| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1098/Э/220/2025/0900 |
| Дугаар | 2025/ШЦТ/1702 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1702
2025 07 01 2025/ШЦТ/1702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч М.Сүхчулуун,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л , түүний өмгөөлөгч Ц.Оргил,
гэрч Г.С, Д.Э , О.М , Т.Т , Б.Н , Т.Э , М.Ц /цахим/, Б.О /цахим/, Ж.Б /цахим/, Ж.Ба /цахим/,
шинжээч М.Мөнхдэлгэр, С.Эрдэнэцэцэг /цахим/, Б.Ариунзул /цахим/,
шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 2306 03693 3865 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.А /РД:........./, Монгол Улсын иргэн, ....... өдөр Ххххх аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжилтэй, ............................... уламжлалт анагаах ухааны эмчээр ажилладаг, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С нь Б ыг дагуулан 96............ утаснаас залгаад эмнэлгийн гадаа ирсэн байсан. Дотогшоо ороход Ба “хөдөө мотоциклоос унаад гараа гэмтээсэн” гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд “зүү тавиулж шарлага хийлгэ” гэсэн гэж хэлсэн. Ба боолтоо аваад шархаа харуулахад маш их хавдсан, үхжилт явагдсан байдалтай байсан. Ийм гэмтэлд уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийх боломжтой талаар хэлээд, гэмтлийн эмчид үзүүлэх талаар хэлсэн. Нөгөө өрөөнд байсан шарлагын аппаратаар өөрийгөө шарах гэж байхаар нь залгуурыг салгаад “болохгүй” талаар хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан. Маргааш нь Ба дахин ирсэн. Манайх эмчилгээ хийх ямар ч боломжгүй байсан. Ба орж ирээд “эгчээ надад зүү тавиад өгөөч” гэхэд нь би зүү тавихгүй, гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлээд гаргасан. Би 2022 оны 7 дугаар сарын 16-17-ны өдөр Ба-г гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухад С “би мэдэхгүй хөдөө байна” гэж хэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэр үед “Архангай аймагт сайн хатгадаг хүн байна гэнээ, тэр хүн шиг та намайг хатгаад өгөөч” гэж хэлсэн. Дахиад гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд таксины 30.000 төгрөг өгөөд явуулсан. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим Ба цус алдсан байдалтай орж ирсэн. Ба “Эгчээ арай их цус гараад байна тогтоогоод өгөөч” гэхээр нь “яасан юм бэ?” гэхэд “би дриллэнд цохиулсан” гэж хэлсэн. Хажуу өрөөнийхөө сандал дээр суулгаад, түргэн дуудахаар гарсан. Утсаа аваад гарахад “Та битгий түргэн рүү залгаарай” гэхээр нь “түргэн рүү бишээ хүүхэд рүүгээ залгая” гээд Т рүү залгаад “түргэн дуудаад өгөөрэй, цус алдсан хүн ороод ирлээ, ирэхдээ шингэн аваад ирээрэй” гэж хэлсэн. Боолт хийх зүйлсийг аваад орж ирэхэд Ба “баруун гарын долоовор хуруугаараа цус алдаж байгаа хэсгээ ухаж байгаад хумсны толионы хэмжээтэй хар юм” гаргаж ирсэн. Тэр хар юм гаргасны дараа цус маш их хэмжээтэй гарсан. Би даралттай боолт хийгээд, Ба-г хэвтүүлсэн. Удалгүй Т гаднаас шингэн барьсаар орж ирээд, шингэнээ залгах үед түргэний эмч орж ирсэн. Түргэний эмч орж ирээд эмчилгээ хийгээд, оёдол тавьсан. Шингэнээ залгах уу? гэхэд “шингэнээ байлгаж бай” гэж хэлсэн. Оёдол тавьсны дараа зүүн гарт нь шингэн залгаад, аваад явсан. Хүмүүсийн ярьж байгаагаар намайг 10 гаруй хоног эмчилгээ хийсэн мэтээр ярьж байна. 4 удаа уулзахдаа “гэмтлийн эмнэлэг рүү” явахыг зөвлөсөн. Манайх 6, 7, 8 сард үйл ажиллагаа явуулаагүй, татварт мөнгө төлөөгүй. Манайх шинэ байр аваад, засвар хийж байсан учраас үйлчилгээ явуулах боломжгүй байсан. ... Гаднаас орж ирэхдээ их хэмжээний цус алдаагүй, хувцас нь цус болсон байсан. Манайд орж ирээд хуруугаараа хар юм гаргаж ирснээс хойш цус гарсан. Тэр үед даралттай боолт хийгээд дараад байж байх үед Т орж ирээд, араас нь түргэний эмч орж ирсэн. 1 цаг 20 минутын хугацаанд яаралтай тусламж үзүүлээд, дараагийн эмнэлэгт шилжүүлэхэд гайгүй гэж дүгнэж байсан. Яаралтай түргэн тусламж 10-15 минутын дотор ирсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай ах 7 сард Ц.А эмчийн эмнэлэгт ирэхэд 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Манай ахын 3 хуруу огт ажилладаггүй байсан. Эмчилгээ хийгээд хуруу нь аягатай цай даадаг болсон гэж мессенжер чатаар дүрсийг нь харсан. 10 дахь хоногтоо хатгуулахаар очоод, нас барсан. Шүүхээс үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна. Оршуулгын зардал, унаа тээврийн хөлс нэхэмжилж байгаа. Маш их гомдолтой байна. ... 8 дугаар сарын 19-ний өглөө над руу яриад “нөгөөдөр нутгийнхаа хүнтэй буцах гэж байгаа, Ц.А эгчээр хатгуулчхаад явна, Ц.А эгч явж болно, мотоциклоо засах гэсэн юм 500.000 төгрөг байвал өгөөч, би очоод бяруу өгье” гэхээр нь “би өгье, та эмчилгээнээсээ гарч ирээд хэлээрэй” гэсэн боловч тэр өдрөө нас барсан” гэв.
Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...861 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан...Цочмог их хэмжээний цус алдалт явагддаг. ... Эмчилгээ хийхгүйгээр амьд үлдэх боломж байхгүй. .. Цусны шинжилгээ хийсэн эмч нэгдсэн судсыг нээж үзсэн. Хатгасан 1 шарх байсан талаар эмчийн хуудаст бичигдсэн. ... Хэргийн материалтай танилцсан. Түргэн тусламжийн эмчийн үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний бичиг баримт байгаагүй. Түргэн тусламжийн эмч очоод, биеийн байдлыг үнэлээд, дараагийн шатны эмнэлэгт хүргэж өгөх үүрэгтэй. Даралттай боолтоос өөр эмнэлгийн тусламж үзүүлэх боломж байхгүй ... Артерийн судсаар их хэмжээний цус алдсан тохиолдолд эхлээд хавчих арга хэмжээ авах шаардлагатай. Хавчихгүйгээр тайралт хийх боломжгүй .. Хүний цусны 40-50 хувийн цус алдахад шоконд орно ... Мөрөнд үүссэн шарх нь нэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эмнэлгийн болон ахуйн зүйлс гэдгийг хэлж мэдэхгүй
... Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирэхдээ яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт хийх ёстой. Артерын судасны гэмтэл нь амь насны заалттай учраас маш яаралтайгаар цус алдалтыг зогсоох арга хэмжээ авна. Стандартын тоог хэлэх боломжгүй байна. ... Хэргийн материалтай танилцаад, судалж дүгнэсэн. Гэрчийн мэдүүлэг, баримтуудаар хамгийн ойр гэмтсэн байх боломжтой газар нь хануур, хатгуур хийлгэсэн газар байсан учраас хануур хатгуураар үүссэн байх боломжтой талаар тайлбарласан” гэв.
Шинжээч С.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид санал нэгтэйгээр ярилцаж байгаад шинжээчийн дүгнэлтээ гаргасан” гэв.
Шинжээч М.Мөнхдэлгэр “...Эрүүл мэндийн Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр, гар сарвуу бичил мэс заслын эмч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 9 жил ажиллаж байна. ... Монгол улсын MNS:5979-2009 гэх стандартын дагуу эмчилгээ үйлчилгээ хийгдсэн. Онош зөв байсан. ... Их хэмжээний цус алдсан байдалтай хүмүүс Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ирдэг. Хохирогчийн хувьд хугацаа алдаад, цус их алдсан байсан учраас аврах боломжгүй байсан. ... Том судасны гэмтлийн хувьд 10 минутын дотор арга хэмжээ авахгүй бол нас барах магадлалтай байдаг. 1-2 минутын дотор цус алдалтыг тогтоохгүй бол шоконд орох магадлалтай. Даралттай боолт хийсэн, шингэн залгасан үед хэдэн цаг болохыг мэдэх боломжгүй. ...Асуулт: 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө артерийн судасны гэмтэл авсан байх боломжтой юу? Хариулт: тийм боломж байхгүй. ... Асуулт: Артерийн судасны гэмтэл учирснаас хойш эмчилгээ хийлгэхгүй хэдэн цаг амьд байх боломжтой вэ? Хариулт: Анх үзүүлсэн яаралтай тусламжтай холбоотой. Том артерийн судас гэмтсэнээс хойш 1-2 цагийн хооронд мэс засал хийх боломжтой. Цус алдалтыг тогтоож чадаагүй бол амь нас эрсэднэ. Чангалууртай бол 2 цаг, ямар ч тусламж үзүүлээгүй бол 10 минут. ... Хурц үзүүртэй зүйлээс үүссэн байх боломжтой. Дриллэнд цохиулах гэмтэл харахаар андашгүй байдаг. ... Албан бичгийн дагуу Мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн байдаг. Манайд нийт 11 гишүүн байдаг. Тухайн шинжилгээ хийж байгаа хүний гэмтлийн талаас нь үзэж шинжээчийг томилдог. Тухайн хүнд гарын сарвууны гэмтэл байгаа бол 2 мэргэжилтэн оролцуулдаг. Манайд гар сарвууны чиглэлийн 2 мэргэжилтэн байдаг. Нэг нь би” гэв.
Гэрч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Асуулт: 8 дугаар сарын 19-ний өглөө гарахдаа ямар байдалтай байсан бэ? Хариулт: Биеийн байдал хэвийн байсан. Өглөө толгойгоо угаачхаад, үзүүлчхээд ирье гэж хэлсэн. Бид хоёр гэрийнхээ үүднээс 2 тийшээ салсан. ... Эрүүл байсан .. Ц.А эмчид үзүүлээд, эмчилгээ хийлгэж байгаа, 19-нд хамгийн сүүлийн удаа үзүүлчхээд, нөгөөдөр хөдөө явна гэж байсан ... 11 цагийн үед “би Ц.А эмч дээр ирсэн, 2 хүний дараа орохоор байна” гэсэн мессеж явуулсан байсан ... Дахиж яриагүй. 4 өнгөрөөгөөд 99-тэй дугаараас залгаад “Ба-ын ар гэрийн хүн мөн үү” гэхээр нь “Мөн” гэхэд “Энэ хүн гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байна” гэхээр нь юу болсон талаар асуух гэтэл утсаа тасалсан.Тэр өдөр ажлаасаа чөлөө аваад, гэрээр орж хоол хийгээд гараад явж байтал дахин залгаад өнгөрчихлөө гэж хэлсэн” гэв.
Гэрч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Асуулт: Ба Ц.А эмч дээр эмчилгээ хийлгэсэн талаар мэдэж байсан уу? Хариулт: Тийм ...Асуулт: 7 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэг рүү яагаад хүргэж өгөхөөр болсон бэ? Хариулт: Тухайн үед манайд хамт байсан. Явган явахаар толгой эргээд байна гэсэн ... Надтай очихдоо эмчилгээ хийлгэхгүйгээр, үзүүлчхээд гарч ирдэг байсан. . 1.600.000 төгрөгийн төлбөр гарсан гэж хэлж байсан. ... Би Ц.А эмчийн өрөөнд нь цуг орсон. Би хөдөө явах гээд 8 сарын 08-ний өглөө эрт 8 цагаас өмнө хүрээд ир гэсэн. Ц.А эмч үзчихээд, хатгаж болохгүй байна, өдөр нь таарахгүй байна гэж хэлсэн. ... 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш надтай цуг явсан. 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зүйлийг би мэдэхгүй. .. Ц.А эмч дээр очоод хатгуулна гэдэг байсан” гэв.
Гэрч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Эмчилгээ хийлгэнэ гээд үлдсэн. Тосон бариатай эмчилгээг би өөрөө хийлгэсэн. ... Нас барахаасаа 3 хоногийн өмнө над руу залгасан. “Би 5 дах өдөр хөдөө явна, тэрнээс өмнө Ц.А эгчтэй уулзчихаад явна гэж хэлсэн ... Нас барсны дараа очсон. Очих үед О байсан. 10 өнгөрч байхад эмнэлэгт очиход өнгөрсөн байсан” гэв.
Гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ба-тай Нэг оны төгсөлт, садан төрлийн холбоо байхгүй .. Би уламжлалт анагаах ухааны эмч хийдэг. Нэг төгсөлтийн найз, ойр дотно байсан. Эхлээд хутгалуулсан талаар мэдээгүй. Надад хэлэхдээ “Мотоциклоос унаад гараа гэмтээсэн” гэж хэлсэн. Маргааш нь над дээр ирсэн. Ба “найз нь 6 сараас хойш битүү эмнэлгээр явлаа, гар зүгээр болохгүй байна” гэж хэлсэн ...” Хагалгааны дараа өвчтөний биеийн байдлаас хамаарч хийгддэг эмчилгээ. Мэдрэл сэргээх эмчилгээ хийсэн. Зүү эмчилгээ, мэдрэл цочроох эмчилгээ, шарлага хийсэн. Эмчилгээг 8 дугаар сарын 05-ны өглөө хийгээд, дахин хийгээгүй. Хөдөө ажилтай болоод явсан, тэрнээс хойш ахиж уулзаагүй ... Эхлээд зүү тавьснаар мэдрэл цочроод үр дүн гарч байсан. Шарх авсан хэсэг нь сайн болохгүй байсан. Ба-д Гэмтлийн эмнэлэг явсан дээр байх гэж хэлэхэд “за” гэж хэлсэн ... Эхлээд булчин сэргэж байснаа буцаад болохгүй байсан. Цуг ажилладаг эмч нараасаа асуухад Гэмтлийн эмнэлэг рүү явуул” гэж хэлсэн. Ба өөрөө сонсохгүй байсан. Бас би 13а маягт бичиж өгөөд, судасны бичлэг хийгээд, дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгсөн. Над руу 14-ний өдөр залгаад “ахиад нэг 13а бичээд өгөөч, нурууны зураг авхуулах гэсэн юм” гэж хэлсэн. “Дуртай хүндээ бичиж өгч болохгүй, чамд гээд хамгийн сүүлийн удаа гаргаж өгсөн” гэж хэлсэн” гэв.
Гэрч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2 цагийн үед гэртээ ирэхэд утсаар хадам ээж залгаад “гаднаас хүн цус алдаад ороод ирлээ, түргэн дуудаад өгөөч, хурдан хүрээд ирээч” гэж хэлсэн. Очих үед түгжрэл байгаагүй. 10-15 минутын дараа очсон. Эмнэлэгт очиход энэ зүйлс болсон байсан .. Хадам ээж залгахдаа “гаднаас цус алдсан, юманд цохиулсан юм шиг байдалтай орж ирлээ” гэж хэлсэн ... Үүдэнд цус байсан. Дотор ороход даавуу нэлээн цустай. Хана руу шахсан орон дээр хэвтэж байсан. .. Уян зүү тавьсан. Шингэн натри залгасан. Эхний удаа оёдол цус тогтоогүй. 2 дахь удаа оёдол тавихад цус тогтсон. ... 1 шархнаас цус гарч байсан. Тэр хэсэгт 1 см хэсэгт 2 удаа оёдол тавьсан” гэв.
Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 06 сард ...Очоод 3,4 хоног болж байсан. “Танд үзүүлмээр байна, хурдан ирээч танд үзүүлэхээр нь очиход 3 хоногийн өмнө хутгалуулсан гээд хавдсан байсан. Суманд эмч байхгүй, сувилагч зүү утас байхгүй гээд байсан. Хутгалсан залууг дуудаж ирээд, эмнэлгээр юм олж ир гээд бичээд явуулсан. Зүү утас авчруулсан. 2 оёдол тавьсан. Тэнд 2,3 хоногоос гэртээ ирсэн ... Хөдөөний хүмүүс учраас хар бор аргаар цусыг нь тогтоосон юм шиг харагдсан. Яаралтай оёдол тавихгүй бол болохгүй, 3 хоног болчихсон учраас цэвэрлэж, боолт хийхгүй бол болохгүй байсан. 2 оёдол тавьчхаад, цэвэрлэж, боолт хийчхээд явсан ... Би эмнэлгийн байгууллагад 34 жил ажилласан. Цагдаа сэргийлэхэд хэлэх ёстой хэлсэн үү? гэхэд хэлээгүй гэж байсан. Цагдаа дуудлаа гэхээр дургүйцээд байсан” гэв.
Гэрч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...8 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад манай хүргэн Т залгаад “Аав та хурдан гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ирэх хэрэгтэй байна” гэхээр юу болсон талаар асуухад таны хамаатан Ба дриллэнд цохиулаад цус алдсан байдалтай ирэхээр нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь хагалгаанд оруулна гэнээ” гэж хэлсэн. Хамгийн ойрхон аавынх нь ах С руу 15 цаг 40 минутад залгаж холбогдоод “Ба Ц.А гийн эмнэлэгт дриллэнд цохиулсан байдалтай ирээд, одоо гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох гэж байна гэнээ, та ирэх боломжтой байна уу” гэхэд “Би ном уншиж байна, залуу хүн байна, гайгүй байх” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт гадаа машинаа шахаж тавьчхаад Т-тэй 16 цагийн үед уулзсан. Ба хүлээлгийн өрөөнд хэвтэж байсан. Ба шингэн залгуулсан байсан. Юу болсон талаар асуухад “Би 6 сард Б аад хутгалуулаад, гар гайгүй болохгүй байгаа, цус алдаад эгчийн эмнэлэгт ирсэн чинь танай хүргэн Т гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь хагалгаанд оруулна” гэж хэлсэн. Сувилагч ирээд “Наад хүн чинь удахгүй хагалгаанд орох гэж байгаа, хамгаалалтын хувцасгүй байж гар гээд” гаргасан. Б-ын аавын дүү Д-той гандан дээр таараад “миний бие маш муу байна, ном уншуулах гэж байна” гээд утасны дугаараа үлдээсэн байсан. Д руу холбогдоод болсон зүйлийн талаар хэлээд, ирэх боломжтой эсэхийг асуухад “гадуур ажилтай явж байна” гэж хэлсэн. Аав ээжид нь дуулгаад өгөөч гэж хэлсэн. С руу залгасан боловч утсаа огт авахгүй байсан. Б ын аавын эмэгтэй дүү О рүү залгаад болсон зүйлийн талаар хэлээд, ирэх боломжтой талаар асуухад би очлоо гэж хэлсэн. О 7 цаг 10-20 минутын үед ирсэн. Удалгүй эмч нар гарч ирээд “хагалгаа амжилтгүй болчихлоо, нас барсан” талаар хэлсэн. Гарын булчингийн судас үхжсэн гэх зураг үзүүлсэн. С ахыгаа дуудаад ирээ гэж хэлсэн. Машин руугаа очоод 20-30 минутын дараа ирэхэд С ирээд эмчтэй нь уулзаад явчихсан байсан. Д залгаад “Б а өнгөрчихлөө, аав ээжид нь дуулгаад өгөөрэй” гэж хэлсэн. С ахтай 10 цаг 40 минутад нэг удаа утсаар ярьсан, өөр утсаар яриагүй. Хүлээлгийн өрөөнд Б атай уулзахад “биеийн байдал тийм ч хүнд байгаагүй” гэв.
Гэрч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Асуулт: Б ад эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бэлнээр, дансаар, бусад байдлаар нийт хэдэн төгрөг өгсөн бэ? Хариулт: 2.000.000 гаруйг өгсөн. 500.000 төгрөг, 600.000 төгрөг, 900.000 төгрөг, 500.000 төгрөгөөр шилжүүлсэн ...Ц.А эгчийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гэсэн” гэв.
Гэрч Ж.Ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гар сарвууны тасгийн эмч нар 24 цагаар хонож ажилладаг. 8 дугаар сарын 19-ний өдөр би жижүүр эмч хийж байсан .. Жижиг шархыг тоолох боломжгүй. Том 2, 3 шархтай байсан. ... Амь насыг аврах зорилгоор хагалгаанд оруулах шаардлагатай байсан. Маш их хэмжээний цус алдсан, маш хүнд хүн байсан. ...Олон тооны жижиг жижиг хатгасан шархтай байсан. Судасны гэмтэлтэй байна гэдгийг мэдээд цусыг тогтоох арга хэмжээ авч ажилласан. Хэдэн шарх байсныг сайн мэдэхгүй байна. ... Судасны гэмтэл байсан. Судас гэмтэхээрээ жижиг жижиг шархаар цус гараад, булчингийн салаа руу цус гарч байсан. Булчингийн зарим хэсэг үхжсэн байдалтай байсан .. Том судас гэмтсэн бол 5-аас 10 минут болдог. Идэвхтэй цус алдалттай бол ухаан алдах, царай цохнийх зэрэг шинж илэрнэ” гэв.
Гэрч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нийслэлийн түргэн тусламжийн тасагт эмчээр ажиллаж байгаа ...Асуулт: Эмч нь эмэгтэй хүн үү? эрэгтэй хүн үү? Хариулт: Настай эмэгтэй хүн байсан. ... Тухайн үед биеийн байдал хүнд байсан, цус их хэмжээгээр алдаж байсан. Өвчтөнтэй тулгаж ажилласан. Цусыг жаахан тогтоогоод, уян зүү тавиад, эмчилгээ хийгээд, шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн ... Шивнүүр нь уламжлалтын нэг эмчилгээ. Цус ханасан байдалтай байсан. Тухайн үед олон тооны шарх байсан. Хатгаж байхдаа судсыг оносон гэж бодсон. Тухайн үед цусыг түр тогтоогоод, эмнэлэгт хүргэсэн ... Өвчтөнтэй ярьж амжаагүй. Хутгалуулсан, нутгийнхаа эгч дээр эмчилгээ хийлгэсэн гэх зүйлийг ярьсан ... Эмч, өвчтөн хоёрын нэг нь танидаг хүмүүс гэж хэлж байсан. Сайн санахгүй байна ... Цаг алдалгүй очсон. Цаг минутыг сайн санахгүй байна. Өгөөмөр захын ард талын ногоон байр байсан. 10 минут болоогүй байхад очсон. Яаралтай тусламж үзүүлж, цус тогтоох, боолтны эмчилгээ, дараагийн шатны эмнэлэгт түргэн шуурхай хүргэсэн. Манай эмнэлгийн журам байгаа. Амь насны заалттай учраас цаг алдалгүй, яаралтай хүргэсэн ... Тухайн үед тосож авсан хүнээс асуусан. Эмч нь нэг эгч байсан. Манай нутгийн гэж хэлсэн санагдаж байна. Гар нь хавдсан ирэхээр нь зүслэг хийх гэж байгаад судсыг оносон талаар хэлж байсан” гэв.
Хавтаст хэргээс шинжлэн судласан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудын тухайд:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Ххххх аймгийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №1/581 албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л , гэрч Т.Б , Б.О , Ц.Б , Д.Л , А.А , Д.Э , Г.С, М.Ц , О.М , Т.Т , Т.Э , Б.Н , Ж.Ба , Д.Д , Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дугаар 11735 Өвчний түүх, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 2211 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 861 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дугаар 1168 тоот дүгнэлт, Шүүгдэгч Ц.А гийн уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн мэргэжлийн бакалаврын болон магистрын дипломын хуулбар, Монгол Улсын бүртгэлийн 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчилгээ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг, Ххххх аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 000000194 дүгнэлт, Амь хохирогч Б.Б ын Хаан банк дахь төгрөгийн 5512034590 дугаартай дансны хуулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №89 албан тоот, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ххххх аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЦТ/86 шийтгэх тогтоол, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №07/578 дугаар албан тоот, шүүгдэгч Ц.А яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б а, гэрч Т.Э нарын хоорондоо харилцсан зурвасыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасныг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэв. Учир нь эд зүйлд буюу тодруулбал гар утсанд үзлэг хийх, үзлэгийн явц, үр дүнг бэхжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаж нотлох баримтаар тооцохгүй гэж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч С.Чинзориг нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж цагаатгах байр суурьтай оролцсон бол улсын яллагчаас шүүгдэгч Ц.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтээ танилцуулж яллах байр суурьтайгаар оролцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л , түүний өмгөөлөгч Ц.Оргил нар нь улсын яллагчийн байр суурийг дэмжиж тус тус оролцжээ.
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өгөөмөр хотхон 73а-2-7а тоотод үйл ажиллагаа явуулах А гэх эмнэлэгт эмчлүүлж байсан амь хохирогч Б.Б ад эмчилгээ хийх явцдаа зүүн бугалганы тараагуур /артер/ судасны өмнөд ханыг хатгаж, зүсэж гэмтээсний улмаас цочмогоор цус алдан цус алдалтын шоконд орж нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 9, 32 дахь тал),
Ххххх аймгийн прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №1/581 албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л мэдүүлсэн “...Би 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн ах Б.Б ыг бусдад хутгалуулсан талаар мэдээд Дархан-Уул аймгаас Ххххх аймгийн Ц сумын чиглэлд гараад 06 дугаар сарын 06-ны өдөр Ц суманд ирээд хөдөөнөөс аав, ээжийгээ аваад сумын төв рүү орж ирээд Ба ахтай уулзсан, тухайн үед Ба ах манай нагац Л /Манхар/-ийн гэрт байсан. Түүнийг хаанаа хутгалуулсан болохыг үзэхэд зүүн гарын бугалганы гадна хэсэгт нэг удаа хутгалуулсан бөгөөд шарханд оёдол тавиулсан байсан, уг гарынх нь бугалганаас доош хурууны үзүүр хүртэл улаан хүрэн өнгөтэй болчихсон, уг гарынх нь эрхий болон долоовор хуруунаас бусад хуруу нь мэдээгүй болчихсон байсан. Түүнийг 2 хоногийн хугацаанд айлд хэвтүүлж ажиглаж байгаад Улиастай сум руу явж аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу явж үзүүл гээд буцаасан байсан. Аймгийн төвөөс буцаж сумандаа ирчихээд хоноод Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт /ГССҮТ/ үзүүлэхэд шархныхаа хавдрыг буулгачхаад ир гээд явуулсан байсан. Тэгээд Мөнгөн гүүр эмнэлэгт 2, 3 хоногийн хугацаанд өдрөөр эмчилгээ хийлгүүлсэн, тухайн эмнэлгийн эмч нь яаралтай ажлаар явах болсон гээд тэнд эмчилгээ хийлгүүлэхээ болиод Ц сумын харьяат “А ” эмнэлгийн А гэх эмчид очиж үзүүлэхэд 10 хоногийн хугацаанд эмчлүүлж, зүү төөнүүр тавьж эмчилнэ гээд тухайн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Талийгаачийг манай хүргэн Э дагуулж яваад тухайн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж байсан. 2022 оны 8 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд манай эхнэр М над руу залгаад Ба ахыг нас барчихсан байна гэж хэлсэн. ...Түүний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалуулсан 2-3 см орчим урттай шархтай, шарханд нь оёдол тавьсан байсан бөгөөд уг гарынх нь бугалганаас доош хурууны үзүүр хүртэл улаан хүрэн өнгөтэй болчихсон, уг гарынх нь эрхий долоовор хуруунаас бусад хуруу нь мэдээгүй болчихсон байсан. ...Талийгаач “А ” эмнэлэгт 10 хоногийн хугацаанд очиж эмчлүүлж байсан бөгөөд ямар нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. “А ” эмнэлгийн эмч болох А , М нар өдрөөр эмчилж зүү төөнүүр тавьж, эм тан өгч түүнийг нь талийгаач ууж байсан. ...Би энэ талаар тухайн үед нь сайн мэдээгүй. Хүмүүсийн яриагаар Л /Манхар/ ахын гэрт Н /Нооёо/ эмч оёдол тавьсан гэсэн. ...Н гэх хүн Ц сумын харьяат хүн, тухайн үед Ц суманд ирчихсэн байсан юм байна лээ. Одоо түүнийг хаана амьдардаг, ямар ажил хийдэг болохыг мэдэхгүй, тэтгэвэртээ гарчихсан эмч л гэж сонсож байсан. ...Ямар нэгэн бичиг баримт байхгүй. А эмч эмчилгээ хийж байхдаа талийгаачаас эмчилгээний төлбөр нэхээд 280.000 төгрөг авсан гэсэн. Мөн үлдэгдэл төлбөрийг нь хий гэж Т.Б болон С ах руу 1.700.000 төгрөгийн эмчилгээ хийсэн төлбөрийг нь яаралтай өг гэж ярьсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Гэрч Т.Б мэдүүлсэн “...Миний төрсөн дүү болох Т.Э болон Б.Ба нар нь хоорондоо гэр бүлээс гадуурх харилцаатай байсан юмаа. Энэ харилцаа нь ойролцоогоор 10 гаруй жил болж байгаа юмаа. Миний дүү болох Т.Э нь өөрөө нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юмаа. Би Б.Ба болон Т.Э нарт “гэр бүлээс гадуурх харилцаагаа одоо боль, нутаг усны ард түмэн муу хэлж байна, удам угсааны нэр хүнд унагаагаад байна, Т.Э аа танай нөхөр болох Л.Д чинь архинд ороод архичин болчихлоо, хүүхдүүдээ бодоод эртхэн шиг энэ харилцаагаа болих хэрэгтэй байна, Б.Б аа чи залуу хүн байна өөр хүнтэй сууж амьдрал ахуй зохиогооч” гэх зэргээр олон удаа хэлж ярьж байсан боловч миний үгэнд огт орж байгаагүй юмаа. Үүнээс болоод Б.Б а, Т.Э нартай би нэлээн хэдэн удаа маргалдаж байсан юмаа. Үүнээсээ болоод ч тэр үү бид нар хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай юмаа. Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би орой сургуулийн байрыг цоожилж, тог цахилгааныг нь унтраачхаад гэртээ харихаар гудмаар алхаж байтал сумын төвийн ард талд согтуу хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан юмаа. Тэгээд би юу болоод байгааг нь анхааралтай сонссон чинь миний дүү болох Э ын хоолой сонсогдсон юмаа. Би дүүгээ архи уусан юм байна удахгүй гэртээ ээжийн гэрт ирэх байх гэж бодоод шууд гэртээ хариад унтаж амарсан. Шөнө 01 цагийн орчимд манай ээж болох Ё.Төмөр нь “миний хүү гэр нэлээн халуун байна цонхоо онгойлгооч” гэхээр нь би босоод цонхоо онгойлготол манай гэртэй ойрхон хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан. Тэгсэн чинь эмэгтэй хүнийх нь хоолой манай дүү Т.Э ын хоолойтой адилхан сонсогдохоор нь би санаа зовоод гэрээсээ гарсан юмаа. Тэгээд манай хашаатай ойрхон байдаг Д гийн эзэнгүй хашаан дотор ортол миний дүү Т.Э согтуу ганцаараа зогсож байхаар нь би барьж байсан нарийхан модоороо дүүгийнхээ нуруун дундуур нь 1 удаа цохиод “чи эмэгтэй хүн байж ингэж архи гударч явахаасаа ичээч” гэж хэлээд загнаж байтал миний араас гэнэт 1 хүн хүрч ирээд миний хоёр гарыг хойд талд маань бариад намайг хөдөлгөлгүй зогсоочихсон юмаа. Тэгээд би хэн болохыг нь хартал Б.Ба зогсож байсан. Тэгэхээр нь би “Б аа чи миний гарыг тавиач би дүүдээ хэлэх үгээ хэлж байна” гэж Б ад хэлсэн чинь Б.Ба надад хандаж “чи битгий хуцаад бай пизда минь чамд ямар хамаатай юм, чи хүний амьдралд оролцохоо боль” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр гараа чангалж байгаад мушгитал миний гарыг Б.Ба тавьчихсан юмаа. Тэгээд би “та хоёр одоо гэр бүлээс гадуурх харилцаагаа болиоч” гэж хэлсэн чинь Б.Ба надад хандаж “чи битгий хуц, чи бид нарын амьдралд оролцохоо боль чамайг би өнөөдөр ална” гэж хэлээд газраас чулуу аваад миний нуруу руу 1 удаа цохисон юмаа. Тэгээд би нуруу руугаа чулуугаар цохиулчхаад өвдсөндөө газарт сөхрөөд суучихсан юмаа. Тэгсэн чинь Э Б ыг хориглоод хашаанаас аваад гарчих шиг болсон. Би чулуугаар цохиулсандаа манараад газар өвдөглөж сууж байгаад арай гайгүй болохоор нь хашаа даваад хашааны ард талд нуугдаад сууж байтал Б.Ба нь намайг олж харчхаад над дээр хүрч ирсэн. Тэгээд “чамайг би өнөөдөр энд ална пизда минь” гээд намайг заамдаад авахаар нь би Б.Б ын хоёр гарыг бариад авсан чинь намайг хөлөөрөө өшиглөөд “чамайг ална” гээд байсан. Тэгээд би Б.Б аас арай гэж холдож салаад гэртээ яваад орчихсон юмаа. Тэгсэн чинь Б.Ба манай гэрийн гадаа ирээд хашааны хаалга өшиглөөд “Б аа пизда минь гараад ир” гээд хашхираад байхаар нь би өндөр настай ээжийгээ айж сандрах байх гэж бодоод Б.Б ыг хурдхан айлгаж гэр лүү нь явуулахаар шүүгээн дээрээс хутга аваад гарчихсан юмаа. Тэгээд гэрээс гараад Б.Б ыг “чи одоо гэртээ харь” гэж хэлсэн чинь “чамайг би ална пизда минь” гээд шууд над дээр хүрч ирээд намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би Б ад хандаж “чи над руу ингээд дайраад байвал би чамайг хутгаллаа шүү” гэж хэлээд хутгаа харуулсан чинь Ба надад хандаж “чаддаг юм бол хутгал пизда минь” гээд намайг дахиад өшиглөөд, нүүр лүү цохиод авсан. Үүний дараа би хутганыхаа иртэй хэсгээс нь атгаж байгаад үзүүр хэсгээр нь Б.Б ын зүүн гарын мөр хэсэг рүү нь хатгачихсан чинь хутганы үзүүр Б.Б ын зүүн гарын мөрний хэсэгт орчихсон юмаа. Тэгсэн чинь Б.Ба гэртээ харихаар шууд манай хашаанаас гараад явчихсан юмаа. Яг энэ үйл явдал болж байх үед миний дүү болох Э тухайн газарт байсан тухайн өдөр өөр зүйл болоогүй. Үүний дараа буюу маргааш нь миний бие өвдөөд дусал залгуулсан юм. Тэгээд би Б.Б ад санаа зовоод эмнэлгийн ажилчдаас “Б.Ба ирж үзүүлсэн үү” гэж асуухад үгүй гэж хариулцгаасан. Тэгээд би Д гийн хүүхэд болох М ын хамт Б ыг сумын төвд 2 өдөр хайж байгаад гурав дахь өдрөө Няхууз гэдэг айлын гэрт архи уугаад сууж байхад олсон юмаа. Тэгээд “чи наад гараа эмчлүүлэхгүй юмуу” гэсэн минь “гар жоохон хүнд оргиод даагдахгүй байна, зүгээрээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гараа үзүүлэхгүй бол болохгүй” гэж хэлээд дагуулаад эмнэлэг ороод Б гэх эмчид үзүүлсэн чинь “оёдол тавина цагдаа нарыг дагуулаад хүрээд ир” гэсэн чинь Б.Ба “үгүй цагдаа нарт хэлээд хэрэггүй, шалгагдаад бөөн юм болно харин та шархыг нь цэвэрлээд, боолт хийгээд өг” гэж хэлээд шархаа цэвэрлүүлж боолт хийлгэсэн юмаа. Эмнэлгээс гараад Ба надад хандаж “би одоо гэртээ харихаар явлаа та цагдаад мэдэгдээд хэрэггүй шүү аймаг авч явна гээд бөөн асуудал болно, хоёулаа зүгээр хувиараа хоорондоо тохиролцъё” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Б.Ба над руу залгаад “ахаа замдаа явж байтал миний гараас цус гараад тогтохоо болихоор нь би хүрээд ирлээ. Би Л ахын гэрт байна та хүрээд ир” гэхээр нь би яваад очтол Б.Ба гар өвдөөд байна гээд сууж байсан. Тэгсэн чинь гэрийн гаднаас манай суманд их эмч хийдэг байсан одоо тэтгэвэртээ гарчихсан Н гэх хүн орж ирж Б ын шархыг үзчихээд эмнэлгээс оёдлын утас, зүү аваад ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг орсон чинь Ц гээд сувилагч байсан. Н эгч надад хэлэхдээ би эмнэлгийн сувилагчид хэлсэн байгаа чи очоод шууд зүү, утас аваад ир гэсэн юмаа. Тэгээд би Ц оос “Н эгч чам руу ярьсан уу” гэсэн чинь шууд надад зүү утас аваад өгсөн юмаа. Тэгээд би эмнэлгээс авсан зүү, утсаа Н эгчид аваачиж өгсөн чинь Н эгч Б.Б ын шархыг нь оёчихсон юмаа. Тэгээд би Н эгчийг явсны дараа “Цагдаа нарт мэдэгдье” гэж Б.Б ад хэлсэн чинь “үгүй ээ ахаа хэрэггүй ээ, хоёулаа хувиараа л тохиръё цагдаад хэлэхээр бөөн асуудал болно” гээд гуйгаад байсан. Тэгээд яаж тохирох юм гэж асуусан чинь эмчилгээний зардал мөнгийг гаргачих энэ шарх хурдан эдгэчих байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье чи үнэхээр цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэж байгаа бол одоо яая гэхэв дээ” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Б.Ба нь шархаа Н эгчээр цэвэрлүүлж байгаа гээд Л ахын гэрт 7 хоног байсан. Би Л ахын гэрт Б ыг эргэх гэж очих болгонд Б.Ба “гар өвдөөд байхаар нь өвчнөө намдааж байна” гээд архи уучихсан байдалтай сууж байдаг байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Б атай уулзахад Ба надад хандаж “ахаа гар нэг л болохгүй байна дүү аймаг явж үзүүлчхээд ирье та зардал өгөөдөх” гэхээр нь би “за тэгье” гээд зардал мөнгийг нь өгсөн юмаа. Тэгээд Б.Ба тэр өдрөө аймаг яваад 2 хоноод ирсэн санагдаж байна. Аймгаас хүрч ирээд надад хандаж “намайг хотруу явж үзүүлж харуул гэж байна дүү нь хот явахаас” гэсэн. Тэгээд би Б.Б ын аав, ээж, дүү нартай нь уулзахад “за яаж шийдэх вэ” гэсэн чинь Б.Б ын аав нь “та хоёр хоорондоо тохиролцсон юм бол цагдаа, шүүхээр шалгагдаад хэрэггүй, Б аа чи бүх зардал мөнгийг нь даагаарай, би хоол хүнсийг нь даая” гэж хэлсэн юмаа. Тэгээд Б.Ба сумын төв дээр хоёр хоноод 2022 оны 06 дугаар сарын 15, 16-ны орчимд Улаанбаатар хот явсан. Тэгээд Б.Ба хотод очоод өдрийн 15.000 /арван таван мянга/ төгрөгийн төлбөртэй сувилалд хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд би Б.Б ад хандаж “чи нэгэнт эмчлүүлж байгаа юм чинь чанартай сайн газраар явж эмчлүүлээч” гэж хэлсэн. Би Б.Б ыг над руу ярьж эмнэлгийн төлбөр, эм тарианы мөнгө хэрэг боллоо гэхэд нь өөрийнхөө боломж бололцоогоор төлбөр мөнгийг нь өгч байсан. Б.Ба нь хэвтэж байсан сувилалдаа 10 хоног хэвтчихээд сувилалаасаа гарсан. Тэгээд манай сумын харьяат О гэх ламын эхнэр нь болох А гэх хүн Улаанбаатар хотод уламжлалт эмчилгээний чиглэлээр ажил эрхэлдэг гэж би сонсож байсан юмаа. Б.Ба нь сувилалаасаа гараад А гэх хүн дээр очиж эмчлүүлэхээр боллоо гэж 2022 ны 06 дугаар сарын сүүлээр хэлсэн. Тэгээд надаас “мөнгө төгрөг асуухаар нь ахад нь одоо бэлэн мөнгө алга ойрын хугацаанд олж өгье” гэж хэлсэн. Тэгээд Б.Ба нь А гэх хүнээр л эмчилгээ хийлгэж байсан юмаа. Тэрнээс хойш би Б.Б атай үе үе утсаар ярьж “биеийн байдал ямар байгааг нь асуухад миний бие сайжирч байна аа” гэж надад хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надруу яриад “ахаа мөнгө явуул дүү нь удахгүй очино, миний бие дажгүй зүгээр болчихлоо” гэж хэлэхээр нь би тэр өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг Б.Ба руу шилжүүлсэн. Тэгсэн чинь Б.Ба нь Улаанбаатар хотод нас барчихсан байна аа. Би болсон үйл явдлыг үнэн зөвөөр бүгдийг нь ярьж хэллээ. Надад өөр ярьж хэлэх зүйл байхгүй ээ. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Б.Ба нь архи уучихсан байсан. Нилээн согтолттой байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, тухайн үед болж буй үйл явдлыг ойлгох чадвартай байсан. ...Миний төрсөн дүү болох Т.Э болон Б.Ба нар нь хоорондоо гэр бүлээс гадуурх харилцаатай байсан юмаа. Үүнээс л болсон. Мөн би дүү болох Т.Э ыгаа архи уучихсан эзэнгүй хашаанд байж байхад нь загнасан чинь Б.Ба нь надруу уурлаж намайг зодож цохих гэж дайрсанаас болж уг хэрэг маргаан үүссэн гэж бодож байна. ...Миний дүүгийн гэр бүлийг үймүүлж, нөхөртэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байсан болохоор үүнээс болж хэд хэдэн удаа Б.Ба бид хоёр хоорондоо маргалдаж байсан. Үүнээс өөр хувийн таарамжгүй харилцаа байхгүй ээ. Би Б.Б ын зүүн гарын мөрний хэсэгт нь хутгаар нэг удаа дүрсэн. Үүнээс болж Б.Б ад шарх үүссэн. Би өөрөөр Б.Б ыг зодож цохисон зүйл байхгүй ээ. ...Би нийт 1.535.000 /нэг сая таван зуун гучин таван мянга / төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн”,
“...Ойролцоогоор ажлын хэсэг болон ишний урт нь 20 см орчим, шар өнгийн хуванцар иштэй хутга байсан бөгөөд би тухайн хутганы ажлын хэсэг буюу ирнээс атгаж байгаад түүний зүүн мөрний шонтгорын доод хэсэг рүү хутгалсан”
“...Би амь хохирогчид аймаг руу явж эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь 200,000 төгрөг өөрт нь бэлнээр үүний дараагаар Улаанбаатар хот руу явна гэхээр нь 800,000 түүний данс руу нь шилжүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотод очсон байхад нь 500,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирэх гэж байна гэхээр нь 300,000 төгрөг тухайн 300,000 төгрөгийг нас барахаас нь 4 хоногийн өмнө шилжүүлсэн. Би нийтдээ 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Улаанбаатар хотод байхдаа “Д ” гэх эмнэлэгт 2 удаа үзүүлээд дараа нь А эмчийн эмнэлэгт очиж зүү төөнүүр тавиулж байна. А эмч төлбөр гэж 5,000,000 төгрөг нэхээд байна гэж л хэлсэн. Өөр эмнэлэгт үзүүлээгүй. Би өдөр болгон л утсаар ярьдаг байсан. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өглөө буюу нас бардаг өдрөө 09 цагийн үед А эмчид очиж хатгалт хийлгээд тэгээд Ххххх руу явна гэж ярьж байсан. Амь хохирогч тухайн үед Улаанбаатар хотод манай дүү Т.Э тай хамт хэд хоног байж байгаад өглөө нь эмнэлэг явсан. Нас бардаг өдрөө биеийн байдал зүгээр болсон одоо нэг удаа хатгалт хийлгээд л болж байгаа гэж хэлж байсан. Мөн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед манай дүү Т.Э руу А эмчээр одоо хатгалт хийлгэх гээд эмнэлэг дээр нь хүлээгээд сууж байна гэж мессеж бичсэн байсан. Манай дүү Т.Э ад амь хохирогч нас барах өдрөө хатгалт хийлгэх гэж байхдаа бичсэн мессеж нь байгаа би түүнийг хэрэгт хавсаргаж өгмөөр байна. Манай дүү Улаанбаатар хотод байгаа”
“...Б.Б ыг хот руу эмчилгээнд явахад нь 1.200.000 төгрөг бэлнээр, дараа нь 2022 оны 7 дугаар сард 500.000, 300.000 төгрөгийг Б.Б ын өөрийн Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны 5512039429 гэсэн данс руу 2 удаагийн гүйлгээ хийж 800.000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-50, 52, 54, 2 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал),
Гэрч Б.О мэдүүлсэн “...2022 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 12 цагийн орчим манай ЭМТ-ийн бага эмч Б.Ц над руу утсаар залгаад мотоциклоос унасан хүн гарнаас нь цус гарсан байдалтай ирлээ та ирээд үзээд өгөөч гэж дуудсан. Намайг ирэхэд Б.Ба зүгээр л оёдол тавиад өгчих эмч нарт үзүүлэхгүй гээд гараад явчихсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал),
Гэрч Ц.Б мэдүүлсэн “...Б.Ба эхлээд манай өрөөнд орж ирэхдээ мотоциклоос унаад мотоциклийн толинд гараа зүсчихсэн гэж байсан. ...Т.Б намайг хутгалчихсан юм гэж хэлэхээр нь тэгвэл энэ асуудлыг цагдаад мэдэгдэх ёстой гэж хэлсэн. Мөн их эмч О ч гэсэн энэ талаар хэлэхэд цагдаад битгий хэлээрэй бид хоёр хоорондоо тохирчихсон гэж байсан” (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
Гэрч Д.Л мэдүүлсэн “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн, намайг гэртээ ирэхэд Б.Ба манайд ирчихсэн байж байсан. Түүнээс яагаад хүрээд ирэв гэхэд “хүнд хутгалуулчихаад шархандаа оёдол тавиулчихаад байж байна” гээд хэвтэж байсан. Б.Ба манайд 10 гаруй хоноод Улаанбаатар хот руу явсан, мөн манайд байхдаа нэг удаа Улиастай сум руу явж үзүүлсэн, тэгээд удалгүй Улаанбаатар хот руу явсан. ...Зүүн мөрнийхээ шонтгор ясны доод хэсэгт 3-н оёдол тавиулчихсан л харагдаж байсан, өөр биед ил харагдах шарх гэмтэл байхгүй, гар нь бага зэргийн хавдартай байдаг байсан. ...Би түүнийг хэнд, хэзээ хутгалуулсан талаар нь асууж тодруулаагүй. Өөрөө ч надад хэнд хутгалуулсан ярьж хэлээгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал),
Гэрч А.А мэдүүлсэн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр оройны 19 цагийн орчимд манай гэрт Б.Ба ирсэн юмаа. Манай гэрт хүрч ирэхдээ зүүн гарныхаа булчин хэсэгтээ “хүнд хутгалуулчихсан юмаа” гээд шархтай хүрч ирсэн юмаа. Тэгээд чи хэзээ хэнд хутгалуулчихсан юм бэ гэсэн чинь “3 хоногийн өмнө Т.Б аа ах намайг хутгалчихсан юмаа” гэсэн. Тэгээд “чи одоо эмнэлэгт үзүүлээч цагдаа нарт мэдэгдээч” гэж хэлсэн чинь “цагдаа нарт мэдэгдэж болохгүй шүү эгчээ би цагдаад шалгагдаж аймаг руу явмааргүй байна” гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт Б.Б ын нагац эгч болох Н гэдэг хүн байсан юмаа. Н гэдэг хүн эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг юмаа. Тэгээд тэр хүн Б.Ба руу уурлаад “чи ийм юм болчихоод байхад эмнэлэгт хандахгүй, эсвэл шууд надад хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт “Т.Б аа орж ирээд юу болов” гэж асуухад Н эгч “чи хүн ийм болгочихоод яасан сэтгэл амар явдаг юм, хурдхан шиг эмнэлэг яваад зүү, утас, эм аваад ир” гэж хэлсэн юмаа. Тэгээд Т.Б аа хурдхан шиг эмнэлэг яваад тухайн өдрийн жижүүр сувилагчаас эм тариа, зүү утас аваад ирсэн юмаа. Н эгч Б.Б ын гарных нь шархыг манай гэрт оёж эмчилгээ хийсэн юмаа. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд Б.Ба хэрэггүй ээ, энэ шарх хурдан шуурхай эдгэрчих байх” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн юмаа. Б.Ба шархаа эмчлүүлсэнээсээ хойш 7, 8 хоног манай гэрт амьдарсан. Манай гэрт байхдаа хааяаа нэг архи амсаж, архи уухгүй бол шарх өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны үед аймаг руу явж эмчид үзүүлчихээд буцаж ирэхдээ “яаралтай Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвт” гэж байна гэж хэлчихээд удалгүй 6 дугаар сарын 15-ны үед Улаанбаатар хот руу явчихсан. Тэгээд Улаанбаатар хотод л эмчлүүлж байна гээд яваад байсан. Тэгсэн чинь гэнэт 2022 оны 8 дугаар сарын 19-ний орой Улаанбаатар хотод Б.Ба нас барчихсан гэж ах дүү нар нь бид нарт мэдэгдсэн”
“...манайд байхдаа аймаг руу явж үзүүлнэ гэж яваад 2 хоногийн дараа ирсэн. Аймагт ямар эмчид үзүүлсэн ямар зөвлөгөө өгсөн талаар юу ч яриагүй. Удалгүй Улаанбаатар явна гээд явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 69 дэх тал),
Гэрч Д.Э мэдүүлсэн “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр орой ажил тараад гэртээ ирэхэд амь хохирогч Б.Ба нь манай хадам ээжийн гэрт ирсэн байхаар нь уулзсан. Тухайн үед нээх сүртэй зүйл яриагүй манай гэрийнхэн Төв аймаг руу яваад 7 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирсэн ба энэ цагаас эхлэн амь хохирогч манай гэрт байдаг байсан. Манайд байхдаа өглөө болгон 10 цагт эмчилгээ хийлгэнэ гээд А эмчийн эмнэлэг рүү явлаа гэж хэлээд 1 цагийн дараа буцаад гэрт ирдэг эмчилгээгээ 2022 оны 7 дугаар сарыг хүртэл хийлгэдэг байсан. Би 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хамт 7 хоног явж эмчилгээ хийлгэсэн. 2022 оны 7 дугаарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Өгөөмөр” захын зүүн талын орон сууцны хороололд байх “А ” гэх эмнэлэгт очиход А гэх эмч амь хохирогчтой уулзаад “маргаашнаас эхлээд манай хүүхдийн эмнэлэг дээр очиж зүү тавиул” гэж хэлээд ямар нэгэн эмчилгээ хийлгүй явуулсан. 7 дугаар сарын 29-ний өдөр А эмчийн хүүхдийн эмнэлэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах орон сууцны хорооллын дунд байрлалтай "Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төв" гэх нэртэй эмнэлэгт очоод 4 давхарт гараад Т гэх эмчид үзүүлээд эхний өдрөө зүүн гарын бугалганы дотор талд нь 5 ширхэг нарийн цахилгаан зүү тавьж байсан. Тухайн зүүг дээд тал нь 10 минут тавьж байсан. Т гэх эмчид 7 хоног буюу 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зүү тавиулсан дээд тал нь 10 зүү л тавьж байсан. Дунд нь 3 хоног тавиулаагүй. Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш түүнтэй дахиж яваагүй утсаар ярихаар “зүүгээ тавиулах гээд л явж байна” гэж ярьдаг байсан. Амь хохирогч надтай хамт явж байхдаа А эмчээр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй зөвхөн Т гэх эмчээр зүү тавиулсан. Амь хохирогч хатгуулна гэж ярьдаг байсан. 8 дугаар сарын 08-ний өдөр Т т зүү тавиулаад дараа нь А эмч дээр очоод гарыг нь хатгуулах гэхэд “өнөөдөр хатгаж болохгүй юм байна өдөр нь таарахгүй байна Лхагва гаригт хатгавал сайн юм байна” гэж хэлж байсан. Т гэх эмчид 7 хоног эмчилгээ хийлгэсний үр дүнд гар нь мэдээ орж арай дээрдэж байсан гэхдээ хавдар нь буурахгүй долоовор хуруу нь их хүйтэн байдаг байсан. Эмчилгээ хийлгэхээс өмнө түүний гар нь хавдартай байсан. Амь хохирогч Б.Ба нь Т гэх эмчтэй 10 жилийн дунд сургуульд хамт сурч байсан найзууд гэсэн. ...Амь хохирогч нь Ххххх аймгаас ирээд ГССҮТ-д очиж нэг удаа үзүүлсэн. Тухайн үед хэнтэй очиж үзүүлснийг нь мэдэхгүй байна. ...2022 оны 5 дугаар сарын сүүлээр Ххххх аймгийн Ц суманд архи уусан байхад нь үерхдэг байсан эмэгтэйн ах нь гэх хүн маргалдаж байхдаа амь хохирогчийн зүүн гарын бугалганы дотор тал руу нь нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэг цагдаад хэлээгүй нуусан гэсэн. Хутгалуулсныхаа дараа 3 хоног айлын амбаарт ямар ч эмчилгээ хийлгүй байж байгаад хутгалуулсан шархаа хүндрүүлсэн гэсэн. ...2022 оны 7 дугаар сарын 12-28-ны өдрийг хүртэл А эмчид зүү тавиулж байгаад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Т эмчид зүү тавиулсан. Анх А гэх эмчид амь хохирогчийн хамаатан Ц гэх хүн дагуулж очсон гэсэн. Тэгээд л эмчилгээ хийлгэхээр болсон гэсэн. ...Амь хохирогч нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байхдаа ямар нэгэн бүртгэл судалгаа хийлгэж байгаагүй. Таньдаг болохоор шууд очиж үзүүлдэг байсан. Эмчилгээ хийж байсан эмч Т нь өвчний түүх нээгээгүй шууд л зүү тавьдаг байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал),
Гэрч Г.С мэдүүлсэн “...Амь хохирогч Б.Ба нь 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотод ирээд 06 дугаар сарын 08-ний өдөр байхаа манай гэрт ирээд манайд хэд хоносон. Манайд анх ирэхэд түүний зүүн гарын бугалга хэсэг нь бага зэрэг хавдсан байдалтай хоёр гар нь хэвийн байсан тэгээд бид хоёр ярилцаж байгаад “А гэх эмчид очиж үзүүлэх үү” гэхэд “тэгье” гэхээр нь 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А " гэх нэртэй А эмчийн эмнэлэгт бид хоёр үзүүлсэн. А эмч түүнийг үзээд “мэс засалд орох юм байна” гэж хэлж байсан. Эхний өдөр зүүн гарын бугалга хэсэгтээ тосон бариатай эмтэй ороолт хийлгээд манайд очиж хоноод маргааш нь Б гэх айл руу явсан. Тухайн үед Б гэх айл эзэнгүй байсан. Амь хохирогч Б.Ба нь тосон бариагаа 10 хоног хийлгээд 10 хоног амарсан. Дараа нь зүүний эмчилгээнд явж байгаа гэж хэлсэн. Чухам зүүний бариагаа хаана хэнд хийлгэсэн талаар нь бол мэдэхгүй байна. Талийгаач Б гэх айлд байж байгаад дараа нь Э ынд байсан гэсэн. Амь хохирогч нас барахаасаа 5 хоногийн өмнө надруу залгаад “миний бие гайгүй болсон. Одоо А эмчээр цусаа авахуулмаар байна” гэж ярьж байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А эмч дээр очоод цусаа авахуулж байгаад цус алдаад тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан гэсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А эмчийн нөхөр О нь надруу залгаад Ба хагалгаанд орох гэж байна гэж хэлээд утсаа салгаад дараа нь 30 орчим минутын дараа дахиж залгаад нас барсан талаар нь хэлсэн. Би түүнийг нас барсны дараа нь эмнэлэг дээр очиж үзэхэд амь хохирогчийн зүүн бугалганы урд талын дотор хэсэгт нь 4 газарт нь хатгаж цус авсан гэмээр шархтай байсан би сайн харж чадаагүй. Би А эмчээс хэдэн удаа цус хатгасан талаар нь асуугаагүй. Амь хохирогч нас барахынхаа өмнө “А эмчид эмчилгээний төлбөр гээд 1,700,000 төгрөг өгөх ёстой” гэж хэлж байсан. “А эмч өөрөө ч энэ талаараа хэлж байсан. гэхдээ сүүлдээ авахгүй” гэсэн. Амь хохирогч манайд 5-6 хоносон. Би амь хохирогчтой 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс хойш уулзаагүй. Амь хохирогч нь зүүн гарын бугалга хэсэг нь бага зэрэг хавдсан байдалтай байсан. Биед нь ямар нэгэн зовиургүй байсан. Харин хутгалуулсан гэх газрын шарх нь бүрэн эдгэрсэн байсан. А эмч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "А " гэх уламжлалт эмнэлгийг ажлуулдаг. Өөрөө уламжлалтын их эмчээр нь ажилдаг. Би А эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байсан болохоороо таньдаг”,
“...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй үнэн зөв мэдүүлэг өгсөн учир өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...Талийгаач Б.Ба нь миний төрсөн дүү Г.Б ын хүүхэд харин Ц.А нь ээжийн зээнцэртэй гэрлэсэн манай бэр бөгөөд О.М түүний хүүхэд байгаа юм аа. ...Би Баянгол дүүргийн ........... тоотод оршин суудаг ба талийгаач дүү Б.Ба нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирээд үүнээс хэдэн хоногийн дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шиг санагдаж байгаа цаг хугацаанд манай гэрт зүүн гарын бугалга хэсэг нь нэлээн хавдсан байдалтай ирсэн. Тэгээд манай гэрт 8 хоногийн хугацаанд надтай хамт байсан ба миний хувьд Говь-Алтай аймгийн Бигэр сум руу ажлаар явах болсон учир талийгаачаас асууж зөвшөөрсний үндсэн дээр тэр өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “А ” эмнэлгийн Ц.А эмч дээр очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай юм байна гэж хэлээд зүүн гарын бугалга хэсэгт нь тосон бариатай эмтэй ороолт хийж өгөөд маргааш ирээрэй гэж хэлэхэд нь тухайн газраас гарч манайд очиж хоносон ба маргааш нь ээжийн хамаатан Л ын гэрт очихоор явсан. Үүнээс хойш огт уулзаагүй. “А ” эмнэлэг дээр талийгаач Б.Б ыг очиж Ц.А эмчид үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай юм байна гэж хэлж байсан ба тэмдэглэл үйлдэж хөтөлж байхыг бол хараагүй. Ц.А эмч нь 10 хоногийн хугацаанд эмчилгээг явуулдаг бөгөөд талийгаачийг хэд хоногийн хугацаатай ямар эмчилгээ хийлгэсэн болохыг мэдэхгүй ба ямар ч байсан уулзаж эмчилгээ хийлгэхээр болсон. Ц.А эмчийн хувьд талийгаач Б.Б ыг үзүүлэхэд гарыг хараад эмчилгээ хийхээс дургүйцэж цааш яваад гарах гэж байхад дуудаж эмчилгээ хийхээр болж байсан. Үүнээс нилээн хэдэн хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр талийгаач Б.Ба нь надтай утсаар холбогдож Ц.А эмчээр тосон бариагаа 10 хоног хийлгээд 10 хоног амраад зүүний эмчилгээг хийлгэж байгаа гэсэн ба хаана хийлгэж байгаа болохыг хэлээгүй бөгөөд удахгүй Ц.А эмчээр зүүн гарын бугалгыг хатгуулчхаад Ххххх аймаг руу буцах талаар хэлж утсаа салгасан. Талийгаач Б.Б ыг тосон бариа эмчилгээг 10 хоногийн хугацаатай хийлгэсэн эсэхийг хараагүй ба өөрөө надад бол тэгж хэлсэн. ...Би амь хохирогчийн зүүн гарын бугалга хэсгийн зургийг авч хадгалсан зүйл байхгүй ба нэлээн хавдартай харагдаж байсан. ...Миний хувьд Ц.А эмч, Б.Ба нарыг эмчилгээний төлбөр тооцооны талаар хэрхэн тохиролцсон болохыг мэдэхгүй ба амь хохирогч Б Ба нь надтай сүүлд утсаар холбогдож ярихдаа 1.700.000 төгрөгийн эмчилгээний төлбөр гарсан Ц.А эмчийг төлбөр мөнгийг нэхэж байгаа талаар хэлж мөнгө асуухад нь байхгүй талаар хэлсэн ба төлбөр тооцоог ямар байдлаар төлж барагдуулсан болохыг мэдэхгүй байна. Ц.А эмч нь өвчтөн оруулж хөшгийг татаж хаадаг болохоор ямар эмчилгээг хийдэг болохыг мэдэхгүй бөгөөд эхний удаа талийгаач Б.Б ыг очиж үзүүлэхэд бол тосон бариа эмчилгээ хийсэн ба үүнээс хойш очиж ямар эмчилгээ хийлгэсэн болохыг мэдэхгүй. Миний хувьд Ц.А эмчийг Б.Б ын зүүн бугалга, гар хэсэгт зүү, хатгуур хануур зэрэг эмчилгээг хийсэн эсэхийг огт мэдэхгүй. ...Талийгаач Б.Б ын эхний өдөр хийлгэсэн тосон бариатай эмтэй ороолт эмчилгээ нь даавууг тосонд дэвтээж эм түрхэж ороосон ороолтыг хэлж байгаа бөгөөд ямар төрлийн тос, эм хэрэглэдэг болохыг мэдэхгүй. ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ц.А эмчийн нөхөр О лам миний 96.......... дугаарын утас руу өөрийнхөө 9....... дугаарын утаснаас холбогдож энэ талаар хэлэхэд нь Гэмтлийн эмнэлэг рүү очиход зүүн бугалгын урд талын дотор хэсэгт нь 4 газарт хатгаж цус авсан гэмээр шархтай нас барсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-80, 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал),
Гэрч М.Ц мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны тоот хэлээд хороонд хүн гараа зүссэн “Өгөөмөр” хотхон 2-7а тоот утас,.. 99152513 гэсэн дугаараас 14 цаг 26 минутанд надад дуудлага хувиарласны дагуу дуудлага мэдээлэл дээр очиход хувийн эмнэлгийн өрөөнд 30 гарам насны залуу дусал хйилгэсэн байдалтай байсан. Уг залуугийн зүүн гарын бугалганы орчимд эмчилгээ хийлгэсэн /Хануур, төөнүүр/ улмаас хатгасан газраас нь их хэмжээгээр цус гарсан өвчтөн цус алдалтын шоктой даралт пульс унасан байсан. Уг залуугаас ямар асуудал болсон талаар асуухад “2 сарын өмнө Ххххх аймгийн Ц суманд хүнд хутгалуулсан. Энэ эмнэлгийн эмч нь манай нутгийн хүн болохоор ирж эмилгээ хийлгэж байна” гэж хэлсэн. Тухайн залуугийн зүслэг хийлгэсэн гэх газраас маш их хэмжээний цус гарч байхаар нь уг газар нь нэг оёдол тавьсан. Уг залуу нь тэр эмнэлэгт хатгалт хийлгэсэн бололтой эмнэлгийн ор маш их хэмжээний цус болсон байсан. Уг залуугийн хажууд эмч нь бололтой настай эгч байсан. Уг хүн ямар эмчилгээ хийсэн талаараа юу ч яриагүй нилээн сандарсан байсан. Миний зүгээс уг залуугийн зүүн гарын бугалганы урд хэсэгт цус тогтоох оёдол 1-г тавиад шархыг ариунбинт марлиар ороон гарт уян зүү тавьж даралт өсгөх диксометозон дусал хийж 500 мл натри дамнуурга ашиглаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Өвчтөн гэмтлийн эмнэлэг рүү орохдоо ухаан санаа бүдэгссэн байсан. Зүүн гарт зүслэг хийсэн хэд хэдэн шарх байсан. Цус гарч байсан хэсэг нь шинэ хуучин эсэхийг санахгүй байна. Тухайн үед уг газраас нь цус их хэмжээгээр гарч байсан.”,
“...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. ...Намайг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуудлагын дагуу "А " эмнэлгийн хойш харсан хаалгаар дотогш орж хаашаа эргэж орсон болохыг санахгүй хоёр ортой өрөөнд ороход 30 орчим настай эрэгтэйн зүүн гарын бугалга шууны дээд 3/1 хэсгээс их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэгээд намайг үзлэг хийхэд зүүн гар нэлэнхийдээ хавдартай олон тооны шивнүүр эмчилгээний хатгагдаж зүсэгдсэн шархтай цус алдаж байхад цусыг тогтоох чангалуур эмчилгээг хийж судсанд уян зүүн тавьж шингэн сэлбэж гэмтлийн эмнэлэг яаралтай хүргэж өгсөн. Миний хувьд тухайн үед цус алдаж байна гэсэн дуудлага авсан учир аль болох хурдан очиж тусламж үйлчилгээ үзүүлэхээр яарч явж орсон болохоор яг ямар өрөө рүү орсон болохыг санахгүй байна. ...Тухайн үед биед үзлэг хийхэд болон гаднаас орж ирэхэд гаднаас их хэмжээний цус алдсан байдалтай ирсэн гэж үзэх тийм нөхцөл байдал ажиглагдаагүй ба уг өвчтнийг уг өрөөнд эмчилгээ хийлгэж байгаад цус алдсан гэж үзсэн. Уг өрөөнд байсан өвчтөнөөс их хэмжээний цус гарсан байсан ба гаднаас орж ирсэн эсвэл удсан бол хатах байсан боловч тийм ул мөр байгаагүй зөвхөн шингэн цус гараад удаагүй байдалтай байсан. ...Намайг дуудлагын дагуу очиход тухайн өрөөнд уг эмнэлгийн эмч гэх настай эмэгтэй нэг залуу байсан ба уг настай эмэгтэй эмч надад хэлэхдээ нутгийн хүүхдийг ирэхэд нь эмчилгээ хийж байхад судас дайрах шиг боллоо гэж хэлж байсан. Уг өвчтөн нь цус алдсаны улмаас ухаан балартаж ярих боломж муу байсан учир цус алдаж байгаа шалтгааныг тодруулж асуугаагүй. ...Би талийгаачийг үзээд цус алдалтын хурц шок болон зүүн гарын олон тооны шарх гэж үзэж чангалуур, цус тогтоох болон шингэн сэлбэх эмчилгээг яаралтай үзүүлж гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би тухайн эмчилгээг тухайн өдрийн дуудлагын хуудсанд тэмдэглэж гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-85 , 2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал),
Гэрч О.М мэдүүлсэн “...Би Ххххх аймгийн Ц сумын дунд сургуульд сурч байгаад 2000 онд Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед манай нөгөө ангид амь хохирогч Б.Ба нь сурдаг бид хоёр ч хоорондоо хамаатан садны харилцаа холбоотой болохоор найзалдаг байсан. ...2022 оны 07 дугаар сарын 27-ний өдөр амь хохирогч Б.Ба нь над руу утсаар ярьж байгаад хүргэн Э ын хамт над дээр ирсэн. Анх над дээр ирэхдээ зүүн гарын бугалга хавдартай байсан. Намайг үзлэг хийхэд зүүн мөрний сүлжээс хэсгээрээ эмзэглэлтэй, оёдол тавьсан бугалга хавдартай байсан. Түүнээс дээр шархаа хэзээ яаж авсан бэ ? гэж асуухад 2022 оны 6 дугаар сарын 01-ний шөнө Ххххх аймгийн Ц суманд Б аа гэх хүн хутгаар зүүн мөрний сүлжээс хэсэг рүү нь нэг удаа хатгасан гэж хэлсэн. Би тухайн үед зүүн гарын мэдээ алдсан сувгуудад нь зүү тавьсан. Үүний дараагаар хэд хэдэн удаа зүүн гарын мэдээ алдсан сувгуудад нь зүү тавьж эмчилгээгээ хийсэн. Амь хохирогч над дээр анх ирэхдээ "Д " гэх эмнэлэгт үзүүлээд эмчийн бичигтэй байсан. Эмчийн бичигт амь хохирогчийн зовиурыг нь бичээд мөрний сүлжээсний гэмтэл гэсэн онош тавиад “сойлт хийх, мөн эмэн эмчилгээ, зүү төөнүүр хийлгэ” гэсэн байхаар нь би түүнд зүү төөнүүрийн эмчилгээ хийлгэсэн. Амь хохирогч манай ээж дээр очиж эмчилгээ хийлгэсэн үгүйг нь бол мэдэхгүй. ...Зүү төөнүүрийг эмчилгээний суваг, цэгийг дагуулж тавьдаг. Амь хохирогчид эмчилгээний зарчмаас шалтгаалж 5-7 зүү тавьсан. Би тухайн эмчилгээг "Д " гэх эмнэлэгийн эмчийн бичиж өгсөн эмчийн заалтын дагуу хийсэн. Зүүн гарын бугалга, шуу, сарвуу хэсэгт зүүний сувгууд дагуу тавьсан. Эхний 3 удаагийн зүү тавилтаар гарын сарвуу нь хөдлөх шинж тэмдэг илэрч байсан ба амь хохирогч энэ талаараа ч өөрөө хэлж байсан. Би уламжлалтын эмчээр 10 жил ажиллаж байгаа. Би амь хохирогчийн шарх руу огт зүү тавиагүй. ...Зүүн гар мэдээ алдаж аль сүлжээс гэмтсэнээс хамаараад хуруу, гар, үе, шуу мэдээ алддаг, гар даагдахгүй, хавдах, хавдсан хэсэг хатуурах шинж тэмдэг илэрдэг. Амь хохирогчийн хувьд мэсний гэмтэл учраас зовиурууд нь харилцан адилгүй байдаг. Би түүнийг “гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл” гэж хэлэхээр “мөнгө байхгүй байна. Хэрэв Б аа мөнгө өгвөл би гэмтлийн эмнэлэгт үзүүлмээр байна” гэж ярьдаг байсан.”,
“...2022 оны 7 дугаар сарын дундуур ээжийн эмнэлэг дээр анх удаа талийгаачтай таарахад гар гэмтсэн явж байна гэсэн тэгээд ойр зуурын юм яриад өнгөрсөн. Дараа нь миний ажил дээр ирэхэд нь юу болсныг асуухад Б аад гарандаа хутгалуулснаас болж хавдаж аймагт үзүүлээд хот руу ир гэсэн ирсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн чинь намайг физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн учраас чам дээр ирлээ гэсэн. Тэгээд мөнгө төгрөг байхгүй гэж гуйгаад байхаар нь 14 хоног эмчилгээ хийж өгье гэж бодоод 3-4 удаа шарлага хийж зүүний суваг эмчилгээний дагуу зүү тавьж өгсөн”
“...Би хэдэн өдөр эмчилгээ хийсэн болохыг тодорхой санахгүй байгаа ба анх ирсэн өдөр нь бүртгэж аваад өдөр болгон төлбөр бодогдох учир бүртгэлд аваагүй бөгөөд амь хохирогч Б.Ба нь над дээр 5-6 удаа ирж эмчилгээ хийлгэсэн шиг санагдаж байна. Анх удаа ирэхэд 15 маягтаар бүртгэж авсан бүртгэл байгаа бөгөөд эмчилгээг тогтвор суурьшилтай хийлгэж үр дүн гаргаж чадаагүй учир бүртгэлийг үргэлжлүүлж хөтлөх боломжгүй байсан. ...Ц.А нь Б.Б ад үзлэг хийж эмчилгээ хийх талаар надад урьдчилан хэлж мэдэгдсэн зүйл огт байхгүй. ...Би оношийг тогтоож анхны үзлэг хөтлөөд зүүний эмчилгээний талаар өдөр бүр тэмдэглэл хөтөлж байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулаагүй үйлдлээ дотоод журмаараа шалгуулж буруутай болох нь тогтоогдож 3 сарын хугацаатай сахилгын арга хэмжээ авхуулсан. Энэ асуудал нь Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Монголд Улсад мөрдөгдөж байгаа эмчилгээ үйлчилгээний стандартыг зөрчөөгүй харин байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэж үзэж бодож байгаа. ...Би амь хохирогч Б.Б аас эмчилгээ үйлчилгээ үзүүлсний төлбөр тооцоог огт аваагүй ба эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн талаар тэмдэглэлийг бүрэн хөтөлж бүртгэлд аваагүй асуудлаас үүдэн арга хэмжээ авхуулж цалингийн 20 хувийг 3 сар хасуулах сахилгын арга хэмжээ авхуулсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 90-91, 239-240, 2 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал),
Гэрч Т.Т мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд гэртээ байхад хадам ээж А өөрийнхөө 99.......... дугаараас надруу залгаад “ажил дээр хүнээс цус гараад байна гялс хүрээд ирээч” гэхээр нь би шууд хадам ээжийн ажил болох "А " гэх эмнэлэг дээр ганцаараа очиход 1 давхарын өрөөнд хадам ээж үл таних залуутай байсан ба тухайн залуугийн зүүн гарын бугалга хэсэгт хадам ээж А боолт хийгээд гараараа дарсан байдалтай байсан. Үл таних залуу юм ярихгүй дуугүй сууж байсан ба ээжийн асуусан асуултанд хариулаад сууж байсан. Би үл таних залуугаас “танд зовиур байна уу” гэхэд толгой эргэж байна гэж хариулж байсан. Түүний даралтыг үзэхэд 90/50 байсан ба түүний хөлс нь гарсан толгой эргэж байна гэсэн зовиуртай байсан. Би түүний зүүн бугалганы боолтыг нь авч үзэхэд 2-3 хатгагдсан шархтай байсан ба түүнээс нь цус гарч байсан. Тухайн шарх нь шинэ хуучин гэдгийг хэлж мэдэхгүй. Тэгэхээр нь би өөрийнхөө 991......... дугаараас 103 руу "Хүн гараа дрилэнд авчихлаа" гэж дуудлага өгсөн, яагаад гэхээр би өмнө нь 103-т ажиллаж байсан болохоор эмнэлэг дээр гэвэл дуудлаганд ирдэггүй болохоор нь тэгж дуудлага өгсөн. Удалгүй 103-ын эмч /Ц / ирж үзээд зүүн бугалганы шарханд нь нэг оёдол тавиад” Гэмтэл согог судлалын үндэсний төв” рүү авч явсан би өөрөө хамт эмнэлэгийн машинд сууж явсан. ...Би амь хохирогч Б.Ба гэх хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр л анх хадам ээжийн эмнэлэг дээр тааралдсан. Манай хадам ээжийн эмнэлэг дээр 2-3 удаа ирж байсан гэсэн, чухам эмчилгээ хийсэн үгүйг нь бол мэдэхгүй. Намайг очдог өдөр бол эмчилгээ хийгээгүй байсан. Амь хохирогч биедээ учирсан гэмтлээ хэзээ хаана яаж авсан талаараа надад юм хэлээгүй, гэмтлийн эмнэлэгийн цагдаа бүртгэж байхад “Ххххх аймагт хүн хутгалуулсан” гэж хэлж байсан. Гэмтлийн цагдаа хутгалсан хүнийх нь талаар асууж байх шиг байсан би энэ талаар нь сайн санахгүй байна. Би эмнэлэг явж байхдаа түүнээс регистрийн дугаар болон ар гэрийнхэн утсыг нь асуусан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал),
Гэрч Т.Э мэдүүлсэн “...Манайх хөдөө Ххххх аймгийн Ц суманд өөрийнхөө бод малыг талийгаач Б.Б ын гэрт тавьдаг байсан. Манай нөхөр Л.Д гийн ээжийн талын хамаатан гэдгээр нь сайн мэддэг байсан. Би 2022 оны 8 сард хүүхдийн хамт хотод охин Д гийн түрээсийн байр болох ХХХХ тоот гэрт нь ирсэн. Тэгэхэд талийгаач Б.Ба хотод ирсэн эмчилгээ хийлгээд хүргэн ах Б ынд байгаа гэж над руу утсаар холбоо барьж байсан. Тэгээд тэр айлын хүн нь хөдөө явчихлаа гээд манайд ирж 6 хоног байсан. Тухайн үед талийгаач Б.Ба 13-р хороололд “ХХХ” хотхонд байдаг хувийн эмнэлэгт эмч дээр очиж, гарандаа боолт эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би 07 цагийн үед барилга дээр ажил хийхээр гарсан. Тэгэхэд талийгаач Б.Ба миний дараа 09 цагийн үед гараад явсан гэж охин надад хэлсэн. Тэгээд өдөр 10 цагийн үед талийгаач Б.Ба надруу залгаад "би эмч дээрээ ирсэн. Өнөөдөр хатгуулах гээд сууж байна" гэж хэлсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед миний урд талд 2 хүн байна, түүний дараа би орно гэж надруу мессеж явуулсан байсан. Тэрнээс хойш утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд өдөр 16 цагийн үед 99-тэй дугаараас надруу залгаад “Гэмтлийн эмнэлэгээс эмч ярьж байна, Б.Б ын ар гэрийнхэн мөн үү” гэж асууж байсан. Тэгээд “юу болсон талаар асуугаад яагаад гэмтэл дээр очсон юм гэж асуухад яаралтай хагалгаанд орохоор боллоо” гэж хэлээд тасалсан. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад гэрээсээ солих хувцас авах гээд гэрлүүгээ явсан. Тэгээд буцаад эмчрүү нь залгаад “ямар хагалгаанд орж байгаа талаар асуухад 19:30 цагийн үед талийгаачийг нас барчихлаа” гэж эмч нь хэлсэн. ...Талийгаачийн биеийн байдал хэвийн зүгээр байсан. Талийгаач 2022 оны 5 сард хүнд зүүн гарынхаа булчин мөр хэсэгтээ хүнд хутгалуулаад хотод ирж эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Шархандаа боолт эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Шархаа надад үзүүлэхэд хатгуулсан хэсэг сорви тогтоод аньчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...Би эмнэлэг дээр нь хамт очиж байгаагүй. Манай нутгийн А эмчийн хувийн эмнэлэгт зүүн гарандаа эмчилгээ хийлгэж байгаа, зүү тавиулж байгаа гэж талийгаач хэлж байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэж байх явцдаа бие нь зүгээр байсан. Өөрөө гараад эмчилгээндээ явдаг байсан. Ямар нэгэн өвдөж зовиурласан газар байгаа талаар огт хэлж байгаагүй. ...Өглөө нь А эмчид үзүүлээд хатгуулаад маргааш нутаг буцна” гэж ярьж байсан. Тэгээд өдөр нь 16 цагийн үед 99-тэй дугаараас Гэмтлийн эмнэлэгийн эмч байна гэж ярьж байсан. Яагаад талийгаачийг Гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээнд орсныг надад хэлээгүй.”
“...Миний хувьд амь хохирогч Б.Б атай хамтран амьдрагч байсан ба Ц.А г бол нэг нутгийн бариа засал хийдэг эмч гэдгээр нь таних бөгөөд О.М ыг түүний хүүхэд бариа засал хийдэг гэж сонсож байсан. Ц.А , О.М нартай ямар нэгэн садан төрлийн хамаарал байхгүй бөгөөд огт уулзаж байгаагүй. ...Намайг 2022 оны 4 дүгээр сард Ххххх аймгийн Ц сумын “Хана” нэртэй газарт мал төллүүлчхээд 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод охины түрээсэлж оршин суудаг Баянзүрх дүүргийн ........... тоот гэрт нь ирэхэд Б.Ба утсаар холбогдож А эгчээр бариа эмчилгээ хийлгэж байгаа болохоор ядраад Э ахын гэрт ганцаараа хоол хийж чадахгүй хэцүү байгаа талаар хэлэхэд нь хүрээд ир гэж дуудахад тухайн өдрөө ирсэн. Б.Ба нь манайд ирэхдээ зүүн гараа хутгалуулж гэмтээсэн талаар хэлсэн ба ямар нэгэн эмзэглэл зовиур байхгүй байсан бөгөөд шархыг задалж үзэхэд хавдар багатай эдгэрсэн байдалтай харагдаж байсан ба Б.Ба хэлэхдээ А эмчээр бариа засал хийлгэж зүү тавиулах эмчилгээ хийлгэж байгаа болохоор салхи оруулж болохгүй гэж хэлж байсан бөгөөд тухайн үед гарных нь зургийг өөрийн утсан дээр дарж авч байсан боловч утсыг эвдэж хаясан болохоор зураг байхгүй. ...Манай гэрт амь хохирогч Б.Ба нь зүүн гарын бугуй шуунд хатгалт, хануур хувиараа болон эмч мэргэжилтэй хэн нэгэн хүнээр хийлгэсэн зүйл огт байхгүй. ...Амь хохирогч Б.Ба нь Ц.А эмчийн ажиллуулдаг “А ” эмнэлэг рүү хамт очих талаар хэлдэг байсан боловч миний хувьд хамт очиж байгаагүй бөгөөд хатгуулахаар биеийн байдал хэвийн ямар нэгэн гарнаас нь цус гарсан зүйлгүй явна гэх 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөө ч мөн хамт явъя гэхэд нь маргааш буцах талаар хэлж байсан учир зардал мөнгийг нь олж өгөх санаатай барилга дээр ажиллахаар явахад толгой угаачхаад гарлаа гэж хэлээд үлдсэн. Би Б.Б ад Ц.А эмчийг ямар онош тавьж ямар эмчилгээ хийж байсан болохыг мэдэхгүй ба Б.Ба нь надад хэлэхдээ хатгалт хийнэ гэсэн гээд 3 хоногийн турш А эмчийн өгсөн цус шингэлдэг гэх нэрийг мэдэхгүй тан / Ургамлын зүйлийг нүдэж нунтаглан/ ууж байгаад эмнэлэг рүү нь явж очсон. Б ын хувьд миний мэдэхийн А эмч дээр очно гэж 3 удаа явсан ба сүүлийн удаа яваад эргэж ирээгүй. Би Ц.А эмчийг Б.Б ад эмчилгээ хийхээс татгалзаж барьсан талаар сонсож байгаагүй бөгөөд Б.Б ын авга ах С нь түүнийг дагуулж очиж эмчилгээ хийлгэх болсон талаар бол мэдсэн. ...Б.Ба нь надад хэлэхдээ төлбөр мөнгийг өгсөөр байгаад явах зардалгүй боллоо гэж хэлж байсан ба хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан талаар нь асууж байгаагүй болохоор мэдэхгүй. Намайг харж байхад ямар нэгэн төлбөр төлж дансаар мөнгө шилжүүлж байгаагүй. ...Амь хохирогч Б.Ба нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмчилгээ хийлгэхээр А эмч түүний эмнэлэг руу явахдаа зүүн гарын бугуй шуунд хатгалт хануур хийлгээд гарсан зүйл байхгүй бөгөөд хэсэг хугацааны дараа намайг ажил дээр очоод удаагүй байхад Б.Ба над руу өөрийнхөө 802........ дугаарын утаснаас миний 802............ дугаарын утсаар холбогдож миний урд нэг хүн байна түүний дараа хатгуулахаар орно гэж хэлж байсан ба үүнээсээ хэсэг хугацааны дараа буюу 12 цаг 30 минутын орчимд А эмчээр хатгуулах гэж байна гэж зурвас бичиж байсан бөгөөд зурвас байхгүй. ...Ц.А эмч нь Б.Б ын зүүн бугалга, гар хэсэгт зүү, хатгуур хануур зэрэг эмчилгээг хийсэн эсэхийг Б.Б атай дахин уулзаагүй болохоор мэдэхгүй бөгөөд хамгийн сүүлд над руу хатгуулах гэж байна гэж зурвас бичсэн. ...Би гэрч Б.Б гаас гаргаж өгсөн "Гэрч Т.Э нь амь хохирогч Б.Б атай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гар утсаар харилцсан захидлын хуулбар 1 хуудас" гэх материалыг мэднэ. Уг харилцсан баримт нь миний эвдэрч хаясан утсан дээрээс Б.Б д гаргаж өгсөн баримт мөн байна. Энэ баримт дээр байгаа захидал нь талийгаач Б. Б ын над руу бичсэн зурвас байгаа юм. Энэ зурвасыг одоо гаргаж өгөх боломжгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-101, 2 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал),
Гэрч Б.Н мэдүүлсэн “...Би 2022 оны зун амралтаараа Ххххх аймгийн Ц суманд гэртээ байсан, он сарыг нь сайн санахгүй байна, 6,7 сарын үед манай үеэл Л гийн эхнэр А намайг “ирж цай уу” гэж дуудсан. Тэгээд өдөр 12 цагийн үед гэрт нь очиход амь хохирогч Ба очсон байсан. Тэгээд Ба “биеэ үзүүлье” гэж хэлж байсан. Тэгээд цайгаа уучаад Б ыг үзэхэд зүүн гарын булчин хэсгээ бинтээр боосон байсан. Тэгээд боолтыг нь задлаад үзтэл 1 удаагийн хатгагдсан шархтай, шарх нь ангайсан байдалтай байсан. Тэгээд би “яагаад оёдол тавиагүй юм, бохир орлоо ш дээ” гэж хэлэхэд “цус нь тогтсон зүгээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ба “зүү утас олдохгүй байсан” гэж хэлж байсан. Тэгээд “эмнэлэгт очоод эмч байхгүй байхаар нь сувилагчаар боолт хийлгэсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би сумын эмнэлэг рүү залгахад эмч нь байхгүй байсан. Тэгээд тэр өдөр гарч байсан сувилагчтай нь “Б ад оёдол тавихгүй бол болохгүй байна, зүү утас байвал өгөөд явуулчих” гэхэд байхгүй гэж хэлсэн. “Төрөхөөс олоод өгөөд явуул” гэж сувилагчид нь хэлээд утсаа салгасан. Тэгээд Б аас хэзээ, хэн ингэсэн цагдаад мэдэгдсэн талаар асуухад “цагдаа дуудаагүй, оёх гэсэн зүү утас олдоогүй” гэж хэлсэн. Тэгээд хэн ингэсэн юм энэ суманд байгаа юмуу гэхэд байгаа гэж хэлээд Ба утсаар хүнтэй яриад байсан. Тэгээд удалгүй Монгол дээл өмссөн 40 орчим насны туранхай өндөр залуу ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь тэр залуугаас “чи хутгалсан хүн нь юмуу” гэхэд юм дуугарахгүй дуугүй зогсоод байсан. Тэгээд би тэр залууд хандан “эмнэлэг рүү яваад зүү утас, ариутгалын бодис, бинт спирт хөвөн олоод ир” гээд явуулсан. Тэгээд тэр залуу нэлээд хугацааны дараа эмнэлэгийн зүү утас, ариутгалын бодис аваад ирэхээр нь би Б ын шархыг нь ариутгаж цэвэрлэж байгаад 2 оёдол тавиад боолт хийгээд өгсөн. Тэгээд би Ба болон нөгөө залуу гэрт байсан хүмүүст хандан “цагдаа дууд, наадах чинь хутга шөвөгний асуудал мэдэгдэхгүй бол болохгүй” гэж хэлэхэд Ба “дуудлага өгөхгүй” гээд уурлаад аашлаад байсан. Тэгэхээр нь би эмчилгээ хийлгэх ёстой гээд эм тариа бичиж өгөөд би гараад явсан. Тэгээд би тэрнээс хойш Б атай дахиж уулзаагүй байж байгаад 2 хоногийн дараа хот руу буцсан. ...Тухайн үед Ба намайг очиход ирсэн сууж байсан. Тэгээд зүүн гарынхаа булчин хэсгийг боосон байдалтай байсан. Тухайн шарх нь 1,5 см орчим урттай 1 удаа хатгагдсан шархтай байсан. Тэгээд өөрөө хэлэхдээ “3 хоногийн өмнө ийм асуудал болсон” гэж хэлж байсан. Тухайн үед биеийн байдал нь хэвийн зүгээр байсан. ...намайг үзэхэд шарх нь ангайсан хатсан байдалтай, цаанаас нь өөх нь бурзайсан байдалтай байсан. Тэгээд намайг гуйгаад шархыг нь янзлуулах гээд хандахаар би шархыг нь цэвэрлээд 2 оёдол тавьсан, эмчилгээ бичиж өгөөд “эмнэлэгт үзүүлээрэй, цагдаад мэдэгдээрэй” гэж хэлээд гарсан. Тухайн үед цус алдсан шинж тэмдэг байхгүй, эмнэлэгийн тусламж яаралтай авах шаардлагагүй байсан. Би эмч хүнийхээ хувьд ямар ч хүнд цаг алдалгүй эмчилгээ хийх үүрэгтэй. Эмнэлэгийн эмч нь байхгүй, ганцхан сувилагч байсан учраас би арга хэмжээ авч Л гийн гэрт эмчилгээ хийсэн байгаа. ...Би хотод ирээд 20 орчим хоногийн дараа буцаад Хххх-д очиход Ба над руу залгаад “хотод эмчилгээ хийлгэж байгаа, гар гайгүй болсон одоо би харимаар байна. Зардал хэрэгтэй байна, та надад 150.000 төгрөг зээлээч, аавынд очоод миний малнаас 1 хонь авчихаарай” гэж ярьж байсан. Тэгээд би тухайн 150.000 төгрөг шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал),
Гэрч Ж.Ба мэдүүлсэн “...Би тухайн өдөр Ба гэх хүнд үзлэг хийсэн.Түүний бие маш хүнд ухаан санаа бүдэг асуусан асуултанд ганц нэгд нь хариулж байсан. Зүүн гарын бугалганы дотор талд олон тооны жижиг хатгагдсан зүсэгдсэн 2 том шарханд нь оёдол тавигдсан, зүүн гарын бугалга, хаван ихтэй идэвхтэй цус алдалттай мөчдийн үзүүр хүйтэн, хөхөлбий байсан. 2 том шархнаас нь бүлэгнэсэн цус гарсан, түүний ойр орчимд нь олон тооны хатгагдсан шархтай байсан. Б.Б ын биед үүссэн шарх нь шинэ байсан. ...Тухайн өвчтөн хэзээ хаана яаж гэмтсэнээ нарийн тодорхой хэлээгүй, Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч хувийн эмнэлгээс цус алдсан асуумжтай өвчтөнийг тээвэрлэж хүлээн авах тасгийн эмчид хүлээлгэж өгсөн. Зүүн бугалганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх цочмог цус алдалт гэсэн оноштой тохирч байна. ...Үүнд яг нарийн хугацаа тоолох боломжгүй, идэвхтэй цус алдаж байгаа үед амь нас эрсдэх эрсдэлтэй. Тухайн өвчтөн идэвхтэй цус алдалттай биеийн байдал маш хүнд байдалтай байсан тул амь насыг аврах, зүүн гарын судасны гэмтлийг шалгах зорилгоор мэс заслын эмчилгээний үед өвчтөний артерийн даралт унаж зүрх зогссон. 08 дугаар сарын 19-ний өдөр үзэхэд цусан бүлэн нөж үүссэн, идэвхтэй цус алдалттай байсан. Цусан нөж бүлэн үүссэн тохиолдолд амь насанд аюултай. Сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч үр дүн өгөхгүй өвчтөн нас барсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дахь тал),
Гэрч Д.Д мэдүүлсэн “...Би Ба-ыг танина. Б.Б-ыг нэг сумын ах ээжийн найз гэдгээр нь мэднэ. ...Би 2022 оны 08 дугара сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ХХХ хороо “ХХХ”, “ХХХ” хотхоны голд байрлалтай хаягийг тодорхой хэлж мэдэхгүй нийтийн байрны Х давхарт Х тоот шиг санагдаж байгаа нийтийн байрны өрөөнд ээж Т.Э , дүү Д.Мөнгөнбаатар нарын хамт оршин суудаг байхад үүнээс 3 орчим хоногийн өмнө танил ах Б.Ба нь эмчилгээ хийлгэж байгаа гэх миний нэрийг мэдэхгүй эмнэлэгтэй ойролцоо гэж манай гэрт ирж хамт байх болсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ххххх аймгийн Ц сум руу явах талаар хэлж 2022 оны 08 дугаар сарын 19-ний 09 цагийн орчимд толгойгоо угаачихаад 10 цагийн орчимд гарны шархыг хатгуулна гэж гарч яваад буцаж ирээгүй. Б.Ба ах нь манайд 3 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа гэж байхдаа 10-11 цагийн орчимд явж 13-15 цагийн орчимд ирдэг байсан ба хүн ихтэй байдлаас үүдэн хүлээж байгаад эмчилгээ хийлгэж байгаа гэж байсан. Б.Ба ах нь манай гэрт байх хугацаандаа огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд сүүлд гарахдаа мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. ...Б.Ба ах нь манай гэрээс гарахдаа ил харагдах гэмтэл шарх, цус алдалт зовиур байхгүй толгойгоо өөрөө угааж гарч явсан ба зүүн гарын шархыг зориулалтын бинтээр /ариун боолт/ боосон харагдаж байсан. ...Тухайн өдөр Б.Ба ах нь надад хэлэхдээ өнөөдөр хатгалт хийлгүүлэх ёстой тэгээд маргааш сум руу явна гэж хэлээд 10 цагийн орчимд гарсан ба миний хувьд уг эмнэлэг рүү нь хамт очиж хаана байдаг болохыг тодорхой асууж байгаагүй болохоор түрээсэлж байсан байрнаас хэр зайтай болохыг мэдэхгүй ба Б.Ба ах надад хэлэхдээ ойрхон урагш бага зэрэг алхаж ордог гэж хэлж байсан бөгөөд яг гарахдаа А эгчээр хатгуулаад ирье гэж хэлсэн. ...Б.Ба ах нь манай гэрээс А эгчээр хатгуулна гэж гарч яваад эмнэлэг дээр очоод хүлээж байхдаа ээж Т.Э руу мессэж бичсэн байсан ба уг мессэжийг нь нас барсаны дараа нь өөрийн утсан дээр зургийг дарж авсан байсан болохоор үүнээс хугацааг харж тодорхой хэлж байгаа юм аа. Миний гар утсан дээр ээж болон Б.Ба ах нарын хоорондоо харилцсан зурвас болон тухайн үед 99152513 гэсэн дугаараас эмнэлэг дээр байна гэж 13:45, секунт, 1 минут 1 секунд ярьсан байсны зургийг дарж авсныг гаргаж өгөх болно.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 231 дэх тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 113-116 дахь тал),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дугаар 11735 Өвчний түүх “...Зүүн бугалга хаван хавдартай олон тооны зүслэг хийсэн оёдол тавигдсан шархтай” (1 дүгээр хавтаст хэргийн 125-141 дэх тал),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 2211 тоот дүгнэлт “...Талийгаачийн биед зүүн бугалгын артерийн судасны хатгагдсан, зүсэгдсэн шарх бугалгын хэсгийн олон тооны гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл болно. ...Талийгаач нь элэгний өөхөн хувирал өвчтэй байжээ. ...Талийгаачийн зүүн бугалгын артерийн судасны хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. ...Талийгаач нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний 19 цаг 35 минутад нас баржээ. ...Талийгаач нь гуравдугаар булгийн цустай байжээ” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 143-148 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 861 тоот дүгнэлт “...ШШЕГ-н шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2211 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ххххх аймгийн ШШХ-н шинжээч эмч Т.О 2023 оны 194 дугаартай дүгнэлтийг гаргахдаа ГССҮТ-н өвчний түүхийг судалсан байх ба дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий зүүн мөрний мэдрэл гэмтсэн байдлыг дүгнэлтэндээ тусгаагүй байна. Уг гэмтлийг дүгнэлтэндээ тусгасан ч гэмтлийн зэргийг тухайн үед хүндэвтэр гэж дүгнэхээр байжээ. ...Талийгаач нь зүүн бугалганы артерийн /А.Вгаchialis/ хатгагдаж зүсэгдсэн шархнаас цочмог цус алдаж цус алдалтын шокод орж нас баржээ. Талийгаачид 2022.06.01-нд зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх, мөрний мэдрэлийн ширхгийн гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Харин 2022.08.19-ны өдөр зүүн бугалганы артерийг гэмтээсэн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэгдсэн байх ба артерийн судаснаас цочмог цус алдаж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 ба 3.3.3-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Хүний том артерийн судаснаас цочмог цус алдах үед шокын зэрэг хүндэрч амьсгал зүрх судас зогсох хүртэлх хугацаанд хэсэг зуур амьд байх боломжтой ба үргэлжлэх хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй. ...Талийгаачийн зүүн бугалаганы артерийн хатгагдсан, зүсэгдсэн шархыг уламжпалт эмнэлэгт хатгуур, хануур хийх үед гэмтээсэн байх боломжтой. ...Талийгаачийн зүүн бугалаганы олон тооны хатгагдсан шарх, цус хуралт нь зүүн бугалаганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх хоорондоо шалтгаант хамааралтай буюу ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Арьсны гадаргуун хатгагдаж зүсэгдсэн шархыг ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой. ...Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч М.Ц ийн үзүүлсэн гэх эмнэлгийн тусламжийн баримт хэргийн материалд үгүй тул дүгнэлт өгөх боломжгүй. ГССҮТ-д 2022.08.19-нд хийгдсэн оношилгоо, мэс засал эмчилгээ үхэлд хүргээгүй бөгөөд Монгол улсад мөрдөгдөж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартын дагуу хийгдсэн байна. ...Б.Б ын ГССҮТ-д эмчлүүлсэн тухай өвчний түүхийг хавтаст хэрэгт хавсаргасан байна, харин хувийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тухай ямар нэг баримт үгүй байна. ...Б.Ба нь зүүн бугалаганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокод орсон тул амь насыг аврах боломжгүй байжээ. Хохирогч 2022.06.01-нд зүүн бугалганы мөрний мэдрэлийн ширхгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх аваад эмнэлгийн анхан шатны тусламж авалгүй нянгийн халдвар- үрэвслээр хүндрүүлсэн нь нас барах шалтгаан болоогүй” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 18-22 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дугаар 1168 тоот дүгнэлт “...Урьд гаргасан №2211, №861, №000000194 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Амь хохирогч нь зүүн бугалганы тараагуур /артер/ судасны өмнөд ханын хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас цочмогоор цус алдан цус алдалтын шоконд орж нас баржээ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.3.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...Амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Зүүн бугалганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үүссэн даруйд цочмог явцтайгаар их хэмжээний цус алдах бөгөөд цус алдалтын шокд орж нас барах хүртэл цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Зүүн бугалганы артерийн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хатгуур, хануур хийх үед үүсэх боломжтой. ...Хэргийн материалд буй гэрэл зургийн үзүүлэлт дэх зүүн бугалганы хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэргийн материалд Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн жижүүр эмч М.Ц ийн амь хохирогч Б.Б ад үзүүлсэн гэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримт бичиг байхгүй байна. ГСС7Т-Д 2022.08.19-нд хийгдсэн оношилгоо, мэс засал эмчилгээ нь үхэлд хүргээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмаар үзүүлсэн байна. ...Амь хохирогч Б.Б ад Ххххх аймгийн Ц сумын төвд гэрч Б.Н гийн хийсэн эмчилгээ түүнийг үхэлд хүргээгүй, анхан шатны тусламж үйлчилгээг мэргэжлийн хүрээнд үзүүлсэн байна. ...2022.06.18-ны өдрийн “Д ” эмнэлгийн электрофизиологийн дүгнэлтэд зүүн мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, зүүн бугалга шууны мэдрэл татагдаж гэмтсэн гэжээ. Тухайн мэдрэлийн сүлжээ, шууны мэдрэлийн гэмтэл нь хавтаст хэрэг дэх анх хэрэг гарсан буюу 2022.06.01-ний өдөр үүссэн байх боломжтой бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавтаст хэрэгт талийгаач Б.Ба нь 2022.06.17, 2022.06.21, 2022.06.20, 2022.06.28, 2022.06.30, 2022.07.01-ний өдрүүдэд ГССҮТ-д амбулаториор үзлэг хийлгэсэн болон 2022.08.19-ний өдрийн яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очиж мэс засалд орох үеийн өвчний түүх тусгагдсан байна. ...Амь хохирогчийн үхэлд хүргэсэн зүүн бугалганы артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийг үүссэн даруйд нэн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой боловч мэс ажилбар хийгдэх үед цус алдалтын улмаас шокын байдал гүнзгийрсэн байсан тул амь нас аврагдах боломжгүй байжээ. Амь хохирогчийн биед 2022.06.01-ний өдөр үүссэн мэдрэлийн сүлжээг гэмтээсэн зүүн бугалганы хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн хүндрэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 61-72 дахь тал),
Шүүгдэгч Ц.А гийн уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн мэргэжлийн бакалаврын болон магистрын дипломын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 175-178 дахь тал),
Монгол Улсын бүртгэлийн 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчилгээ “...“М ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, ...улсын бүртгэлийн дугаар 9011035047, регистрийн дугаар 5098572 (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал),
Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл “... 0001355, “М ” ХХК-ий “А ” эмнэлэг, ...Ц.А , ...Уламжлалтын оношлогоо эмчилгээ” чиглэлээр олгосон зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал),
Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ “...Дугаар 0033401, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/443 дугаартай тушаалаар “Ц.А д эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 05 жилийн хугацаатай олгов” (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),
Ххххх аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 000000194 дүгнэлт “...Амь хохирогч Б.Б ын биед: Зүүн бугалганы урд шарх, зүүн бугалга хэсэгт идээт буглаа үүссэн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байсан байна. ...Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ....Амь хохирогч Б.Б ын биед: Зүүн бугалганы урд шарх, зүүн бугалга хэсэгт идээт буглаа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дэх тал),
Шинжээч Б.Ариунзул мэдүүлсэн “...Дээрх дүгнэлтэнд заагдсан 3, 4, 5, 6, 7 дугара хавирганы хугарал сэхээн амьдруулах арга хэмжээний үед үүсдэг тул сэхээн амьдруулах арга хэмжээ авсан эмч үүсгэсэн байх боломжтой. Эдгээр 3,4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хохирогчийн амь насыг аврахын тулд зүрхэнд шууд бус массаж хийх үед түгээмэл үүсдэг болох амь насыг аврах зорилгоор үүссэн байх боломжтой. ...Хохирогчийн зүүн бугалганаас их хэмжээний цус алдаж байгаа тохиолдолд эмнэлгийн туслам авалгүй амьд явах хугацааг тогтоох боломжгүй. ...Хэргийн материалыг судлан үзэхэд зүүн бугалганы артерийг гэмтээсэн шархыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үүсгэгдсэн байхара байна гэж үзсэн. Уг гэмтэл шархыг 08 дугаар сарын 18-ны өдөр авч их хэмжээний цус алдаж байсан тохиолдолд 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл амьд байх магадлал бага” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал),
Амь хохирогч Б.Б ын Хаан банк дахь төгрөгийн 5.............. дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 162-165 дахь тал),
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №89 албан тоот (2 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 213-216 дахь тал),
Ххххх аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЦТ/........ шийтгэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 240-246 дахь тал),
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №07/578 дугаар албан тоот (3 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байхаар тодорхойлогдоно. Субъектив шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд эмнэлэгийн мэргэжилтэн санаатайгаар үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг алах зэрэг гэмт хэргийн шинжийг агуулж Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчилдэг.
Прокуророос шүүгдэгч Ц.А д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь угаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул мөн хуулийн ерөнхий анги дахь болгоомжгүй гэм буруугийн тодорхойлолт агуулсан хэсгийг журамлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.А гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхын тулд гэмт хэрэг үйлдсэн хүн нь заавал эмнэлгийн мэргэжилтэн байх ёстой. Иймээс Ц.А нь эмнэлгийн мэргэжилтэн мөн эсэхэд дүгнэлт өгөв.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.А нь 2001-2006 онд .......... дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн салбарт суралцан төгсөж, бакалаврын зэрэг /D20......../, 2010 онд анагаах ухааны магистрын зэрэг /..........1/ эзэмшсэн, Эрүүл мэндийн яамны 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 00....... Гэрчилгээгээр “ЭМЧЛЭХ” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/........ дугаартай тушаалаар “Ц.А д эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 05 жилийн хугацаатай олгосон байна.
Мөн “А ” гэх нэртэй эмнэлэг, харьяалах хуулийн этгээдийн гэрчилгээ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд “... Дугаар 0001355 ”....Ц. А , ...Уламжлалтын оношлогоо эмчилгээ” чиглэлээр олгосон” зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.А нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад заасан тодорхойлолтоор эмнэлгийн мэргэжилтэнд хамаарч байна.
Амь хохирогч Б.Ба нас барсан шалтгаан, нөхцлийг тодруулж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 2211 тоот “...Талийгаачийн биед зүүн бугалгын артерийн судасны хатгагдсан, зүсэгдсэн шарх бугалгын хэсгийн олон тооны гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл болно. ...Талийгаач нь элэгний өөхөн хувирал өвчтэй байжээ. ...Талийгаачийн зүүн бугалгын артерийн судасны хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. ...Талийгаач нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний 19 цаг 35 минутад нас баржээ.” гэх дүгнэлт авагджээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 861 тоот дүгнэлтээр ШШЕГ-н шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2211 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн шинжээч нарын дүгнэлтэнд “...Талийгаач нь зүүн бугалганы артерийн /А.Вгаchialis/ хатгагдаж зүсэгдсэн шархнаас цочмог цус алдаж цус алдалтын шокод орж нас баржээ. Талийгаачид 2022.06.01-нд зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх, мөрний мэдрэлийн ширхэгийн гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Харин 2022.08.19-ны өдөр зүүн бугалганы артерийг гэмтээсэн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэгдсэн байх ба артерийн судаснаас цочмог цус алдаж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 ба 3.3.3-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Хүний том артерийн судаснаас цочмог цус алдах үед шокын зэрэг хүндэрч амьсгал зүрх судас зогсох хүртэлх хугацаанд хэсэг зуур амьд байх боломжтой ба үргэлжлэх хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй. ...Талийгаачийн зүүн бугалаганы артерийн хатгагдсан, зүсэгдсэн шархыг уламжпалт эмнэлэгт хатгуур, хануур хийх үед гэмтээсэн байх боломжтой. ...Талийгаачийн зүүн бугалганы олон тооны хатгагдсан шарх, цус хуралт нь зүүн бугалаганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх хоорондоо шалтгаант хамааралтай буюу ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Арьсны гадаргуунд хатгагдаж зүсэгдсэн шархыг ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой. ...Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч М.Ц ийн үзүүлсэн гэх эмнэлгийн тусламжийн баримт хэргийн материалд үгүй тул дүгнэлт өгөх боломжгүй. ГССҮТ-д 2022.08.19-нд хийгдсэн оношилгоо, мэс засал эмчилгээ үхэлд хүргээгүй бөгөөд Монгол улсад мөрдөгдөж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартын дагуу хийгдсэн байна. ...Б.Б ын ГССҮТ-д эмчлүүлсэн тухай өвчний түүхийг хавтаст хэрэгт хавсаргасан байна, харин хувийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тухай ямар нэг баримт үгүй байна. ...Б.Ба нь зүүн бугалаганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокод орсон тул амь насыг аврах боломжгүй байжээ. Хохирогч 2022.06.01-нд зүүн бугалганы мөрний мэдрэлийн ширхгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх аваад эмнэлгийн анхан шатны тусламж авалгүй нянгийн халдвар үрэвслээр хүндрүүлсэн нь нас барах шалтгаан болоогүй” гэх дүгнэлт авагдсан байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №07/578 дугаар албан тоотод дурьдагдсанаар 2023 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 14 цаг 23 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон 73а-2-7а тоотод дуудлагын дагуу их эмч М.Ц ажилласан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Ц мэдүүлсэн мэдүүлэгт “...дуудлага мэдээлэл дээр очиход хувийн эмнэлгийн өрөөнд 30 гаран насны залуу дусал хйилгэсэн байдалтай байсан. Уг залуугийн зүүн гарын бугалганы орчимд эмчилгээ хийлгэсэн /Хануур, төөнүүр/ улмаас хатгасан газраас нь их хэмжээгээр цус гарсан өвчтөн цус алдалтын шоктой даралт пульс унасан байсан. ...Тухайн залуугийн зүслэг хийлгэсэн гэх газраас маш их хэмжээний цус гарч байхаар нь уг газар нь нэг оёдол тавьсан. Уг залуу нь тэр эмнэлэгт хатгалт хийлгэсэн бололтой эмнэлгийн ор маш их хэмжээний цус болсон байсан. Уг залуугийн хажууд эмч нь бололтой настай эгч байсан. Уг хүн ямар эмчилгээ хийсэн талаараа юу ч яриагүй нилээн сандарсан байсан. ...Өвчтөн гэмтлийн эмнэлэг рүү орохдоо ухаан санаа бүдэгссэн байсан. Зүүн гарт зүслэг хийсэн хэд хэдэн шарх байсан ..."А " эмнэлгийн хойш харсан хаалгаар дотогш орж хаашаа эргэж орсон болохыг санахгүй хоёр ортой өрөөнд ороход 30 орчим настай эрэгтэйн зүүн гарын бугалга шууны дээд 3/1 хэсгээс их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэгээд намайг үзлэг хийхэд зүүн гар нэлэнхийдээ хавдартай олон тооны шивнүүр эмчилгээний хатгагдаж зүсэгдсэн шархтай цус алдаж байхад цусыг тогтоох чангалуур эмчилгээг хийж судсанд уян зүү тавьж шингэн сэлбэж гэмтлийн эмнэлэг яаралтай хүргэж өгсөн. ...Тухайн үед биед үзлэг хийхэд болон гаднаас орж ирэхэд гаднаас их хэмжээний цус алдсан байдалтай ирсэн гэж үзэх тийм нөхцөл байдал ажиглагдаагүй ба уг өвчтнийг уг өрөөнд эмчилгээ хийлгэж байгаад цус алдсан гэж үзсэн. Уг өрөөнд байсан өвчтөнөөс их хэмжээний цус гарсан байсан ба гаднаас орж ирсэн эсвэл удсан бол хатах байсан боловч тийм ул мөр байгаагүй зөвхөн шингэн цус гараад удаагүй байдалтай байсан” гэж мэдүүлжээ. 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн амь хохирогч Б.Б ыг хүлээн авч эмчилгээ хийсэн эмч Ж.Ба гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт “...Би тухайн өдөр Б.Ба гэх хүнд үзлэг хийсэн.Түүний бие маш хүнд ухаан санаа бүдэг асуусан асуултанд ганц нэгд нь хариулж байсан. Зүүн гарын бугалганы дотор талд олон тооны жижиг хатгагдсан зүсэгдсэн 2 том шарханд нь оёдол тавигдсан, зүүн гарын бугалга, хаван ихтэй идэвхтэй цус алдалттай мөчдийн үзүүр хүйтэн, хөхөлбий байсан. 2 том шархнаас нь бүлэгнэсэн цус гарсан, түүний ойр орчимд нь олон тооны хатгагдсан шархтай байсан. Б.Б ын биед үүссэн шарх нь шинэ байсан. ...Тухайн өвчтөн хэзээ хаана яаж гэмтсэнээ нарийн тодорхой хэлээгүй, Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмч хувийн эмнэлгээс цус алдсан асуумжтай өвчтөнийг тээвэрлэж хүлээн авах тасгийн эмчид хүлээлгэж өгсөн. Зүүн бугалганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх цочмог цус алдалт гэсэн оноштой тохирч байна. ...Үүнд яг нарийн хугацаа тоолох боломжгүй, идэвхтэй цус алдаж байгаа үед амь нас эрсдэх эрсдэлтэй. Тухайн өвчтөн идэвхтэй цус алдалттай биеийн байдал маш хүнд байдалтай байсан тул амь насыг аврах, зүүн гарын судасны гэмтлийг шалгах зорилгоор мэс заслын эмчилгээний үед өвчтөний артерийн даралт унаж зүрх зогссон. 08 дугаар сарын 19-ний өдөр үзэхэд цусан бүлэн нөж үүссэн, идэвхтэй цус алдалттай байсан. Цусан нөж бүлэн үүссэн тохиолдолд амь насанд аюултай. Сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч үр дүн өгөхгүй өвчтөн нас барсан” гэж мэдүүлжээ.
Шүүх хуралдаанд М.Ц , Ж.Ба нар нь гэрчээр оролцохдоо шарх үүссэн механизм, амь хохирогчийн нөхцөл байдал ямар байсан талаар мэдүүлсэн. Мөн тухайн А эмнэлэгт яаралтай дуудлагаар очсон эмч М.Ц нь шархыг эмнэлэг дотор авсан байх боломжтой, амь хохирогч нь орчиндоо харьцаа муутай, ухаан санаа бүдгэссэн байсан талаар тодорхой мэдүүлдэг. ГССҮТ-ийн эмч Ж.Ба нь өвчтөнийг хүлээн авч эмчилгээ хийсэн талаар мэдүүлснээс гадна мэргэжлийн эмчийн хувьд дээрх хатгаж, зүсэгдсэн шарх бий болж артерын судаснаас цус алдаж байгаа тохиолдолд ухаан алдах, амь насаа алдах хугацааг тодорхойлсон нь шинжээч М.Мөнхдэлгэр, Б.Ариунзул, С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдож дээрх нотлох баримтууд, тайлбар мэдүүлэг зэрэг нь өөр хоорондоо нэг нэгнийгээ нотолж байна гэж харьцуулан дүгнэв.
Амь хохирогч Б.Ба нь 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Талийгаач нь зүүн бугалганы артерийн /А.Вгаchialis/ хатгагдаж зүсэгдсэн шархнаас цочмог цус алдаж цус алдалтын шокод орж нас барсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.А нь амь хохирогч Б.Б ын биед хатгаж зүссэн шарх гэмтэл учруулаагүй, тухайн өдөр гаднаас орж ирэхдээ зүүн бугалга орчимдоо шарх гэмтэл авсан байдалтай орж ирсэн, зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх зэргээр гэм буруугийн талаар маргаж, түүний өмгөөлөгч нь дээрх байр суурийг дэмжиж, мэтгэлцэн оролцсон байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцож мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л гийн мэдүүлэг, шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэргийг өөр хооронд нь харьцуулах зэргээр яллах, цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судалж, үнэлж дүгнэсний үндсэнд шүүгдэгч Ц.А болон түүний өмгөөлөгч нараас гаргаж буй цагаатгах үндэслэлүүдийг няцааж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай тогтоогдож буй үндэслэлүүдийг дараах байдлаар тогтоож дүгнэлт хийв.
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Т.Б нь амь хохирогч Б.Б атай маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ. Т.Б гын дээрх үйлдлийг Ххххх аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЦТ/....... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэжээ.
Энэхүү хүндэвтэр зэргийн гэмтэл нь амь хохирогч Б.Б ын 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр амь насаа алдсан хохирол, хор уршигтай хамааралгүй болох тухайд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 861 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дугаар 1168 тоот дүгнэлт зэргээр тогтоогджээ.
Амь хохирогч Б.Ба нь Т.Б гийн үйлдлийн улмаас зүүн гарын бугалганы хэсэгт хутгалагдаж гэмтсэн шархыг оёулж, цэвэрлүүлэх зэргээр гэрч Б.Н гоос эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч улмаар Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д үзүүлсний дараа шүүгдэгч Ц.А гийн А гэх нэртэй эмнэлэгт очиж Ц.А гаас эмнэлэгийн тусламж үйлчилгээг 2022 оны 6 дугаар сарын дундаас 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр нас барах хүртэл авч байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л , гэрч Т.Б , Д.Э , Г.С, Т.Э , Д.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй хэргийн бодит байдлыг хангалттай нотлон тогтоож өгч байна. Мөн амь хохирогч Б.Б ыг гэмтлийн эмнэлэгт мөнгөгүй учраас үзүүлж чадахгүй байсан зэрэг үндэслэл нь амь хохирогч Б.Б ад гэрч Т.Б гаас болон түүний төрсөн дүү болох хууль ёсны төлөөлөгч Б.Л нараас мөнгө шилжүүлж байсан зэрэг дансны хуулгаар няцаагдаж байгааг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.А нь амь хохирогч Б.Б ад 2022 оны 6 дугаар сарын дунд үеэс 8 дугаар сарын 19-ны өдрийн хооронд хийж байсан уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь буюу амь хохирогчийг үхэлд хүргэх шууд шалтгаан нөхцөл болсон зүүн бугалганы артерийн /А.Вгаchialis/ хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг учруулснаас бусад эмчилгээнүүд, тодруулбал амь хохирогч Б.Б ад тан өгсөн, бариа, боолт хийлгэсэн гэх зэрэг гэрчүүдэд ярьж байсан эмчилгээнүүд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт зөрчсөн эсэх, эмнэлэгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүй нь шүүгдэгч Ц.А г буруутгах үндэслэл болох эсэх талаар тогтоогдоогүй байна. Харин 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр амь хохирогч Б.Б ын зүүн бугалга орчимд хатгалт, зүсэлт хийх явцдаа зүүн бугалганы тараагуур судасны өмнөд ханыг хатгаж, зүссэний улмаас амь хохирогч нь цочмогоор цус алдаж, цус алдалтын шоконд орж ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэн очсоны улмаас нас баржээ. Иймээс гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2022 оны 6 дугаар сарын дунд үеэс 2022 оны 8 дугаар сарын 19 гэж үргэлжилсэн байдлаар авч үзэх бус зөвхөн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн үйлдлийг гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно.
Шүүгдэгч Ц.А нь тухайн өдөр амь хохирогч Б.Б ыг гаднаас цус алдсан байдалтай орж ирсэн талаар мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч нарын мэдүүлэг, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн эмч М.Ц , ГССҮТ-д хүлээн авч эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч Ж.Ба нарын мэдүүлгээр артерын судас гэмтэж цочмогоор цус алдах үед амь нас аврагдах боломжит хугацаа, ухамсартайгаар өөрийн үйлдлийг удирдан жолоодох, орчиндоо харьцаатай байх чадварын талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Мөн гэрч М.Ц нь тухайн үед А эмнэлэг рүү орох зам, шат, хаалганы орчим зэрэг нь цусаар бохирлогдоогүй, дотор эмчилгээ хийлгэж байхдаа дээрх гэмтлийг авсан байх гэж бодсон талаараа ажигласан зүйлсээ мэдүүлсэн байна. Мөн гэрч Т.Э өглөө нь салаад эмнэлэг явахдаа эрүүл байсан гэжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дугаар 1168 тоот дүгнэлтэнд “...Урьд гаргасан №2211, №861, №000000194 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Амь хохирогч нь зүүн бугалганы тараагуур /артер/ судасны өмнөд ханын хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас цочмогоор цус алдан цус алдалтын шок-д орж нас баржээ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.3.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...Амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Зүүн бугалганы артерийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үүссэн даруйд цочмог явцтайгаар их хэмжээний цус алдах бөгөөд цус алдалтын шокд орж нас барах хүртэл цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Зүүн бугалганы артерийн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хатгуур, хануур хийх үед үүсэх боломжтой. ...Хэргийн материалд буй гэрэл зургийн үзүүлэлт дэх зүүн бугалганы хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэргийн материалд Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн жижүүр эмч М.Ц ийн амь хохирогч Б.Б ад үзүүлсэн гэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримт бичиг байхгүй байна. ГСС7Т-Д 2022.08.19-нд хийгдсэн оношилгоо, мэс засал эмчилгээ нь үхэлд хүргээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмаар үзүүлсэн байна. ...Амь хохирогч Б.Б ад Ххххх аймгийн Ц сумын төвд гэрч Б.Н гийн хийсэн эмчилгээ түүнийг үхэлд хүргээгүй, анхан шатны тусламж үйлчилгээг мэргэжлийн хүрээнд үзүүлсэн байна. ...2022.06.18-ны өдрийн “Д ” эмнэлгийн электрофизиологийн дүгнэлтэд зүүн мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, зүүн бугалга шууны мэдрэл татагдаж гэмтсэн гэжээ. Тухайн мэдрэлийн сүлжээ, шууны мэдрэлийн гэмтэл нь хавтаст хэрэг дэх анх хэрэг гарсан буюу 2022.06.01-ний өдөр үүссэн байх боломжтой бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавтаст хэрэгт талийгаач Б.Ба нь 2022.06.17, 2022.06.21, 2022.06.20, 2022.06.28, 2022.06.30, 2022.07.01-ний өдрүүдэд ГССҮТ-д амбулаториор үзлэг хийлгэсэн болон 2022.08.19-ний өдрийн яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очиж мэс засалд орох үеийн өвчний түүх тусгагдсан байна. ... Амь хохирогчийн үхэлд хүргэсэн зүүн бугалганы артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийг үүссэн даруйд нэн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой боловч мэс ажилбар хийгдэх үед цус алдалтын улмаас шокын байдал гүнзгийрсэн байсан тул амь нас аврагдах боломжгүй байжээ. Амь хохирогчийн биед 2022.06.01-ний өдөр үүссэн мэдрэлийн сүлжээг гэмтээсэн зүүн бугалганы хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлийн хүндрэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн байдаг. Эндээс дүгнэхэд яаралтай түргэн тусламжийн эмч М.Ц , ГССҮТ-ын эмч Ж.Ба нарын үзүүлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээ нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт, дүрэм, журам зааврыг зөрчөөгүй нь тогтоогдоно. Харин шүүгдэгч Ц.А нь 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А гэх нэртэй эмнэлэгт эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байхдаа амь насанд аюултай хүнд гэмтэл авч нас барсан дээрх хохирол, хор уршигт шүүгдэгч Ц.А гийн үйлдэл шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.А гийн өмгөөлөгч С.Чинзоригоос энэ хэрэгт Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нараас оролцуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх хүсэлт гаргасан байна. Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн эмч нараас шинжээчээр оролцуулж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэргэжилтэн заавал оролцуулах шаардлагагүй гэж дүгнэв. Мөн шүүгдэгчийн талаас амь хохирогч Б.Б ад ямар ч эмчилгээ хийгээгүй өөрөө дрилленд гараа гэмтээсэн гэсэн цус алдсан шархадсан байдалтай орж ирсэн гэх зэрэг байр суурь илэрхийлж оролцож байгаа боловч мөн уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэргэжилтэн оролцуулж дүгнэлт гаргуулах хүсэлт тавьж байгаа нь ойлгомжгүй нэг бол ерөөсөө огт Б.Б ад эмчилгээ хийгээгүй ямар ч үйлдэл хийгээгүй гээд байгаа мэт боловч нөгөө талаас хийгдсэн эмчилгээ нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний стандарт шаардлага, дүрэм журам зааварт нийцэж байгаа эсэх талаар маргаад байгаа мэт ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Ц.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэргийг болгоомжгүй үйлджээ.
Шүүгдэгч Ц.А гийн үйлдэл нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.А гийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц.А гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хавтаст хэрэгт хохирогч Б.Б ын оршуулгын зардалтай холбоотой баримтууд авагджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн оршуулгын зардалтай холбоотойгоор нэхэмжилсэн нэхэмжлэлд 9.726.500 төгрөгийг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 509 дүгээр зүйлд заасныг үндэслэн хангавал зохих 7.971.507 төгрөгийн төлөх төлбөртэй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ххххх аймгийн Ц суманд амьдарч байгаа шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хотод ирж буцах замын зардал зэргийг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж ирүүлжээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар дээрх зардалд 1.377.752 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л д олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л д 9.349.259 төгрөгийг төлөх ёстойгоос 10.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л ийн Хаан банкны 5............. дугаартай дансанд гэм буруугийн дүгнэлт танилцуулсны дараа шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан байна.
Амь хохирогч Б.Б ын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал) авагджээ. Энэхүү баримт нь цахимаар болон албан бичгээр ирүүлсэн алин болох нь тодорхойгүй. Албан тамга тэмдэг, хэвлэмэл маягт, QR код зэргээр баталгаажаагүй, мөн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан бүхий л хөнгөлөлт үйлчилгээг шүүгдэгч Ц.А гаас гаргуулах боломжгүй, Т.Б гийн үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг буруутай этгээд нь хариуцах нь зүйтэй. Иймд Иргэний хууль, холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэв.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Шүүх шинжилгээний тухай хууль хүчин Т болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд дагаж мөрдөх огноог заасан. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай хууль нь уг хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ. Энэ гэмт хэрэг нь 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр үйлдэгдсэн байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй., гэж заажээ. Иймд амь хохирогч Б.Ба амь насаа алдсаны улмаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.
Шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.А нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал), мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.А гийн үйлдлийн улмаас амь хохирогч Б.Ба нь нас барсан тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, үндсэн ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А д оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Ц.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А г эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, шүүгдэгч Ц.А д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А д сануулав.
Прокуророос шүүгдэгч Ц.А д хорих ял оногдуулах санал гаргасан боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр нийгэм, гэр бүл, олон нийтийн дунд хүмүүжих, нийгэмших боломж олгох, мөн зорчих эрхийг хязгаарлуулснаар тодорхой эрхийн хязгаарлалт бий болж ялын цээрлүүлэх зорилгыг биелүүлэх, өөрийн хууль бус үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, гэмших сэдэл төрүүлэх зэргээр эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлэх ач холбогдолтой гэж дүгнэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах талаар санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн болно. Учир нь шүүгдэгч Ц.А гийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг бий болсоор атал шүүгдэгч нь өөрийн гэм бурууг ухамсарлан гэмшиж, хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, гэм буруугийн талаар маргаж оролцсон, түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, сэтгэхүйн харьцаа, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөцхөл байдал, шинж зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй хэт хөнгөн ял болно гэж шүүх үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ххххх аймгийн Ц суманд амьдарч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Дархан-Уул аймагт оршин суух хаягтай этгээд байна. Улаанбаатар хотод болж буй шүүх хуралдаанд ирж буцах зардал зэргийг баримтын хамт нэхэмжилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасны дагуу шүүгдэгчээс 1.377.752 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.А нь дээрх зардлыг, хохирлын хамт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л д төлсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц ийн А /РД:......./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зааснаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А г эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Ц.А д оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А д сануулсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэлээр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ц.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР