| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0273/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/290 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Х.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Л-т холбогдох эрүүгийн 2538001740318 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Л-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Л- нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багт иргэн Б.А-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож биед нь баруун талын чамархайн дэлбэнд цус хуралт, нэг хавирганы хугарал, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Л- нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багт иргэн Б.А-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож биед нь баруун талын чамархайн дэлбэнд цус хуралт, нэг хавирганы хугарал, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 11-13, 16 тал/, гэрч А.А-н мэдүүлэг /хх-ийн 18 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Л- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед "...сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/ өгсөн, “..эмчилгээний төлбөр болох 3,000,000 төгрөг хүлээн авсан...” гэх мессенжер чатны хуулбар /хх-ийн 69 тал/ хэрэгт авагджээ.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 1,635,104 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг шүүгдэгч Х.Л- нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн 2538001740318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжпээгүй, шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР