| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/00441/И |
| Дугаар | 135/ШШ2022/00634 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2022/00634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00441/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *****дугаар хороо ажилчдын гудамж *****ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сум, *****дугаар баг, *******, *****тоотод оршин суух *****-д холбогдох,
3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** /цахимаар/, Бие даа******* шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч х******албагийн ажлын алба нь шүүхэд гарга******* нэхэмжлэлдээ:
Ж*** овогтой Д******* нь 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 005 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгний FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхгийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуул*******. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход: Дугаар 005 тоот гэрээнд 1,250,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж х******албаг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даа******* шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Г.Уянга нь шүүх хуралдаан дээр гарга******* тайлбартаа:
Нэхэмжлэгч х******албагийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Талууд 2012 онд гэрээ байгуул*******. Хариуцагч Ж.Д******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбараа ирүүлээгүй ба ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хариу тайлбараа хугацаанд нь ирүүлээгүй байх тул ИХШХШТ-ийн 103 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж байна. Иймд хариуцагч Ж.Д*******аас нэхэмжлэлийн шаардлага 3,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2012 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 005 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах *******хүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай х******албад хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаал зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагд******* нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч х******албагийн ажлын алба нь хариуцагч Ж.Д*******д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэгт авагд******* ******* ******* ******* ******* болон Ж.Д******* нарын хооронд 2012 оны 07 сарын 19-ний өдөр байгуулагд******* 005 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагчаас шаард******* байна.
Дээрх гэрээгээр ******* ******* ******* ******* нь нэг бүрийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн тракторыг өрхийн аж ахуйг дэмжиж, хөгжүүлэх зориулалтаар Ж.Д*******ы эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Ж.Д******* нь гэрээний үнийн дүнгийн 50% болох 2,500,000 төгрөгийн тракторыг хүлээн авахдаа төлөх, үлдэх 50% болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд жил бүр 500,000 төгрөг төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заа******* *******хүүгийн түрээсийн шинжийг агуул******* байна.
Гэрээний зүйлийг хүлээн ав******* боловч гэрээний дагуу жил бүр 500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар ******* ******* ******* *******-гийн авлагыг х******алба-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь өмнө дурд******* 2012 оны 07 сарын 19-ний өдрийн 005 дугаар гэрээтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй этгээд байна.
Хариуцагч Ж.Д******* нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр төлбөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2022 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гарга******* байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заа******* гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ алд******* байх боловч хариуцагч Ж.Д******* нь Т****-гаас хүлээн ав******* эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэрээнд заа******* төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхээ алд******* боловч мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заа******* үндэслэлээр шаардлага гаргах боломжтой юм.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж.Д*******аас ав******* тракторын үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир гэрээгээр тохиролцсон алдангийг хангах хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч Ж.Д*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Д*******аас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч х******алба-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулан төрийн *******гийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан ав******* өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА