| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2022/03805/И |
| Дугаар | 182/ШШ2022/03172 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2022/03172
2022 11 02 182/ШШ2022/03172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, С овогт *******гийн ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч өөрийн байранд байрлах, *******ын ******* газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 113 712 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагч *******ын ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд хандаж зөвхөн ажилгүй байлгасан хугацааны олговрыг л гаргуулж, шимтгэлийг баталгаажуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан юм. *******ын ******* газрын даргын 2022.04.01-ний өдрийн Б/156 тоот Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны 785 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.02.17-ны 132 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.19-ний өдрийн 174 дүгээр Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзсан тухай тогтоолоор намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.30-ны 4621 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, үүний дагуу 2022.08.15-ны өдрөөс ажилдаа эргэн орж ажиллаж эхэлсэн ба шүүхийн шийдвэрийн дагуу цалин, олговрыг олгож, шимтгэлийг нөхөн төлүүлсэн. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд буцааж томилоогүй ажилгүй байлгасан тул ажилд эгүүлэн тогтоох хүртэл 2021.11.23-наас 2022.08.15-ныг хүртэл хугацаанд ажилгүй байлгасан тул энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 121.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар цалинд 9 113 712 төгрөг нэхэмжилж байна. Сүхбаатар дүүргийн *******ын хэлтсийн цалингийн тодорхойлолтод тооцож зааснаар би цалин хөлсөө нэхэмжилж байна. Энэ тооцоонд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татвар зэргийг хасаад гарт бэлэн олгох хэмжээгээр л нэхэж байгаа. Хугацааг бол 2021.11.23-наас 2022.07.31-ний дуустал хугацаанд тооцсон энэ тодорхойлолтоор тооцон нэхэмжилж байгааг тодруулж байна. Хариуцагч талын нийгмийн даатгалын шимтгэлийн 11,5 хувиар тооцох ёстойг 9,5 хувиар тооцсон гэж байгаад тайлбар хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс олгох үед 32 гэсэн кодоор 9,5 хувиар тооцдог, дундаж цалин хөлсийг бол 01 гэсэн кодоор тооцдог журмын дагуу тооцсон тухай цалингийн нягтлан бодогч тайлбарласан. Би энэ тооцоог үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг олгохдоо миний сарын дундаж цалинг 1 248 016 төгрөгөөр тооцож олгосон, шимтгэлийг нөхөн бичилт хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны 785 дугаартай шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинг 2020.07.16-наас шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021.11.23-ны өдрийг оруулан тооцож олгохыг даалгасан, гэтэл нэхэмжлэгч нь энэ өдрийг давхардуулан тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Цалингийн тооцооллын хувьд нэхэмжлэгч нь нийт 9 113 712 төгрөг шаардсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 16 сар 7 хоногийн цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн.Цалингийн тодорхойлолтоос үзэхэд сарын дундаж цалин 1 248 016 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд сард 118 561 төгрөг тооцсон нь цалингийн 9,5 хувь байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д шимтгэлийг 11,5 хувиар тооцох ёстой бөгөөд ингэж тооцвол сард 143 522 төгрөг болж байгаа юм. Үүнээс хамаараад хувь хүний орлогын албан татварын хэмжээ, хөнгөлөлтийн хэмжээ өөрчлөгдөж байна. Ингэж тооцоход нэхэмжлэгчийн цалинд сард олгох хэмжээ 1 139 124 төгрөг гэсэн нь 1 012 044 төгрөг болж нийтдээ 8 096 355 төгрөгийн олговор л авах эрхтэй харагдаж байна. Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу бид олговол зохих цалин буюу сарын 1 248 016 төгрөг гэдэгт маргаагүй. Харин шимтгэлийг хуульд зааснаар 11,5 хувиар биш 9,5 хувиар тооцсон нь буруу гэж маргаж байна. Нэхэмжлэгч 01, 32 гэсэн кодоор тооцдог журам гэж тайлбарлаж байна, гэвч энэ талаарх журмыг нь нотлох баримтаар хэрэгт өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 158.1.4., 158.2.-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх буюу шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй, энэ ажиллагаа хийх боломжтой байхад шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3., 117 дугаар зүйлийн 177.1.-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.30-ны 4621 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, *******ын ******* газрын даргын 2020.04.01-ний өдрийн Б/156 тоот Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны 785 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.02.17-ны 132 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.19-ний өдрийн 174 дүгээр Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзсан тухай тогтоол /хх 5-44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.10.27-ны өдрийн 3/2689 тоот тодорхойлолт, *******ын ******* газрын даргын 2022.08.15-ны өдрийн Б/526 тоот Д.*******ийг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал, 2020.07.10-ны өдрийн Б/458 тоот Д.*******ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн *******ын хэлтсийн 2022.10.28-ны өдрийн 01/3137 тоот албан бичгээр ирүүлсэн Д.*******ийн цалингийн тодорхойлолт /хх 59, 65-69/ зэргийг,
хариуцагч байгууллагаас төлөөлөгч томилсон тухай албан бичиг, ******* регистрийн дугаартай *******ын ******* газрын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 49/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******ын ******* газарт холбогдуулан ажилгүй байсан 2021.11.23-наас эхлэн 2022.08.15-ныг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9 113 712 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд 2021.11.23-ны өдрөөс 2022.07.31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 113 712 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулан шаарджээ.
Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ, *******ын ******* газар нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилоогүй тул ажилд томилох хүртэл буюу 2021.11.23-наас эхлэн 2022.07.31-ний дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 113 712 төгрөгийг хариуцагч төлөх ёстой, хуулийн дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасныг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, 2021.11.23-ны өдрийг нэхэмжлэлд оруулан тооцсон нь үндэслэлгүй, сарын дундаж цалин болох 1 248 016 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг 9,5 хувиар тооцсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасан 11,5 хувиар тооцох заалтыг зөрчсөн, үүнээс хамаарч бусад татвар, суутгалын хэмжээ буруу тооцогдсон, нэхэмжлэгчийн сард гарт нь олгогдох цалингийн хэмжээг 1 139 124 төгрөг гэсэн нь буруу, 1 012 044 төгрөг болно гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн *******ын хэлтэст татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад *******ын ******* газрын даргын 2020.07.10-ны өдрийн Б/458 тоот Д.*******ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны өдрийн 785 дугаартай шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2., 4.4., 48 дугаар зүйлийн 48.8., 62 дугаар зүйлийн 62.1.1., 62.1.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 46 дугаар зүйлийн 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар *******ын ******* газрын даргын 2020.07.10-ны өдрийн Б/458 тоот тушаал, 2020.0.4.01-ний өдрийн Б/156 тоот тушаалын Д.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.*******ийг Сүхбаатар дүүргийн *******ын хэлтсийн *******ын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, 2020.07.16-ны өдрөөс 2021.11.23-ны өдрийг хүртэл хугацааны цалин олговрыг *******ын ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
3.2. Уг шийдвэрт хариуцагч байгууллагаас гомдол гаргасны дагуу хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн 132 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3.3. Хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд авагдаагүй ч дээрх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Д.******* хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.30-ны 4621 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан ажил олгогчоос нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн *******ын хэлтсийн *******ын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нь томилж, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, *******ын ******* газрын даргын 2022.08.15-ны өдрийн Б/526 тоот Д.*******ийг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдсон.
4. Ажилтан Д.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2022.08.15-ныг хүртэл хугацаанд хариуцагч байгууллага нь ажилтныг ажилд томилоогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 2021 оны хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.-т зааснаар Хүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.******* ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, түүнийг ажилд томилох хүртэл буюу 2022.08.15-ныг хүртэл хугацаанд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.
5. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж, 2021 оны хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу Д.******* нь ажил олгогчоос ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
6. Хэрэгт авагдсан Д.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбараар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны өдрийн 785 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 1 248 016 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан хугацаа болох 2020.07.16-ны өдрөөс 2021.11.23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож олгосон байх бөгөөд хариуцагч тал нь дээрх ажилтны 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээний талаар хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Харин уг цалин хөлснөөс тооцож суутгах нийгмийн даатгалын шимтгэл, албан татвар, хөнгөлөлтийн талаарх тооцоолол буруу, 2021.11.23-ны өдрийг давхардуулан тооцсон гэж маргасан байх боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Д.*******т олгох цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ...2020.07.16-ны өдрөөс 2021.11.23-ны өдрийг хүртэлх...гэж зааснаас үзэхэд 2021.11.23-ны өдрийн олговор энэ нэхэмжлэлд давхардан тооцогдсон гэж үзэх үндэслэлгүйн дээр Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 2021 оны хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д тус тус зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор зохицуулжээ.
Мөн дээрх хуулиудын аль алинд нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал, албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх, шимтгэл, хураамж төлсөн талаар баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн байна.
7. Иймд ажилтан Д.*******ийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1 248 016 төгрөгөөр, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 56 728 төгрөгөөр /1 248 016:22 хоног/ тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дахь заалт, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2-т заасны дагуу 2021.11.23-ны өдрөөс нэхэмжлэгчийн тодруулснаар 2022.07.31-ний өдрийг дуусталх хугацаанд буюу ажлын 167 хоногт 9 473 576 төгрөгийг ажил олгогчоос ажилтанд төлөх үүрэгтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй... гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.10.27-ны өдрийн 3/2689 тоот албан бичиг, зохигчдын тайлбараас үзэхэд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хариуцагч *******ын ******* газарт, мөн сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус байгуулагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т заасан эрхээ хэрэгжүүлэн мөн хуулийн 154.3.-154.8.-д заасан журмыг хангах, хэрэглэх бодит боломжгүй тул нэхэмжлэгч Д.*******ийг хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч талын дээрх нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т зааснаар мөн хуулийн 154.2.1.-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар зэргээр 2022.08.15-ныг хүртэл нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг бүхий этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2.-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.******* нь ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардаж 2022.09.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.
10.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилгүй байлгасан хугацааны буюу 2021.11.23-ны өдрөөс 2022.07.31-нийг өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 9 113 712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., 2021 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.*******ийн цалин хөлснөөс хуульд зааснаар шимтгэл төлөх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262 018 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан хариуцагч *******ын ******* газраас 9 113 712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.,46.2., Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлөн баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262 018 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. 119 119.2., 119.3., 119.4., 119.7. 㺺 14 14 .
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА