгүй.мн сайтаас авч, утсаар тодруулж баталгаажуулсан болно. Байршлын схем, зураг үнэлгээний тайланд хавсаргасан. 1 м.кв талбайн зах зээлийн үнийг дунджаар 3 046 300 төгрөгөөр тооцсон нь тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшийг бодитой илэрхийлж байгаа болно.

2.Үнэлгээний харьцуулалтад жишиг хөрөнгөөр сонгож авсан Хийморь хотхон нь байршил, орох гарах гарц, нягтаршлын хувьд үнэлж байгаа хөрөнгөтэй ижил, төстэй, жишиж болохуйц, илэрхий давуу эсхүл дутуу зүйл байхгүй болно. Байршлын зургийг харьцуулан хавсаргасан.

3.Үнэлж байгаа орон сууц болон жишиг болгон авсан хөрөнгүүдийн хувьд үнэлгээний дүнд материаллаг нөлөө үзүүлэхээр ялгаа байхгүй байсан. Жишиг орон сууцнуудын хувьд дотор талын байдлыг өрөө тус бүрээр үнэгүй.мн сайтад тавигдсан зургуудаас тодорхойлох боломжтой байсан. Үнэлж байгаа сууцны дотоод засалд 200 000 000 төгрөг орсон гэж үзэх үндэслэлгүй юм.

4.Үнэлгээний хугацааг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад хязгаарласан, тогтоосон заалт байхгүй. Тухайн үнэлгээг хийхдээ бид НШШГГ-ын тогтоолд заагдсан хугацаанд хийж, тайлагнахыг зорьж ажилладаг. Үнэлгээний зүйлийг 2021.11.13-ны өдөр үзэж танилцсан. Өмнөх өдрүүдэд үзлэг хийхээр очсон боловч хаалгаа тайлаагүй, дотор нь хүн байгаа эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож чадахгүй байсан. 2021.11.13-ны өдөр орцонд нь отох маягаар хүлээж байгаад хөрөнгийн хамаарал бүхий хүмүүстэй таарч хөрөнгийг үзэх боломж гарсан. Иймд үнэлгээ хийсэн хугацаатай холбож, үнэлгээнд дүгнэлт өгөх нь өрөөсгөл юм. Танилцах үед орон сууц маш сайн засалттай, ашиглалт хэвийн байсан. Бид өртгийн хандлагын аргаар үнэлэхэд 122 900 000 төгрөг, зах зээлийн хандлагаар үнэлэхэд 404 548 700 төгрөг болсон бөгөөд зах зээлийн үнэлгээг бодитой гэж үзсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ******* гүйцэтгэгчийн тогтоолд болон гэрчилгээнд бичигдсэн 138.2 м.кв гэсэн хэмжээгээр тодорхойлсон. Тухайн орон сууц хойшоо харсан нэг хаалгатай, дотроо их том, олон өрөөтэй байсан бөгөөд ******* гүйцэтгэгч уг орон сууцны зөвхөн урд хэсэг нь үнэлэгдэх юм гэсний дагуу болон дотор нь байсан хүмүүс энэ хэсэг нь үнэлгээнд орохгүй гэж тайлбарласны дагуу үнэлгээ хийсэн. Талбайд хэмжилт хийгээгүй, хэмжилт хийх боломжгүй байсан, зургийг нь аваад л гарсан. Сүүлд нь 2022.03.17-нд Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсээс лавлагааг авахад план зураг нь гарч ирсэн бөгөөд тухайн байр нь 2 орцтой, 3 байрны байсан харагддаг. ******* ******* ******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т заасан зохицуулалтын дагуу үнэлгээний компани хэлбэрээр ажилладаг. Иймд бид өөрийн хийсэн үнэлгээг үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018.12.07ы өдрийн Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШШ2018/039 дугаартай захирамж, 2021.11.15-ны 4-121/22061 тоот Үнэлгээний мэдэгдэл /хх 6-10/, Хаан үнэлгээ ХХК-ийн 2021.11.26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний хавсралтууд /хх 97-118/, Төлбөр барагдуулах гэрээ, 2021.08.06-ны өдрийн ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг /хх 188-1/ , Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, зургууд /хх 237-239/ зэргийг,

Хариуцагч ******* ******* ******* ******* газраас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020.06.16ы өдрийн Шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай 182/ШШ2020/06362 дугаартай захирамж, 2020.09.25-ны өдрийн 20300953 тоот Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.10.22-ны өдрийн 1706 тоот албан бичиг, А.ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны 000098603 тоот гэрчилгээ, ******* *******ийг биелүүлэх мэдэгдэл, 2020.10.20-ны өдрийн 20300953/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.10.15-ны өдрийн 20300953/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, ******* гүйцэтгэгчийн 2021.03.10-ны өдрийн 20300953/3121 тоот Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол 2021.10.25-ны өдрийн А.ээс ******* ******* байгууллагад гаргасан үнийн санал, 2021.11.08-ны өдрийн 106/01 тоот төлбөр авагч Хадгаламж зээлийн хоршооноос ******* ******* байгууллагад гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлт, ******* гүйцэтгэгчийн 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот Шинжээч томилох тухай тогтоол, 2021.11.15-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан хавсралт, төлбөр төлөгч А.т болон төлбөр авагч Хадгаламж зээлийн хоршоонд явуулсан үнэлгээний мэдэгдлүүд, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ******* ******* ******* ХХК-ийн 2041537 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.03.28-ны өдрийн 108/03 тоот А. болон Хадгаламж зээлийн хоршооны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх 27, 28-37, 49-84, 139-140,161-165/ зэргийг,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нотлох баримтаар, ******* ******* ******* ХХК-ийн 2041537 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх 139-140/, Орон сууцны байршлын зургууд гэх баримт / хх 233/ зэргийг,

Тус ******* шүүгчийн 2022.03.16-ны өдрийн 182/ШЗ2022/03153 дугаартай захирамжийн дагуу Шийдвэр ******* ерөнхий газрын даргын 2021.03.-ний өдрийн А/45 тоот Түр журам батлах тухай тушаалаар баталсан Шийдвэр ******* ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам, Шийдвэр ******* ерөнхий газрын Шийдвэр ******* албаны 2021.06.28-ны өдрийн 042/1372 тоот Шийдвэр ******* ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийн жагсаалт /хх 156-160/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А. нь хариуцагч байгууллагуудад холбогдуулан, ******* ******* ажиллагааны явцад тогтоосон 2021.11.15-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган *******лэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч А. нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, шинжээч ******* ******* ******* ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнээс хэт доогуур буюу 404 548 700 төгрөгөөр үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн, тус орон сууцнаас чанар байдлын хувьд доогуур орон орон сууцтай харьцуулсан нь үндэслэлгүй, дотоод засварт зарцуулсан зардлыг тооцоогүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй, дутуу хийж урьдчилан бэлтгэсэн дүгнэлтээ хүргүүлсэн, үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг иргэн Б.т олгосон, үнэлгээ хийх эрхгүй этгээдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинжээчээр оролцуулж үнэлгээ хийлгэсэн нь хууль бус, Хаан үнэлгээ ХХК нь дээрх тоот орон сууцыг 474 000 000 төгрөгөөр үнэлсэн байдлаар үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн өмчлөлийн 23, тоот хоёр орон сууцыг ялгаж зааглахгүйгээр хэмжилт хийхгүйгээр үнэлсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, барьцааны зүйл болох А.ийн өмчлөлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэлгээний санал авахад нэхэмжлэгч 3 110 400 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч нь зөвшөөрөөгүй тул хуулийн дагуу шинжээч томилсон, шинжээчээс 404 548 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болон үнэлгээний мэдэгдлийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, төлбөр төлөгчийн өмчлөлийн 23, тоот үл хөдлөх хөрөнгүүд дундуураа зааглагдаагүй хэдий ч тус тусдаа улсын бүртгэлийн дугаартай, бид зөвхөн ******* *******т заасан барьцааны хөрөнгө болох тоот орон сууцыг үнэлүүлсэн, үнэлгээ тогтоосон ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ, ******* ******* байгууллагаас шинжээч томилсон тогтоолын дагуу А.ийн өмчлөлийн дээрх тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцанд тусгай зөвшөөрлийн хүрээнд, холбогдох хууль, тогтоомж, Үнэлгээний олон улсын стандартын дагуу хараат бусаар үнэлгээний тайланг гаргасан, үнэлгээг орлогын хандлагын арга болон зах зээлийн жишиг үнийн аргаар судалж, зах зээлийн хандлагаар тооцоолсон дүнд тулгуурлан 474 000 000 төгрөгийн үнэлгээг тогтоосон нь үндэслэлтэй, хуульд нийцсэн, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин нь үйл ажиллагаагаа аж ахуйн хэлбэрээр явуулж болох хуулийн зохицуулалттай тул ******* ******* ******* ХХК шинжээчээр томилогдсон. Орон сууцанд биеэр очиж үзэж харан үнэлсэн, хэмжилт хийх боломжгүй байсан, 23, тоот орон сууцнуудыг нэг том хэмжээтэй болгосон, олон өрөөнүүдтэй, дундуураа хана байхгүй байсан, ******* гүйцэтгэгчээс надад зөвхөн урд хэсэгт үнэлгээ хийх юм гэж хэлсэн, түүний дагуу үнэлгээ гаргасан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018.12.07ы өдрийн Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2018/039 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлээс 57 479 330 төгрөгийг татгалзаж, үлдэх 267 056 670 төгрөгийг хариуцагч А. нь төлж барагдуулахаар, сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон *******лэжээ.

4.2.Уг захирамжийг төлбөр төлөгч А. нь сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр авагч хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020.06.16ы өдрийн 182/ШЗ2020/06362 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж үйлдэгдэн, үүний үндсэн дээр 2020.09.25ы өдрийн 20300953 тоот тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэн явуулж, барьцааны зүйл болох төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, ******* ******* биелүүлэхийг мэдэгдэн 2020.10.20-ны өдөр битүүмжлэн, төлбөр төлөгчийн эзэмшлийн арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгээр битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэн, 2021.10.15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураан уг хөрөнгийн үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцон тогтоон ******* гүйцэтгэгчид мэдэгдэхийг талуудад даалгасан байна.

Эдгээр ажиллагаа нь Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.10.22-ны өдрийн 1706 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000098603 тоот гэрчилгээ, 2020.10.-ний өдрийн 20300953/01 тоот Шүүхийн *******ийг биелүүлэх мэдэгдэл, 2020.10.20-ны өдрийн 20300953/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.10.15-ны өдрийн 20300953/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, ******* гүйцэтгэгчийн 2021.03.10-ны өдрийн 20300953/3121 тоот Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар нотлогдсон, ******* ******* байгууллагаас явуулсан дээрх ажиллагаанууд нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13., 50 дугаар зүйлийн 50.1.,50.2., 49., 54. дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

4.3. Шийдвэр ******* ажиллагааны төлбөр төлөгч, нэхэмжлэгч А. нь 2021.10.25-нд барьцааны зүйл болох тоотод байрлах 5 өрөө орон сууцыг мөн хаягт, нэг дор байрлах, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008562 дугаартай, 126,4 м.кв талбайтай 23 тоот орон сууцны хамт 1 м.кв талбайг 12 000 000 төгрөгөөр, нийт 259,2 м.кв талбайг 3 110 400 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг, төлбөр авагч ХЗХ нь 2021.11.08-нд барьцааны зүйлийн үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлтийг тус тус хариуцагч байгууллагад ирүүлжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* газраас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг үндэслэн талууд үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй гэж үзэн шинжээчээр хариуцагч ******* ******* ******* ХХК-г томилсноор шинжээч нь 2021.11.15-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 404 548 700 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг Шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад мэдэгдэн мөн өдрөө үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн болох нь ******* гүйцэтгэгчийн 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот Шинжээч томилох тухай тогтоол, 2021.11.15-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан хавсралт, төлбөр төлөгч А.т болон төлбөр авагч Хадгаламж зээлийн хоршоонд явуулсан 2021.11.15-ны өдрийн 4-121/22061, 4-121/22062 тоот үнэлгээний мэдэгдлүүд, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэргээр нотлогдсон.

5.Нэхэмжлэгч А.ийн хүсэлтээр Хаан үнэлгээ ХХК-иас, 000098603 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээг 132,8 м.кв гэж тодорхойлсноор, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 5 өрөө орон сууцыг 2021.11.25-ны өдрийн байдлаар 474 000 000 төгрөгөөр үнэлж, 2021.11.26-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байх бөгөөд уг үнэлгээгээр зочны өрөө, гал тогоо хамтдаа 1 өрөө, унтлагын өрөө 2, ажлын өрөө 1, угаалгын өрөө 1, банн 00-ын өрөө 2, нийт 7 өрөө бүхий орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байна.

Шийдвэр ******* ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан -р нийт 5 өрөө, /том өрөө, гал тогооны өрөө цугтаа, 4 өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй/ 000098603 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ашигтай талбайн хэмжээг 132,8 м.кв гэж тодорхойлон зах зээлийн хандлагын үнэлгээний аргыг хэрэглэн 404 548 700 төгрөгөөр үнэлсэн байна.

6.Хэрэгт авагдсан 2022.06.-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 000098603 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байр, Ү-2202008562 дугаартай, 126,4 м.кв талбайтай 23 тоот орон сууц, мөн байрны дугаартай, 132,8 м.кв талбайтай тоот орон сууцыг тус тус нэхэмжлэгч А.ийн өмчлөлд 2004.07.22-ны өдөр бүртгэж, 2004.08.27-ны өдөр 23 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр А.Энхцэцэгийг нэмж бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь 1 өмчлөгч бүхий дугаартай, 132,8 м.кв талбайтай, тоот орон сууцтай, 2 өмчлөгч бүхий, Ү-2202008562 дугаартай, 126,4 м.кв талбайтай 23 тоот орон сууц хамт байрладаг, хоорондоо тусгаарлагдаагүй, олон өрөө бүхий нэг том орон сууц байсан талаар хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд дээрх барьцааны зүйл болох А.ийн өмчлөлийн тоот орон сууц аль хэсэг болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, шинжээч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх 2 орон сууцны нийт 259,2 м.кв талбайн аль хэсгийг 5 өрөө бүхий тоот орон сууц гэж тодорхойлж үнэлсэн нь ойлгомжгүй байна.

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх, 7.1.5.-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх гэж тус тус заасан бөгөөд шинжээч нь тоот орон сууц /шинжилгээ хийх объект/-нд үнэлгээ хийхэд шаардлагатай баримт материалууд /уг орон сууцнуудын техникийн зураг, барилгыг ашиглалтад оруулахаар улсын комиссын хүлээж авсан акт гэх зэрэг/-ыг холбогдох газраас болон үйлчлүүлэгчээс гаргуулан авч шалгаагүй, шинжилгээ хийж байгаа орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн 132,8 м.кв талбай нь хамтдаа нэг дор байрлаж байгаа 259,2 м.кв талбайн аль хэсэгт ямар байрлалтай болох зэргийг тодруулаагүй, хэмжилт хийгээгүй, магадлан шинжлээгүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-д заасан шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх үүргээ биелүүлээгүй, хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ******* ******* ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1.-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.2.-т хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативын зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, 9.2.3.-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх гэсэн шаардлагуудыг хангаагүй гэж үзэхээр байна.

8. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь дээрх байдлаар барьцааны зүйл болох төлбөр төлөгчийн өмчлөлийн тоот орон сууцны үнэлгээ тогтоолгох ******* гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5.-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах үүргээ биелүүлээгүй, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4.-т заасан нөхцөл байдлыг харгалзаагүй зэргээс үзэхэд хөрөнгө үнэлэх ******* гүйцэтгэлийн ажиллагаа нь дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байна.

9. Нэхэмжлэгч А. нь ******* ******* ажиллагааны явцад томилогдсон шинжээч дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэл ******* ******* ******* ХХК-ийн хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9.-д зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан, эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах нь иргэний ******* гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөл бөгөөд хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар тохиролцоогүй гэсэн үндэслэл үүссэн гэж үзэн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар эрх бүхий байгууллагын *******ээр томилогдон үнэлгээ гаргасан шинжээч нь ******* ******* ажиллагааны талаарх гомдлын хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй болно.

10. Шийдвэр ******* ерөнхий газрын даргын 2021.03.-ний өдрийн А/45 тоот Түр журам батлах тухай тушаалаар баталсан Шийдвэр гүйцгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам-ын дагуу шинжээч ******* ******* ******* ХХК нь шалгарч Шийдвэр ******* ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийн жагсаалт-д багтсан байх бөгөөд, үнэлгээчин Б.ын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь Сангийн сайдын 20 оны 262 дугаар тушаалаар 20.12.17-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгагдсан болох нь 07120004 тоот Б. олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт зэргээр нотлогдсон.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй ******* ******* ******* ХХК-ийн шинжээчээр томилж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг иргэн Б.т олгосон, үнэлгээ хийх эрхгүй этгээдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинжээчээр оролцуулж үнэлгээ хийлгэсэн нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

11.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтын дагуу шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан хавсралтаар тогтоосон үнэлгээг мэдсэнээс хойш 2021.11.-нд уг үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018.12.07ы өдрийн Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2018/039 дугаартай захирамжийг биелүүлэн ******* ******* ажиллагааг явуулан, барьцааны зүйл болох А.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэлгээг тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн ******* ******* тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох хэсгийг хангаж, харин хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон *******лэлээ.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2021.11.11-ний өдрийн 11/320 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу явагдсан ******* гүйцэтгэлийн ажиллагааг буюу А.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын дүгээр байрны тоот хаягт байрлах, 132,8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 404 548 700 төгрөгөөр үнэлсэн шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 47/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.т олгосугай.

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 12 дүгээр сарын 21ий өдрийн 182/ШЗ2021/12333 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг *******лэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2., 1.4., 1.5., 1.7. д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд *******ийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА