Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0002

 

 

 

 

 

 

 

   2022          12           21                                   128/ШШ2023/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.У*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С*******

Хариуцагч: С******* дүүргийн Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******

Хариуцагч: С******* дүүргийн З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******, Н.Ч*******

Гуравдагч этгээд Д.Т*******, Т.Э*******

Гуравдагч этгээд Д.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* нарын хоорондын “С******* дүүрэг Г******* аманд байрлах эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0 нэгж талбарын  дугаар 1  бүхий зуслангийн газар дээр минь 2012 онд Т.Э*******ын нэр дээр олгосон С******* дүүргийн Засаг даргын 2012 оны тоот захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, С******* дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн Т.Э*******т холбогдох хэсэг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Д.Т*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*******, гуравдагч этгээд Т.Э*******, гуравдагч этгээд Д.Т*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.У******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “С******* дүүргийн Засаг даргын 2012 оны тоот захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад, “С******* дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн Т.Э*******т холбогдох хэсэг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны  өдрийн дугаар захирамжийн Д.Т*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

2. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Зд гомдол гаргаж, Нийслэлийн Гнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02- тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг авсан учир 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:           

1/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2009 онд С******* дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Д.У*******д Х ажилчин албан хаагчдад олгосон 1 га газраас 700 метр квадрат газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон. Газрын гэрчилгээ гарснаас хойш газрын тухай хуульд заасны дагуу бүх үйл ажиллагааг ямагт биелүүлж, газрын төлбөр тооцоогоо төлж ирсэн байдаг. Гэтэл 2012 онд иргэн Д.Э******* гэдэг хүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулж олгосон байсан. 2009 оноос хойш иргэн Д.У*******гийн нэр дээр тухайн газар нь кадастрын зураглалтай, энэ хүний нэр дээр эзэмших эрх бүртгэгдсэн байгааг Газрын албанаас ирүүлсэн баримтаар нотлогддог. Д.У******* нь шүүхэд удаа дараа гэрчээр байцаагдсан байдаг. 2021 онд Т******* гэдэг хүн Д.Э******* гэдэг хүнээс худалдаж авсан давхцалтай байна гэдэг мэдээллийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчөөд 2012 онд иргэн Э*******т давхардуулан газар олгосон байсан учраас С******* дүүргийн засаг даргын захирамжийн Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь гуравдагч этгээд Т*******аас Э*******т газрын шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг заасныг зөрчиж газрыг эзэмшүүлсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа юм. Газрыг анх эзэмшүүлэхэд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилтэй давхцалтай байна уу гэдгийг мэдээллийн сангаас шүүгээд, газар эзэмшүүлэх ашиглуулах журамд заасны дагуу гэрээт судалгааг газар дээр очиж хийх ёстой байдаг. Тухайн газар дээр очиход хашаалсан, дээр нь үл хөдлөх хөрөнгө нь байрлаж байсан байдаг. Мэдээллийн санд 2009 оноос хойш улсын хэмжээнд нэр дээр бүртгэлтэй байсаар байгаа газар дээр яг тэр хэмжээгээр нь бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг С******* дүүргийн з нь 2002 оны дугаартай захирамжаар анх төрсөн эцэг Г.Т эзэмшүүлэхээр гаргасан байх боловч тухайн захирамжийн хавсралтаас харахад Т гэдэг хүний нэр огт байдаггүй. Хөдөө аж ахуйн сургуульд 5 га газрыг зуслангийн зориулалтаар олгосон байдаг. Т нь өөрөө Хөдөө аж ахуйн сургуульд багшилж байсан гэдэг баримт байдаг үүнтэй бол маргахгүй. Г.Тийн нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж гарсан явдал байхгүй. 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн газар ашиглалтын гэрчилгээ дээр С******* дүүргийн Засаг даргын 2002 оны дүгээр захирамжийг  үндэслэж гэрчилгээ олгосон гэдэг. 450 метр газрыг ашиглуулахаар олгосон. Хэрэгт авагдсан баримтаас харахад энэ гэрчилгээ бол хууль ёсны биш. Өв залгамжлалын гэрчилгээ хуульд нийцэж гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Өв залгамжлалын гэрчилгээ хэрэгт авагдсан ба Г.Тийн нэр дээр газар байхгүй байхад тухайн гэрчилгээг бичээд 700 метр квадрат газрыг эзэмших эрхтэй болголоо гэж гаргасан байгаа юм. Анх Хөдөө аж ахуйн сургуульд эзэмших биш ашиглалтаар газрын гэрчилгээ олгосон байхад ийм баримтуудыг үндэслээд дараа дараагийн маргаан бүхий захиргааны актууд гарч байгаа нь өөрөө хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын кадастрын 2009 оны бүртгэлийг үзэхээр гэсэн регистрийн дугаартай Д.У*******гийн нэр дээр бүртгэлтэй газар байсныг 2012 оны 2 сарын бүртгэлээс гуравдагч этгээд Т.Э*******ын нэр дээр бүртгэгдсэн байна. Д.У******* нь 2009 оны 352 дугаар захирамжаар бүртгэгдсэнийг Г.Тийн Э******* нь 2011 оны 9 дүгээр сарын 12-ны дүгээр захирамжаар Г.Тээс өв шилжүүлэн авсан байдаг. Манай газрын албан дээр Д.У******* өөрөө хүрч ирээд манай мэдээлэл программаас устгагдсан бололтой гээд ирсэн. Тухайн үед би материалыг үзээд шалгах явцад 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Д.У*******гийн кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгээд оруулсан юм. Зурагзүйн газрын албан бичгийн дагуу кадастрын мэдээллийн санд засварыг хийсэн. Тухайн үед Т.Э*******тай газрын маргаан үүсгээгүй байсан. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Э******* газрын албанд хандсан байдаг. Манай газрын албанаас олгосон гэрчилгээ эх хувиар байсан учраас гэрээний зөвшөөрөл мэдүүлгийг хүлээж авсан. 2021 оны 6 сард мэдүүлгийг аваад танилцуулагдаад явж байгаа процессын явцад 2012 онд Э*******ын нэр дээр мэдээллийн зураг байна гэдгийг шалгахад кадастрын мэдээллийн зураг нь байсан.

Тэгэхээр яах аргагүй Э*******т гэрчилгээ олгосон байсан. Д.У******* нь Э******* Т*******т шилжүүлэх явцад нь ирээд зургаа янзлуулахаар, миний нэр дээр байх ёстой гэж ирсэн. Маш олон хүн системд ханддаг учраас газрын албаныхан үүн дээр өмнөхийг устгаж шилжүүлэг хийгээгүй учраас ийм байдлаар давхардуулан олгосон байгааг үгүйсгэхгүй. 2012 онд хэн гэж мэргэжилтэн байж байгаад энэ нэрийг сольсон гэдгийг мэдэхгүй. Тийм учраас энэ хоёр иргэн хоорондоо маргалдаж байгааг мэдэхгүй учраас С******* дүүргийн З захирамжийг гаргасан байна. Манай зүгээс архивын материалуудыг судалж үзэхэд Хөдөө аж ахуйн сургуулийн багш нарт 1 га газрыг олголоо л гэсэн Захирамжийн нэр ч байхгүй зүйл байсан. Газрын ямар ч тойм зураг байхгүй байсан. Газрын алба 2009 онд энэ газрыг давхцуулаад олгосон байгааг үгүйсгэхгүй. Д.У*******гийн эсхүл Г.Тийн хууль ёсны газар уу гэдгийг бичиг баримтаар ч тодруулах боломжгүй байсан байгаа юм. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс янз бүрийн л зүйл яриад байгаа юм. Манай төрийн байгууллагын буруу болоод байгаа учраас иргэнийг хохироохгүй үүднээс 2 иргэнийг эвлэрүүлээд газар зааж өгөх процессын ажиллагаа болоод байна.” гэжээ.

4. Гуравдагч этгээд Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх гадаадаас ирээд хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгч газар авахаар хөөцөлдсөн. Яг энэ үед Д.У*******гийн нэр дээр газар гарсан гэдгийг би мэдээгүй. Газрын алба дээр Т*******ийг шилжүүлэхэд эрхээ шилжүүлэхэд миний нэр дээр л газар гараад байсан.  Захирамж гарлаа гээд түрүүлээд тэр үед нь очиж авсан байдаг. Тэр үед нь Д.У******* газрын гэрчилгээтэй байна гэдгийг мэдсэн. Үүнээс хойш газар давхацсан асуудал байгаа юм” гэжээ.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх эрх олгосон гэрчилгээг нэхэмжлэгч тал хууль бус гэж үзээд байна. Энэ бол үгүй юм. Яагаад гэвэл газар ашиглах, эзэмших гэрчилгээг газар хариуцсан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу газрын албаны холбогдох байгууллага олгодог учраас дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр ашиглах эрхтэй гэрчилгээг авсан юм. 2011 онд Т.Э******* гэдэг хүн өөрийн хуульд заасан эрхийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлээд гэрчилгээгээ шилжүүлж авсан. Тухайн үед Д.У*******гийн хувьд миний газар гэсэн асуудал гарсан байдаг. Тухайн үеийн газрын холбогдох дарга н.Б нь Г.Тийн анх эзэмшсэн газар мөн учраас хуулийн дагуу Т.Э******* эзэмших эрхтэй гээд 2011 онд С******* дүүргийн Зар захирамж гаргуулаад газар эзэмших эрхийн гэрчилгээ хийлгэсэн. Д.У*******гийн эгч лавлагаа авсан байдаг. 2009 онд Д.У*******гийн, 2011 онд Т.Э*******ын регистр дээр газар бүртгэгдсэн байгаа юм. 2002 оноос анх Г.Тийн нэр дээр эрх нь шилжээд явж байгааг нотолж байгаа юм.

Д.У******* удаа дараа бусдын эд хөрөнгөд халдаж, хашаагаа ав гэж хэлж байсан. Гуравдагч этгээд нь хууль зүйн мэдлэггүй учраас бусдын эрхэд халдаж чадахгүй байх асуудал бий. Хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн дагуу хуульд заасны дагуу захирамж гараад газрын эрх шилжсэн асуудал байна. 2011 онд захиргааны буруу үйл ажиллагаа явуулснаас болж ийм давхцалтай асуудал гарсан байгаа юм. Гуравдагч этгээдийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн Д.У*******д холбогдох хэсэг болон тус захирамжийн дагуу олгогдсон газар эзэмшүүлсэн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж өгөхийг хүсч байна. 2009 оны гэрчилгээг гаргахдаа Газрын алба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлахгүй газрын гэрчилгээ олгосон байдаг. 2009 онд Д.У******* нь Хөдөө аж ахуйн сургуулийн зуслангийн 1  га газарт газар олгож өгнө үү, би Х багш гэх хүсэлтээ 2009 онд гаргасан байдаг. Энэ хүсэлтийг шалгаад газраа шалгаж үзээгүй учраас газрыг давхцуулж олгосон байгаа юм. Энэ олгосон газар нь хууль зөрчиж олгосон гэж үзэх үндэслэлтэй. Газар олгох журамд тодорхой заасан ажиллагаануудыг газрын алба хийгээгүй байгаа юм. 2009 онд газар дээр очиж судалгаа хийхэд 2002 онд газар аваад хашаа хатгасан байдаг. Тухайн үед хээрийн судалгаа хийгээгүй учраас модон хашаа нь хатгасан гэдгийг гэрчүүд баталдаг. Д.У*******гийн хувьд нэгж талбарын дугааргүй явж байгаад кадастрын зураг хийлгэсэн байгаа юм.

Газрын албаныхан газар зохион байгуулагч, гарын үсэг зурах тэмдэглэгээ хийгээд оруулсан байгаа юм. Гэтэл 2009 онд мөн дүүргийн З захирамж гаргахдаа кадастрын солбицлын дугаар өөрчлөгдөөд давхцалтай гарсан байдаг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан байгаа юм. Э******* нь өвлөх эрхийн дагуу хууль ёсны эзэмшиж байсан Г.Тийн газрыг өвлөөд холбогдох бүх баримтаар тогтоогдоод газрын гэрчилгээг шилжүүлэн авсан байгаа юм. 2021 онд шүүхээс тухайн газар дээр үзлэг хийхэд зүүн урд хуучин модон хашааны үлдэгдэл үлдсэн байгааг тэмдэглэсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс өөрийн эзэмших ашиглах эрхийг яагаад шилжүүлж чадаагүй вэ гэхээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдах боломжгүй нөхцөл байдлын улмаас хашааг нурааж чадаагүй юм. Иймд гуравдагч этгээдийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Анх С******* дүүргийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамжийн хавсралтын 188 дугаар талд Хөдөө аж ахуйн Их сургуульд тус дүүргийн Г 1 га газрыг зуслангийн зориулалтаар шинээр эзэмшүүлж, энэхүү захирамжийг үндэслэн Г.Т 450 м.кв газрыг ашиглуулахаар 0 дугаартай гэрчилгээг 2003 онд олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх захирамж болон газар ашиглах гэрчилгээгээр тогтоогдож байгаа хэдий ч газар баталгаажилтын хувийн хэрэгт газрын байршлын кадастрын зураг байхгүй мөн тус байршилд С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 352 дугаар захирамжаар иргэн Д.У*******д эзэмшүүлж, 0 дугаартай гэрчилгээ олгожээ.

  2. С******* дүүргийн 20 дугаар хороо, Гоодойн зусланд байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг Т.Э******* нь 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 103 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж, тус дүүргийн Засаг даргын 2011 оны дүгээр захирамжаар 0 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулж 2021 оны дугаар захирамжаар иргэн Д.Т*******т эзэмших эрхийг шилжүүлсэн  байна.

3. Мөн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газрыг ухсан байдалтай, 4 тал хашаатай бөгөөд энэ хашааг барьсан эсэх дээр талууд маргаж, хашаанд бут сөөг ихтэй, 1 контейр байрлуулсан байх хэдий ч хэргийн оролцогчдын хэн аль нь амьдардаггүй, нэхэмжлэгчээс газар ухсан үйл баримттай холбогдуулан гомдол гаргаж, Зөрчлийн хэрэг шалгагдаж байна.

4. Хөдөө аж ахуйн их сургуулиас шүүхэд ирүүлсэн тайлбараас үзвэл “Д.У******* нь тус сургуульд 2001 оноос өнөөдрийг хүртэл ахлах багшаар ажиллаж ирсэн. Г.Т нь тус сургуульд  Маркетинг, үйлчилгээний албаны цехийн дарга ахлахаар  ажиллаж байсан. 2002 онд С******* дүүргийн 15 дугаар хороо /одоогийн 19 дүгээр хороо/ нутаг дэвсгэрт байрлах Гоодойн хэмээх газарт зуслангийн зориулалтаар 1 га газар авч, нийт багш албан хаагчдадаа зуслангийн газрыг хуваарилан зааж өгсөн, ...Гоодойн аманд байрлах энэхүү зуслангийн газар олголттой холбогдох тушаал шийдвэр, газар авсан багш, албан хаагчдын нэрс гэх мэт материал архивлагдаагүй байна” гэжээ.

5. Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичгээс үзвэл “...2008 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 1 дугаар бүхий 725 м.кв талбайтай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүй, 2009 оны архивын мэдээлэлд иргэн Д.У*******гийн нэр дээр, 2012 оны архивын мэдээллийн санд Т.Э*******ын нэр дээр, 2022 оны архивын мэдээлэлд Д.У*******гийн нэр дээр бүртгэгдсэн” байна.

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсний дагуу захиргааны байгууллага иргэний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ газар дээр нь судалгаа хийж, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах”-аар заасан үүргээ хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүйгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд өөрсдийгөө хууль ёсоор газар эзэмших эрхтэй гэж маргалдаж байгааг буруутгах боломжгүй байна.

7. Иймд хариуцагчаас “...архивд байршил заасан кадастрын зураггүй байснаас шалтгаалан газрыг давхардуулан олгосон нь захиргааны байгууллагаас шалтгаалсан тул иргэдийг хохироохгүйгээр шийдвэрлэх боломжтой боловч улирлын байдлаас шалтгаалан ажиллагаа явуулах боломжгүй байгаа...” гэж тайлбарлаж, шүүх хоёр иргэний хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн аль нэгийг зөвтгөх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул С******* дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн Т.Э*******т холбогдох хэсэг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Д.Т*******т холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг баримтлан С******* дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн Т.Э*******т холбогдох хэсэг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Д.Т*******т холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар  хариуцагч С******* дүүргийн Зас 6 /зургаа/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол С******* дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийн Т.Э*******т холбогдох хэсэг, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Д.Т*******т холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ