| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/1097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1272 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Б.Одонтуяа,/ТПГ/
шүүгдэгч ****************, түүний өмгөөлөгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос **************** **************** овогт ****************ын ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403009580251 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын Иргэн, *********** оны 06 дугаар сарын 04-ний өдөр ************* төрсөн ********настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ************ дүүргийн *********** дугаар хороо, **********гудамжны *********** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *********** дүүргийн ******* дугаар хороо ********** байрны ********** тоотод ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **************** **************** овогт ****************ын ****************, РД: *************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн хойд уулзвар замд *********** маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчиж уулзвар дээр зогсож байсан субару порестер маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******** маркийн тээврийн хэрэгслүүдийн араас нь мөргөж ********** маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****************ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 11 сарын 15-ны өдөр “************" ТББ-н 2 жилийн ойн баяр болж уулзалдаад 00 цагийн орчимд тараад бид нар тэндээсээ гараад караокед сууж ууцгаасан. 60 сая төгрөгөөр шатсан тул сэтгэл санаа хэцүү байсан, тэгээд жаахан уучихсан юм. Тэгээд гэр ойрхон байсан учир машинаа бариад явж байгаад энэ ослыг гаргасан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг барагдуулсан байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч **********: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч **************** нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 цаг 50 минутын үед **********маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн хойд уулзвар дээр зөвшөөрөгдсөн гэрлэн дохиог хүлээн зогсож байсан ********* маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэл, **********маркийн тээврийн хэрэгслүүдийн араас нь мөргөж тээрийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл, мөн субару порестер маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****************ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн хойд уулзвар замд ******** маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ***********маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ********* маркийн тээврийн хэрэгслүүдийн араас нь мөргөж субару порестер маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****************ы эрүүл мэндэд хохирол учруулсан” (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, согтуурал шалгасан баримт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...**************** 1,55 промилл согтолттой” (хавтаст хэргийн 6-14 дэх тал),
3. Хохирогч ****************ы: “...Би тэр өдрийн шөнө 04 цагийн орчимд “**********” маркийн ****************улсын дугаартай машинтайгаа модны-2 уулзвар дээр гэмтлийн эмнэлэг тал руу гарах гээд гэрлэн дохио дээр зогсож байхад араас машин ирж мөргөөд би урагшаа түрэгдэж урдаа зогсож байсан машиныг мөргөх үед суудлын бүстэй байсан учраас бүсэндээ шахагдаж хавирга хугарч ослын дэр гарч дэрийг мөргөсөн. Гэрлэн дохио улаан асаж байхаар нь зөвшөөрсөн дохио асахыг хүлээгээд уулзвар дээр зогсож байсан, тэгсэн араас том улаан өнгийн форд маркийн машин ирээд мөргөсөн, би машиндаа ганцаараа явж байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дүгнэлт хэсгийн 1 дэх заалтад 7, 8, 9- р хавирга зөрүүгүй далд хугарал гэсэн байна, энэ гэмтлийг “...би 2024 оны 11 сарын 10-ны өдөр согтуу явж байгаад гэмтээчихсэн, гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн рентген зураг авхуулаарай гэхээр нь би явчихсан юм... шинжээчийн №15199 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2024 оны 11 сарын 16-ны шөнө осолд ороход суудлын бүсэндээ шахагдсан учраас урд авсан гэмтэл сэдэрч цуурсан байх. Машиндаа эвдрэлийн үнэлгээг хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой баримт байгаа, гэхдээ хохирлоо барагдуулж авсан. Биеийн байдал зүгээр байгаа. Машины эвдрэлийн үнэлгээний зардал болон эмчилгээтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15199 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинж:
“...****************ы биед зүүн талын 7,8,9-р хавирганы зөрүүгүй далд хугарал, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Унах, мөргөх, цохих, цохигдох гэх мэт үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны ЕГО525/246 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:
“...****************ы биед зүүн талын 7,8,9-р хавирганы зөрүүгүй, далд хугарал, зүүн 3 дугаар хавирганы хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. “...****************ы биед учирсан зүүн талын 7,8,9-р хавирганы зөрүүгүй, далд хугарал гэмтэл нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ****************ы биед зүүн талын 7,8,9-р хавирганы зөрүүгүй, далд хугарал, зүүн 3 дугаар хавирганы хуучин хугарал гэмтлүүд нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Мед травма эмнэлгийн цээжний хөндийн /тодосгогчгүй/ КТГ-н хариугаар тогтоогдож байна. ****************ы биед зүүн талын 7,8,9-р хавирганы зөрүүгүй, далд шинэ хугарал гэмтэл нь хамгаалах бүсээр дарагдах, шахагдах үед хугарах боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-56 дахь тал),
6. “Мед Травма” эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 59 дэх тал),
7. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23633 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...********маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 8.820.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 10.880.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 86-90 дэх тал),
8. Иргэний нэхэмжлэгч ****************ы: “...Би тэр өдрийн шөнө 03 цаг 50 минутын ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн дуудлагын жолоочоор жолоодуулаад модны-2 замаар яваад 25 дугаар эмийн сангийн хойд талын гэрлэн дохио дээр зогсож байхад араас цагаан өнгийн машин мөргөсөн, буугаад харсан чинь миний араас мөргөсөн машинаа араас улаан өнгийн *********маркийн машин мөргөчихсөн, жолооч нь согтуу байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй үзүүлэх шаардлагагүй байгаа. ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ээж **********эзэмшилд байдаг юм. Ослын улмаас нэхэмжлэх зүйл байхгүй хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
9. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23654 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...“******* маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 6.075.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 8.653.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 98-101 дэх тал),
10. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0000247 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “...**********” маркийн **************** УБУ, “********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолооч нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. “**********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоодох; Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна” гэх (хавтаст хэргийн 113-114 дэх тал),
11. Шүүгдэгч ****************ы: “...2024 оны 11 сарын 15-ны өдөр “*********" ТББ-н 2 жилийн ойн баяр болж орой 00 цагийн орчимд тараад бид нар тэндээсээ гараад караокед сууж ууцгааж байхдаа хоорондоо жоохон маргалдаад салцгаасан. Тэгээд уурандаа машиндаа жолоодож яваад 25 дугаар эмийн сангийн дээд талын уулзвар дээр зам тээврийн осол гаргасан. ...60 сая төгрөгөөр шатсан тул сэтгэл санаа хэцүү байсан, тэгээд жаахан уучихсан юм. Тэгээд гэр ойрхон байсан учир машинаа бариад явж байгаад энэ ослыг гаргасан. Би машиндаа ганцаараа явж байсан. Миний жолоодож явсан ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэл “************” ББСБ-н нэр дээр байдаг юм. Би хурдаа хасаж тоормос гишгэсэн боловч зогсоогүй араас нь мөргөчихсөн. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Драгер багаж үлээсэн 1.45%-тай гарсан. Зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, машиндаа эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 129-130 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замын ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан байна.
Шүүгдэгч **************** нь механикжсан тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж 1.55 промилл хувь согтолттойгоор жолоодон явсан нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж, нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн байх төдийгүй тэрээр анхаарал нь сарниж суларсан энэ үед уулзвараар нэвтрэхээр зөвшөөрөгдсөн гэрлэн дохиог хүлээн зогсож байсан *********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс тухайн тээврийн хэрэгсэл нь урдаа байгаа “**********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас очиж мөргөн тээврийн хэрэгслүүдэд гэмтэл учруулсан, мөн **********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****************ы биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон байна.
Улмаар хохирогч ****************ы биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч, тухайн ослоос шалтгаалан үүссэн шинэ гэмтэл болох нь шинжээчийн 15199, ЕГО525/246 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, мөн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тооцож үнэлсэн зэрэг баримттай байна.
Шүүгдэгч ****************ы дээрх үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван нэг.Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шинжтэй байна.
Энэ бүгдээс үзвэл, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Иймд шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ****************ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болон мөн түүний жолоодож явсан **********” маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмтэл,
-иргэний нэхэмжлэгч ****************ы **********" маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл тус тус учирсан байна.
Хохирогч **************** нь эмчилгээний зардалд баримтаар 750,500 төгрөг, ********** маркийн ****************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 10.880.000 төгрөгийг нэмж, нийт 11.630.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч **************** нь түүнд 13000,000 төгрөгийг төлж барагдуулсан.(хавтаст хэргийн 18-19, 86-90, 120-121, 146-147 дахь тал),
Мөн иргэний нэхэмжлэгч **************** нь *********** маркийн ****************улсын дугаартай тээврийн хохиролд 8.653.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь түүнд 10.413.000 төгрөгийг төлсөн дансны хуулганууд авагдсан байна. (хавтаст хэргийн 27-28, 98, 146-147 дахь тал),
Иймээс шүүгдэгч ****************ыг хохирогч ****************, иргэний нэхэмжлэгч **************** нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч **************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ****************аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч ********** “...Дээрх гэмт хэргийн улмаас ****************ийн **************** /РД:****************/-ы эмчилгээнд 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174.682 төгрөгийн зардал гарсныг буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсэн” гэсэн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгч **************** нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно. (хавтаст хэргийн 30, 34-35 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хохирлыг төлж барагдуулахдаа нэхэмжлэлийн дүнгээс илүү төлсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. **************** нь шивээс хийдэг ба Улаанбаатар хот болон орон нутгаар явж ажлаа хийдэг тул Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ****************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Иймд тус шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон, үүнээс үүдэн гарах эрсдэлийг тооцоолоогүй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирлын шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж шүүхээс шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгч ****************ы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн төрөлд хамаарч байна.
Шүүгдэгч **************** нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх тохиолдолд төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэн хэрэглэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч **************** нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч ****************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************** **************** овогт ****************ын ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****************ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ****************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогч **************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ****************аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ