Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0159

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******д холбогдуулан гаргасан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* би, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* 2002 оны 12 дугаар сарын 30-ны едер 0636/Б2212270887 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад холбогдогч О.Х*******ыг  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан материалыг Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13 ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан "Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар"-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянав.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь
тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан
хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байхад эрх бүхий албан
тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч "Б*******" ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус нягтлан бодогч, иргэн О.Х*******д шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ын шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0010749 дугаар хуудаст холбогдогч "Б*******" ХХК /РД:6/ гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн ******* Прокурорын газрын прокурор Э.******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар дүгнэлтийг хариуцагч ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* би хүлээн зөвшөөрч байна.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* нь ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*****ний******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0010749 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Учир нь холбогдогч нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 250,000 төгрөгийг төлсөн бөгөөд ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О******* нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч "Б*******" ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0010749 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар дүгнэлтийг хариуцагч ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0010749 дүгээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай ******* Прокурорын газрын хяналтын прокурор Э.******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар дүгнэлтийг хариуцагч ******* ******* хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д.О*******ыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.*******д даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН