| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2022/00976/И |
| Дугаар | 182/ШШ2022/03238 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2022/03238
| 2022 11 07 | 182/ШШ2022/03238 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С тоотод оршин суух, С тоотод оршин суух бүртгэлтэй, УХ72072222 регистрийн дугаартай, Боржигин овогт Оюуны Шинэбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч өөрийн байранд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох,
Хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 38 726 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Шинэбаяр,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа,
Иргэдийн төлөөлөгч Ц.Байгалцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Шинэбаяраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. ҮҮнийгээ дэмжиж байна. Ер нь миний бие 2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш охин У.Отгончулуун, У.Оюунцэцэг нарт тэтгэлэг гаргуулахаар өөрөө шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад маш олон удаа гомдол гаргаж явж байсан. Шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаа мэдэхгүй, үүргээ биелүүлдэггүй, удаа дараа байнга холбогдох бүх газарт нь хүсэлт гаргаад ч ажилтандаа арга хэмжээ авдаггүй, нэг ч удаа төлбөр барагдуулах ажиллагаа хийдэггүй байгууллага юм. Үүргээ биелүүлэхгүй хууль бус үйл ажиллагааны улмаас авах ёстой хүүхдийн тэтгэлгийг авч чадаагүй бөгөөд өөрсдийнх нь өгсөн баримтаар 38 726 900 төгрөгийн хохирол надад учирсан. Би байнга хүсэлт, өргөдлийг Хууль зүйн яам, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, шийдвэр гүйцэтгэгчид нь гаргаж байсан. Төлбөр төлөгч Д.Уламбаяр олдохгүй байна гээд би өөрөө энд тэндгүй хайж байж олж өгч тэтгэлэг төлүүлэх арга хэмжээг аваад өгөөч гэхэд авдаггүй. 2009 онд шийдвэр гарснаас хойш 2015 он хүртэл бол ямар ч ажиллагаа хийгээгүй, энэ 16 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үүргээ биелүүлэхгүй байсаар Д.Уламбаяр 2021.04.02-нд өвчний улмаас нас барсан. Д.Уламбаярыг өвчний группэд орсноос хойш би өөрөө хөөцөлдөж байж бага хэмжээний төлбөрийг 2018 оноос хойш төлүүлсэн. Хорих ангид ял эдэлж байхдаа намайг 2 хүүхдээ аваад ир уулзмаар байна гээд би авч очоод уулзахад хүүхдүүдэд хэрэглээрэй гээд 500 000 төгрөг өгч байсан. Тэгэхэд Д.Уламбаяр нь хорих ангидаа ажил хийж цалин авч байсан. Д.Уламбаяр ажил хийж байхад, чадвартай байхад нь төлбөр барагдуулах талаар юу ч хийгээгүй, намайг гомдол, өргөдөл гаргасны дараа л дуудаж уулзсан гээд ярьдаг. 2016 оноос өмнө Д.Уламбаяр өөрийнхөө 2 зуслангийн газар байсныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэлгүй байж байгаад зарчихдаг, түүний мөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийгээгүй. Эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэсэн мөртлөө түүнээс ямар нэгэн хөрөнгө авч өгөөгүй, хаачихдаг. 2010 онд Хууль сайдтай уулзаж гомдол гаргаж байж 200 000 төгрөг авсан, түүнээс хойш 2016, 2017 он хүртэл ямар ч төлбөр барагдуулаагүй. 2014 онд 1 000 000 төгрөгийг надад Д.Уламбаяраас хүүхдийн тэтгэлэгт төлөөгүй байхад тэтгэлэг төлснөөр хасаад байгааг зөвшөөрөхгүй. 1 000 000 төгрөгийн баримт гарч ирэхгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. 2017, 2018, 2019, 2020 онд өвчний группын мөнгөнөөс нь тэтгэлэг төлж байсныг зөвшөөрч байна. Үүнээс өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй байсаар Д.Уламбаяр нь нас барсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь нэг ч ажилтандаа арга хэмжээ тооцож өгөхгүй, намайг хохироож байгаад их гомдолтой байна. Миний нэхэмжлэлийг хангаж хариуцагчаас надад учирсан хохирлын 38 726 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. 2009.12.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаар шийдвэрийн дагуу 2010.04.09-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Хуульд зааснаар төлбөр төлөгч Д.Уламбаярын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкуудаас лавлагаа авахад дансны үлдэгдэлгүй гэсэн хариунуудыг ирүүлсэн. Төлбөр төлөгч Д.Уламбаяр нь 2010-2017 оны хооронд 2 хүүхдийн тэтгэлэгт 1 773 500 төгрөгийг хэсэгчлэн төлж, өөрийнхөө хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн тэтгэмжээс 2018 онд 195 000 төгрөг, 2019 онд 1 180 000 төгрөг, 2020 онд 1 924 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосон байдаг. Төлбөр төлөгч Д.Уламбаяр нь шүүхийн шийдвэрт заасан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ХАА-н 30 дугаар байрны 21 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй тул төлбөр төлөгчийн эд хөрөнгө болон хаягийг олж тогтоохоор удаа дараа эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэний дүнд 2021.03.16-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн урд байрлах, 2 давхар нийтийн байрны 204 тоот хаягт хамтран амьдрагч С.Лхагвадуламтай амьдардаг болохыг тогтоож, 2021.03.04-нд төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийх тухай тогтоол гаргаж үзлэг хийхэд ямар нэгэн төлбөрийн шаардлага хангахуйц хөрөнгө тогтоогдоогүй. 2021.03.16-нд төлбөр төлөгч Д.Уламбаярыг дуудаж хүүхдийн тэтгэлэгийг хэрхэн төлөх талаар тайлбар авахад ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдсаны 70 хувиар улсаас тэтгэмж авдаг байсан боловч, сунгагдаагүй гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ талаар ажиллагаа хийж Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тодруулахад 2020 оны 08 дугаар сараас нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн сунгалтыг хийлгэх ёстой байсан боловч өөрөө бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй учир сунгагдаагүй гэх тайлбарыг өгсөн. Төлбөр төлөгч Д.Уламбаярыг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2020.09.18-нд 2020/ЗШ/805 тоот шийтгэврээр 20 хоног баривчлах шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Баривчлах төв-д эдлүүлсэн. Д.Уламбаяр нь 2021 оны 03 дугаар сарын байдлаар 2 хүүхдийн тэтгэлэгт нийт 30 848 000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийтдээ 4 072 500 төгрөгийг төлсөн болно. 2014 онд 1 000 000 төгрөгийг төлсөн гэж тооцож байсан боловч энэ талаарх баримтыг О.Шинэбаярын хүүхдийн тэтгэлэгээ авдаг байсан ХААН банк ХХК дахь 5014125633 тоот дансны хуулгыг шалгахад 1 000 000 төгрөг төлсөн гэх баримт гарч ирэхгүй байгаа тул уг дүнг хасч тооцсон. Д.Уламбаяр нь 2010.07.28-нд шүүхээс 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлээд 2014.07.02-нд ялаас суллагдсан, энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй гэсэн Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт ирсэн байдаг. Холбогдох бүх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Д.Уламбаяр нь 2021.04.02-нд өвчний улмаас нас барсан нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар нотлогдсон. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021.06.14-ний өдрийн 6/58 тоот тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Байгалцэцэгээс гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаагаа явуулаагүй буруутай байна гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны 2022.02.10-ны өдрийн 09/307 тоот өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Д.Уламбаярын 21111901000684 тоот нас барсны лавлагаа /1хх 4-5/ зэргийг, хариуцагч талаас нотлох баримтаар, хариуцагч байгууллагын 9080988 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 100/-г тус тус нотлох баримтаар гаргаж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.22-ны өдрийн 3662 дугаар захирамжийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022.04.01-ний өдрийн х/332 тоот албан бичгээр ирүүлсэн О.Шинэбаярын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулан гаргасан санал гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, Хууль зүй дотоод хэргийн яамны 2022.04.01-ний өдрийн 4-1/1841 тоот албан бичгээр ирүүлсэн 2017.03.22-ноос 2020.07.30-ныг хүртэл хугацаанд О.Шинэбаяраас гаргасан хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбоотой хүсэлт, өргөдлийг шийдвэрлэсэн талаарх архивын баримтууд /1хх 36-75, 82/ зэргийг,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.21-ний өдрийн 8378 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009.12.02-ны өдрийн 1426 дугаартай шийдвэр, 2010.02.01-ний өдрийн 83 дугаартай гүйцэтгэх хуудас, 2010.04.14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 229 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, уг тогтоолын дагуу 2010-2011 онуудад явуулсан ажиллагаанууд болох Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, холбогдох байгууллагуудаас авсан төлбөр төлөгчийн эд хөрөнгө, орлогын талаарх лавлагаанууд, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2010.11.04-ний 23 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх 71-111/, 2013.03.04-нөөс 2013.07.08-ныг хүртэл хугацааны холбогдох байгууллагаас авсан лавлагаа /2хх 112-125, 130-133/,
2014 оны 06 дугаар сар, 2016.08 дугаар сараас 2021.06.14-нийг хүртэл хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд болох Хил хамгаалах ерөнхий газрын 2018.03.21-ний өдрийн Д.Уламбаяр Монгол улсын хил нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй тухай лавлагаа, төлбөр төлөгч Д.Уламбаярын өмчлөлд газар болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, хадгаламжгүй талаарх арилжааны банкуудын тодорхойлолт, нийслэлийн дүүргүүдийн Газрын алба, бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтууд, /2хх 125-129, 135-137, 145-146, 148-164, 208-221 /, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /2хх 138-140, 170-173,175, 206, 237, 244-245, 3хх 6-7, 12-18, 22-27 29-30/,
2018.11.01-ний өдрийн 200925060647/01 тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 200925060647/02 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлүүд, /2 хх 165-169/, 2018.11.30-ны өдрийн 200925060647/04 тоот Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, Д.Уламбаярын 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Титан интернэйшнл ХХК-ийн 2019.12.02-ны өдрийн 19/51 тоот Тушаал, 2019.12.10-ны өдрийн 19/84 тоот тодорхойлолт /2хх 174, 188-193/,
2019.12.10-ны өдрийн 200925060647/06 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2019.02.19-ний өдрийн 01/1656 тоот албан бичиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019.11.29-ний өдрийн 01/1217 тоот албан бичиг, 2019.12.27-ны 12/09 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2020.03.23-ны өдрийн 200925060647/10 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, О.Шинэбаярын Хууль зүй дотоод хэргийн яамд гаргасан өргөдөл, түүнтэй холбоотой баримтууд, шүүхийн шийдвэрээс зайлсхийж эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгчийн дэлгэрэнгүй бүртгэл, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл /2хх 207, 222-223, 227-228, 230-233, 234-236, 238-243, 246/,
2020.09.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчээс Д.Уламбаяр нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөх шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгуулахаар гаргасан хүсэлт, У.Оюунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, У.Отгончулууны төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Уламбаярт Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 2020/ЗШ/805 дугаартай шийтгэвэр, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдлүүд, 2020.10.13-ны өдрийн 200925060647/08 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх тухай акт, 2021.02.26-ны өдрийн 02/13 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2021.03.17-ны өдрийн 1/936 тоот Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны танилцуулга, 2021.04.23-ны өдрийн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 478/010438 тоот Д.Уламбаяр нь 2021.04.02-нд нас барсан талаарх нас барсны бүртгэлийн лавлагаа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.06.14-ний өдрийн 6/58 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ГЕГ-ын төрийн байгууллагуудын лавлагааны систем дэх Д.Уламбаярын нэр дээрх бүртгэлтэй Хүннү менежмент ХК-ийн 65 ширхэг, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 535 ширхэг хувьцааны лавлагаа /2 хх 247-250, 3 хх 1-5, 9-11, 20-21, 28, 31-33 /,
2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөгч Д.Уламбаяраас хүүхдийн тэтгэлэг төлсөн тухай тодорхойлолт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны данснаас О.Шинэбаярын ХААН банк ХХК дахь 5014125633 тоот дансанд хүүхдийн тэтгэлэг шилжүүлсэн тухай баримтууд, Төрийн банкны 2020.10.16-ны өдрийн орлогын мэдүүлэг /2 хх 143, 177-187, 194-203, 3хх 8/ зэргийг,
Тус шүүхийн шүүгчийн 2022.06.30-ны өдрийн 8885 дугаартай захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын 2022.07.06-ны өдрийн 2-4в/3188 тоот албан бичгээр Д.Уламбаярын Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, 2022.09.23-ний өдрийн 11866 дугаар захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022.09.28-ны өдрийн 01/1715 тоот албан бичгээр Д.Уламбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх 22-24, 39-40/ зэргийг,
Тус шүүхийн 2022.10.19-ний өдрийн 266 дугаартай тогтоолын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2022.10.28-ны өдрийн 01/1521 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.02-ны өдрийн 01/1125 тоот албан бичгээр ирүүлсэн Д.Уламбаярыг ял эдлэх хугацаанд цалин хөлснөөс суутгал хийгээгүй тухай лавлагаа, Хорих ял эдлүүлэх албаны 2022.11.02-ны өдрийн 02-04/2038 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022.11.01-ний өдрийн 13б/2150 тоот лавлагаа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.11.02-ны өдрийн 2/3267 тоот албан бичиг, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.04-ний өдрийн 2/773 тоот албан бичиг, 2010.07.28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 308 дугаар Шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн 121 дүгээр захирамж, 2014.06.02-ны өдрийн ялтан Д.Уламбаярын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэл, ХААН банк ХХК-ийн 2022.11.04-ний өдрийн 29/8440 тоот албан бичгээр ирүүлсэн О.Шинэбаярын 5014125633 тоот дансны 2010-2015 оны депозит дансны хуулга, төлбөр төлөгч Д.Уламбаярын хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоог зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэг, зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Шинэбаяр нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулж төлбөр барагдуулах ажил үүргээ биелүүлээгүй хууль бус ажиллагааны улмаас гэм хорын хохиролд 38 726 900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч О.Шинэбаяр нь нэхэмжлэлийн үндэслэлээ, 2009.12.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаартай шийдвэрийн дагуу охин У.Отгончулуун, У.Оюунцэцэг нарт төлөх хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгч Д.Уламбаяраас төлүүлэх ямар нэгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй, хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаа мэддэггүй, удаа дараа байнга холбогдох бүх газарт гомдол, хүсэлт гаргаад ч арга хэмжээ авдаггүй, ажилтнууддаа арга хэмжээ тооцдоггүй, нэг ч удаа төлбөр барагдуулах ажиллагаа хийгээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас Д.Уламбаяраас авах ёстой хүүхдийн тэтгэлэгт 38 726 900 төгрөг авч чадаагүй олон жил хохирсон гэж мэтгэлцсэн.
2.Хариуцагч тал нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч,Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаар шийдвэрийн дагуу 2010.04.09-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, хуульд заасны дагуу холбогдох бүх ажиллагааг явуулсан, төлбөр төлөгч Д.Уламбаярын өмчлөл, эзэмшилд ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй, дансны үлдэгдэлгүй нь тогтоогдсон, 2010-2021 оны 04 дүгээр сар хүртэл 2 хүүхдийн тэтгэлэгт 30 848 000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийтдээ 4 072 500 төгрөгийг төлсөн, Д.Уламбаяр нь 2010.07.28-нд шүүхээс 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлээд 2014.07.02-нд ялаас суллагдсан бөгөөд энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй гэсэн Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт ирсэн, Д.Уламбаяр нь 2021.04.02-нд өвчний улмаас нас барсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021.06.14-ний өдрийн 6/58 тоот тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулаагүй гэж тайлбарлан маргасан байна.
3. Хэргийн баримтууд, зохигчдын тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
3.2. Уг тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлүүдийг явуулж, 2010.06.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн 10/29 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-р 21 инчийн Panasonic маркийн зурагт 1 ширхэг, Зил маркийн хөргөгч 1 ширхгийг тус тус битүүмжилж, түүнчлэн 2018.11.01-ний өдрийн 200925060647/01 тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 200925060647/02 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, 2018.11.30-ны өдрийн 200925060647/04 тоот Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2019.12.10-ны өдрийн 200925060647/06 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2019.12.27-ны өдрийн 12/09 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2020.03.23-ны өдрийн 200925060647/10 тоот Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020.10.13-ны өдрийн 200925060647/08 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх тухай акт, 2021.02.26-ны өдрийн 02/13 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол зэргийг үйлдэн 2010 оны 04 дүгээр сараас 2011 онуудад, 2014 оны 06 дугаар сараас 2021 онуудад 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34., 35., 36., 40., 53 дугаар зүйл, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46., 48., 49.,57.,58.-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Д.Уламбаярын өмчлөлийн эд хөрөнгийг олж тогтоох зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллага болон арилжааны банкнуудад хандаж мэдээлэл олж авах, эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийн мэдүүлгийг авах, төлбөр төлөгчийг болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа тодорхойлолт гаргуулах ажиллагааг явуулан, 2010 онд төлбөр төлөгчийн 21 инчийн Panasonic маркийн зурагт, Зил маркийн хөргөгч зэргийг битүүмжилж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010.06.18-ны өдрийн 6/6334 тоот лавлагаа, 2014, 2018, 2019 онуудын Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсийн болон тус дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын лавлагаа зэргээр төлбөр төлөгч Д.Уламбаярын өмчлөл, эзэмшилд газар болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй болохыг тогтоосон байна.
Мөн 2017, 2019 оны Голомт банк ХХК, Ариг банк ХХК, Богд банк ХХК, Чингис хаан банк ХХК, Капитрон банк ХХК-ийн лавлагаагаар дээрх банкнуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй тухай, ХААН банк ХХК-ийн 2017, 2019 оны лавлагаагаар Д.Уламбаяр нь тус банканд 5166065463 тоот данс эзэмшдэг боловч 2017.04.25-нд 74 000 төгрөг, 2017.06.23-нд 199 000 төгрөгийг Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн банк дахь 100900198707 тоот дансанд шилжүүлж, дансны зарлагын гүйлгээг хязгаарласан, уг дансанд мөнгөн хөрөнгө байхгүйг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019.12.17-ны өдрийн лавлагаагаар тус банкны 473027008 тоот данс эзэмшдэг талаар тус тус тодорхойлжээ.
Түүнчлэн 2019 онд Д.Уламбаяр нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн 750 ширхэг хувьцааг эзэмшдэг болон түүний Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжийн 3-966984 тоот данс дахь Хүннү менежмент ХХК-ийн 295 ширхэг хувьцааг тусгаарлуулан үнэт цаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, Д.Уламбаярын оршин хаягийг олж тогтоон, 2020, 2021 онуудад төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг явуулсан байх бөгөөд 2020.09.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчээс Д.Уламбаяр нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөх шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгуулахаар гаргасан хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 2020/ЗШ/805 дугаартай шийтгэврээр Д.Уламбаярт Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байна.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-т дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
3.3. Төлбөр төлөгч Д.Уламбаяр нь шүүхийн шийдвэрийн дагуу 2010 оноос 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд охин У.Отгончулуунд 17 903 300 төгрөг, охин У.Оюунцэцэгт 12 944 700 төгрөг, нийт 30 848 000 төгрөг төлөх ёстойгоос 2010 онд 200 000 төгрөг, 2017 онд 573 500 төгрөг, 2018 онд 195 000 төгрөг, 2019 онд 1 180 000 төгрөг, 2020 онд 1 924 000 төгрөг нийт 4 072 500 төгрөг төлж, 26 775 500 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагч байгууллагаас гаргасан хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоо, хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөгч Д.Уламбаяраас хүүхдийн тэтгэлэг төлсөн тухай тодорхойлолт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны данснаас О.Шинэбаярын ХААН банк ХХК дахь 5014125633 тоот дансанд хүүхдийн тэтгэлэг шилжүүлсэн тухай баримтууд, Төрийн банкны 2020.10.16-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогджээ.
3.4. Төлбөр төлөгч Д.Уламбаяр нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байх явцад буюу 2010.07.28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2.-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж, 2013.09.24-нд шүүгчийн захирамжаар ял эдлэх дэглэм буурч жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял эдэлж байгаад 2014.07.02-нд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.04-ний өдрийн 2/773 тоот албан бичиг, 2010.07.28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 308 дугаар Шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн 121 дүгээр захирамж, 2014.06.02-ны өдрийн ялтан Д.Уламбаярын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.
3.5.Төлбөр төлөгч Д.Уламбаяр нь 2019.08.14-нөөс элэгний фиброз ба цирроз оноштойгоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай 0242333 тоот Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт тогтоогдсон байх боловч уг актын хугацаа 2020.08.14-нд дуусахад дахин сунгуулаагүй байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Уламбаяр нь 2021.04.02-нд нас барсан болох нь 2021.04.23-ны өдрийн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 478/010438 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, 21111901000684 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны лавлагаа зэргээр нотлогдсон.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8.-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.06.14-ний өдрийн 6/58 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-р дуусгавар болгожээ.
4.Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь 423 дугаар хорих ангийн 2014.06.02-ны өдрийн ялтан Д.Уламбаярын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт болон 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэлд ...Д.Уламбаяр нь ...ял эдлэх хугацаандаа галчийн ажил, ногоо ялгах ажил, аж ахуйн бусад ажлыг хийж байсан.... гэж, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай 121 дүгээр захирамжид ...ял эдлэх хугацаандаа галчийн ажил, ногоо ялгах ажил, аж ахуйн бусад ажилд ажиллаж байсан.... гэж тус тус бичигдсэнээс үзэхэд төлбөр төлөгч Д.Уламбаяр нь шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байхдаа аж ахуйн ажил хийж байсан байх бөгөөд хариуцагч байгууллагаас хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр түүний цалин хөлснөөс суутгал хийх ажиллагааг явуулаагүй болох нь тус хорих ангийн 2022.11.02-ны өдрийн 01/1125 тоот албан бичгээр нотлогдсон.
Тодруулбал, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.-т Хорих ял эдэлж байгаа ялтны төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр ялтны эдэлж байгаа хорих ангийн захиргаанд гүйцэтгэх баримт бичиг явуулна, 66.3.-т Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан хорих ангийн захиргаа ялтны хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгал хийж шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ заасны дагуу Д.Уламбаярын хорих ял эдэлж байсан 2012, 2013, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгээгүй байна.
5. Д.Уламбаяр нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022.09.28-ны өдрийн 01/1715 тоот албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хорих ялаас суллагдсаны дараа 2014 оны 10 дугаар сард Билэгт зам ХХК-д ажиллаж 772 500 төгрөгийн, 2015 оны 9, 10 дугаар саруудад Туул арвижих өргөө ХХК-д ажиллаж 800 000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл, 2020 оны 6, 7 дугаар саруудад тус тус Титан интернэйшнл ХХК-д ажиллаж 3 472 380 төгрөгийн цалин хөлс авсан байна.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос дараах тохиолдолд төлбөр гаргуулна: 64.1.1.Тогтмол төлөгдөх төлбөрийг гаргуулах..., 65 дугаар зүйлийн 65.1.-д Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно, 65.2.-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа буюу тэтгэвэр тэтгэмж олгож байгаа иргэн, хуулийн этгээд албан тушаалтанд хүргүүлнэ гэж тус тус заасан байх бөгөөд үүний дагуу 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хамаарах цалин хөлснөөс хүүхдийн тэтгэлгийг суутган төлүүлж байсан байна.
Харин 2014 оны 10 дугаар сард Билэгт зам ХХК-иас олгосон 772 500 төгрөгийн, 2015 оны 9, 10 дугаар саруудад Туул арвижих өргөө ХХК-иас олгосон 800 000 төгрөгийн цалин хөлснөөс тус хугацаануудад 2 хүүхдэд олгогдох байсан тэтгэлгийг суутган тооцож төлүүлээгүй буюу дээрх хуульд заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй байна.
6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 229.1.- Ү , 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Шинэбаяр дээрх хугацаанд авах ёстой хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадаагүй хохирсон нь хариуцагч байгууллагын 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1., 65 дугаар зүйлийн 65.1., 65.2., 66 дугаар зүйлийн 66.2., 66.3.-т заасан үүрэг, журмыг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Тодруулбал, хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан төлбөр төлөгчөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй буюу дээрх хуульд заасан журмыг зөрчиж үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч О.Шинэбаяр нь 2012, 2013, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд, 2014 оны 10 дугаар сар, 2015 оны 9, 10 дугаар саруудад олгогдох ёстой байсан охин У.Оюунцэцэг, У Отгончулуун нарт оногдох дээрх хугацааны хүүхдийн тэтгэлгийг авч чадаагүй эд хөрөнгөөр хохирсон гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Байгалцэцэгийн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаагаа явуулаагүй буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох тухайн хугацаанд мөрдөгдөж байсан амьжиргааны доод түвшний хэмжээгээр тооцон охин У.Оюунцэцэг, У Отгончулуун нарт оногдох тэтгэлэгт 2012 оны 1 492 800 төгрөг, 2013 оны 1 728 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 348 300 төгрөг, бүгд 3 569 100 төгрөгийг, мөн 2 хүүхдийн тэтгэлэгт Д.Уламбаярын 2014 оны 10 дугаар сарын цалингаас тооцогдон суутгах 169 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингаас суутгах 185 400 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын цалин хөлснөөс суутгах 185 400 төгрөг, бүгд 539 000 төгрөг, нийт 4 108 900 төгрөгийг нэхэмжлэгч О.Шинэбаяр нь Иргэний хуулийн 497.1., 510.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй болно.
8. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийт 4 108 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
9. Хэрэгт авагдсан, Д.Уламбаярын ял шийтгүүлсэн талаарх 2007.01.18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 36 дугаартай Шийтгэх тогтоол, 2007.03.20-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 126 дугаартай Магадлал, 2008.04.09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 333 дугаар захирамж, ялтан Д.Уламбаярын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт зэрэг нь нэхэмжлэлд хамааралгүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 114-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-20 дахь талд авагдсан баримтууд нь давхардсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 182/ШТ2022/00249 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч О.Шинэбаярыг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 80 692 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэм хорын хохиролд 4 108 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Шинэбаярт олгож, нэхэмжлэлээс 34 618 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 182/ШТ2022/00249 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч О.Шинэбаярыг нэхэмжлэлд төлбөл зохих 351 585 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 80 692 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. 119 119.2., 119.3., 119.4., 119.7.‑ 㺺 7 14 .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Б.ЦОЛМОН