Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01054

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/01210/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын, .. дугаар баг, Санжинт Ойчидын .... дугаар гудамжны .. тоотод оршин суух Бгийн Ц****р /утас:*******9/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн *** дугаар хорооны *** дугаар хорооллын ТЭМ*** тоотод байрлах Л***** ХХК /утас:**********/-д холбогдох

 

80,216,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ****** ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байсан Ласти таун нэртэй *** айлын орон сууцны захиалгад хамрагдан тус байрны Б блокын *** дугаар орцны ***давхрын **** тоот 71,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж үнийг төлөх үүрэг хүлээсэн билээ. Тус байр нь 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орж, байрыг оршин суугч нарт хүлээлгэж өгөх үед 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ****** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************ тоот дансанд орон сууцны үнэ болох 78,606,000 төгрөгийг бүрэн төлж байрандаа ороод одоо 4 жил гаруй хугацаанд амьдарч байна. Гэтэл энэ компани нь орон сууц өмчлөгчийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 онд нэхэмжлэл гаргаж хандсан боловч шүүхээр хянагдсаар 2022 онд эцэслэн шийдэгдэж энэ байрыг иргэн Болормаа гэдэг хүний мэдэлд ****** ХХК өрөндөө шилжүүлсэн болох нь тогтоогдож миний бие нь энэ компаниас болж маш их хохирч сэтгэл санаа болон эд мартериалын хохирол хүлээж, одоо байрнаас хөөгдөхөд хүрээд байна. Иймд энэ компаниас 2017 онд дансанд нь шилжүүлсэн 78,606,000 төгрөг болон Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 610,980 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,000,000 төгрөг нийт 80,216,980 төгрөгийг ****** ХХК-иас яаралтай гаргуулж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******** нь анх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Уг нэхэмжлэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн *** дугаар хорооллын *** байр * тоот 71,46 мкв өрөө орон сууц, авто зогсоол, байрны засварын зардал 1,492,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч ******** нь 90,606,000 төгрөг ****** ХХК-ийн дансанд хийсэн гэдэг ч уг мөнгө иргэн А.Л***** хувийн Худалдаа хөгжлийн банкны дансанд орсон байдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *****гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ****** ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 78,606,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 610,980 төгрөг, нийт 80,216,980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигч талууд болох ****** ХХК, ******** нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч ******** нь хариуцагч ****** ХХК-иас 78,606,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байна.

Өмнө нь ********ын нэхэмжлэлтэй ****** ХХК-д холбогдох Дархан сумын 11 дүгээр баг 12 дугаар хороолол, ***** байрны **** тоот 71,46 мкв талбайтай орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, байрны засварын үнэ 1,492,250 төгрөгийг гаргуулах, иргэн *******гийн нэр дээр бичигдсэн Ү-********** улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан ********ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 135 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Дархан сумын 11 дүгээр баг 12 дугаар хороолол, ***** байрны **** тоот 71,46 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн гаргасан ********ыг дээрх орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч дээрх орон сууцны өмчлөгч нь ******* болсон бөгөөд эрхийн доголдолтой учир худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар нэхэмжлэгч ******** нь орон сууцны үнэд төлсөн мөнгөө буцаан шаардах, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч ******** нь дээрх орон сууцны төлбөрт, гэрээний дагуу ****** ХХК-нд 78,606,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 135 дугаартай шийдвэр, төлбөр төлсөн И-баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ****** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр ...тухайн үед тус компанид н.Х**** гэж гүйцэтгэх захирал ажиллаж байгаагүй, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******** орон сууцны төлбөр төлсөн гэсэн баримт байгаа боловч Г.О******* би тус компанид 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон байсан. Энэ төлбөр төлсөн талаар надад мэдэгдээгүй. Нягтлан нь тухайн үед ажиллаж байгаагүй... гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч хариуцагч тал дээрх тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба хэрэгт авагдсан шүүхийн 135 дугаар шийдвэр болон И-баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч ****** ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 78,606,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******** нь өмнө шүүхэд Дархан сумын 11 дүгээр баг 12 дугаар хороолол, ***** байрны **** тоот 71,46 мкв талбайтай орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, байрны засварын үнэ 1,492,250 төгрөгийг гаргуулах, иргэн *******гийн нэр дээр бичигдсэн Ү-********** улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 610,980 төгрөгийг, өмгөөлөгчийн зардалд 1,000,000 төгрөг, нийт 1,110,980 төгрөгийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж шаардсан болно.

Дээрх зардал нь ********ын хуульд заасан түүнд олгогдсон эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буюу тэрээр шүүх болон өмгөөлөгчөөс үйлчилгээ авсантай холбоотой гарсан зардал байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 256 дугаар зүйлийн 256.1-т заасан хохиролд хамаарахгүй болно.

Иймээс ********ын гаргасан 1,610,980 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Хариуцагч ****** ХХКаас 78,606,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********т олгож, үлдэх 1,610,980 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 559,035 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 550,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА