| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/288 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-од холбогдох эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 12 дугаар сард улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар.
1.1 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учр...сан гэх гомдол мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2338000770324 дугаартай тогтоолоор Б.Т-од эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ын өгсөн: “...... сумын тусгай хамгаалалттай газар 100 ширхэг модны гоожин өргөдлийн дагуу бичсэн. Өөрсдөө хурал дээр хэлэхдээ 50 мод унагаана. 50 мод унагахад голоор нь хуваагаад 100 ширхэг мод болно. 100 ширхэг модноос илүү гарвал та нарын аз. 12 дугаар сарын 15-ны дотор авах ёстой байсан. Бид нар хугацааг нь сунгаад 20-ны өдөр болголоо. 20-ны өдрөөс хойш гоожин төлсөн хүчингүй болно гэж өөрсдөө шаардсан. Иргэд өөрсдөө ав гэсэн эрхийн дагуу авсан. Ийм ойлголттой байна...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 42-52 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 53-60 дугаар тал/,
Мод тооллогын хүснэгт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 61-67 дугаар тал/,
Баримт бичигт үзлэг хийсэн: “...Мод бэлтгэгчийн нэр хэсэгт ... ... ойн мэргэжлийн байгууллагын нэртэй, нэрний ар хэсэгт нь Б.Т- гэх бичиглэлтэй, хэрэглээний мод 7 м3 төлбөр болох 249067 мөнгөн дүн бичигдсэн, Мод бэлтгэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-с 24 хооронд, тээвэрлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 24-с 28-ны өдрийн хооронд тээвэрлэхээр бичиж олгосон байв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч П.У-ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөлийн тусгай хамгаалалтын бүс болох ... гэх газар хяналт шалгалтаар ажиллахад Г-, Б-, Г-, Б.Т- нар нь ... ХХК-ийн талбай тусгаарлуулсан талбайгаас хууль бусаар босоо нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлсэн. ...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр тал/,
Гэрч ... сумын байгаль хамгаалагч Н.Б-ийн өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын тамгын газарт 4 болон 6 дугаар багийн байгаль хамгаалагч гэх албан тушаалд томилогдож ажилдаа орсон цагаас хойш хариуцсан нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэж болохгүй талаар мэдээлэл гарын авлага өгч гарын үсэг зур...ж ажилласан. 4 дүгээр багийн нутаг болох ... гэх газарт талбай тусгаарлалтыг ... ... ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлуулж авсан байсан. Тэр газарт талбай тусгаарл...ах ажилд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орлогч дарга М-, байгаль хамгаалагч Б- нарын хамт явсан. Уг газарт ... ... ойн мэргэжлийн байг...лагыг төлөөлж хөрөөч нь Н- явсан. Инженер бол яваагүй. ... ойн ангиас инженер Н.Б- нарын хамт тусгаарласан талбайд мод тэмдэглэх ажиллагаа явагдсан. Мод тэмдэглэж дууссаны дараа нутгийн иргэд Б.Т-, Б-, Г- нар нь дур мэдэн мод унагаасан асуудал гарсан байсан. Тэгээд тусгай хамгаалалттай газраас тусгаарласан талбайд иргэд орж мод бэлтгэсэн гэж дуудахад бид нар очиж нөхцөл байдалтай танилцсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-109 дүгээр тал/,
Гэрч ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлогч Х.М-ийн өгсөн: “...2020 оноос 2024 он хүртэлх Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан малчдын малын хашааг засварлах ажлын хүрээнд 2021 онд далайн захад байрлах малчин өрхүүд болох 33 айлын өргөдөл хүсэлтийн дагуу ...рын хамгаалалтын захиргаа руу Засаг даргын тоот яв...ж уг ажлыг эхэлсэн. Уг тоотын дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газраас тендэр зарлаж уг тендэрт мэргэжлийн байг...лага орох болсон тул ... ... мэргэжлийн байг...лагатай ярилцаж уг тендэрт ороод талбай тусгаарлалт хийгдэхээр болсон. Уг талбайг 4 дүгээр багийн нутаг болох ..., ..., ..., ..., ..., ... гэх газруудад нийт 32 га газар талбайд хэсэгчлэн ... ойн анги тусгаарлалтыг хийж гүйцэтгэсэн. ..., ... гэх газар мод бэлтгэл явагдаж дуусаад ... гэх газарт 12 га талбайг 10 га болон 2 га газраар тусгаарлалт хийгдсэн хоёр хэсэг газарт 10 гаруй өрхийн хашаа саравчны мод бэлтгэхээр талбай тусгаарлуулсан. Уг талбайг тусгаарлах ажилд миний бие оролцсон. ... ойн ангийг тусгай хамгаалалттай газар модыг буруу тэмдэглэсэн байна, дахиж ир гээд би өөрийн биеээр очиж дахиж тусгаарлалт хийгдсэн. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тусгай хамгаалалтай газрын дарга над руу ярьсан тусгаарл...ж авсан талбайд иргэд орж тэмдэглэгдээгүй мод бэлтгэсэн асуудал болсон байна ир гэсэн. Би ойн мэргэжлийн байг...лагын дарга Б-, ... ойн ангийн инженер Б- болон би ажлын хэсгээ аваад очсон. Байгаль орчны асуудал хариуцсан байцаагч Б-, тус багийн байгаль хамгаалагч Н.Б- нарын хамт ... гэх газарт очиход тусгай хамгаалалттай газрын бүрэлдэхүүн ирсэн иргэдийн унагасан модыг тоолж тэмдэглэсэн ийм л зүйл болсон. Б.Т-, Г-, Б- нар зөвшөөрөлгүй мэргэжлийн хөрөөчид мэдэгдэлгүй унагасан асуудал гарсан байсан. Далайн захад байрлах 4 дүгээр багийн иргэдэд талбай тусгаарлалт явагдаж иргэдэд олгоно гэх талаар иргэд бүгд мэдэж байгаа. Багийн дарга болон иргэд нийтийн хурал дээр хэлж ярьсан. Мөн мод бэлтгэсэн 3 өрх бол маш сайн мэдэж байгаа өөрсдөө өргөдлөө өгсөн байсан учраас мөн талбай тусгаарлаж байхад иргэд бүгд очсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116-118 дугаар тал/,
Гэрч ... сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн М.Б-гийн өгсөн: “...... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу ... ... ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлалтыг ... ой ангиар тусгаарлуулж авсан уг газар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр ... гэх газарт 12 га талбай тусгаарлуулж авсан. Уг тусгаарлуулж авсан талбайд нь нутгийн иргэд хууль бусаар мод бэлтгэсэн байсан хариуцсан байгаль хамгаалагч нь Н.Б- гэх хүн уг газар нутаг амьдардаг айл өрх бүрээр орж хууль бус мод бэлтгэлтийн талаар гарын авлага анхаар...га санамжийг тогтмол өгч ажилласан. Тухайн ойн мэргэжлийн байг...лага нь талбайг тусгаарлуулж авахдаа мод бэлтгэх эрхийн бичгээ авч байж мод бэлтгэлт явуулах ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар тал/,
Гэрч ... сумын Засаг дарга Д.О-ын өгсөн: “...Засаг даргын 2020 оноос 2024 оны мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлын хүрээнд ... сумын 4 дүгээр багийн малчин айл өрхүүдээс удаа гаргасан хүсэлт өргөдлийн дагуу 2021 онд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газарт хүсэлт яв...ж уг хүсэлтийн дагуу Тусгай хамгаалалтай газар тендэр зарласан. Уг тендэрт ... ... ойн мэргэжлийн байгууллага шалгарч ... ой анги талбай тусгаарлалт хийж ажилласан. Уг ... гэх газарт тусгаарласан талбайгаас малчин иргэдийн хашаа саравчийг засварл...ах зорилгоор хийгдсэн ажил байгаа юм. Уг ажлыг манай байгаль орчны тасаг байгаль хамгаалагч, орлогч дарга нар мэдэж байгаа. Байгаль орчны тасгаас өгсөн мэлээллээр тусгаарлуулж авсан талбайгаас ... ойн мэргэжлийн байг...лага мод бэлтгэлт хийж эхлээгүй байж байхад нутгийн иргэд дур мэдэж хууль бусаар мод унагасан асуудал гарсан гэж мэдээлэл авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар тал/,
Гэрч Ц.Э-ийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Т- найзындаа өвс ачихаар очсон юм. Тэгээд байж байтал Б.Т- мод бэлтгэсэн байгаа тэрийг ачаад өгөөч гэхээр нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх өнгийн Супер портероор 2 удаа, мөн маргааш нь 5 удаа ачиж гэрийнх нь гадаа буулгаж өгсөн. Босоо мод унагасан байдалтай ... орчим байдаг айл өрхүүд модоо бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 134-135 дугаар тал/,
Гэрч ... ХХК-ийн хөрөөчин М.Н-ийн өгсөн: “...Тухайн ... гэх газарт ... ХХК нь талбай тусгаарлуулж авна, намайг ажилл...на гэсэн. Тэгээд надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй таг чиг байсан. Тэгээд удалгүй ... гэх газар иргэд өөрсдөө мод дур мэдэж унагаасан гэж хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар тал/,
Гэрч ... ойн ангийн инженер М.Б-ын өгсөн: “...... сумын 4 дүгээр баг малчдын хашааны саравчийг сэргээх засварлах ажлаар мод бэлтгэх, талбай тусгаарлах ажлаар сумын засаг дарга хүсэлт тавьж тоот ирүүлсний дагуу талбай тусгаарлалт хийгдсэн. Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны А/217 тушаал, аймгийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 тушаалыг үндэслэн ... гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамгаалагч Д.Н- Б.А-, ... ойн мэргэжлийн байг...лагын захирал Д.Б- нартай хамтран талбай сонгосон. ... нь мэргэжлийн хөрөөчин, инженер ажиллаагүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156-157 дугаар тал/,
Гэрч ... ...-ийн захирал Д.Б-ын өгсөн: “...Манай ... ... нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар болох ... гэх газар талбай тусгаарлуулсан. Нийт 7 газар 31 га талбай тусгаарл...сан. Сонгон шалгар...алтанд орж 2022 оны 02 сард оролцож талбай тусгаарлуулах эрх авсан. Улсын тусгай хамгаалалттай ... гэх газарт тусгаарлуулсан талбайд манай ХХК үйл ажиллагаа яв...аагүй. Тухайн газар х...ь бусаар мод бэлтгэсэн гэх иргэд манай ... ..., сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга аль алинд нь мэдэгдээгүй мод огтлолт явуулсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 170-171 дүгээр тал/,
Гэрч ... сумын Засаг даргын Тамгын газрын 2, 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагч Т.Б-ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Б.Т-, Б-, Г- нар нь ... сумын 4 дүгээр баг Далайн зах ... гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг надаас бичүүлж авсан. Иргэн хүнд босоо мод огтлох эрхийн бичиг өгч болохгүй. Би ... ... ойн мэргэжлийн байг...лагын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн. Би хууль дүрэм журмын дагуу “... ...” ойн мэргэжлийн байгууллагын нэр дээр бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-179, 182-183, 186-187 дугаар тал/,
Гэрч Н.Б-ийн өгсөн: “...Би ... гэх газраас мод бэлтгэх зорилгоор модны гоожин авсан боловч нуур хамгааллын цагдаа нар ирээд мод бэлтгэхийг зогсоосон тул байгаль хамгаалагч Н.Б-ээс тушаасан мөнгөө буцааж авмаар байна гэхэд төрийн сан руу орсон болохоор буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Мод ав гэж хэлсэн талаар би бол сайн мэдэхгүй байна. ... гэх газраас 50 ширхэг босоо мод авахаар болсон. Заасан газар болох ... гэх газраас авсан модоо дундуур нь хувааж 4м урттай тайрахад 141 ширхэг мод болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр тал/,
Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай зөвлөөрлөөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хуулбарлан ирүүлсэн “Хөвсгөл аймгийн ... сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай “Иргэн Б.Т-ын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12,9523 м3 хэрэглээний нойтон шинэс мод байв. Б.Т-ын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 13,294,95 төгрөг. ... сумын ... гэх газар нь Хамгаалалтын бүсийн ой-байгалийн цогцолбор газарт хамаарагдана” гэх дүгнэлт /3 дугаар хх-ийн 136-139 дүгээр тал/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн А.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн: “13,294,095 төгрөгийн шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 39,882,285 төгрөг” гэх дүгнэлт /3 дугаар хх-ийн 157 дугаар тал/,
...рын хамгаалалтын захиргаанаас х...барлан ирүүлсэн “...”, “...” “...” гэх газруудад ажилласан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, бусад баримт бичиг/3 дугаар хх-ийн 140-150 дугаар тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 152-153 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Би хууль бус зүйл хийсэн гэж бодохгүй байна. Х...ийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 тал/ зэргийг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
1.2. Талуудын санал, дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 12 дугаар сард улсын тусгай хамгаалалттай газар болох Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газраас өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 12,9523 метр куб шинэс модыг өөрийн цахилгаан өөрөө ашиглан бэлтгэж бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 13,295,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн буюу энэ эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч П.У-, гэрч н.Н-, н.М-, н.Б-, н.Д.О-, н.Ц.Э-, н.Б-, н.Б- нарын хүмүүсийн мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын модны шинж байдлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, мөн байгаль орчны газрын мэргэжилтэн н.Л-н экологи эдийн засагт учирсан хохирлын нийлбэр гаргасан шинжээчийн дүгнэлт эдгээр нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж үзэж байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааж хуульчилсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хамгаалагдах объект мөн юм. Объектив талын шинжийн хувьд тухайн бэлтгэсэн буюу хөрөөдсөн 50 ширхэг модыг Б.Т- өөрөө хөрөөдсөн үйлдлийг хийсэн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн субьектив талын шинж гэм буруугийн хувьд Б.Т- нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэ нь болсон үйл явдлыг гуйв...ж ярих байдлаар илрэх боломжгүй. Харин өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь тухайн үйл явдлыг ярихгүй байх, мэдүүлэг өгөхгүй байх байдлаар илэрхийлэх ийм боломжтой байдаг. Тэгтэл Б.Т-ын гоожингоо авчихсан гэж ойлгосон, өөрсдөө модоо очоод унагаагаад ав гэж шаардсан гэж мэдүүлж байгаа мэдүүлгүүд нь хэн шаардсан юм бэ, хэн танд өөрөө очоод модоо унагааж авахыг зөвшөөрсөн юм бэ, зөвшөөрөл олгосон юм бэ гэхээр дарга нар, эсвэл нутгийн иргэд дам яриагаа хийж байсан гэдэг ийм байдлаар илэрхийлж байгаа нь гэм буруугийн хэлбэр буюу хууль бусаар мод бэлтгэснээс байгаль экологид хор хохирол учирдаг юм гэдгийг мэдэх боломжтой. Өөрөө өөрийнх нь хувийн байдал дээр ч мөн харагдаж байна. Байгаль орчноо харин ч хайрлаж хамгаалдаг. Өмнө нь зөвхөн унанги модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж амьдарч байсан гэдгээ хэлж байна. Түүний мэдүүлж байгаа мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Иргэнд босоо мод унагах зөвшөөрлийг олгодоггүй. Зөвхөн мэргэжлийн байг...лагад үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар олгодог. Энэ олгосон эрхийн бичиг нь өөрөө мэргэжлийн байгууллагад олгогдсон бичиг. Үүний дагуу олон иргэдэд нэг дор олгосон учир иргэний тэмдэглэгээ хийлгэсэн. Мэргэжлийн байгууллагад олгогдсон зөвшөөрлийн дагуу мэргэжлийн байгууллагаас хөрөө чинь модыг бэлтгэх ёстой байтал өөрөө энэ нөхцөл байдлыг мэдэж байж мэдээгүй мэтээр гуйвуулан ярьж үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрхээ өөрөөр ашиглаж байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр эрхийн бичиг дээр мод бэлтгэх мэргэжлийн байгууллагад эрх олгогдсон байсан. Энэ олгогдсон эрхийн дагуу мэргэжлийн хөрөөчнөөр мод бэлтгэж иргэдэд тухайн хашаа саравчаа бэлтгэх мод олгох зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байхад цаг хугацаа болохоо байлаа, мэргэжлийн байгууллага нь орохгүй байлаа гэдэг нөхцөл байдалд үндэслээд өөрөө зөвшөөрөлгүйгээр босоо модыг унагасан нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна гэж үзэж байна. Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь тухайн зориулалтын зөвшөөрөлд заагдсаны зориулалтаас өөрөөр бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэх гэнэ. Тухайн олгогдсон зөвшөөрөл нь мэргэжлийн байг...лагад олгогдсон зөвшөөрөл байсан. Гэтэл иргэн хуульд болон тухайн үед зөвшөөрөлд зааснаас өөрөөр буюу иргэнд босоо мод унагах зөвшөөрөл олгогдохгүй ийм журам зохицуулалттай байхад өөрөө энэ зөвшөөрлийг далимдуулан босоо мод унагасан нь хууль бус байсан гэж үзэх хууль зүйн боломжтой байна. Энэ гэмт хэргийн хувьд Үндсэн хуулиар тунхаглан баталгаажуулсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой зөрчих цаашилбал одоо ба ирээдүйд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлий, байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш шударга хүртээхэд чиглэсэн байгалийн баялгийг ашиглах урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан төрийн бодлого алдагдах ийм сөрөг үр дагавартай гэмт хэрэг байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар босоо модыг унагаснаараа экологи эдийн засаг нийтдээ 39,882,285 төгрөгийн хохирлыг учруулсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар шүүгдэгч Б.Т-ын 50 ширхэг модоо хөрөөдсөн нь өөрөө байгалийн цогцолбор газарт хамаарна гэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн буюу хүндрүүлэх шинж буюу тусгай хамгаалалттай газарт бэлтгэсэн гэсэн хүндрүүлэх шинж харагдаж байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэснээс экологи эдийн засагт учирсан 39,882,285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өөрийнхөө үйлчлүүлэгчийг хүсэл зоригт нийцүүлж хавтаст хэрэгт авагдсан хэргийн материал өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэхэд дурдсан үйл баримт эдгээр зүйлүүдэд үндэслээд цагаатгуулах байр суурьтай байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж болох субьектив болон обьектив шинжийг бүрэн хангасан гэдэг байдлаар улсын яллагчийн зүгээс дүгнэлт тайлбараа хэллээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар үгүйсгэгддэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааж өгсөн. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд энэ үйлдлийг зориуд санаатайгаар буюу хууль бус зүйл хийж байгаагаа мэдээд юм уу, зориуд байгаль орчныг хохирооё гэдэг ийм санаанаас энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогддоггүй. Магадгүй өнөөдөр улсын яллагчийн зүгээс хэлээд байгаа сумын удирдлагууд, байгаль орчны байцаагч, улсын тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтнуудын мэдүүлгээр нотлогддог гэж тайлбарлаж байгаа. Б.Т-ын хувьд өөрөө төрийн байгууллагаас төрөөс надад энэ эрхийг хэн нэгэн өөрсдөө бэлд гэдэг зөвшөөрлийг олгосон гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолж чадахгүй байна гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж. Тэгтэл өнөөдөр гэрчүүдийн өгч байгаа мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримттайгаа мөргөлдөж яг нийцэж байх ёстой. Хэрвээ зөрж байвал эх сурвалжаа зааж чадаагүй юм байна гэж үзнэ. Өнөөдөр бид нарын яригдаад байгаа мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар байгаа. Улсын яллагч ойн мэргэжлийн байгууллагад олгосон эрхийн бичиг гэж байна. Энэ бичиг дээр Б.Т- гээд регистрийн дугаартай нь өөрийнх нь баг нутагтаа биччихсэн мод бэлтгэгчийн нэр дээр нь Б.Т-ын гарын үсэг зурагдсан байна. Тэгвэл мод бэлтгэгчийн нэр дээр ойн мэргэжлийн байгууллагын албан тушаалтан юм уу, хөрөөчний юм уу, өөр хэн нэгний гарын үсэг яагаад зурагдаагүй байгаа юм. Энэ чинь өөрөө төрийн эрх бүхий байгууллагаас баталсан маягт. Энэ дээр бичсэн үг үсэг болгон өөрөө төрийн нэрийн өмнөөс гарч байгаа учраас хүчтэй байх ёстой. Миний үйлчлүүлэгч өөрөө хэлж байгаа юм. Би төрдөө итгэхгүй өөр хэнд итгэх юм бэ гэж энэ үнэн шүү дээ. Ийм ч учраас миний үйлчлүүлэгч өөрийгөө хууль ёсны үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм. Мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гурван хавтас 700 гаруй хуудас баримт цугларсан байна. Миний үйлчлүүлэгчийг яллах, цагаатгах бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой цуглуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х...ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүгдийг нь тогтоосон, шалгасан. Шалгаад хэргийн бодит байдлыг буруутай юм уу, буруугүй юм уу гэдэг асуудлыг тогтоох ёстой. Ганц миний үйлчлүүлэгч энэ асуудлыг иргэдээр өөрсдөөр нь бэлдүүлэхээр болсон байсан юм гэдгийг дам яриагаар сонсоод байгаа асуудал биш. Үүнийг давхар батлаад тухайн ... сум дундын ойн ангитай цуг гэрээ байгуулсан ... ... компанийн захирал н.Б-ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ... ... компанийн захирал н.Б- мэдүүлэг өгсөн байдаг. Нэгэнт цаг хугацаа шахуу байсан учраас мод бэлтгэлийн ажлыг явахдаа хэрхэн зохион байгуулах талаар сумын Засаг даргын Тамгын газартай олон хувилбараар ярилцсан гэдэг. Тэгэхээр тамгын газрын албан хаагч, тамгын газрын дарга, засаг дарга энэ асуудлыг мэдэж байсан гэсэн үг. Хөрөөчин н.Н-ээс мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг өгөхдөө надаар талбай тусгаарлуулж мод хөрөөдүүлнэ гэж ярьж байсан. Тэгэхдээ надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй гэж мэдүүлдэг. ... ... компани ...сумын ойн ангитай гуравласан хамтарсан гэрээ байгуулж байгаа юм. Энэ гэрээний хооронд хэн нэгэн ажлаа хийгээгүй эсвэл хэн нэгэнд ажлаа даалгасан асуудлаас болж иргэн хүн өөрөө хохирох ёсгүй. Ийм л зарчим байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ дээр объектив субьектив гэдэг нөхцөл байдал чинь үүсгэгдэж байна. Объектив гэдэг бол тухайн эрхийн бичиггүйгээр үйлдсэн бол объектив шинжийг хангаж байна гэж үзнэ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэл байгаа юм уу гээд шалгахаар зөвшөөрлөө авчихсан, өөрөө бэлд гээд хэлчихсэн, давхар мод бэлтгэх эрхийн бичиг нь олгочихсон ийм нөхцөл байдал байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь анхаарч үзээсэй. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХӨА серийн ...дугаартай мод эхлэх эрхийн бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн бас анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Мөн энэ эрх яагаад олгогдсон бэ гэдэг асуудлыг харахаар тодорхой харагддаг юм. ... сум дундын ойн анги ... ... компани нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ гэж хийгдсэн гэх боловч талуудын хэн аль нь гэрээн дээр гарын үсэг зурж баталгааж...аагүй байдаг. Мод бэлтгэх талбайг сонгосон тухай актад гарын үсэг зурж баталгааж...аагүй. Мод бэлтгэх талбайг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлууд яагаад хийгдэхгүй үлдчихэв гэхээр эцсийн шийдвэр хугацаа тулсан үндэслэлээр иргэдээр нь бэлдүүлье ээ гэдэг энэ шийдэлдээ хүрсэн гэж ойлгож харахаар байгаа юм. Тийм утгаараа н.Б- гэж хүн энэ асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгчээ. Мөн мэргэжлийн байг...лагын мод бэлтгэхийн ажилд өөрсдийн мэргэжлийн хөрөөчингөө ажилл...аагүй талбайн эргэлтийн цэгүүдийг газар суулгаагүй технологийн карт хөтлөөгүй гэдэг ийм асуудал улсын тусгай хамгаалалтын газрын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр нотлогддог. Яагаад энэ ажлууд хийгдэхгүй байна, гэрээ хийгдэхгүй байна, энэ талбай тусгаарлах, эргэлтийн цэг тодорхойлох, хөрөөчин ажиллуулахгүй энэ зөрчлүүд илрээд байна гэхээр төрийн байгууллага, сумын Засаг даргын Тамгын газар болон ... ... компани хоорондоо ярилцаад иргэдээр бэлдүүлье гэдэг ийм шийдвэр гарсан байна гэж ойлгогдох нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ ганцхан миний үйлчлүүлэгч өнөөдөр шүүх хуралдааны танхимд орж ирээд бодит байдлыг гуйвуулаад өөрийгөө хамгаалаад суугаад байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. 100 ширхэг мод гэдэг асуудал яригдаж байгаа. 100 ширхэг мод гэдэг асуудал ганцхан миний үйлчлүүлэгчийн амнаас гараагүй. Та нар 100 ширхгээс илүү болгоод дундуур нь хуваагаад тэрнээсээ илүү гарвал та бүхний аз гэдэг ийм асуудлыг ярьсан гэж өнөөдөр ярьж байна. Өөрсдөө мод бэлтгэх нь иргэдийн нэрсийг гаргахдаа тоо хэмжээг нь 100 ширхэг гэж заагаад өгчихсөн. 100 ширхэг мод эрхлэх эрхийн бичигт заасан метр куб модоороо хэмжигдэж байгаа юм байна гэж ойлгож иргэн хүн модоо бэлдэнэ. Түүнээс метр куб байна гээд ганцхан биччихсэн бол үнэхээр метр кубдээ хүрч байна уу гэдгийг шалгах ёстой болохоос биш 100 ширхгийг биччихсэн учраас миний үйлчлүүлэгч өөрөө 100 ширхгийг унагаасан гэж асуудал ярьж байгаа юм. Өнөөдөр Б.Т-ыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн баривчлах, хорих, мөрдөж, мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан. Мөн зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй хохирол, хор уршиг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэхэд гэмт хэрэгт тооцохгүй гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х...ийг баримтална гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад зүйлийн заалтыг чанд сахина гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан үндэслэл журмаар гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөх, мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэж тус тус заасан болохыг үзэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалт тодорхой байх зарчмыг хэрэгжүүлж эргэлзээгүй нэг мөр ойлгогдоход хэрэглэх ёстой илэрхийлж байгаа юм. Тэгтэл ийм эргэлзээтэй нөхцөл байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж хууль өөрөө заагаад байгаа юм. Тэгэхээр өнөөдөр ийм эргэлзээтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байна уу гэвэл авагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан мод бэлтгэгдэх эрхийн бичиг, сайдын баталсан тушаалын загвар дээр мод бэлтгэгчээр нь иргэнийг өөрийг нь заагаад өгчихсөн. Мөн төрийн байгууллага болон хуулийн этгээдээс иргэдээр нь өөрсдөөр нь бэлдүүлье гэдэг асуудал яригдчихсан энэ тохиолдолд иргэнийг буруутгах өнөөдөр ямар ч боломжгүй юм байна. Миний саяын хэлээд байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ зүйлийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч ашигтайгаар шийдвэрлэх буюу in dubio pro reo гэдэг энэ зарчим зарим нэг тухайлсан хэрэг маргаан дээр зайлшгүй хэрэгжих ёстой юм. Өөрөөр хэлбэл гэм буруутай эсэх буюу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тодорхойлж үүссэн үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж Улсын дээд шүүх тайлбартаа тайлбарласан байгаа юм. Хугацааны асуудлыг хүртэл би ярьж байгаа. Өөрөө үйлчлүүлэгчээс асуусан. Улсын яллагчийн бичсэн яллах дүгнэлт дээр 2022 оны арван 12 дугаар сард гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Б.Т- гэж хүн 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хууль бусаар мод бэлтгээд байгаа юм уу, эсвэл сүүлийн долоо хоногт нь бэлдээд байгаа юм уу, эхний долоо хоногт нь бэлдээд байгаа юм уу, дунд долоо хоногт нь бэлдээд байгаа юм уу. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхой байх ёстой гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хууль тодорхой байхыг шаарддаг. Ийм тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж миний үйлчлүүлэгчийг яллахаар оруулж ирж байгаа нь харамсалтай. Ийм учраас өнөөдөр шүүх хуралдааны танхимд ямар зарчим үйлчлэх ёстой вэ гэхээр энэ хүнийг гэм буруутайг нь нотол. Нотолж чадахгүй бол цагаатга гэдэг энэ зарчим үйлчлэх ёстой. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй, мөн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан нэмэлт нотлох баримтыг цуглуулсан боловч хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй ийм нөхцөл байдалд тогтоогдож байгаа тохиолдолд цагаатгасан шаардлага үүсэж байгаа юм. Тийм учраас миний үйлчлүүлэгч Б.Т-од холбогдох хэргийг энэ зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Хоёр: Шүүхээс хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1 Гэмт хэргийн шинж нотлогдоогүй байдал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Т-ыг 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учр...сан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэж” хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинж нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн, арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, байхыг шаардана.
Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ыг гэм буруутайд тооцуулах яллах талын нотлох баримт буюу Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 42-52 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 53-60 дугаар тал/, мод тооллогын хүснэгт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 61-67 дугаар тал/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 103- 104 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч П.У-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр тал/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-109 дүгээр тал/, Х.М-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116-118 дугаар тал/, М.Б-гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар тал/, Д.О-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар тал/, Ц.Э-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 134-135 дугаар тал/, М.Н-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар тал/, М.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156-157 дугаар тал/, /1 дүгээр хх-ийн 170-171 дүгээр тал/, Т.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-179, 182- 183, 186-187 дугаар тал/, Н.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн ... сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 136-139 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн А.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт /3 дугаар хх-ийн 157 дугаар тал/, ...рын хамгаалалтын захиргаанаас х...барлан ирүүлсэн “...”, “...” “...” гэх газруудад ажилласан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, бусад баримт бичиг /3 дугаар хх-ийн 140-150 дугаар тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 152-153 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооц...ах дүгнэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад шүүгдэгч Б.Т-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн эсэхийг
...рын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай зөрчил шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай албан бичиг (1-р хх- ийн 43-44-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 50-60-р хуудас),
Мод тооллогын хүснэгт (1-р хх-ийн 61-67, 72-74-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 80-83, 86-89-р хуудас),
2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 103-104-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн П.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 98- 99, 102-р хуудас),
Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 107-109, 112-113-р хуудас),
Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 116-118-р хуудас),
Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1- р хх-ийн 121-122-р хуудас),
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 125-126-р хуудас),
Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1- р хх-ийн 134-135-р хуудас),
Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1- р хх-ийн 161-163-р хуудас),
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 166-167-р хуудас),
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх- ийн 170-171, 174-175-р хуудас),
Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 178-179, 182-183, 186-187-р хуудас),
Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 190-191-р хуудас),
Хөвсгөл аймгийн ... сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 195-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал ж...члалын газрын мэргэжилтний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт (1-р хх-ийн 228-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХӨА: 1001425 дугаартай автомашин, техникийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 249-250-р хуудас),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 143-р хуудас),
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоол,
2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн бичмэл нотлох баримтыг х...барлан авсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Т-ыг 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримт бичигт үзлэг хийсэн: “...Мод бэлтгэгчийн нэр хэсэгт ... ... ойн мэргэжлийн байгууллагын нэртэй, нэрний ар хэсэгт нь Б.Т- гэх бичиглэлтэй, хэрэглээний мод 7 м3 төлбөр болох 249067 мөнгөн дүн бичигдсэн, мод бэлтгэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд, тээвэрлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд тээвэрлэхээр бичиж олгосон байв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр тал/,
Байгаль орчны хууль тогтоомжийн гарын авлага, брошур тараасан /5. Б.Т- гарын үсэг А-” гэх жагсаалт /2 хавтас 49 тал/,
Сери ... дугаар ... дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг (олгох тасалбар) /Мод бэлтгэгчийн нэр хэсэгт “... ...” ойн мэргэжлийн байгууллага, Б.Т- ... 4-р баг, хэрэглээний мод 7 м3 төлбөр 249367 төгрөг, мод бэлтгэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 24-ний хүртэл 4 хоног, тээвэрлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэл 4 хоног, мод бэлтгэх эрх олгосон Т.Б-, мод бэлтгэх эрх авсан Б.Т- гэх гарын үсэгтэй/ /2 хавтас 76 тал/,
4-р багийн иргэдийн гоожин тушаасан /3. Б.Т- 1 га мөнгөн дүн 249000, тоо хэмжээ м3 7/ гэх нэрсийн жагсаалт /2 хавтас 83 тал/,
Гэрч Н.Б-ийн өгсөн: “...Иргэдэд мод бэлтгэж өгөх ажлаар талбай тусгаарлуулж авсан учраас яг үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн самбар байгаагүй. ...Ойн мэргэжлийн байгууллага надаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зүйл байхгүй өргөдөл өгсөн иргэдээс мод бэлтгэх эрхийн бичгийг мөнгөнүүдээ надад хураалгасан бэлнээр болон дансаар шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-109, 112 тал/,
Гэрч Х.М-ийн өгсөн: “...Мэргэжлийн байгууллага техник хэрэгслээ ор...сан тээвэрлэлт хийгдсэн зүйл байхгүй ямар нэгэн ашиг харсан зүйл байхгүй иргэд өөрсдөө бэлтгэж унагаж өгсөн модыг тээвэрлэж авахаар болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтас 116-118 тал/,
Гэрч Ц.Э-ийн өгсөн: “…намайг мод тээвэрлээд явж байхад ... сумын захиргааны фургоноос нэг залуу гарч ирээд та модоо аваагүй байгаа юм уу хурдан аваач гэж Б.Т-од хэлж байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135-р хуудас/,
Гэрч Н.Б-ын өгсөн: “...... ... ... гэх газарт хөрөөчин, инженер ажиллаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 тал/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “...Улсын тусгай хамггалалттай ... гэх газарт тусгаарл...сан талбайд манай ... ... нь үйл ажиллагаа явуулаагүй. ... ... гэх газарт тусгаарлуулсан талбайд манай байгууллагын инженер ажиллаагүй. ...Сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...Нэгэнт цаг хугацаа шахсан учраас мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа хэрхэн зохион байгуулах талаар сумын засаг даргын тамгын газартай олон хувилбараар ярилцсан ба үүний дотор малчдаар өөрсдөөр нь мод бэлтгүүлэх талаар яригдсан. Гэвч ерөнхийдөө хуулийн дагуу хөрөөчин ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд бид хүрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-175 тал/,
Гэрч Г.Б-ийн өгсөн: “...Би хууль дүрэм журмын дагуу “... ..." ойн мэргэжлийн байгууллагийн нэр дээр бичиж өгсөн. ...Олон иргэний нэр дээр гоожин бичигдэж байгаа учир хашилтан дотор тухайн хүмүүсийн нэрийг бичсэн. Түүнээс биш тухайн иргэнийг мод бэлтгэх эрх бичиж өгөөгүй ойн мэргэжлийн байгууллагын нэр дээр бичсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179, 182-183 тал/,
Гэрч Н.Б-ийн өгсөн: “...Мод авах талаар бол сумын засаг дарга, нуур хамгаалал, ойн мэргэжлийн байг...лага гурвалсан гэрээний үндсэн дээр малчдад хашаа, саравчны зориулалтаар мод олгохоор тохиролцсон байсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 190-191 тал/ зэрэг нь гэмт хэрэг гарсан үйл баримтыг тодорхойлсон мэдээлэл байх ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг шууд ба шууд бусаар нотлох нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэхэд учир дутагдалтай байна.
Шүүгдэгч Б.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна.
Тодруулбал: Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. 35 дугаар зүйлийн 35.2. Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно. 23 дугаар зүйлийн 23.1. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ. ...23.2.3. ойг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх; Мөн хуулийн 34.1. Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж заажээ.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Т- нь мод бэлтгэж байхдаа зохих журмын дагуу төрийн эрх бүхий байг...лага, албан тушаалтны олгосон зөвшөөрлийн дагуу зохих төлбөр хураамж төлж мод бэлтгэж байна гэж ойлгосны үндсэн дээр өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, малчдын хашаа, саравч сэлбэх мод бэлтгэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага болох “... ...” ХХК тусгаарлуулсан талбайг хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй, инженер, хөрөөчин ажилл...аагүй, мод бэлтгэх цаг хугацаа давчуу зэрэг нөхцөл байдлын улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж хор уршиг учр...ах хүсэл зориг байхгүй буюу гэм буруугүйгээр хор уршиг учр...сан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллагын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтаны мод бэлтгэх эрхийн бичиг олгох журам зөрчсөн, мэргэжлийн байг...лагын мэргэжил арга зүйн зөвлөгөө, сургалт явуулаагүй, уьдчилан сэргийлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эрх бүхий албан тушаалтан, ойн мэргэжлийн байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд ойг ашиглах дутагдалтай үйл ажиллагааны улмаас шүүгдэгч Б.Т- нь ойн санд хохирол учруулсан зөрчил үйлдсэн гэж үзлээ.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-од холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Т-ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гурав: Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэгч П.У-ын нэхэмжилсэн экологи-эдийн засагт учруулсан шууд хохирол 13,294,095 төгрөг, хор уршиг 39,882,285 төгрөг, эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой зардал 2,262,590 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасны дагуу прокурорын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн 2338000000438 дугаартай хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 12,9523 м3 нойтон шинэс мод, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг моторт хөрөөг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х...ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Иргэний х...ийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч П.У-ын нэхэмжилсэн экологи-эдийн засагт учруулсан шууд хохирол 13,294,095 (арван гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга ерэн тав) төгрөг, хор уршиг 39,882,285 (гучин есөн сая найман зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав) төгрөг, эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой зардал 2,262,590 (хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун ер) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт Хөвсгөл аймгийн .... сумын ... нутаг дэвсгэрт ...рын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэгдсэн 12,9523 метр куб хэмжээтэй босоо нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн моторт хөрөө 1 ширхэгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР