| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-07-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Э.Н |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч З.Ууганбаяр, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч *******
Шинжээч *******
Иргэдийн төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322001710194 дугаартай хэргийг оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,,,,,,,,,,, Регистрийн дугаар:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллах хугацаандаа буюу оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын 6 дугаар баг тоотод оршин суух гэрт албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.6 дахь хэсэг “Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг шалгах”, мөн 2.6 дахь хэсэг “Үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг мөрдөх, судлах, ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахиж, өөрийнхөө мэдлэг, боловсрол, гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх, харилцааны соёл, албан үүрэг гүйцэтгэх чадвараа байнга дээшлүүлэх”, мөн 3.1 дэх хэсэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, байгууллагын ажилтнууд болон харилцагч үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл “Биеийн хүч хэрэглэх”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 “хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А224/А/102 дугаарт тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 215 “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” гэснийг тус тус зөрчиж, “архи уулаа” гэх хууль бус шаардлага тавьж, амь хохирогч хөл рүү өшиглөх, хөл дээр гишгэж дэвслэх зэргээр зодсоны улмаас түүнд баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учруулж, улмаар үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан хүнд хохирлыг санаатай учруулсан мэс заслын дараах байдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Учруулсан гэмтлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч тал болон шүүх бүрэлдэхүүнээс уучлалт хүсч байна. Тухайн үйл явдлыг эхнээс нь ярья. Хэрэг болох үед Улаанбаатар хотод ээлжийн амралттай явж байсан. Гэтэл наадмын хамгаалалтад дуудагдаж аймагт ирсэн ба намайг өөрийн суманд очиж үүрэг гүйцэтгэ гэсэн. Тухайн үед энэ хэрэг болсон. оны 07 сарын 28-ны өдөр шатахуун түгээх газрын түгээгч гэдэг эгч цагдаагийн кабонд биечлэн ирж “ гэгч согтуугаар мотоцикл унаж худаг дээр миний машиныг шүргээд зугтаачихлаа, гэхдээ хохирол төлүүлэхгүй буфер л ангайсан. Тэр нэг амьтнаас юу авах юм, харин мотоциклийг нь хурааж авахгүй бол өөрөө ойчиж бэртэх, эсвэл өөр хүн амьтны юм мөргөж магадгүй, анхаарал тавиарай” гэж хэлсэн. Тэрний дагуу 07 сарын 28-ны өдөр сумаар эргүүл, шалгалт хийж түүнийг хайсан боловч олдоогүй. Сумын худаг төвөөсөө зүүн урд зүгт 1 километр орчимд байдаг болохоор цаашаа хөдөө явсан байх магадлалтай юм байна гэж бодоод буцаж цагдаагийн кабондаа ирсэн. Маргааш нь кабондоо байж байтал алга болчихсон гэдэг хүнийг олсон. талийгчийн гэрт архи уусан байдалтай гарч явж байхад нь олж юу болсон, яагаад архи уусан талаар асуухад талийгчийн гэрт тэй архи уусан талаар хэлсэн. ийг кабонд очоод байж бай гэж хэлээд гэрт очсон. Талийгч гэрт орж очиход нэг том архины шил, мөн нэг жижиг архины шил, тамхины үнсний сав, дутуу идээд үлдээсэн гоймонгийн сав 2, 3 ширхэг, сандайлж суудаг модон сандал, гудсаа дэлгээд хуйлсан зэрэг маш замбараагүй байсан. ээс яагаад согтуу мотоцикл унасан талаар мөн хүний машин мөргөсөн талаар мөн гадаа байгаа мотоцикл тухайн мотоцикл мөн үү гэж асуусан. мөн гэхээс өөр зүйл хэлээгүй. Түлхүүр нь хаана байгаа, асаж байгаа юу гэж асуухад үгүй гэсэн. Тэгээд гэрээс дагуулж гарах гэтэл доошоо завилаад суучихсан. Миний тавьсан шаардлагыг эсэргүүцээд байхаар нь би биеийн хүч болон албадлагын арга хэмжээ авах зорилготой татаж босгох гэтэл “чи яагаад зүгээр байгаа хүүхэд авч явах гэлээ, архи уусан болохоос тээврийн хэрэгсэл жолоодоогүй байна” гэсэн. Би гараараа түлхэж тулж хойшоо зай авч “таньтай яриагүй байна” гэж сануулах арга хэмжээг авсан. Тухайн үед миний сануулснаар цаашаа зогссон. Тэгээд би ээс дахин мотоциклийг авч явахаар тодруулж, биеийн хүч хэрэглэж татаж босгосон, согтуу байсан болохоор ч юм уу намайг татаж босгоход над руу налаад гуйвж, миний цээжийг мөргөсөн. Татаж босгоход гараа булааж аваад байсан тухайн үедээ нүүр амандаа цохиулсан уу, намайг мөргөхдөө цохисон уу мэдэхгүй би ийг гараараа цохисон асуудал байхгүй. тэй биеийн хүч хэрэглэж байхад араас бариад авахад нь “та цаанаа байж бай гэсэн биз дээ” гээд цаашаа түлхсэн. Тэгэхэд архины шилэн дээр юм уу эсвэл сандалд бүдэрсэн үү хуйлсан гудсан дээр ойчоод өгсөн. Тухайн үед ийн хамраас цус гарсан, тэгэхэд “чи яах гэж ингэдэг юм, манай аав насаараа хэсгийн төлөөлөгч хийсэн, би хууль мэднэ” гээд хараагаад босоод ирэхэд нь би сэргээх зорилгоор баруун гараараа зүүн шанаанд нь алгадсан. Энэ гаргасан үйлдэл, учруулсан гэмтэлдээ уучлалт гуйж байгаа. Тэгтэл “ёо ёо муу пизда эрүү хугалчихлаа, намайг өмөөрч хамгаалах улсууд байдаг” гээд гэрээсээ гарахад нь дагаж гартал гэрийн зүүн талын мод, банзгүй нүхтэй хэсгээр гарч багийн дарга Энхнаран эгчийнх рүүгээ алхаж байсан. Би буцаж гэр рүү орж эд “эрүүл болоод очоорой” гэж хэлээд, гэрээс гарч мотоциклийн очлуурын толгойг дахин жолоодохоос сэргийлж салгаад, өөрийн мотоциклийг унаж эргүүл хийх зорилготой сумаа 2, 3 удаа тойрч байгаад хэсгийн кабондаа ирсэн...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... оны 08 сарын 1 эсвэл 2-нд бил үү он сарыг нь сайн санахгүй байна, шөнө 12 цаг болж байхад хаалга балбаад байхаар нь очтол манай дүү байсан. “Харанхуй шөнө юу хийж яваа юм бэ” гэхэд “бие өвдөөд үзүүлэх гэж явж байна” гэсэн. Яагаад бие нь өвдсөн талаар асуухад “дүүг нь хүн зодсон” гэсэн. Ямар хүн зодохоороо хөлийг чинь доголтол зоддог юм гэхэд “сумын цагдаа ” гэсэн. Би ыг харж байгаагүй, огт танихгүй. Дүүгээ тэгтэл их зодуулсан гэж бодоогүй ба “юм идсэн юм уу” гэхэд “ээж гарахад юм хийж өгсөн, идчихээд ирсэн” гэсэн. Унтах уу гээд тусдаа өрөөнд ор засаж өгөөд хэвтэж байсан. Тэгтэл байж байгаад л босож ирээд байхаар нь “унтаач би өглөө эрт ажилтай, уучихсан юм уу бувтнаад яваад байх юм” гэхэд “дүү нь уугаагүй 4, 5 хонож байна” гэж хэлсэн. Дүү нь унтаж чадах аа байсан гээд 5 минут ч тайван суух нь битгий хэл хэвтэж ч чадахгүй байсан. Нойлд ороод шээхдээ цаг гаруй зогсож байсан. Би ч унтаж чадахгүй босож өвчин намдаах эм уулгаж, тариа, лаа хийсэн. Тэгсэн ч унтаж чадахгүй байсан. Тэгээд л 4 цаг өнгөрөөгөөд гэгээ ч сайн ороогүй байхад дүүгээ дагуулаад гарах гэтэл намайг дарж унах гээд байхаар нь байрны коридорт байдаг шалны мод хугалж таяг хийж өгсөн. Эмнэлэг ойрхон болохоор дагуулаад алхсан, угаасаа надад машин байхгүй. Эмнэлэг бол миний дүүг зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн харин мэс засалд үзүүл гэснийг санахгүй байгаа. Үзүүл гэсэн бол би заавал үзүүлэх ёстой. Тэгээд хувиараа Эхо-д харуулах гээд эмч рүү нь 2, 3 удаа залгахад утсаа аваагүй. Хүнээс асуутал тэр эмчийг архи уучихсан явж байсан гэхээр нь зөөлөн эдийн гэмтэл гэсэн юм чинь гайгүй биз гэж бодоод харьсан. Хариад өлсөж байна уу гэхэд өлсөж байна гээд будаатай хоол 500 граммын саванд хийж өгөхөд зүгээр идэж байсан. Ахиж идэх үү гэхэд байж байгаад идье гэсэн. Тэгээд би өвчин намдаах эм, идэж уух юм авах гэж явах гээд хаалга нээж бай гэхэд хаалга ч нээж чадахгүй, хаалгаа олж харахгүй байсан. Яахаараа ийм болтол нь зоддог юм, би тэр хүн рүү залгаж хэлнэ гэхэд “хэрэггүй, аав бас уулзсан” гэсэн. Надад өвчин намдаах тариа, дусал юу байна тэрийгээ хийгээд өг 5 минут унтмаар байна гэж хэлээд нойл руу ороод цаг гаруй алга болсон. Тэгэхээр нь “чи баах гээд байна уу, шээх гээд байна уу” гэхэд “би ерөөсөө шээж чадахгүй байна” гээд 5 литр орчим ус, ундааг миний хажууд шууд л уучихсан. Би дүүдээ авчирсан эм, тариагаа хэрэглэж, дусал залгасан хугацаанд тайван байж чадахгүй “энийгээ авчих би байж сууж чадахгүй байна” гэсэн. Ээж рүү ярихад “миний хүүг явуулчих, зөөлөн эдийн гэмтэл гэсэн бол би хүүгээ хар цайгаар шавшаад тойлчихно” гэсэн. Зөөлөн эдийн гэмтэл гэсэн учраас нь тэгээд би дүүгээ явуулсандаа үнэхээр их харамсдаг. Маргааш нь түргэний тэргээр хүргэгдэж ирсэн. Түргэний тэрэгнээс өргөж ороход маш их цус болсон байхаар үзтэл баруун гуя нь аймшигтай болсон байсан. Тэр үед намайг хажуугаасаа салгахгүй байсан, том биетэй байсан боловч эм, тариа гэхээр маш их айдаг байсан. Эмч нар дээшээ авч орохдоо нас барах хэмжээнд болсон гэж хэлээгүй. Үзүүлэх гээд очиход аав эмнэлэг яасан талаар асууж магадгүй, мотоциклоос унасан гэж хэлээрэй, тэгэхгүй бол шүүх цагдаа гээд удна, яаралтай үзүүлэхгүй бол дүү чинь нэг л биш байна гэсэн. Гэхдээ миний дүүгийн зураг надад байгаа, мотоциклоос унасан хүн яагаад урагдаж, шалбардаггүй юм гэж эмч хэлж байсан. Тухайн үед үзүүлэхийн тулд чимээгүй өнгөрч байсан. Дүү сандарсандаа болоод шатнаас унасан гэсэн байсан...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20 цагаас 21 цагийн хооронд буюу гадаа харуй бүрий болсон байхад аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч нь талийгаач хөлд зүслэг хийх талаар ap гэрийнхэн буюу надад мэдэгдэж, өрөөндөө дуудаж уулзсан. Тэгэхэд “ биеийн байдал маш муу байна, баруун хөлийн гуянд 10-12, зүүн хөлийн шилбэнд 8 удаагийн зүслэг хийх шаардлагатай байна, энэ зүсэлтийг хийхэд бие нь тэсэхгүй байх магадлалтай, мөн тэсээд гарлаа гэхэд хөлийн зүсэлт хийсэн хэсгүүдэд үхжилт үүсэх эрсдэлтэйг” хэлж зөвшөөрөл авсан. Үүнийг бол талийгаач Б. болон би, ээж , эгч бид нарын зүгээс зөвшөөрсний үндсэн дээр хөлийн гуя, шилбэнд зүсэлт хийхээр болсон. Мөн эмч нь Б.оос асуумж асуухад бол “цагдаагийн албан хаагчид зодуулсан” талаар хэлсэн болохоор үүнийг цагдаагийн байгууллагад нь мэдэгдэх шаардлагатай гээд эмч өөрөө цагдаа дуудсан байдаг. Ингээд өгсөн дуудлагын дагуу цагдаагийн газраас мөрдөгч , цагдаа нарын хамт ирсэн. Мөрдөгч , цагдаа нар талийгаач Б.оос мэдүүлэг авна гээд сэхээний өрөө рүү орсон, ороод хэр удсаныг бол мэдэхгүй байна, орчихоод гарч ирэхдээ ар гэрийнхэнд нь юм хэлээгүй гараад явсан. Бид нарын зүгээс яагаад гараад явчихав гээд тэнд байсан эмч, сувилагчаас асууж тодруулахад бол мэдүүлэг авах цаас, балгүй ирчихсэн байна, цаас балаа аваад гараад ирье гээд гараад явсан талаар хэлсэн. Ингээд байж байхад хооронд талийгаач гуя, шилбэнд зүслэг хийхээр сэхээний өрөөнд эмч нар орчихсон байсан, энэ үед мөрдөгч бал, цаасаа аваад орж ирсэн. Мөрдөгч нь сэхээний өрөө рүү орох гэхэд нь зүслэг хийгдэж байгаа гээд оруулаагүй бөгөөд эргэж над дээр ирээд дүүгээс чинь бол мэдүүлэг авчихсан, одоо таниас мэдүүлэг авна гээд мэдүүлэг гараар бичиж, тэмдэглэж авсан. ... аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Баттүвшингийн гаргасан дүгнэлтэд Б. архины хордлогоор нас барсан гэснийг би хүлээн зөвшөөрөөгүй тул хүсэлт дахин гаргаж Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээч эмчийн дүгнэлтээр “олон удаагийн цохих үйлдлээр баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэний булчин завсрын цус хуралт гэмтлийн улмаас хүндэрч нас барсан” гэж дүгнэлт гаргасан байсан. Тус дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шинжээч эмч нарын 2 дүгнэлт зөрүүтэй байх тул зөрүүг гаргах, мөн аль дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай байна. Талийгаач Б. оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт ирсэн хойно буюу 17 цагийн орчимд гар утсаар дарсан гэрэл зураг, оны 08 дугаар сарын 03-ны өдрийн сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн эмнэлэг рүү явах үеийн баруун гуяны хэсгийг гар утсаар дарсан гэрэл зургийг хавсаргаж өгье. Мөн миний гар утсан дээр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадна талын камерт цагдаа нь мотоциклтой талийгаач гэр рүү орж байгаа, мөн Б. хэсэг хугацааны дараа гэрээсээ зугтааж эгч Энхнарангийн гэр рүү явж байгаа бичлэг байгаа. Мөн Энхнаран эгчийн гэр рүү ороод, эргээд гэр рүүгээ явж байгаа бичлэг байгаа, тэр хооронд цагдаа нь мотоциклтойгоо Б. хайж тойрч байгаа байдалтай бичлэг байгаа, үүнийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөгүй. Учир нь тус хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд Өлзий сумын төвийг харж байдаг 3-4 ширхэг камерийг сумын цагдаагийн кабонд байрлуулж, хяналт тавьж ажилладаг. Энэ нь ямар учир холбогдолтой вэ гэвэл талийгаач хашааны гадна талд байрлах шонгийн модонд байдаг, тус хяналтын камерын харах өнцөг нь талийгаачийн хашааг харах боломжтой байсан. цагдааг гэр рүү орж зодсон гэх байдлыг тогтоолгох зорилгоор оршуулгын ажил явдал дууссаны дараагаар хяналтын камерыг шалгуулахад оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи бүх бичлэгүүд байхгүй болчихсон байсан. Хэрэгт иймэрхүү нөхцөл байдал тогтоогдсон болохоор сумын сургуулийн дотуур байрны гадна талд байрлах хяналтын камерыг шалгуулж үзсэн ба хяналтын камерын төхөөрөмжөөс бичлэгийг хуулж чадахгүй байсан болохоор би өөрийн “Iphone 14 Pго Мах” маркийн гар утсаараа бичлэг хийж авсан, иймд тус бичлэгийг цагдаагийн байгууллагад өгөөгүй, танай байгууллагад хэрэг ирмэгц өгөхөөр байлгаж байгаа. Энэ бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авахуулмаар байна, би гар утасны хамааралтай, нүдний хараа муудаж байгаа гээд би ухаалаг гар утас барихгүй байгаа. оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мөрдөн байцаах албан дээр очиж шинжээчийн дүгнэлттэй танилцчихаад аймаг руу буцахдаа хүү О.Батмэндэд ухаалаг гар утсаа өгсөн, гар утсан дээр хэрэгтэй байгаа бичлэгүүдийг ээжийнхээ фейсбүүк чатаар явуулчих гээд хэлсэн, надад одоо фейсбүүк чатаар ирүүлсэн бичлэг нь байгаа...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 60-65-р хуудас/
4. Гэрч “... оны 07 дугаар сарын 29-ний өдөр үдээс хойш гэртээ юм угаагаад байж байсан юм. Талийгаачийн гэр нь манай гэрээс урд зүгт 300 метр орчимд байрладаг юм. Тэгээд юм угаагаад угаадас аваад гарах гэтэл урдаас талийгаач нь орж ирээд угаах гэж байгаа хувцаснууд дээр хэвтээд өгсөн. Хэвтсэн байдалтай байхдаа талийгаач нь надад хандан "дүүг нь зодоод" гэж хэлээд зүүн хөлөө илээд байх шиг байсан. Тэгээд би түүнд "чамайг архи уугаад байвал цэцэрлэгийн хүүхэд ч зодно ш дээ" гээд тоглоом маягаар хэлээд өөрийг нь өмөөрөөгүй. Тэгсэн чинь талийгаач нь " чинь дээр гараад дэвхэрчихдэг юм байна лээ ш дээ, би түүнд олон эгч нартай шүү гээд танаар өмөөрүүлэх гээд ирж байна" гэж хэлсэн. чамайг яг яасан гэж зодсон юм гэсэн чинь "Цээжийг зодоод байхаар нь чи ядарсан юмыг дээрэлхээд байна гэхэд гүйж ирээд миний дээр гараад дэвхэцсэн" гэж хэлсэн. Би талийгаачийг архи уусан байсан болохоор нь аятай ч үг хэлээгүй угаадсаа асгахаар гадаа жорлон руугаа яваад асгачихаад ирэхэд “энийг салгаад хая, миний хөлийг бариач” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь хөлийг нь барих гэхээр “хөл задарлаа, зөөлөн бариач, өвдөөд байна” гээд байсан. Тэгээд эмнэлгээс аймаг руу 14 цагт түргэнээр авч явна гэж хэлэхээр нь талийгаачийг аваад аав, ээжийн гэрт очсон байсан. Тэгээд талийгаач нь өмдөө тайлаад дотуур өмдтэйгөө доошоо харж хэвтээд намайг “гуя базаадах, гуя задарлаа” гээд байсан. Гуяыг нь барих гээд жаахан л хүрэхээр “өвдөөд байна” гээд орилоод байсан. Гуяны хойд хэсэг нь жижигхэн жижигхэн толбо шиг хөхөрсөн, шилбэ нь хавдаад хөхөрсөн байсан /аль хөлийн шилбэ гэдгийг санахгүй байна/ бөгөөд улаан утас зүүсэн байсан. Тэгээд эмч нараа талийгаачийг аймаг руу авч явсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 81-87-р хуудас/
5. Гэрч Б.ийн “ оны 07 дугаар сарын 29-ний өдөр би найз хамт сумын төв дээр байх гэрт нь 0,75 литрийн “Хараа” архийг , нарын хамт хувааж уугаад байж байтал сумын цагдаа гаднаас ороод ирсэн. ... Цагдаа орж ирээд ид хандаж “чи мотоциклоо авдаггүй юм уу, энд юу хийгээд архи уугаад сууж байгаа юм” гэсэн. Тэгтэл талийгаач Б. цагдаад хандаж “чи юун дээрэлхүү юм” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа Б.од хандаж “танд ямар хамаатай юм, юу гээд байгаа юм” гэж хэлээд хажууд очиж зогссон. Бүрлээч Б. сууж байгаа газраасаа “юу гээд байгаа юм” гээд цагдаагийн өөдөөс босоод ирэхээр нь би ухасхийж босоод “боль боль” гэж хэлээд Б., цагдаа хоёрын голоор орж, баруун гар талдаа зогсож байсан цагдааг баруун гараараа, зүүн гартаа зогсож байсан Б. зүүн гараараа цээж хэсэг рүү нь түлхэх маягтай салгатал цагдаа миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан. ... Би цусаа гоожуулаад эргэж хараад тонгойж байх хугацаанд Б., цагдаа 2 хоорондоо маргалдаж хэрэлдээд байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг би тодорхой хэлж мэдэхгүй байна. ... Надад өөрөөр нууж хаагаад байх юм байхгүй, хамраас цус гараад цохиулсан, мөн архиндаа манараад байсан. ... Цохиулснаас болж ямар ч гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 155-156, 2 хх-ийн 84-85-р хуудас/
6. Гэрч Ж.ийн “ оны 07 сарын 29-ний үдээс хойш кабон дээр цагдаатай уулзаад байж байсан юм. Тэгсэн чинь цагдаагийн кабоны хойд талаар Б. ах, хоёр х руу алхаад орж яваа харагдсан юм. Тэгэхээр нь би араас нь яваад ортол ах хоёр нилээн согтуу нэг шил 0,75 литрийн “Хараа” архи дөнгөж задлаад сууж байсан. Тэгэхээр нь тэр хоёртой бид гурав тэр “Хараа” архийг нь хувааж уусан юм. Тэр хоёр их согтчихсон болохоор нээх уухгүй байсан би тэр архины ихэнхийг нь уусан болохоор согтоод тасарчихсан байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь би цагдаагийн кабоны үүдэнд гадаа сүүдрэвчинд сууж байсан. цагдаа намайг “одоо харь харь” гэхээр нь би гэр рүүгээ явсан. цагдаа намайг аваачсан юм шиг байна лээ. ... оны 07 сарын 29-ний өдөр тэдний гэрт нь орж уулзахад биеийн байдал нь зүгээр л байсан бие хаа өвдлөө гэж нэг ч юм яриагүй хэн нэгэнд зодуулсан талаар ч яриагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 148-152-р хуудас/
7. Гэрч “... оны 07 сарын 23-ны өдөр би аймгийн сумын 5 дугаар баг “аргана” гэх газар нүүдэллэж явсан юм. Нөхөр бид хоёр худаг дээр малаа услаад байж байсан чинь үдээс хойш 16 цагийн үед сумаас гэх танил ах хүү мотоциклтой хүрээд ирсэн юм. Бид хоёроос ах нэг мал авах ёстой байсан юм. Тэгэхээр нь “ руу очиж бай бид хоёр араас чинь хүрээд очъё” гэсэн чинь “за тэгье” гээд давхиад яваад өгсөн юм. Тэгээд нөхөр бид хоёр малаа усалчихаад нөхрийн дүү хүрээд очтол тэднийд агсам тавиад байж байсан. Тэгээд тэднийд байж байтал 4 настай гэдэг хүүхдийг гэдэс рүү нь цохичихсон чинь газар ойчоод уйлсан. Тэгсэн чинь уурлаад босож очоод сууж байхад нь эрүү хавьд нь өшиглөсөн. Тэгээд ыг “боль боль” гээд аваад би гэр рүүгээ явсан. ч малаа авахгүй сумын төв рүү давхиад яваад өгсөн. ... Ил харагдах шарх сорив байгаагүй зүгээр байсан, яг тухайн үедээ мэдэгдэх юм байгаагүй. Маргааш нь сумын төв дээр тааралдахад эрүү шанаа хэсэг нь хавдчихсан байсан. ... Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ах согтуу байсан. ... Дүүгийнх нь хүүхдийг цохиж уйлуулснаас болоод л манай нөхөр уурлаад өшиглөсөн юм. ... оны 07 сарын 29-ний өдөр би сумын төв дээр гэртээ байж байсан чинь үдээс хойш /цагийг нь санахгүй байна/ ах манайд орж ирээд "сумын цагдаа намайг зодлоо" гэж байсан ба тэгэхээр нь би “ээж, эгчдээ хэлээч” гэсэн чинь нээх онц юм ярихгүй байсан. Тэгээд манайд нэг аяга тараг уугаад хоёр бууз идчихээд л яваад өгсөн. Тэгээд оны 08 сарын 01-ний өдөр сумын колонк дээр таарсан чинь ах явган зүүн хөлөө чирээд яваад байсан тэгэхээр нь "хөлөө яасан юм" гэсэн чинь "цагдаад зодуулаад" гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 99-100-р хуудас/
8. Гэрч Б.ын “... оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... гэртээ байж байхад үдээс хойш манайд Б. орж ирсэн юм. Тэгээд намайг сумын цагдаа зодсон л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 111-112-р хуудас/
9. Гэрч “... оны 07 сарын 29-нд би хоёр хүүхдийн хамт суман дээр гэртээ ирээд сүү хөөрүүлж байх үед талийгаач манай гэрт ганцаараа ирсэн, тэгээд тараг хийж өгөөд байж байтал талийгаач уучихаад манайд энд тэнд хэвтээд байсан, тэгээд хамаг бие хөндүүр гэж ярихаар нь “яасан юм” гэж асуутал “цагдаа намайг зодоод оо” гэж хэлсэн. “Яагаад зоддог юм” гэж асуутал “манай гэрт байсан согтуу хүнийг зодож байсан юм аа, тэгэхээр нь та яагаад унтаж байгаа хүнийг зоддог юм гэж хэлтэл цагдаа намайг зодсон” гэж хэлсэн. ... оны 07 дугаар сарын 29-нд доголоод, доголон юм шиг хөлөө зөөгөөд алхаад байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 114-115-р хуудас/
10. Гэрч “... Талийгаач нь оны 07 дугаар сарын сүүлээр хөдөө гэдэг айлд очсон байх 3-4 хоносон, тэгээд яг өдрийг нь санахгүй байна талийгаач сумын төвд хөдөөнөөс орж ирлээ гээд манай гэрт ирсэн, ирэхдээ талийгаач эрүү эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд яасан юм гэтэл мотоциклоос ойчсон гэж надад хэлсэн, тэгээд юм олигтой идэж болохгүй байна гэсэн, юм ярихдаа ч амаа зуугаад сонин яриад байсан. Тэгээд тэр өдрөө манай гэрт даалуу тоглож байгаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэр өдөр ирэхдээ бага зэрэг халамцуу байсан. Тэр өдрийн дараа талийгаач манай гэрт 2 өдрийн дараа ирсэн, тэр үедээ “би мотоциклоос унаагүй юм аа Энхээд өшиглүүлчихсэн. хүүг унах гэж байхад нь барьж авч чадалгүй гараараа цохиод түлхчихсэн тэгтэл Энхээ уурлаад эрүү рүү өшиглөсөн” гэж талийгаач өөрөө надад хэлсэн. Тэгээд тэр өдрийн шөнөө нь талийгаачийг аймаг руу авч яваад эрүүнийх нь зургийг авахуулаад маргааш орой нь тай хамт ирсэн. Тэгээд ирсэн оройныхоо маргааш өглөө нь буюу оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай гэрт архи үнэртүүлчихсэн ирсэн, ирчихээд талийгаач надад хандаж "толгой өвдөөд байна, тархи хөдөлчихсөн юм шиг байна толгой бариадах" гэхээр нь би чамархайг нь дараад үзсэн чинь гайгүй байхаар нь би талийгаачид хандаж "гайгүй байна, эрүүнээс чинь болоод толгой чинь өвдөөд байгаа юм биш үү" гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хэвтэж байгаад хөрвөөхдөө гуяа дараад ёолоод байсан, тэгэхээр нь би “чи тэгээд наад гуяа яасан юм” гэтэл талийгаач надад хандаж "цагдаа нэмэрлээд зодчихсон юм аа" гэж хэлсэн, тэгэхээр нь би үзье гээд өмдийг нь шувтлах гэтэл ёолоод байсан. Шувтлаад үзтэл баруун гуяны гадна талдаа хөхөрчихсөн, баруун хонго нь улайчихсан байсан, хуруу хүрэнгүүт их зовуурьтай байсан, гар хөл нь чичрээд салганаад байхаар нь өвчин намдаах өгсөн тэр хооронд манай ээж эмнэлгийн машин дуудаад эмнэлэг рүү хүргүүлсэн, сумын эмнэлгээс аймгийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэрнээс хойш уулзаагүй. ... Цагдаа нэмээд зодоод гуя ийм болсон, оны 08 дугаар сарын 03-нд ирэхдээ гуя дэлбэрэх гээд задрах гээд байгаа юм шиг болоод байна гэж хэлсэн их өвдөж байсан байх аа...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 94-96-р хуудас/
11. Гэрч “... Би оны 07 дугаар сарын 29-ний өдөр сумын төв дээр ирсэн. Тэгээд би сумын төвд найз очсон тэднийд хоол хийлгээд байж байхад /талийгаач/ ах цонхоор нилээн халамцуу шагайсан тэгэхээр нь би “манайд очиж хурга хяргах уу” гэхэд “тэгье” гэсэн бас тэнд байсан хамт хурга хяргалцъя гээд тэр өдрийн 22 цаг 30 минутын үед би , талийгаач хоёрыг аваад эхнэрийн хамт гэр рүү явсан. Манайх сумаас зүүн тийш 40 км байдаг. Манайд тэр өдрөө очиж хоноод маргааш /.07.30/ талийгаач өдөржин хэвтсэн хоол ид гэсэн чинь идэхгүй ус уугаад хэвтээд байсан. Тэгээд тэр өдөр талийгаач манайд гэрт хоноод маргааш /.07.31/ өдөр нь босоод толгой, хөл гар өвдөөд байна гэж байсан. Тэгэхээр нь би 09 цаг өнгөрөөгөөд гэрээс талийгаачийг машинд суулгаад авч яваад талийгаачийн зааж өгснөөр сумын төвд захиргааны баруун хойд талд хашааны гадаа буулгасан. Тэр хашаанд хаалгыг салгаад хажууд нь хөндлөн тавьсан гэр байсан талийгаач тэр хашаа руу алхаад явсан тэгэхдээ хазганаад яваад байхаар нь би эмнэлэгт үзүүлээч гэсэн чинь “гэрээр орчихоод эмнэлэг орно” гэж хэлсэн. ... Талийгаач манай гэрт ирснээс хойш согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Харин сумаас гарахдаа талийгаач болон хоёр нэг 0,5 литрийн архи авч өгсөн гэр рүү явж байх замд уучихсан байсан. ... Би хүргэж өгөхдөө талийгаачийг “хаана чинь өвдөж байна” гэсэн чинь “цагдаа хөл ийм болтол зоддог хууль байдаг юм уу” гээд байсан. Тэгэхэд талийгаачийн баруун талын шилбэ нь үл ялиг хавдсан юм уу гэхээр л харагдсан хөхөрч барьсан юм бол харагдаагүй. ыг хэзээ, хаана цохиж зодсон талаар талийгаач надад юм бол хэлээгүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 130-р хуудас/
12. Гэрч А.ын “... оны 07 сарын 30-нд байх аа би сумын төвд , , нарын хамт явж байгаад Б. ахын гэрт нь хүрээд очтол ах гэрээ цэвэрлээд байж байсан юм. Тэгээд юм яриад байж байтал ах зүүн хөл нь хавдчихсан байсан тэрийгээ бид хэдэд үзүүлээд “ цагдаа намайг өшиглөөд дэвссэн юм уу яасан юм мэдэхгүй ийм болгочихсон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 118-119-р хуудас/
13. Гэрч “... оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... Б. өөрөө хазганаад хүрээд ирсэн ингээд ойр зуурын юм ярьж байгаад хөл нэг л болж өгөхгүй өвдөөд байна 2-3 хоногийн өмнө ч гэл үү цагдаад зодуулсан гэсэн зүйл ярихаар нь “цагдаа таныг яаж зоддог юм” гэхэд “гэртээ хэвтэж байхад ийг цагдаа авах гээд ирсэн тэгэхээр би өөдөөс ямар учиртай юм болиоч гэж хэлсэн ирж зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 135-136-р хуудас/
14. Гэрч Б.ын “... Сумын цагдаа нь манайд Б.ийг хайж ирээд Б.ийг цохиж зодохоор нь өмөөрсөн чинь цагдаа намайг зодсон гэсэн утгатай зүйл ярьсан. Мөн эмнэлэгт үзүүлж болохгүй байна уу гэж асуухад талийгаач нь цагдаагийн кабоны хажуугаар явахаар “ нь яах гээд маяглаад эмнэлэг гээд гүйгээд байгаа юм, баашлаад байна уу гээд байсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 74-75-р хуудас/
15. Гэрч “... оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... ахын гэр рүү ороход Б. ахтай архи уугаад байдаг гэгчийн нүүр нь цус нөж болсон суусан байдалтай, хажууд нь сумын цагдаа зогсож байсан. Цагдаа “наад цусаа арч” гэж хэлээд зогсож байсан. Ах хаашаа явсан юм бол гэж асуухад цагдаа нь “ах чинь сая гараад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 77-78-р хуудас/
16. Гэрч “... Б. гэх хүн оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06 цаг 40 минутад яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлсэн. Өвчтөн ирэх үедээ баруун хөлийн шилбэ өвдөнө, юм зажилж болохгүй эрүү өвдөнө гэсэн зовуурьтай байсан. од үзлэг хийхэд амны ангайлт багассан, эмзэглэл ихтэй, баруун хөлийн шилбэний булчин хавдаж бага зэрэг хөхөрсөн тэмтрэхэд эмзэглэл ихтэй байсан. Тухайн үед хөлд рентген зураг авч цочмог хугарлыг үгүйсгэн эмийн эмчилгээ зөвлөн өвчин намдаалт хийж зовуурь арилсан тул хөдөлгөөн хязгаарлах гэмтлийн эмчид /амбулатори/ үзүүлэхээр шийдвэрлэж зөвлөгөө өгч буцаасан. Буцах үед амин үзүүлэлт цус эргэлт тогтвортой байсан. ирж үзүүлэхдээ нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Түүнийгээ эгч гэж дуудаж байсан. ... тухайн үед надад хэлэхдээ 5 хоногийн өмнө шатан дээрээс унасан тухайн үед өвчин намдаах эм хэрэглээд сүүлдээ өвдөлт намдахгүй байсан тул эмнэлэгт ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 124-128-р хуудас/
17. Гэрч Т.ын “... сумаас түргэн тусламжаар ирээд манай яаралтай тусламж дээр байсан иргэн гэх хүн гэмтлийн эмчид үзүүлье гэсний дагуу иргэн үзсэн. Зовуурь, өвчний талаар асуумж авч үзлэг хийсэн өвчтөн надад “би архи байнга уудаг 2 сарын хугацаанд гэртээ ирээгүй байсан. 6 хоногийн өмнө хөдөө найзындаа байж байгаад найзынхаа дүүд нүүр рүүгээ 3 удаа өшиглүүлсэн үүнээс хоёр хоногийн дараа буюу 4 хоногийн өмнө сумын цагдаад зодуулсан. Энэ үед найзтайгаа цуг байсан. Эхлээд найзыг зодоод байсан учраас боль гэж хэлсний дараа намайг зодсон зодохдоо унагааж байгаад олон удаа дэвссэн тэгээд зодоод байсан учраас зугтааж эгч дээрээ очсон. Тэгээд цээж давчдаад унтаж чадахгүй 2 хоног болсон аймагт эгчийндээ ирж хоноод тэгээд өвдөлт ихтэй байсан учир өвчин намдаах эм тариа, лаа хэрэглэсэн. Өглөө нь яаралтай тусламжид ирж үзүүлээд эрүүний хугарал, шилбэний зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош тавигдаж зөвлөгөө авч буцсан. Тэгээд өнөөдөр 07 цагийн үед сумынхаа эмнэлэг дээр очиж үзүүлээд эмчилгээ хийгдэж байгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж хэлж байсан”. Энэ талаар иргэнийхээ үүргийн дагуу аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн. ... Цагдаагийн албан хаагч олон удаа дэвссэн гэсэн. ... Зүслэгийг оны 08 сарын 03-ны 22 цаг 33 минутанд хийсэн, өвчтөн 04-ний шөнө 02 цаг 33 минутанд нас барсан, би урьд өмнө гэх өвчтөнд үзлэг хийж байгаагүй” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 132-133/
18. Гэрч “... оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед нь гэдэг манай няраваар хүргүүлж эмнэлэг дээр ирсэн, ирэхээр нь би хүлээж аваад амин үзүүлэлт үзэхэд амин үзүүлэлт хэвийн, баруун талын гуя, зүүн талын шилбэ нь хөхрөлтэй хавдартай байсан. Тэгээд хөлөндөө хүргэхгүй өвдөөд байна гээд байсан би юу болсон талаар асуухад аймагт очиж зураг авхуулчихаад ирлээ, хугарал байхгүй байна гэсэн, тэгээд өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах эмчилгээ, хордлого тайлах дусал болон эмийн эмчилгээ хийсэн, тэгтэл өвчин нь намдахгүй байсан, тэрний дараа эмнэлгийн дарга эмч дуудаж биеийг үзүүлсэн, тэгээд эмчилгээг үргэлжлүүлэн аймгийн төв рүү зөөвөрлөхөөр болж сумын эрүүл мэндийн төвийн машинаар би хамт явж аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт зөөвөрлөн ирж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 122-123/
19. Гэрч “... оны 08 дугаар сарын 03-ны өдөр ... багийн эмч яаралтай тусламжийн өрөөндөө үзэж байсан. Ингээд би оос би зовуурийн талаар асуухад би өчигдөр аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн хөлийг зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж оношилсон гэж хэлсэн. ... Үүний дагуу би үзлэг хийхэд зүүн хөлийн шилбэ нь хөхөрч хавдсан эмзэглэлтэй, баруун цавины орчим эмзэглэлтэй байсан. Тэгээд эмчилгээ хийж эхлээд анальгин үргэлжлүүлээд хордлого тайлах ренгер локтант В1, В5-тай дуслууд, өвдөлт намдаахаар диклоденк булчинд тарьж ер нь аймаг руу авч явахгүй бол болохгүй гэж хэлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэж өгсөн. ... Зүүн шилбэний арын хэсгээр багцаагаар 20 см орчим талбайд хөхөрч хавдсан байсан, баруун гуяны ар хэсгээр улайсан эмзэглэлтэй байсан. ... Архины хордлого байж болзошгүй гэж урьдчилсан онош тавьсан. өөрөө өчигдөр эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн л гэмтэл байна ямар нэгэн хугарал байхгүй гэдгийг эмч үзээд хэлж байсан гэсэн яриа өгүүлэлтэй байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 138-139-р хуудас/
20. Шинжээч “... Уг гэмтэл авсан тухай үедээ идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж явж болно. Үрэвсэл даамжрах үед хавдах, чинэрч өвдөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 250, 2 хх-ийн 1-р хуудас/
21. Шинжээч “Баруун гуя, цавь хуухнаг, зүүн гуя шилбэний завсрын цус хуралт гэмтэл авсан үедээ эрүүл хүн шиг хөдөлгөөн хийж явах бүрэн боломжтой. Харин идээт үрэвсэл, дарагдлын хам шинж үүсэх үед гуя шилбэний хэсгээр чинэрч өвчин эмзэглэл их болж өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. ... Талийгаачийн биед үүссэн баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя шилбэний завсрын цус хуралт гэмтлүүдийн улмаас үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралтын хэмжээнээс хамааран эдгэрэлт, эмчилгээ болон эргэн шимэгдэлтийн үйл явц удааширсан, мөн дутуу явагдсанаас булчин завсар үрэвсэл явагдаж тухайн үрэвсэл цусаар дамжин бие эрхтэнд тархсаар үжил болж олон эрхтний дутагдалд хүргэж байна...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 03-04-р хуудас/
22. Шинжээч “Булчин завсрын цусан хураа нь механик хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй, гэмтэл авсан үедээ үүссэн байх. Энэ нь хувь хүний биеийн байдал, дархлаа, дархлаажилт, архаг хууч өвчин зэргээс /амьдралын хэв маяг/ хамаарч хүн болгонд өөр өөр хугацаанд үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 9-11-р хуудас/
23. Шинжээч “Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй боловч талийгаач биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Үжил, үжлийн шокод түргэн хугацаанд орсон байх боломжтой. Үжлийн хугацааг цаг, минутаар нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 13-14-р хуудас
24. Шинжээч “... Гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, хүний биеийн онцлогоос болон хүндрэлээс шалтгаалж харилцан адилгүй байна. Дээрх үжил нь бол түргэн явцтай явагдсан байх боломжтой байсан. Учир нь талийгаачийн ар гэрээс гаргасан гэрэл зургийн үзүүлэлтийг /баруун гуяны зураг/ хараад түргэн хугацаанд үүссэн гэж үзэх магадлалтай. ... Талийгаачийн биед учирсан гэмтлийг ар гэрийнхэн нь өглөө нь зургийг авсан байсан. Тухайн зурагт гэмтэл нь айхтар харагдахгүй гайгүй байсан, оройных нь зурагт үжлийн тархалт нь илүү ихэссэн, хөл рүүгээ хүрсэн байдалтай байсан. Ерөнхийдөө хурдан хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 16-17-р хуудас/
25. Шинжээч *******ийн “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Үжил хэдий хугацаанд халдварлан хүндэрснийг нарийвчлан тогтоох боломжгүй, гуяны булчин завсрын цусан хураа нь нянгаар бохирлогдон халдварлагдаж үжил үүссэн байна...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 19-20-р хуудас/
26. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Хэрэгт гэм буруугийн шууд дүгнэлт хийхэд дутмаг байгааг харгалзан үзнэ үү...” гэх дүгнэлт гарган оролцов.
27. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч оны 09 сарын 08-ны өдрийн 43 дугаартай “Амь хохирогч цогцост баруун эрүү ясны хугарал, баруун гуя, хуухнагт зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гуя хуухнагт үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч нас барах үедээ согтолтгүй байсан байна. ... Амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан байна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 160-172-р хуудас/
28. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч , , а нарын оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай “Амь хохирогч цогцост эрүүний ясны баруун талын хугарал, баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэнд булчин завсрын цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Хүзүүний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэний булчин завсрын цус хуралт гэмтлийн улмаас идээт үрэвсэл, дарагдлын хам шинж, үжил, үжлийн шокоор хүндэрсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд цаг хугацааны хувьд хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй..” гэх дүгнэлт, /1 хх-ийн 206-216-р хуудас/
29. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч , , *******, Эрүүл мэндийн Яамны дэргэдэх Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн шинжээч, 1 дүгээр эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор , Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн зөвлөх эмч нарын оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай “Талийгаачийн цогцост эрүү ясны хугарал, баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учирчээ. Талийгаач архины шалтгаант элэгний хатуурал өвчтэй байна. Талийгаач нь баруун гуяны булчин завсрын цусан хураа халдварлагдан үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. аймгийн Нэгдсэн эмнэлэг оношийг зөв тавьж, амь тэнссэн үеийн зохих тусламж үйлчилгээ, эмчилгээг журмын дагуу хийсэн байна. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн оны 09 сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Өвчний түүх, эмнэлзүйн шинж тэмдэг, клиник лабораторын шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр дүгнэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч нарын оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба гэмтлийн хүндрэл үүсэх хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авсан дариуд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан нь хүндрэл үүсэн нас барахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 235-245-р хуудас/
30. Амь хохирогч өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, /1 хх-ийн 173-196-р хуудас/
31. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 854 дугаартай “ Энхцэцэгийн /РД: / сэтгэцэд оны 07 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS: F43 дасан зохицихын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт, /2 хх-ийн 216-218-р хуудас/
32. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай оны 12 сарын 02-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол, /2 хх-ийн 181-182-р хуудас/
33. Шүүгдэгч ******* талаархи лавлагаа, /2 хх-ийн 98-р хуудас/
34. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Т.аас сумын 6 дугаар багаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай хүн хүргэгдэн ирлээ”, /1 хх-ийн 9-р хуудас/
35. *******ыг аймгийн сум дахь хэсгийн цагдаагаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс томилсон тушаалын хуулбар, /2 хх-ийн 34-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийг үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.
Амь хохирогч овогтой нь оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 07 цаг 10 минутад аймгийн сумын эрүүл мэндийн төвд баруун талын гуя, зүүн хөлийн шилбэ, толгой төмсөг өвдсөн гэх зовуурьтайгаар ирсэн ба уг эрүүл мэндийн төвд яаралтай тусламж үзүүлсэн боловч эмчилгээ үр дүнгүй байх тул 13 цаг 20 минутанд Дээд шатлалын эмнэлэгт үзүүлэхээр эмч нар шийдвэрлэн түүнийг тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 16 цаг 07 минутанд авчирсан байна.
Ингээд Б.од Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг 16 цаг 07 минутаас 18 цаг 55 минут хүртэл тусламж үзүүлж эмч Д.Лувсандагва Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ба үүнээс хойш эмч Т. эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилж байгаад оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагаас хойш ухаангүй болж 02 цаг 33 минутанд нас баржээ.
Амь хохирогчийг ийнхүү эмнэлэгт байх хугацаанд эмчлэгч эмч Т. түүнээс асуумж авахад тэрээр “... 6 хоногийн өмнө хөдөө найзындаа байж байгаад найзынхаа дүүд нүүр рүүгээ 3 удаа өшиглүүлсэн үүнээс хоёр хоногийн дараа буюу 4 хоногийн өмнө сумын цагдаад зодуулсан. Энэ үед найзтайгаа цуг байсан. Эхлээд найзыг зодоод байсан учраас боль гэж хэлсний дараа намайг зодсон зодохдоо унагааж байгаад олон удаа дэвссэн тэгээд зодоод байсан учраас зугтааж эгч дээрээ очсон...” гэх тайлбар өгсөн байх тул эмч энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна.
Б. нь ийнхүү эмнэлэгт нас барсан ба гадны нөлөөтэй байж болзошгүй байсан тул Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж түүний нас барсан шалтгааныг тодруулахаар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилоход шинжээч оны 09 сарын 08-ны өдөр 43 дугаартай “Амь хохирогч цогцост баруун эрүү ясны хугарал, баруун гуя, хуухнагт зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гуя хуухнагт үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч нас барах үедээ согтолтгүй байсан байна. ... Амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан байна” гэх дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтийг амь хохирогчийн ар гэрийнхэн зөвшөөрөөгүй тул дахин Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч нарыг томилсон ба оны 10 сарын 24-ний өдөр дугаартай “Амь хохирогч цогцост эрүүний ясны баруун талын хугарал, баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэнд булчин завсрын цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Хүзүүний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэний булчин завсрын цус хуралт гэмтлийн улмаас идээт үрэвсэл, дарагдлын хам шинж, үжил, үжлийн шокоор хүндэрсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд цаг хугацааны хувьд хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй..” гэх дүгнэлт гаргасан ба эхний дүгнэлтээс нас барсан шалтгаан эрс зөрүүтэй байсан байна.
Ийнхүү энэ эрс зөрүүтэй байгааг ахин тодруулахаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 шинжээч, түүнчлэн Эрүүл мэндийн Яамны дэргэдэх Яаралтай тусламжийн салбар зөвлөл, Гэмтэл согог судлалын Үндэсний төв зэргээс 2, нийт 5 шинжээчээр амь хохирогчийн нас барсан шалтгааныг тодруулахаар томилоход шинжээч нар санал нэгтэйгээр оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтэд “Талийгаачийн цогцост эрүү ясны хугарал, баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учирчээ. Талийгаач архины шалтгаант элэгний хатуурал өвчтэй байна. Талийгаач нь баруун гуяны булчин завсрын цусан хураа халдварлагдан үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. аймгийн Нэгдсэн эмнэлэг оношийг зөв тавьж, амь тэнссэн үеийн зохих тусламж үйлчилгээ, эмчилгээг журмын дагуу хийсэн байна. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн оны 09 сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Өвчний түүх, эмнэлзүйн шинж тэмдэг, клиник лабораторын шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр дүгнэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч нарын оны 10 сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба гэмтлийн хүндрэл үүсэх хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авсан дариуд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан нь хүндрэл үүсэн нас барахад нөлөөлсөн байна” гэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэн хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан ба хэрэгт амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон хэд хэдэн дүгнэлт авагджээ.
аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээч оны 09 сарын 08-ны өдөр 43 дугаартай дүгнэлтэд амь хохирогч биед баруун гуя, хуухнагт зөөлөн эдийн няцрал, гуя шилбэний зүсэгдсэн шарх тогтоогдсон ба энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гээд мөн амь хохирогч нас барах үедээ согтолтгүй байсан байна гэсэн боловч амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.
Шинжээчийн уг дүгнэлтэд амь хохирогчийн биеэс спиртийн төрлийн зүйл илрээгүй гэх боловч спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан гэж ойлгомжгүй, зөрчилдсөн байдлаар дүгнэсэн байдал тогтоогдов.
Нийслэлийн Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч нарын оны 10 сарын 24-ний өдөр дугаартай дүгнэлтэд амь хохирогч баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэнд булчин завсрын цус хуралт гэмтэл учирсан гэжээ. Харин баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэний булчин завсрын цус хуралт гэмтлийн улмаас идээт үрэвсэл, дарагдлын хам шинж, үжил, үжлийн шокоор хүндэрсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.
Уг дүгнэлтэд баруун гуя, цавь, хуухнаг, зүүн гуя, шилбэнд булчин завсрын цус хуралт гэмтэл учирсан гэх мөртлөө энэ нь учрах үедээ ямар гэмтэл болохыг дурьдаагүй ба харин уг гэмтлийн улмаас идээт үрэвсэл, дарагдлын хам шинж, үжил, үжлийн шокоор хүндэрсэн нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байна.
Харин Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 шинжээч, түүнчлэн Эрүүл мэндийн Яамны дэргэдэх Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн 1, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 1, нийт 5 шинжээчийн оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтэд “талийгаачийн цогцост баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учирсан ба амь хохирогч Б. нь баруун гуяны булчин завсрын цусан хураа халдварлагдан үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Талийгаач нь дээрх гэмтлийг авсан дариуд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан нь хүндрэл үүсэн нас барахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт гаргасан байна.
5 шинжээчийн гаргасан дээрх дүгнэлтэд өмнөх 2 шинжээчийн дутуу дүгнэсэн буюу учрах үедээ үүссэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар дурьдсан, улмаар уг хүндэвтэр гэмтэл нь даамжирсаар хүнд гэмтэл болж энэ амь хохирогчийн нас барсан шалтгаан болсон талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд дугаартай дүгнэлтийг амь хохирогчийн биед учирсан гэмтэл, нас барсан шалтгааныг зөв үнэлэн дүгнэсэн нотлох баримт гэж үзэв.
Харин шинжээч нарын 3 удаагийн дүгнэлтэд амь хохирогч биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар дүгнэсэн, үүнд зөрүү үүсээгүйг жич дурдав.
Амь хохирогч биед учирсан дээрх гэмтлийг сумын цагдаа зодсон үйлдлээс болж үүссэн талаар тэрээр эмч Т.т асуумж байдлаар хэлсэн ба мөн бусад гэрч нарын мэдүүлэгт тэрээр цагдаад зодуулсан талаар дурдагдсан байна. Тухайлбал:
Гэрч мэдүүлэгт “... оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... ахын гэр рүү ороход Б. ахтай архи уугаад байдаг гэгчийн нүүр нь цус нөж болсон суусан байдалтай, хажууд нь сумын цагдаа зогсож байсан. Цагдаа “наад цусаа арч” гэж хэлээд зогсож байсан. Ах хаашаа явсан юм бол гэж асуухад цагдаа нь “ах чинь сая гараад явсан” гэж хэлсэн...”,
Гэрч Б.ийн мэдүүлэгт “ оны 07 дугаар сарын 29-ний өдөр би найз хамт сумын төв дээр байх гэрт нь 0,75 литрийн “Хараа” архийг , нарын хамт хувааж уугаад байж байтал сумын цагдаа гаднаас ороод ирсэн. ... Цагдаа орж ирээд ид хандаж “чи мотоциклоо авдаггүй юм уу, энд юу хийгээд архи уугаад сууж байгаа юм” гэсэн. Тэгтэл талийгаач Б. цагдаад хандаж “чи юун дээрэлхүү юм” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа Б.од хандаж “танд ямар хамаатай юм, юу гээд байгаа юм” гэж хэлээд хажууд очиж зогссон. Бүрлээч Б. сууж байгаа газраасаа “юу гээд байгаа юм” гээд цагдаагийн өөдөөс босоод ирэхээр нь би ухасхийж босоод “боль боль” гэж хэлээд Б., цагдаа хоёрын голоор орж, баруун гар талдаа зогсож байсан цагдааг баруун гараараа, зүүн гартаа зогсож байсан Б. зүүн гараараа цээж хэсэг рүү нь түлхэх маягтай салгатал цагдаа миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан. ... Би цусаа гоожуулаад эргэж хараад тонгойж байх хугацаанд Б., цагдаа 2 хоорондоо маргалдаж хэрэлдээд байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг би тодорхой хэлж мэдэхгүй байна. ... Надад өөрөөр нууж хаагаад байх юм байхгүй, хамраас цус гараад цохиулсан, мөн архиндаа манараад байсан. ... Цохиулснаас болж ямар ч гэмтэл учраагүй” гэж дурдагдсан байна.
Дээрх мэдүүлгүүдээр оны 07 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд аймгийн сумын 6 дугаар баг Рашаантын 8-3 тоотод байрлах амь хохирогч монгол гэрт Б., Д., Ж. нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба уг цаг хугацаанд тус сумын хэсгийн цагдаа ******* нь иргэдийн гомдлын дагуу тэднийд ирж Д. болон Ж. нарыг “согтуу мотоцикл барьж явах гэлээ” гэх шаардлага тавьж Д.ийн нүүрэн тус газарт гараараа цохижээ.
Амь хохирогч Б. нь сумын цагдаа *******ыг найз Д.ийг цохисонд дургүйцэж “чи юун дээрэлхүү юм” гэж хэлэхэд ******* “танд ямар хамаатай юм, юу гээд байгаа юм” гэж марган улмаар Б. болон ******* барилцахад Д. голоор орсон цаашлаад ******* нь хөл рүү нь өшиглөж, дээрээс нь дэвсэх зэргээр баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөн тухайн үед амь хохирогчийн гэрт гаднаас гэрч орж ирэхэд Д.ийн хамраас цус гарсан түүнийг нь цагдаа “цусаа арч” гэж хэлээд байж байсан үйл баримт нь түүний өгсөн “... оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... ахын гэр рүү ороход Б. ахтай архи уугаад байдаг гэгчийн нүүр нь цус нөж болсон суусан байдалтай, хажууд нь сумын цагдаа зогсож байсан. Цагдаа “наад цусаа арч” гэж хэлээд зогсож байсан. Ах хаашаа явсан юм бол гэж асуухад цагдаа нь “ах чинь сая гараад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр, түүнчлэн амь хохирогч Б. нь оны 07 дугаар сарын 29-нд ийнхүү цагдаагийн албан хаагчид зодуулснаас болж хөлд гэмтэл учирч доголох, хазганах байдлаар ахлаж явсан нь хэрэгт хураагдсан бичлэгээр CD /компакт диск/, мөн хөл тус газартаа цагдаад өшиглүүлж, дэвсүүлсэн талаар тэрээр өөрийн найз, танилууд, сумын нэр бүхий хүмүүст хэлсэн нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, Б.Энхнаран, Н.Жаргалмаа, Б., Э., , , , А., нарын мэдүүлгээр тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь амь хохирогчийг газарт унагах, хөлөн тус газарт өшиглөх, дээрээс нь дэвсэх зэргээр биед нь халдахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гээд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 шинжээч, түүнчлэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн 1, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 1, нийт 5 шинжээчийн оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтээр баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учрах үедээ хүндэвтэр хохиролд хамаарахаар заасан ба энэ гэмтэл нь цаашид үжил болж хүндэрч нас барсан талаар дүгнэсэн.
Харин амь хохирогч нь уг гэмтэл авснаас хойш 6 хоногийн дараа буюу эмнэлгийн тусламжийг оройтож авснаас шалтгаалан үжил үүсэж хүндэрч нас барсныг шүүгдэгчийг хүнд гэмтэл шууд санаатай учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь амь хохирогч биед халдан зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба тэрээр өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгчийн бусдыг зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчд холбогдуулан тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гээд, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас амь хохирогч Б.од шууд учирсан хүндэвтэр гэмтлийг хохирол гэж үзсэн ба харин уг гэмтэл буюу хохирлоос шалтгаалан даамжирч хохирогч Б. үжил, олон эрхтний дутагдлаар нас барсныг хор уршиг гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн зүгээс амь хохирогч оршуулгын зардалд нийт баримтаар 7.357.148, баримтгүйгээр 15.000.000 төгрөг нийт, 22.357.148 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэв.
Дээрх 7.357.148 төгрөгийн баримтаас Дэлгэрэх худалдааны төвөөс оны 08 сарын 05-нд хүнс худалдан авсан 79.820, Эожин ХХК-аас оны 08 сарын 06-нд хүнс худалдан авсан 1.196.290, Цоглог хүнсний дэлгүүрээс мөн оны 08 сарын 06-нд хүнс худалдан авсан 107.400, Номин сүлжээ дэлгүүрээс оны 08 сарын 04-нд хүнс худалдан авсан 255.406, мөн Номин сүлжээ дэлгүүрээс оны 08 сарын 04-нд хүнс худалдан авсан 773.332 төгрөгийн 5 ширхэг, нийт 2.412.248 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
*******ийн баримтгүй нэхэмжилсэн 15.000.000 төгрөг, баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй 4.944.900 төгрөгийн худалдан авалтын талаархи баримт, хаан банкны харилцах дансны хуулга зэрэг нийт 19.944.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас 4 дүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 854 дугаартай “ Энхцэцэгийн /РД: / сэтгэцэд оны 07 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS: F43 дасан зохицихын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “... Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заажээ.
Дээрх тогтоолд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн төрсөн эгч, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн насны байдал, хамтран амьдарч байгаагүй тусдаа байсан зэргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /550.000/ 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.650.000 /арван хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, мөн уг сэтгэцэд учирсан хор уршиг дээр баримтаар нэхэмжилсэн 2.412.248 /хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга хоёр зуун дөчин найм/ нэмж, нийт 15.062.248 /арван таван сая жаран хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг *******т олгуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хор уршиг төлүүлэх шийдвэр гаргасан, түүний хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон CD /компакт диск/ 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2322001710194 дугаартай хэрэгт хавсарган үлдээхээр зааж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчд холбогдуулан тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс амь хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 22.357.148 /хорин хоёр сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун дөчин найм/ төгрөгөөс 19.944.900 /арван есөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 15.062.248 /арван таван сая жаран хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан бичлэг бүхий CD /компакт диск/ 2 ширхгийг шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322001710194 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
Д.АЛТАНТУУЛ