Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01584

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/01313/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* баг,******* хороолол, Хүслийн хотхоны******* байр,******* оршин байгаа,******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* баг, 01 дүгээр хороолол,******* байр,******* оршин суугаа, /РД:, утас:/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, 380 байр, оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо,, түр оршин суугаа, /РД:, утас:/ нарт холбогдох,

 

Гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 39,558,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2018.09.28-ны өдөр******* болон, нарын хооронд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг,******* хороололд орших 85 айлын орон сууцны байр, орц, 75,98 мкв 3 өрөө орон сууцыг 113,970,00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 34,191,000 төгрөг төлж, 2018 оны 11 сарын 03-ны өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 79,117,105 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгаснаар гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцсон. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 6.1, 6.2-т талуудын хүлээх хариуцлагад гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон.

Гүйцэтгэгч тал болох******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, худалдан авагч тал болох, нарт байрыг хүлээлгэн өгсөн, харин худалдан авагч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн. Гэрээнд заасан төлбөр төлж дуусгах ёстой 2019 оны 04 сарын 05-ны өдрөөс 1 жил 8 сар өнгөрсөний дараа буюу 2020.12.09-ний өдөр нь гэр бүл цуцалж байгаа тул байраа буцааж, урьдчилгаа төлбөрөө буцааж авах хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгө шүүхийн шийдвэр гарсаны дараа авах тул байр цуцлах хүсэлтийг хүлээн авч бодогдох хүүг зогсоож өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг-д ирүүлсэн.

2020.12.09-ний******* Хариу хүргүүлэх тухай албан бичигт Орон сууцыг 2020 оны 12 сарын 15-ны дотор хүлээлгэн өгнө үү. Хэрэв байрыг 2020 оны 12 сарын 15-ны дотор хүлээлгэн өгөхгүй бол дээрх шийдвэр хүчингүй, төлбөр тооцоо үргэлжлэн бодогдох болно. Нэгэнт гэрээг цуцлахгүй гэж үзэж байгаа бол гэрээний үүргийг биелүүлж байрны үлдэгдэл төлбөр тооцоог нэн даруй төлж, гүйцэтгэгч тал буюу манай компанийг хохиролгүй болгож өгөхийг анхаарна уу гэсэн хариуг захиалагч нарт хүргүүлсэн.

Урьдчилгаа төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна. Ковид цар тахлын улмаас болж 2020.12.15-нд байрыг хүлээлгэн өгөх боломжгүй. 2021 оны 3 сард багтаан байрыг буцаан өгч гэрээг цуцлах хүсэлтэй байна. Уг байрыг хүлээлгэн өгөхдөө танд урьдчилан мэдэгдэх болно гэх гэрээний хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн.

2020.12.15-ны дотор байраа суллаж хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байхад байрыг суллаагүй. Иймд байрны урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 29,798,249 төгрөгийг миний бие бүрэн нэхэмжлэх ба өмнөх өгсөн хүсэлтийн дагуу-тай 2020.12.15-аар гэрээ дуусгавар болгосон тул 2020.12.15-наас хойш болсон шүүхийн битүүмжинд байсан хугацааны төлбөрийгээр хариуцуулах хүсэлтэй байна гэх хүсэлтийг ирүүлсэн.

2021.01.05 нийт төлбөрийн үлдэгдэл хүү 7,604,379 төгрөг, нийт 85,118,100 төгрөг, тооцоо нийлсэн хуудас дээр гарын үсэг зурсан. 2021.01.09-ний өдөр байр битүүмжилсэн тухай тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-д ирүүлсэн. 2021.03.14-нд байр хүлээлгэж өгсөн актад захиалагчын ээж гарын үсэг зурж, хүлээлгэж өгсөн боловч зарим эд хогшилоо үлдээсний улмаас уг байранд дараагийн худалдан авагчийг оруулах боломжгүй байсан.

Мөн улсын бүртгэлийн газарт, нарын гэр бүл цуцлуулах тухай маргааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас маргаан бүхий байрыг дараагийн худалдан авагчид зарж борлуулах боломжгүй байсны улмаас шүүхийн битүүмжлэл цуцлагдсаны дараа 2021 оны сарын 04-ний өдөр дараагийн айлыг оруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн газарт тавьсан байрны битүүмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 сард хүчингүй болгосон.

Дээрх байдлаар захиалагч тал болох, нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн барагдуулаагүй үүрэг зөрчиж, улмаар хоорондоо эд хөрөнгийн маргаан үүсгэж байрыг шүүгчийн захирамжаар битүүмжилсний улмаас 2019.04.05-2021.10.04-ний өдрийг хүртэл хугацаанд 2 жил 6 сарын хугацаанд нь маргаан бүхий байрыг худалдаж чадахгүй, бусдад түрээсэлж чадахгүй хохирсон.

Дээрх үйл баримтаас харахад талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар 2019 оны 04 сарын 05-ны өдөр байрны төлбөрийг бүрэн төлөх хугацааг захиалагч, нар хэтрүүлсэн байна. Гэтэл, нар нь гэрээний нэг тал тул хоорондоо маргалдах нь гэрээний нөгөө тал болох*******-ийн өмнө хүлээсэн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй байна.

Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа 2019 оны 04 сарын 05-ны өдөр дууссанаас хойш 2021 оны 03 сарын 24-ний өдөр байрны түлхүүрийг буцааж хүлээлгэж өгөх хүртэл 719 хоногийн хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн тул,, нараас гэрээний 6.1-д заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 79,117,105 төгрөгийн 0.2 хувьтай тэнцэх алданги шаардах эрхтэй байна. Алдангийг тооцвол: 79,117,105*0.2%=158,234 төгрөг /1 хоногт тооцогдох алданги/, 158,234*719 хоног=113,770,396 /хугацаа хэтрүүлсэн хугацаанд тооцогдох алданги/.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт үнийн дүнгийн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 39,558,552 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь гэрээг цуцлах санал гаргасан боловч нөгөө үүрэг гүйцэтгүүлэгч болох нь гэрээг 2021 оны 3 сар хүртэл гэрээ цуцлах хугацаа сунгах санал тавьж, улмаар 2021 оны 03 сарын 14-нд байрны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр гэрээ бодитойгоор цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон байна. Иймд 2021 оны 03 сарын 14-нийг хүртэл гэрээний харилцаа үргэлжилсэн хугацаанд гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй байна.

Улмаар нь-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 45,535,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэхүү хэргийн шүүх хуралдаанд хариуцагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 29,010,972 төгрөгийн алданги урьдчилгаа төлбөрөөс суутгаж тооцно гэж маргахад анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээний зүйл болох орон сууцыг захиалагч тал хүлээн авсан байхадаас ...алданги шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги суутган хасаж тооцох саналыг хэрэгсэхгүй болгосон.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 209/ дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 10-т Харин хариуцагч тал ...29,010,972 төгрөгийн алданги тооцно гэх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алдангийг тооцох эсэх талаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.

Иймд өмнө нь хариуцагчаас алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй тул энэхүү нэхэмжлэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох, нарт холбогдуулах талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1, 6.2-т заалт, Иргэний хуулийн 232.4, 232.6-д заасныг баримтлан 39,558,552 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 9 дүгээр сард, нартай байрны захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авч хугацаа заан байрандаа оруулсан. Манайх байраа хүлээлгэж өгөөд худалдан авагч тал байрандаа амьдарч байгаа хэдий ч төлбөрөө хугацаандаа төлөөгүй. 2019 оны 4 дүгээр сард төлөх байсныг төлөөгүй явсаар байгаад 2020 оны******* сарын 09-ний өдөр гэрээгээ цуцлах хүсэлт өгсөн. Заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй явсаар байгаад 1 жил 8 сар хугацаа алдсан. Манайх хүсэлт өгсөн анхны өдөр нь гэрээг цуцалсан. 2021 оны 11 дүгээр сар хүртэл биднийг хохироосон гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1.ын нэхэмжлэлтэй-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны сарын 16-ны өдрийн шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны сарын 15-ны өдрийн магадлалаар хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээнээс татгалзсантай холбогдуулан 42,193,196 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 386,916 төгрөгийг тус тус гаргаж олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар дээрх алданги нэхэмжилсэн талаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг.

2. нь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаад шүүх гэрээнээс татгалзсантай холбогдуулан 42,193,196 төгрөг-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь хуулийн зохицуулалтаар гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг үр дагавартай байдаг тул алданги гэж 39,558,552 төгрөг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

3. Гэрлэлт цуцлуулах маргааны үед ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ нь хариуцагчын хүсэлтээр хийгдээгүй, хариуцагчийн талаас хүсэлт гаргаж хийгдсэн ажиллагаа тул хэн хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахад хүргэсэн этгээдээс нэхэмжлэх нь зүйн хэрэг тулад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

1. Гэрээ нь захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ юм уу гэдгийг анхаарах шаардлагатай. Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343-р зүйлд заагдсан нөхцөлөөр хийгдэх ба зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 26 зүйлд заагдсан нөхцөлөөр хийгдэнэ. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ гэвэл*******-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д хамаарах ба захиалгын гэрээ гэхээр Иргэний хуулийн аль заалтыг хэрэглэх нь ойлгомжгүй байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.21-ний өдрийн шийдвэрээр хамтран зээлдэгч, хамтран өмчлөгчийг өмчлөгчөөс хассан нь хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлсөн гэж үзэж болно. Хэрэв үүргээс чөлөөлөөгүй гэвэл 2021.09.21-ний өдрийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл үүсэх болно.

3. Иргэний хуулийн 26 зүйлд заагдсанаар учирсан хохирол нэхэж болохоос Үүргийн гүйцэтгэлийг хангах арга-ыг хэрэглэж болох зохицуулалт байхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах гэдэг тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд хамаарахаас гэрээнээс татгалзсан үйлдэлд үл хамаарна.

Иймд шийдвэрээр-ийн халхавчилсан захиалгын гэрээнд хамааралгүй болсон байх тулт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны дотор бүх төлбөрийг төлж дуусах ёстой байсан. Гэвч төлөхгүй байж байгаад 2020 оны******* сарын 09-ний өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн хариуг 2020 оны******* сарын 15-ны дотор байраа суллаж өгнө үү хэрэв хүлээлгэн өгөхгүй бол дээрх шиг тооцоо үргэлжлэн бодогдох болно. 2021 оны 3 дугаар сарын 14-нд актанд гарын үсэг зурж хүлээлгэж өгсөн. Гэрээний хугацаа 2020 оны******* сарын 09-ны өдрөөр тооцоход алдангийн хэмжээ 95,731,500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг үндэслэлээр 39,558,552 төгрөгийг нэхэмжлэх нь хуульд нийцсэн шаардлага байна. Талуудын хувьд гэрээ цуцлах хүртэл гэрээний хугацаа үргэлжилж байсан. Сөрөг нэхэмжлэл ямар нэгэн байдлаар гаргаагүй, шүүхээр шийдэгдээгүй учраас энэ асуудлаар шүүхээр шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

, нар нь гэр бүлийн харилцаатай байж байгаад салсан. Миний хувьдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна, энэ үүднээс хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь энэ хэргийг шийдсэн. 2022 оны 2 дугаар сард 45 саяаас 42 саяыг гаргуулахаар шийддэг. Энэ асуудал дээр алдангийн асуудал яригддаг, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийдэг. Шийдвэрийн үндэслэх хэсгээр маш тодорхой заагаад байгаа, алдангийг шаардах эрхгүй гэдгийг бичсэн. Дархан Шар бүрд ХХК нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргадаг. Энэ гомдлоор алдангийн асуудлыг юу гэж үзсэн бэ гэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна, Давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй гээд шийдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар тогтоогдсон баримт байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Талууд гэрээнээс татгалзаж байгаа үр дагавар нь өгсөн авсан зүйлээ биет байдлаар нь буцааж өгөх гээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан. Тэгэхээр байрыг хүлээлгээд өгчихсөн, компанийн хувьд хэдэн төгрөг авсан түүнийгээ л төлөх ёстой. Тэрнээс биш алдангийг нэхэмжлээд байгаа нь буруу юмаа, алдангийг бодохдоо хугацааны хувьд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гээд байгаа, гэрээний хавсралт дээр байгаа үүнийг харахын бол 2018 оны сараас 2020 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх төлөх хуваарьтай,ын хувьд бол 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөлтөө хийгээд явж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хариу хүргүүлэх тухай албан бичиг,ын гаргасан өргөдөл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас,ийн гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт, 209/ дугаартай магадлал, тай шийдвэр, 394 дугаартай шүүгчийн захирамж, гэрчгийн мэдүүлэг зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч, нарт холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцлахаас өмнөх хугацааны буюу 2019 оны******* сарын 05-ны өдрөөс 2020 оны******* сарын 09-ний өдөр хүртэлх хугацаа буюу 1 жил 8 сарын хугацааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний хавсралтад заасан төлбөрийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 6.1 дэх заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги 39,558,552 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч, нар нь нэхэмжлэгч*******-аас орон сууцыг 113,970,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. /хх-8-9/

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах саналыг бичгээр гаргаж, талууд гэрээнээс татгалзаж, орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээг цуцалсан үндэслэлээр тус шүүхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар орон сууцны үнэд төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тай шийдвэрээр хариуцагч*******-аас 42,193,196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчад олгохоор шийдвэрлэжээ. /хх-22-25/

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч гэрлэлтээ цуцалсантай холбогдуулан захиалгын гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа захиалагч буюу хариуцагч талд бичгээр илэрхийлж байсан, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээний зүйл болох орон сууцыг захиалагч тал хүлээн авсан байхадаас гэрээний 6.1-д заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үргэлжлээгүй, худалдагч тал******* өөрийн өмчлөлд байгаа орон сууцаа хүлээн авч өөр этгээдэд шилжүүлсэн нөхцөлд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй... гэж дүгнэсэн боловч Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны******* сарын 15-ны өдрийн 209/ дугаар магадлалд ...хариуцагч тал нь 29,010,972 төгрөгийн алданги тооцно гэх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алдангийг тооцох эсэх талаар шийдвэрлэх боломжгүй... гэж алданги тооцож гаргуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагч талын гаргасан ...алдангийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Нэхэмжлэгч******* нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1-д Захиалагч нь энэхүү гэрээний 2.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 /тэг аравны хоёр/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан зохицуулалтын дагуу хариуцагч, нар нь орон сууцны төлбөрийг төлбөл зохих хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн байна.

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нээсээ талууд татгалзаж, хариуцагч нар нь орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгч*******-нд хүлээлгэн өгсөн ба*******-нд орон сууцны төлбөрт төлсөн 42,193,196 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээнээсээ татгалзаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаасан байна.

 

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг биелэгдээгүй, гэрээнээсээ татгалзсан байхад нэхэмжлэгч тал 2019 оны******* сарын 05-ны өдөр төлөх ёстой байсан үүрэг 79,117,105 төгрөгөөс гэрээний 6.1-т заасан зохицуулалтаар алданги тооцон, Иргэний хуулийн 232.4-т заасан зохицуулалтыг хэрэглэн хариуцагч нараас 39,558,552 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал талууд гэрээнээс татгалзсан учир хариуцагч нарт орон сууцны үнийн дүнгийн үлдэгдлийг нэхэмжлэгч*******-нд төлөх үүрэг байхгүй болно. Үндсэн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй учир хариуцагч талаас алданги төлүүлэх үндэслэл байхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасны баримтлан нэхэмжлэгч*******-ийн гаргасан, нараас 39,558,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,743 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА