Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/284

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-ад холбогдох эрүүгийн 2438002130148 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.У-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438002130148 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжпэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Э-тай маргалдаж, улмаар зүүн нүд хэсэгт нь цохиж, биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У-ын: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Хохирогч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ...манай нагац дүү Б-н эхнэр Б- над руу залгаад манай нөхөр согтчихлоо, та ирээд авчихаач гэж ярьсан. Тэгэхээр нь ... сумын 13 дугаар багт байрлах .. колонкийн ар талд голын эрэг дээр шахуу тэд нарын байсан газарт очиход тэнд Б- , Б.Б-, манай нутгийн дүү Т.Н- , Б.Б- нар болон бас нэг танихгүй залуу нар байсан. Тэд нар дээр би ганцаараа очоод за дүү нар яагаад архи уугаад байна гэсэн чинь Н-  над руу алхаж ирээд “чи муу юу гэдэг юм пизда чинь” гээд намайг шууд зүүн нүдний дээд талд цохиод би тэр дороо манараад хойшоо унасан чинь Н-  миний дээрээс давтаад нүүр рүү гараараа нилээн хэд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Э.Г-ын өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед ... сумын 7 дугаар багт гэртээ байж байхад манай аав Н.Э- над руу залгаад аав нь хүнд зодуулчихлаа, .. колонкийн ар талд байна, хүрээд ирээч гэхээр нь би явж очиход манай ээж түрүүлээд оччихсон, ээж аав хоёр л байсан. Тэгээд би аавыг авч явж эмнэлэг үзүүлээд цагдаагийн газарт хүргэж ирсэн. Би ааваас юу болсон талаар асуухад Б- ыг ирээд авчихаач гэхээр нь тэнд нь очсон чинь манай нутгийн залуучууд болох Б-, Н-  хоёр аавыг зодсон гэсэн. Би яг хажууд нь байгаагүй болохоор яг юу болсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...Н.Э- ах ирээд “юу болоод байгаа юм та нар” гэсэн чинь Н-  очоод Н.Э- ахыг цохьчихсон. Н.Э- ах цохиулаад хойшоо унасан чинь хөмсөгнөөс нь цус гоожоод салахаа байсан. Тэгээд би даавуу гаргаж ирээд цусыг нь тогтоох гээд байж байсан чинь Б- тамхи татаж зогсож байгаад хүрч ирээд Н.Э- ахыг хамар руу цохиод цусыг нь гаргачихсан. Мөн Н- , Б- нар Н.Э- ахыг хоёр талаас нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...хохирогч Э.Н- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 111,246 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай: “...Н.Э-гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Шинжээч эмч Г.А-н өгсөн: "...Н.Э-гийн биед үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Шүүгдэгч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Өдийд л байсан санагдаж байна. Өөрийн хамаатны ах Б-, П- нарын хамт морьдоо ногоолоод байж байтал Арбулаг сумын харьяат Б-  гээд ах ирээд машин суучихлаа, гаргаад өг” гэж гуйсан. Тэгэхээр бид гурав зөвшөөрөөд очиж гаргаж өгсөн. Тэгээд бид нар 2-3 том пиво уусан. Тэгсэн Б-, П-, Б-  ах нар хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан. Би тухайн хүмүүсийг зодолдуулахгүй гэж нилээн хэдэн удаа салгасан. Ингээд Б-  ахын эхнэрт хандан “танай нөхөр чинь ууж, идэж чадахгүй байна, нөхрөө аваад яв” гэхэд Б-  ахыг эхнэр нь аваад явсан, би ч араас нь хоёр ахыг аваад тэндээс хөдөлсөн. Тэгээд явж байгаад нэрийг нь мэдэхгүй колонкын ард Б-  ахын эхнэр нь машинаа зогсоосон. Би очоод юу болов, яав эгч гэхэд хүч алдаад зогсоочихлоо гэсэн. Тэгээд “аан за за” гээд бид нарыг хөдлөх гэж байхад нөхөр нь бууж ирээд П-, Б- ах нартай хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй өндөр нуруутай ах гарч ирээд намайг барьж авахаар нь би тэр хүнд хандан “та юун хүн бэ, бид нарын асуудал танд хамаагүй гэхэд “шорон болон нар нарс” яриад байсан. Тэгээд намайг заамдаад боогоод байхаар нь би нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тухайн үед нүүрнийх нь аль хэсэгт цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд би П-, Б- ах нарыг машиндаа суулгаад явсан. Маргааш тэр ах над руу залгаад “та нар миний нүүр амыг аймар болгосон байна, та нарыг цагдаад өгсөн, ирж уулз” гээд байхаар нь ... сумын 13 дугаар хороонд уулзсан. Тэгээд надаас 1,600,000 төгрөг нэхэхээр нь “ах надад нэг сая төгрөг л байна” гэхэд “за за наадахаа өгчих, ах нь өргөдлөө буцаачихъя” гэсэн. Ингээд ямар ч хэл чимээгүй байж байгаад сая 2 дугаар сард шуудангаар цагдаагаас бичиг ирээд би тэр ахыг өргөдлөө буцаагаагүй юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан хохирогч Н.Э-, гэрч Э.Г-а, Б.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Э-тай маргалдаж, улмаар зүүн нүд хэсэгт нь цохиж, биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.У-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.У-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Н.Э-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.У-ын хохирогч Н.Э-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.У- нь хохирогч Н.Э-гийн нэхэмжилсэн 1,960,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь үлдэх 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Н.Э- нь үлдэх 1,000,000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.У-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж Г.А-г тогтоосон, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, иргэний нэхэмжпэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 41, 43-44 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжпэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 111,246 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.У-аас 111,246 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжпэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.У-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 67, 69-72 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.У- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.У- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Т.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох...” саналыг харгалзан шүүгдэгч Т.У-ад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2438002130148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ад оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч Т.У-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Иргэний хуулийн 497 дугаас зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуул/йн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.У-аас 111,246 (нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Шүүгдэгч Т.У- нь хохирогч Н.Э-д хохиролд 960,000 төгрөг өгсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Н.Э- нь 1,000,000 (нэг сая) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.У-аас нэхэмжпэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн 2438002130148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР