Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Баасанжав,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Б*****т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Х*****л аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   Э******н Б*******д холбогдох эрүүгийн 2538000000329 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Аадайхан овогт Э*******т Б*****т, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Х*****л аймгийн М***н суманд төрсөн, ** настай, эрэгтэй, б*******й, мэргэжилгүй, м*****н ажилтай, ам бүл 4, ****, х****дийн хамт Х******л аймгийн Ж*******т сумын Х****л багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн (*********) дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Э.Б*****т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б*****т нь 2025 оны *** дугаар сарын дундуур Х*****л аймгийн Ж******нт сумын ** дүгээр багийн нутаг “Б**ц” гэх газар нутгийн ойгоос малын өвөлжөөний хашаа барих зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр ** метрийн урттай ** ширхэг, ** метрийн урттай ** ширхэг нийт *** ширхэг мод буюу **** м3  хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж,  экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 620.515 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/, хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 тал/, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 18 тал/, 2025 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 19 тал/, 2025 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б********н мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, гэрч Г.М*********н  мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Н.Б********н  мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,  гэрч Ч.Б*******ны  мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, гэрч М.Б*******гын мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, Х*****л аймгийн  Э*******нт сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 тал/, Х*****л аймгийн Б*****ль о*****н а*****л ж******ын газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 тал/, А*******н ХХК-ний 2025 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 69-72 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Б*****т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Э.Б*****тын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 620.515  төгрөгийн шууд хохирол учирсан нь  Х******л аймгийн Э*********р сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Х*******л аймгийн Б*****ль   о******н а******л ж**********ын   г******ншинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.861.545  төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

          Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Э.Б*****т нь шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж  байх тул шүүгдэгч Э.Б*****таас 1.861.545  төгрөгийг гаргуулж, Б****л о****н у***р а******н с*******н/РД:***** Төрийн сан дахь ****** тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч Э.Б*****тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

  Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч Э.Б*****т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

 Энэхүү хэргийн тухайд ** ширхэг, 2.044 м3 мод,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй * ширхэг хөрөөний үнэ 120.000 төгрөг зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

 Б****л о****н у***р а******н с*******нхөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж  заасан байх тул прокурорын 2025 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.044 м3 хэмжээтэй  ** ширхэг хуурай шинэс төрлийн  модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хөрөөний үнэ 120.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахыг Х*****л аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б*****т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б*****тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч  Аадайхан овогт Э*******ын Б********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Э*******н Б*******г  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*****тад оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*****т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Э.Б*****таас 1.861.545  (нэг сая найман зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин тав) төгрөгийг гаргуулж Б****л о****н у***р а******н с*******н/РД:*******/Төрийн сангийн дахь  **************** тоот дансанд олгосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын 2025 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоолыг  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2.044 м3 хэмжээтэй, ***** ширхэг хуурай шинэс төрлийн  модыг хурааж, улсын орлого оруулахыг,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** ширхэг цахилгаан хөрөөний үнэ *** (*****) төгрөгийг гаргуулж улсын орлого оруулахыг тус тус Х*****л аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б*****т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*****тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН