| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/01096/И |
| Дугаар | 135/ШШ2022/01480 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2022/01480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/01096/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Хар-Ус *** дугаар гудамж, *** тоотод оршин суух *** овгийн Н***ийн *** /РД:***, утас: ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, утас: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***дугаар баг, *** дүгээр хороолол, Хүслийн хотхон ***р байр, *** давхарт байрлах ***ХХК /төлөөлөгч ****, утас: ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, утас: ***/-д холбогдох,
12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Н.А*** миний бие нь 20*** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дугаар баг, ***дугаар хороололд орших Залуус хотхон-ны *** дүгээр байрны 2 давхар, *** тоот 50 мкв, **** өрөө орон сууцыг авсан юм. Байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн.
Тус орон сууцны засвар нь дутуу байсан учир би өөрөө 5,000,000 төгрөгийн засвар хийсэн. Энэ засварын мөнгөний 50% болох 2,500,000 төгрөгийг дээрх компани надад өгнө гэж тохиролцсон.
Г***Ө*** ХХК нь миний авсан 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөх боломжгүй, банкны өрөнд байгаа гэж хэлсэн учраас би орон сууцыг нь буцаан өгч, урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөө, засвар хийсэн мөнгөний 50% болох 2,500,000 төгрөгөө авах хүсэлтэй байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч ******* овогтой ******* нь Г***Ө*** ХХК-д холбогдуулан 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Н.А*** Г***Ө*** ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 20*** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлсөн. Энэ байр Дархан-Уул аймаг, Дархан сумын ****дугаар баг, 17-р хороолол, Залуус хотхоны *** дүгээр байрны 3 тоотод орших 50 м.кв 2 өрөө орон сууц юм. Энэхүү байрыг 54,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байдаг. Байрыг хүлээж авахад тухайн байр нь олон хүмүүс түрээсэлж амьдарсан, чанар байдлын хувьд доголдолтой байсан боловч доголдлыг Н.А*** хүлээн зөвшөөрөөд өөрөөсөө 5,000,000 төгрөгийн зардал гаргаж энэ байрыг засуулсан. Компанийг нягтлан нь төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Нягтлантай уулзаад байр ямар байгаа тухай ярилцаад 5,000,000 төгрөгийн зардал гаргалаа гэхэд бид нар 100 хувиар нь тооцоолох боломжгүй. 2,500,000 төгрөг буюу 50 хувиар нь тооцъё гэж тооцоолол гаргасан.
Н.А*** байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хаана байгаа вэ?, гэрчилгээгээ аваад зөрүү мөнгөө төлье гэж шаардлага тавьдаг. Гэтэл бид нар гэрчилгээг чинь удахгүй өгчихнө, жоохон хүлээж бай гээд ямар учиртай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа учир байдлыг сайн ойлгохгүй байна. 2021 он гарахад байруудын эзэнд өмчлөх эрхийн гэрчилгээ байдаггүй юм байна, биднийг хууран мэхэлж худалдсан байна гэсэн яриа гарсан. Тэгээд та нар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй бол байраа буцаая гэсэн саналыг Н.А*** тавихад Г***Ө*** ХХК нь удахгүй гаргаж өгнө гэж явсаар байгаад 2022 оны 05 дугаар сар хүрсэн. Иймээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээгээр өгсөн мөнгө, засвар үйлчилгээний 2,500,000 төгрөгийг, нийт 12,500,000 төгрөгийг гаруулах хүсэлтэй байна... гэв.
Хариуцагч Г***Ө*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.А*** нь 20*** оны 11-р сарын 06-ны өдөр захиалгаар орон сууц захиалах гэрээ байгуулж, гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг төлж, 20*** оны 12-р сарын 20-оос 2020 оны 07-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 46,652,758 төгрөгийг 2020 оны 08-р сарын 20-ны өдөр төлөх хугацаа тохирч үүрэг хүлээсэн байтал урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгнөөс өөр төлбөр төлөөгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж хариуцагч хуулийн этгээд буруутай, гэрээний зөрчил гаргасан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэл гарган төлбөрийг нэхэмжлэх болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн хуваарь зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Г***Ө*** ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...хариуцагч Г***Ө*** ХХКиас Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг ***дугаар хороололд оршин Залуус хотхоны *** дүгээр байрны 2 давхар *** тоот 50 мкв 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. Тухайн орон сууц нь Мандах гэж хүний өмчлөлийнх бөгөөд 2013 оноос хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банкны барьцаанд байгаа. Н.А***ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээ гаргах боломжгүй. Г***Ө*** ХХК нь Н.А***эд эд хөрөнгийн эрхийн доголдолтой орон сууц худалдахаар тохиролцсон байна. Иймд Н.А*** нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 10,000,000 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч тал ...Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээний 3.2.1, 3.2.12-т заасны дагуу гэрээний үүрэг буюу байрны үнийг Н.А*** нь бүрэн төлөөгүй. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ өөрөө зөрчиж байна. Гэрээнээс татгалзах хугацааг бичгээр гаргах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй... гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
2. Нэхэмжлэгч Н.А*** нь хариуцагч Г***Ө*** ХХК-иас Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг ***дугаар хороололд оршин Залуус хотхоны *** дүгээр байрны 2 давхар *** тоот 50 мкв 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууцны урьдчилгаа төлбөр үнэд 10,000,000 төгрөг төлсөн ба талууд 20*** оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №***-02-*** дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийсэн гэсэн тайлбарыг гаргасан болно.
Дээрх гэрээний талууд нь Г***Ө*** ХХК, Н.А*** гэж тодорхойлсон боловч уг гэрээнд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зураагүй, байгууллагын тамга дарагдаагүй, тухайн гэрээг Ч.Дуламсүрэн гэх хүн гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн тухайн орон сууц нь Г***Ө*** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш болох нь иргэн ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай Дархан сумын 8 дугаар баг ***дугаар хороолол *** дүгээр байрны 01, 1а, 2а, 3, 3а, 4, 4а, 5а, 6а тоот орон сууцанд Үндэсний хөрөнгө оруулалтын банктай байгуулсан 2013 оны 09 сарын 10, 2016 оны *** дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээн бүртгэлтэй байна гэсэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоотоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ, 56 дугаар зүйлийн 56.1.8-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байх тул талууд хооронд бичгээр хийгдсэн 20*** оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №***-02-*** дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Талууд орон сууцны үнэд 10,000,000 төгрөг нэхэмжлэгч Н.А*** төлсөн гэдэг үйл баримт нь дээр маргадаггүй.
Харин нэхэмжлэгч талын ...засвар 5,000,000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед Г***Ө*** ХХК нь 50 хувийг төлнө гэж хэлж байсан... гэсэн тайлбарыг,
хариуцагч тал ...засвар хийсэн засварын зардалтай холбоотой баримт хэрэгт байхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн орон сууцанд засвар хийсэн талаар баримт хэрэгт байхгүй, энэхүү үйл баримт нь тогтоогдохгүй байх тул 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 214,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан хариуцагч Г***Ө*** ХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг төрийн сангийн хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дүгээр зүйлийн 1***.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА