| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0223/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/211 |
| Огноо | 2017-08-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч, хохирогч Б.С-, Т.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн 17380009300022 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С-,
Шүүгдэгч Т.Б-, Б.С- нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харилцан зодолдож улмаар Т.Б- нь Б.С-эгийн, Б.С- нь Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б-, Б.С- нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт харилцан зодолдож улмаар Т.Б- нь Б.С-эгийн, Б.С- нь Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Г.Д-н мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч О.Т-н мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Д.С-н мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 465 дугаартай
1.2. Б.С-н биед тархи доргилт болон зулай, дагзны хуйханд няцралт, баруун бугалга болон гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Б.С-н биед учирсан гэмтлүүд хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаартай
Шүүгдэгч Т.Б-, Б.С- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч, шүүгдэгч Т.Б-, Б.С- нар нь уг хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар харилцан тохиролцож эвлэрсэн, харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 51 дүгээр хуудас/-г 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 17380009300022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-, Б.С- нарыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-, Б.С- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б-, Б.С- нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтан нарын ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 17380009300022 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ